Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 113/ШШ2025/0011

 

 

 

 

 

     2025       09         24                                        113/ШШ2025/0011

 

 

                                          Прокурорын дүгнэлтийг хариуцагч

                                       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                               хэрэгсэхгүй болгох тухай

  

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г-д холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0001128 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай  шаарлдага бүхий дүгнэлтээр  захиргааны хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г би Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасныг үндэслэн 0001128 дугаартай шийтгэлийн хуудас /маягт-2/ торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн хэрэгт прокурорын дүгнэлтийн дагуу хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д Захиргааны хэргийн шүүх ... прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаар дүгнэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 113/ШЗ2025/0074 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г-д холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0001128 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай  шаарлдага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г нь хүлээн зөвшөөрснөө 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр шүүхэд гаргаж, илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаар дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г-д холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0001128 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаарлдага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ