| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2023/00698/И |
| Дугаар | 307/ШШ2025/00857 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 307/ШШ2025/00857
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2023/00698/и
*******-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******** хороо, ******* байр, *******тоотод байрлах, ******* ******* ХХК /утас *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сумын, ******* баг, ******* байранд байрлах, ******* ******* ХХК-д холбогдох,
543,539,942 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК болон хариуцагч ******* ******* ХХК-ийн хооронд 2022 оны 06 сарын 01-ний өдөр "Хөрөнгө оруулж, хамтран ажиллах тухай ЗЗ/ДН/02 дугаартай гэрээ байгуулагдаж, ********урилгын дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг/ тендерийн БАГЦ-2 болох Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хорооны ******** хороо, *********байр/-ны ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран хөрөнгө оруулахаар харилцан тохиролцсон юм.
Бидний хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний 3.1.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь ********урилгын дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг/ тендерийн БАГЦ-2 тендерт тусгагдсан 2022 оны улсын төсвийн санхүүжилт болох 899,794,800 /найман зуун ерэн есөн сая долоон зуун ерэн дөрвөн мянга найман зуун/ төгрөгийг болон ******* дугаартай XII.3.9 Эко жорлон /Улаанбаатар, Чингэлтэй/ тендерийн ажлын санхүүжилтээс 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн дансанд үл маргах журмаар шилжүүлэх үүргийг хүлээсэн.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний 3.1.1.1-3.1.1.3-т заасан бүх санхүүжилтийг дангаар авах, захиран зарцуулах эрхийг эдэлж, харин хариуцагч ******* *******" ХХК нь Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний 3.1.1.1-3.1.1.3-т заасан санхүүжилтийг тухай бүрд нэхэмжлэгч ******* ******* ХХК-д шилжүүлэх, бусад зорилгоор санхүүжилтийг ашиглахгүй байх үүргийг хүлээсэн юм.
Хариуцагч ******* ******* ХХК нь ********урилгын дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг/ тендерийн санхүүжилт болох 899,794,800 /найман зуун ерэн есөн сая долоон зуун ерэн дөрвөн мянга найман зуун/ төгрөгөөс 2022 онд 513,902,571 /таван зуун арван гурван сая есөн зуун хоёр мянга таван зуун далан нэгэн/ төгрөгийн, 2023 онд 298,000,000 /хоёр зуун ерэн найман сая/ төгрөгийн, нийт 811,902,571 /найман зуун арван нэгэн сая есөн зуун хоёр мянга таван зуун далан нэгэн/ төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс авсан.
Ийнхүү хариуцагч ******* ******* ХХК улсын төсвөөс авсан санхүүжилтийг тухай бүр нэхэмжлэгч ******* ******* ХХК-д үл маргах журмаар шилжүүлэх үүрэг хүлээсний дагуу улсын төсвөөс авсан 811,902,571 /найман зуун арван нэгэн сая есөн зуун хоёр мянга таван зуун далан нэгэн/ төгрөгийн санхүүжилтээс 428,362,629 /дөрвөн зуун хорин найман сая гурван зуун жаран хоёр мянга зургаан зуун хорин есөн/ төгрөгийг манай компанид бэлнээр олгосон. Харин үлдэгдэл 383,539,942 /гурван зуун наян гурван сая таван зуун гучин есөн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийн санхүүжилтийг олгохоос үндэслэлгүй татгалзаж өдий хүрсэн.
Мөн түүнчлэн хариуцагч ******* ******* ХХК нь ******* дугаартай XII.3.9 Эко жорлон /Улаанбаатар, Чингэлтэй/ тендерийн ажлын санхүүжилтээс 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөс 2023 онд 160,000,000 /нэг зуун жаран сая/ төгрөгийг улсын төсвөөс авсан боловч нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай байгуулсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний 3.1.1.3, 5.1.3-т заасан үүргээ ноцтой зөрчиж, тухайн санхүүжилтийг олгохгүй байх тул бид өөрсдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргав.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* *******" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
******* ******* ХХК нь Баянгол дүүрэгт ******** байрны гадна фассадын ажлыг Барилга хот байгуулалтын яамнаас зарласан тендерт шалгарч авсан. Энэ ажлыг гүйцэтгэхэд тодорхой хэмжээний хөрөнгө гаргах шаардлагатай байсан учраас ******* ******* ХХК-тай тохирч хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх явцад тодорхой хэмжээний санхүүжилт орж ирсэн. Энэ санхүүжилтийг гүйцэтгэсэн ажлын хэмжээнд өгсөн гэдэг. Гэтэл 2022 оны 09-р сарын 08-ны өдөр ******* ******* ХХК ажлыг орхиж явсан гэж мэдээд, очиход техник тоног төхөөрөмжөө буулгаж байсан гэдэг. Ингээд 2023 оны 4-р сараас ******* ******* ХХК тухайн ажлыг үргэлжлүүлэн хийж дуусгаад улсад хүлээлгэж өгсөн байгаа. Одоо ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-аас 543,539,942 төгрөг нэхэмжлээд үүнийгээ 2 хуваагаад эко жорлонгийн ажил 160,000,000 төгрөг, энэ нь 01 дугаартай гэрээ, нөгөө нь 383,539,942 төгрөг нь манай гадна фасад хийсэн ажил байсан гэж тайлбарлаад байна. Манайхаас эдгээр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаад, тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн гэдэг дээр бол бид маргахгүй байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний гол үндсэн үзүүлэлт нь ******* ******* ХХК-ийн хийсэн ажил үр дүнтэй юу гэдэг дээр асуудал яригдана. ******* ******* ХХК тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн нь тогтоогдож байгаа ч энэ ажлууд нь чанартай, улсын комисст хүлээлгэж өгөх боломжтойгоор гүйцэтгэсэн үү гэвэл үгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуулгасан хүмүүсийн тайлбараар зарим газруудад нь нэг нимгэн хөөс хийсэн, зарим газар нь нимгэн хөөсийг хоёр давхарлаж хийсэн гэж захиалагчийн зүгээс шаардлага тавьсан. Үүнийх нь дагуу ******* ******* ХХК-ийн хийсэн фассадыг буулгаж, ******* ******* ХХК өөрийн зардлаар зассан баримт хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас ******* ******* ХХК-ийн хийсэн гадна фасадын ажилд ******* ******* ХХК-аас шилжүүлж өгсөн мөнгө тохирсон гэж үзэж байгаа. Эко жорлонгийн хувьд ******* ******* ХХК нь 2011 оноос эхлээд эко жорлонгийн хийх гэрээ байгуулж, 2022 онд хийгдсэн гадна фасадын ажил нь удааширч эко жорлон хийх ажлыг ******* ******* ХХК хийгээгүй, ер нь бол энэ эко жорлонг өөрөө хийж дуусгасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 473 сая төгрөг гэж яриад байгаа. Хавтаст хэрэгт байгаа хамтран ажиллах гэрээний ард гар бичмэлээр санхүүжилт олгох тухай гэж бичээд, ******* гарын үсэг зурсан байгаа, үүнийг ийм мөнгө олгосон юм байна гэж дурдаж хэлээд байна гэв.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөрөнгө оруулж, хамтран ажиллах тухай 2022 оны 06 сарын 01-ний *******дугаартай гэрээ, тооцооны хуудас, нэхэмжлэх, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 сарын 25-ны өдрийн ******* дугаартай Албадан дуудлага худалдааны мэдэгдэл, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2025 оны 05 сарын 23-ны 6/10 дугаартай тогтоол, Лэндс үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 сарын 10-нй өдрийн 197 дугаартай шинжээчийн дүгнэлт, ******* ХХК-ийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2023 оны 04 сарын 27-ны өдрийн ******* дугаартай гэрээ, 2023 оны 02 сарын 06-ны өдрийн Ажлын 2021/186 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт 20*******гэрээ, Эко жорлон нийлүүлэх суурилуулах 2022 оны 06 сарын 12-ны өдрийн 2022/358 дугаартай гэрээ, 2022 оны 06 сарын 01-ний өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах тухай ********1, *******дугаартай гэрээ, 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 22/15 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт, Барилгад гадна фасадын дулаалгын ажил гүйцэтгэх тухай 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 23/31, 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 23/32, 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 23/32,2023 оны 04 сарын 28-ны өдрийн 23/33, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн хэсгийн тохижилтын ажлын ******** дугаартай 2023 оны 01 сарын 30-ны өдрийн гэрээ, 6 дугаар хороо, 31 дүгээр байрны фасад засвар ******* дугаартай 2023 оны 04 сарын 27-ны өдрийн гэрээ, 2023 оны 03 сарын 29-ний өдрийн *******Түншлэлийн гэрээ, 2023 оны 04 сарын 26-ны өдрийн 23/32 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5. Шүүхийн журмаар *******дугаартай нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад багц 2 /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг/ гүйцэтгэл №1, *******дугаартай нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад багц 2 /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг/ гүйцэтгэл №2, Гандирс-Орд ХХК Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, 2*******дугаар байр/-ны угсармал орон сууцны дулаалга, зохиогчийн хяналтын явцын фото зураг, 2022 оны 11 сарын 14-ний өдрийн Ажлын зохиогчийн хяналтын явцын №1-16 дугаартай тайлангууд нотлох баримтаар гаргуулж, *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авч, ****** цахим шуудан, ******** facebook чатад болон 64 gb багтаамжтай флашт үзлэг хийсэн болно.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-аас талуудын хооронд байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн *******тоот Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 3.1-д заасны дагуу дагуу эко жорлонгийн ажлын хөлс 160,000,000 төгрөг, гадна фасадны зөрүү 383,539.942 төгрөг, нийт 543,539,942 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хийсэн ажилд нь тооцож 473,768,405 төгрөгийг өгсөн. ******* ******* ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хийсэн ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй, ажлаа доголдолтой хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг гаргаж маргасан.
2.Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн *******дугаартай Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Уг гэрээний 2.2-т Талуудын хөрөнгө оруулалтын зорилго нь талууд энэхүү гэрээний 3.1.1, 3.1.2-т заасан хөрөнгийг ********урилгын дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг/ тендерийн багц 2 болох Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар Баянгол дүүрэг ******* хороо, ******** байр, *******байр/-ны ажлыг хийж гүйцэтгэх ажилд хөрөнгө оруулахтай холбоотой үүсэх аливаа харилцааг зохицуулна, 3.1.1-т ******* ******* ХХК нь 3.1.1.1-3.1.1.3-т заасан хэлбэрээр хөрөнгө оруулна гэж заасан бөгөөд 3.1.1.1-т ******* ******* ХХК нь ********урилгын дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг/ тендерийн Багц 2-т тендерт тусгагдсан 2022 оны улсын төсвийн санхүүжилт болох 899,794,800 төгрөгийг ******* *******ХХК-нд үл маргах нөхцлөөр шилжүүлэх, 3.1.1.2-т Улсын Их хурлын 2021 оны 88 дугаар тогтоолын хүрээнд Гэрээний зүйлийн нэмэгдэл болох 427,020,505 төгрөгийг ******* ******* ХХК-ний дансанд үл маргах журмаар шилжүүлэх, 3.1.1.3-т ******* урилгын дугаартай XII.3.9 Эко жорлон /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ тендерийн ажлын санхүүжилтээс 200,000,000 төгрөгийг ******* ******* ХХК-ний дансанд үл маргах журмаар шилжүүлэх, 3.1.1.4-т ******* урилгын дугаартай XII.3.9 Эко жорлон /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ тендерийн ажилд ******* ******* ХХК-тай хамтран ажиллах-аар ,
Гэрээний 3.1.2-т ******* ******* ХХК нь 3.1.2.1-3.1.2.2-т заасан хэлбэрээр хөрөнгө оруулна гэж зохицуулсан бөгөөд 3.1.2.1-т ********урилгын дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг/ тендерийн багц 2-т тендерийн ажилд шаардагдах материалыг нийлүүлэх, 3.1.2.2-т ********урилгын дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг/ тендерийн багц 2-т тендерийн ажилд ажиллах хүний нөөцийг нийлүүлэх, тэдгээрийг цалинжуулах-аар тус тус тохиролцсон.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ******* ХХК нь Барилга хот байгуулалтын яамтай байгуулсан ******* урилгын дугаартай гэрээний дагуу гүйцэтгэх үүргийг хүлээсэн Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг/ тендерийн Багц 2-т тендерт ажлыг ******* ******* ХХК-аар гүйцэтгүүлэн, ажлын хөлсөнд нь тухайн ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан төсвөөс ******* ******* ХХК руу шилжүүлсэн мөнгийг үл маргах журмаар ******* ******* ХХК-ний дансанд шилжүүлэхээр тохиролцож талууд 2022 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн *******дугаартай Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ гэх нэртэй гэрээг байгуулсан байна.
3. Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэдгийг талууд хүлээн зөвшөөрдөг болно.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 344 дүгээр зүйлийн 344.1.Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно, 351.1.1-т захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* ХХК нь:
1. ********урилгын дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг/ тендерийн багц 2 болох Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар Баянгол дүүрэг ******* хороо, ******** байр, *******байр /-ны ажлыг хийж гүйцэтгэх,
2. ******* урилгын дугаартай XII.3.9 Эко жорлон /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ тендерийн ажилд ******* ******* ХХК-тай хамтран ажиллах үүргийг тус тус хүлээсэн ба хариуцагч ******* ******* ХХК нь:
Гэрээний 3.1.1.1-т заасан улсын төсвийн санхүүжилт болох 899,794,800 төгрөгөөс гэрээний 3.2.1-т заасны дагуу урьдчилгаа санхүүжилт 385,509,096 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК нь авч, захиран зарцуулах ба үлдэх 514,225,704 төгрөгийг, 3.1.1.2-т заасан УИХ-ын 88 дугаар тогтоолын хүрээнд гэрээний нэмэгдэл 427,020,505 төгрөг, 3.1.1.3-т заасан Эко жорлогийн санхүүжилт 200,000,000 төгрөг, нийт 1,141,246,209 төгрөгийн ажлын хөлсийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд шилжүүлэхээр тохиролцсон.
******* ******* ХХК нь гадна фасадны ажлыг 2022 оны 06 дугаар сарын 01-нээс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хийж, гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Зохигч талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй болно.
4. Хариуцагч ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 01-нээс 202 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хийсэн ажлын гүйцэтгэлд улсын төсвөөс 513,908,571 төгрөг, УИХ-ын 88 дугаар тогтоолын хүрээнд батлагдсан нэмэгдэл 298,900,000 төгрөг, нийт 812,802,571 төгрөгийг авсан болох нь хэрэгт авагдсан Барилга хот байгуулалтын яамны Барилга байгууламжийн үе шатны ажлын гүйцэтгэл №2, №3 санхүүгийн баримт /2-р хх-79, 11-12/, Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 1/361 тоот албан бичиг /2-р хх-10/, ******* ******* ХХК-ний тайлан /2-р хх-86-90/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд хийсэн ажлын хөлсөнд 428,362,629 төгрөгийг бодитоор өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний хийсэн ажлын бодит зардал нь шүүхээс томилогдсон шинжээч ******* ХХК-ний дүгнэлтээр ...Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ******* байр, ********* байрны хэсэгт 2022 оны 6-10дугаар сарыг хүртэлх хугацаанд ******* ******* ХХК-ний хийж гүйцэтгэсэн гадна фасадны ажлын үнэлгээ 678,329,906 төгрөг болно гэжээ. /4-р хх-37-52/
5. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь бодитоор хийсэн ажлын хөлсөө нэхэмжлээгүй, харин 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5.1.3-т ******* ******* ХХК нь гэрээний 3.1.1.1-3.1.1.3-т заасан санхүүжилтийг тухай бүр ******* ******* ХХК-нд шилжүүлэх, бусад зорилгоор санхүүжилтийг ашиглахгүй байх үүрэгтэй гэж заасны дагуу өөрийн хийж гүйцэтгэсэн ажилтай нь холбоотойгоор төсвөөс авсан санхүүжилтийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, талуудын байгуулсан дээрх ажил гүйцэтгэх гэрээний 5.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг дүгнэн улсын төсвөөс олгосон мөнгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч ******* ******* ХХК нь гэрээнд заасны дагуу нийтийн орон сууцны гадна фасадны ажлын гүйцэтгэлд 812,802,571 төгрөг өгөх ёстойгоос 428,362,629 төгрөгийг өгсөн тул үлдэх 384,439,942 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож шийдвэрлэлээ.
6. Дээрх гэрээний 3.1.14-т заасан Эко жорлонгийн тендерийн ажилд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь оролцоогүй учир эко жорлонгийн ажлын хөлс 160,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байх тул энэхүү шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.
7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ХХК-ний хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай захирамжаар шинжээчээр Шүүх шинжилгээний ерөнхий газар болон ******* ХХК-нийг томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд уг захирамжид шинжээчийн зардлыг хүсэлт гаргасан тал буюу харицагч ******* ******* ХХК хариуцахаар заасан.
Иймд шинжээч ******* ХХК-ний зардал 4,000,000 төгрөгийг /4-р хх-36/ төлөх үүргийг болон шинжилгээнд хэрэглэхээр хөөсний чанарын талаарх шинжилгээнд хэрэглэхээр барилгын гадна фасаднаас дээж авсныг нөхөх ажлыг хийх үүргийг тус тус хариуцагч ******* ******* ХХК нь хариуцахыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ХХК-аас 383,539,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 160,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 2,875,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2,075,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 2814 дугаартай Шүүхээс гаргах шийдвэрийг баталгаажуулах тухай захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасны дагуу хариуцагч ******* ******* ХХК-иас 4,000,000 төгрөгийг гаргуулан шинжээч ******* ХХК-нд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА