| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00801/И |
| Дугаар | 307/ШШ2025/00900 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 307/ШШ2025/00900
| 2025 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 307/ШШ2025/00900 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00801/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан уул аймаг, Дархан сум ******* тоотод түр оршин суух/, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан уул аймаг, Дархан сум ****** тоотод оршин суух, *******ийн ******* овогт *******ын *******т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******
Хариуцагч Н.*******
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан ******* овогт *******ийн *******, *******ийн ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар оны 05 сарын 26-ны өдөр төрсөн охин Э., оны 07 сарын 15-ны өдөр төрсөн хүү Э. нарыг эх Н.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар оны 07 сарын 15-ны өдөр төрсөн хүү Э.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, оны 05 сарын 26-ны өдөр төрсөн охин Э.ийг 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр эцэг Л.*******оос тэтгэлэг гаргуулсугай.
4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3, 131 дүгээр зүйлийн 131.2-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 10 дугаар байрны 9 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 39 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг хариуцагч Н.*******ийн өмчлөлд үлдээж, ногдох хэсэг болох 8,903,500 төгрөгийг хариуцагч Н.*******ээс гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгож, Hino Dutro маркийн ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслээс гэр бүлийн 3 гишүүнд ногдох хэсэг болох 14,250,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******оос гаргуулж, хариуцагч Н.*******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Toyota Land Cruiser Prado маркийн ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслээс ногдох хэсэг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгож, нэхэмжлэгч Л.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 169,004 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж, нэхэмжлэгч Л.*******оос шинжээчийн зардалд 450,000 төгрөг гаргуулж, шинжээч Хаан үнэлгээ ХХК-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Баярсүрэнд даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ