Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/00895

 

 

 

 

 

 

 

 

2025 05 28 307/ШШ2025/00895

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/01004//и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогтой *******гийн *******ийн хүсэлттэй,

Эцэг тогтоолгох, хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Н.*******

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хоёр 10 жилдээ нэг сургуульд сурдаг байсан. 2005 онд танилцаад, их сургуулиа төгсөөд, ******* онд байр түрээсэлж амьдардаг байсан. ******* онд хүү У.*******, ******* онд бага хүү У.******* нар төрсөн. 2016 оны 7 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Тэрнээс хойш тусдаа хоёр талд ирж очин байж байгаад, 2025 оны 4 дүгээр сарын 20-нд хүүхдүүдийн эцэг өвчний улмаас тэнгэрт дэвшсэн. Одоо хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авах гэж байгаа юм гэв.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2011 оны 05 сарын 01-ний өдөр төрсөн хүү У.*******ийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, ******* оны 05 сарын 02-ны өдөр төрсөн хүү У.*******ийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, Д.ын нар барсны гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг бүрдүүлэн өгсөн байна.

Шүүхээс гэрч Б.*******ээс мэдүүлэг авсан байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.   Хүсэлт гаргагч Н.******* нь хүү У.*******, У.******* нарын төрсөн эцэг Д. мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.   Хүсэлт гаргагч Н.******* нь 2008 онд Д.тай танилцан, үерхэж байгаад ******* оноос хамт амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болж төрүүлсэн. Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан бөгөөд 2025 оны 04 сарын 20-ны өдөр Д. нь өвчний улмаас нас барсан. хүү У.*******, У.******* нарын төрсөн эцэг Д. мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан гэж үндэслэлийг тодорхойлсон байна.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Н.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4.   Хэрэгт авагдсан гэрч Б.*******ийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбараар хүү У.*******, У.******* нарын төрсөн эцэг мөн болох нь тогтоогдож байна.

6. Хүсэлт гаргагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан ******* оны 05 сарын 01-ний өдөр төрсөн хүү У.*******, ******* оны 05 сарын 02-ны өдөр төрсөн хүү У.******* нарын төрсөн эцэг нь Д. мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ