| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00387/И |
| Дугаар | 312/ШШ2025/00614 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 312/ШШ2025/00614
05 0******* 11 31/ШШ05/0061*******
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум ******* баг ******* баг ******* хороолол ******* ******* ******* ******* гудамж хаягт байрлах, “ банк” ХК /РД:075377/-ийн ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, баг, тоот хаягт оршин суух, овогт /РД: ГН0190813, утас: 996131*******8/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 6,010,360.3******* төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 05 оны 0 дугаар сарын 18-ны өдөр” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ банк” ХК-ийн ******* төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О. нь 0******* оны 05 дугаар сарын 1-ны өдөр банктай ЗГ-R001139917 тоот зээл болон барьцааны гэрээ /дижитал цалингийн зээл/ байгуулж ,77,31 төгрөгийг 1 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээл авсан. Тус зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 0******* оны 05 сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 1 хувийн хүүтэй, 0 сарын хугацаатай дижитал цалингийн зээл, 0******* оны 05 сарын 1*******-ний өдөр 1,000,000 төгрөг, 1 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай дижитал цалингийн зээлийг тус тус авсан. Зээлдэгч О. нь ЗГ-R001139917 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 13******* хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 05 оны 0-р сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,010,360.3******* төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт “ банк” ХК-д олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь банкнаас авсан зээлээ хоцроосон нь үнэн. Миний бие болон банкинд давхар зээлтэй бөгөөд өвөл ар гэрийн гачигдал улмаас банкинд хугацаа хэтэрсэн, сараас эхлэн банкны зээл төлдөг данс барилт хийж, сараар зээлээ татаж байгаа болохоор цалин хүрэлцэхгүй байсан. Энэ сар буюу ******* сарын сүүл цалин дээрээс төлөлтийг шахаж хийх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Чинбат овогтой Тэгшжаргал нь зээлдэгч буюу хариуцагч О.ийн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ банк” ХК-ийн ******* төв нь хариуцагч О.т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 6,010,360.3******* төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 6,010,360.3******* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа шүүхэд ирүүлсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үүнтэй танилцаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тайлбарыг мөн ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх *******, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч“ банк” ХК-ийн ******* төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,115.77 төгрөгөөс 55,557.88 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 55,557.88 төгрөгийг, хариуцагч О.ээс 55,557.88 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75, 758 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “ банк” ХК-ийн ******* төв нь холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 6,010,360.3******* төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,115.77 төгрөгөөс 55,557.88 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 55,557.88 төгрөгийг, хариуцагч О.ээс 55,557.88 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ банк” ХК-ийн ******* төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА