Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 320/ШШ2025/00711

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Отгонбямба, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дүгээр баг ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, Х*** Ц***Э***,

хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг, *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорих ***дугаар ангид ял эдэлж байгаа, Ц**** А*** Д****,

нэхэмжлэлийн шаардлага: сэтгэцэд учирсан гэм хорын хохирол ***5,000,000 (нэг зуун арван таван сая) төгрөгийг гаргуулах тухай 320/2025/0******/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Иргэдийн төлөөлөгч Л.Д***,

Нэхэмжлэгч Ц.Э***, түүний өмгөөлөгч Д.Буяндалай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А***, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э*** нь хариуцагч А.Д****д холбогдуулан өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол ***5,000,000 (нэг зуун арван таван сая) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Ц.Э*** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний төрсөн хүү Э***Б*** нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ***-*** тоотод бусдад зодуулж тархиндаа гэмтэл авсны ***с нас барсан юм. Би уг хэрэгт амь хохирогчийн төрсөн эхийн нь хувьд хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон оролцсон. Энэ хэргийг Ц**** овогт А*** Д**** үйлдсэн болох нь тогтоогдож Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолоор *** жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн шүүхээс талийгаачийн оршуулгатай холбоотой зардалд **,738,542 (арван хоёр сая долоон зуун гучин найман мянга таван зуун дөчин хоёр) төгрөг, гэмт хэргийн ***с сэтгэцэд учирсан хохиролд ***5,000,000 (нэг зуун арван таван сая) төгрөгийг тус тус А.Д****гээс гаргуулахаар шийдвэрлэсэн юм. А.Д****гийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэргийг Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад тогтоолыг хэвээр үлдээж 2024 оны 10 дугаар сарын 0**-ний өдөр 2024/ДШМ/55 дугаартай магадлал гаргасан. Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянаад 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2025/ХШ/04 дугаартай тогтоол гарсан бөгөөд уг тогтоолоор А.Д****д оногдуулсан ял, оршуулгатай холбоотой зардлын төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Харин сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болох ***5,000,000 (нэг зуун арван таван сая) төгрөгийг шинжилгээ хийлгэлгүйгээр олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн юм.

Миний хүү Э.Б*** нь нас барах хүртлээ гэр бүл зохиож тусдаа гараагүй надтай хоёулаа амьдардаг байсан юм. Тодруулбал талийгаачийг нас барах үед надаас өөр нэг гэрт амьдарч байсан өрхийн гишүүн байхгүй.

Миний хүү Э.Б*** нь 1****2 оны 4 дүгээр сарын ***-ны өдөр төрсөн бөгөөд бусдад алагдах үедээ 31 нас ** сар 14 хоногтой байсан. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д гэмт хэргийн ***с нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүн өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй болохыг хуульчилсан бол мөн хуулийн 5***.5-д гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар нь шүүхээс тогтоохоор зааж өгсөн байна.

Монгол улсын Хөвсгөл аймгийн хүн амын дундаж наслалт 2023 онд гаргасан статистикаар 66,8 нас гэж тодорхойлогдсон байна. Миний хүүгийн нас барах үеийн насны зөрүү нь 34,8 нас байгаа юм. Иймд уг насны зөрүүгээр тодорхойлогдсон үндэслэлээр нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо гаргуулах хүсэлтэй байна.

Ц**** овогт А*** Д****гээс Иргэний хуулийн 4**7 дугаар зүйлийн 4**7.1, 508 дугаар зүйлийн 508.5, 5*** дүгээр зүйлийн 5***.5 дугаар заалтуудыг үндэслэн хүү Э***Б*** гэмт хэргийн ***с нас барсантай холбоотой миний сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болох ***5,000,000 (нэг зуун арван таван сая) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай шүүх хуралдаанд ...Амь хохирогч Э.Б*** нь 1****2 оны 4 дүгээр сарын ***-ны өдөр төрсөн. Хэрэг гарах хугацаа буюу 2024 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 31 нас, 10 сар, 14 хоногтой байсан. Хөвсгөл аймгийн статистикийн хэлтсээс авсан Хөвсгөл аймгийн хэмжээнд эрэгтэй хүний дундаж наслалт 2023 оны байдлаар 66,8 нас, энэ зөрүүг тооцож Иргэний хуулийн 5*** дүгээр зүйлийн 5***.5-д заасны дагуу нэхэмжлэгч өөрт ашигтай гэсэн хувилбараар буюу хүн амын насжилтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүнгээр үржүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгана гэж заасан. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д гэмт хэргийн ***с нас барсан иргэний хамт амьдарч байсан иргэний насанд хүрсэн гишүүн эсхүл насанд хүрээгүй гишүүн, хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй гэж байгаа. Энэ хэрэг гурван шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Анхан шатны шүүх сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоож шийдсэн. Давж заалдах шатны шүүхээс тухайн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хэлэлцээд гарсан шийдвэрийг уншиж танилцуулсан. Тухайн хяналтын шатны шүүх хурлаас хийгдэж байгаа дүгнэлт тодорхой. А.Д**** энэ гэмт хэргийг үйлдсэн байна. Ц.Э***гийн сэтгэцэд хор уршиг учирсан юм уу, үгүй юу гэдгийг тогтоолгож олгох ёстой гэсэн асуудал байгаа. Тиймээс өнөөдөр зэрэглэлийн тухай ярих шаардлага байхгүй. Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын ***-ны өдөр хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталж өгсөн. Энэ жишиг аргачлал дээр 1-5 дугаар зэрэглэлээр тогтоосон. Өөрөөр хэлбэл амьд хүний биед учирсан сэтгэцийн асуудлыг тогтоосон. Тухайлбал энэ зэрэглэлүүд нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийцэхээргүй зэрэглэл. Миний үйлчлүүлэгчид Ц.Э***гийн сэтгэцэд гэм хор учирсан байна уу, үгүй юу гэдэг голчлон яригдах ёстой. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нар Ц.Э*** гэдэг хүний сэтгэцэд гэм хор учирсан байна гэж тогтоосон байгаа. Ийм учир 4 дүгээр зэрэглэлээр тогтоосон мөнгөн дүнг олгох үндэслэлгүй юм гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн нэхэмжилсэн ***5,000,000 төгрөгийг А.Д****гээс гаргуулж өгнө үү гэж байр суурийг илэрхийлсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А*** шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Э***гийн нэхэмжлэлийг хариуцагч тал хүлээн авч танилцсан бөгөөд хариуцагч А.Д****гийн өөрийн хүсэлт, саналаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байна. Юуны өмнө А.Д**** болон түүний аав, ээж гэр бүлийн зүгээс талийгаачийн ээж, ар гэр, төрөл төрөгсөдөөс уучлалт гуйж, гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа илэрхийлье. Бид маш их харамсч байна. А.Д****гийн хувьд нэхэмжлэлд дурдаад байгаа ***5.000.000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Учир нь А.Д****гийн ар амьдралын хувьд ам бүл 4, эхнэр бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, том хүүхэд 4 настай, бага хүүхэд 2 настай, эхнэр нь өөрийн гэсэн ажил мэргэжилгүй, өөрийн гэсэн гэр орон байхгүй айлын хашаанд түрээсийн гэрт амьдардаг, амьдралын маш хүнд нөхцөлд амьдардаг байдлаас болж энэ олон сая төгрөгийн хохирлыг төлөх боломжгүй байна.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолоор төлүүлэхээр тогтоосон оршуулгын болон буяны ажлын зардалд **,738,542 төгрөгийг А.Д****гийн эцэг эх өөрсдийн өндөр настны тэтгэврээр, тэтгэврийн зээлээр төлж барагдуулахаар төлөвлөж байна. Гэвч банкууд тэтгэврийн зээлийг олгохгүй байгаа байдлаас болж уг төлбөрийг төлж чадахгүй өдийг хүрээд байгаадаа маш их харамсч байна.

Иймд сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг ирээдүйд бий болох эсэх нь тодорхойгүй байгаа нөхцөл байдалд тулгуурлаж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Э*** нь нас барсан иргэний гэр бүлийн гишүүн, хамт амьдарч байсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Хоёрдугаарт: Нэхэмжлэгчид шаардах эрхийн хэд хэдэн үндэслэл хуулиар олгогдсон байдаг ба энэ шаардах эрхийн хэд хэдэн үндэслэлээс нэхэмжлэгч тал зөвхөн Иргэний хуулийн 5*** дүгээр зүйлийн 5***.5-д заасан үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байгаа учраас энэ хэмжээнд мэтгэлцэж, энэ шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д заасан үндэслэлээр шинжээчийн дүгнэлт сэтгэцийн эрүүл мэндэд гэмтэл учирсан уу, учирсан бол ямар зэрэглэлийн гэмтэл учирч вэ гэдгийг тогтоогоод ир. Үүнийг тогтоосны дараа Улсын дээд шүүхээр баталсан 25 дугаартай тогтоолын аргачлалаар энэ хохирлын хэмжээ, хязгаарыг тодорхойлох боломж бүрдэнэ. Улсын дээд шүүхээс шинээр хэрэгжиж байгаа хууль тогтоомжтой холбоотой дүгнэлт хийсэн бол яг энэ үндэслэлээр тодорхойлж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж орж ирэх ёстой байсан боловч өмнө нь гаргаж байсан үндэслэлийг баримталж нэхэмжилж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байр суурь илэрхийлсэн.

Иргэдийн төлөөлөгч Л.Д*** дүгнэлтдээ: Хохирогч ***5,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг гаргуулах нь зөв гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягтад хэвлэгдсэн Х*** Ц***Э***гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Боржигон Э***Б***ын нас барсны бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоол, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ХШТ/04 дугаартай тогтоолын хуулбарт Монгол улсын Дээд шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны болон Шүүх шинжилгээний ерөнхий газраар дүгнэлт гаргуулах тухай хүсэлт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын тодорхойлолт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн маягтад хэвлэгдсэн Боржигон Э***Б***ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, CVL256701000100465** дугаартай Ренчин Э***нас барсны бүртгэлийн лавлагаа, CVL2567010001004658 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, CVL 2567010001004657 дугаартай Боржигон Э***Б***ын төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн албан бичиг зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагч талаас шүүхэд А.Д****гээс С.А***д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт зэргийг гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэлийг гардуулах ажиллагааг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлж, Шүүх шинжилгээний ерөнхий газраар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжээч томилж, шижээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг тус тус явуулсан болно. (хавтаст хэргийн 45-72 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний хүү Э.Б*** нь 1****2 оны 4 дүгээр сарын ***-ны өдөр төрсөн бөгөөд бусдад алагдах үедээ 31 нас ** сар 14 хоногтой байсан. Монгол улсын Хөвсгөл аймгийн хүн амын дундаж наслалт 2023 онд гаргасан статистикаар 66,8 нас гэж тодорхойлогдсон ба миний хүүгийн насны зөрүү 34,** нас. Тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 5 дахин үржүүлснийг насны зөрүү 34,** дахин үржүүлэхэд ***5.170.000 төгрөг болно. Энэ гарсан мөнгөн дүнг мухарлаж ***5,000,000 төгрөгийг хохиролд нэхэмжилж байна. ...гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийн талаар ...хариуцагч А.Д****д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э***гийн сэтгэцэд хор уршиг учирсан байна уу, үгүй юу гэдгийг Шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтийг гаргуулах шаардлагатай гэснээс биш хор уршгийн зэрэглэлээр хохирлыг гаргуулах гэж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулаагүй юм. Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд 1-5 дугаар зэрэглэлийг тогтоосон. Энэ таван зэрэглэлд амьд хүний биед учирсан сэтгэцийн зэрэглэлийг тогтоосон ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид энэ 5-н зэрэглэл хамаарахгүй. Уг жишиг аргачлалын 3.3 дугаар зүйлд хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 5*** дүгээр зүйлийн 5***.5-д заасны дагуу хохирогчид аль ашигтайгаар нь шүүхээс тогтооно гэж заасны дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан. Үүнд: А.Д****гийнх ар амьдралын хувьд ам бүл 4, эхнэр бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, том хүүхэд 4 настай, бага хүүхэд 2 настай, эхнэр нь өөрийн гэсэн ажил мэргэжилгүй, гэр орон байхгүй айлын хашаанд түрээсийн гэрт амьдардаг, амьдралын маш хүнд нөхцөлд амьдардаг байдлаас болж энэ олон сая төгрөгийн хохирлыг төлөх боломжгүй байна. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг ирээдүйд бий болох эсэх нь тодорхойгүй байгаа нөхцөл байдалд тулгуурлаж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгч Ц.Э*** нь нас барсан иргэнтэй хамт амьдарч байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байгаа тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д заасны дагуу нэхэмжлэх эрхтэй этгээд биш юм. ...Шинжээчийн дүгнэлт гаргуулж сэтгэцийн эрүүл мэндэд гэмтэл учирсан уу, учирсан бол ямар зэрэглэлийн гэмтэл учирч вэ гэдгийг тогтоолгосны үндсэн дээр Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын ***-ны өдрийн 25 дугаартай тогтоолын аргачлалаар хохирлын хэмжээ, хязгаарыг тодорхойлж тогтоох боломж бүрдэх, энэ талаар хяналтын шатны шүүхийн тогтоолд тодорхой тусгасан. Нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй, анх шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээрээ шаардлага гаргаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...гэсэн байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Д*** ...Хохирогч ***5,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг гаргуулах нь зөв гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Хариуцагч А.Д**** нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны ***с хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоол, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ХШТ/04 дугаартай тогтоолын хуулбарт Монгол улсын Дээд шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-2** дүгээр хуудас/.

Дээрх шийтгэх тогтоол, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор ...шүүгдэгч А.Д****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А*** Д****г *** (арван нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Иргэний хуулийн 4**7 дугаар зүйлийн 4**7.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д****гээс оршуулгын зардалтай холбоотой **,738,542 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э***д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,388,067 төгрөг болон гэмт хэргийн ***с хохирогч нас барсан сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул шүүх эрүүгийн хэрэгтэй холбоотой үйл баримтын талаар дүгнэлт хийхгүй.

Дээрх гэмт хэргийн ***с Э.Б***ын амь хохирсон, хариуцагчийн гэм буруугийн талаарх үйл баримтад зохигч маргаагүй.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Э*** нь нас барсан иргэний гэр бүлийн гишүүн, хамт амьдарч байсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байгаа,

Сэтгэцийн эрүүл мэндэд учирсан өвчлөлийг эмчлүүлэхийн тулд зарцуулах зардал, хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалаар тодорхойлсон. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн сэтгэцийн эрүүл мэндэд 4 дүгээр зэрэглэлийн гэмтэл учирсныг тогтоосон. Нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлтэд үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлүүдээр маргасан.

Иргэний хуулийн 4**7 дугаар зүйлийн 4**7.1-д Бусдын...амь нас...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж,

Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй. 508.5-д Гэмт хэргийн ***с нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн...нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй. гэж тус тус заасан.

Гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын амь насанд халдсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.

 

Нэхэмжлэгч Ц.Э*** нь нас барагч Э.Б***ын төрсөн эх бөгөөд түүнтэй хамт амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн маягтад хэвлэгдсэн Боржигон Э***Б***ын төрсний бүртгэлийн лавлагаа болон гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн төрсөн хүү нас барагч Э.Б***ын нас барсантай холбоотой бий болсон зардал, зайлшгүй бий болох зардал, өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. (хавтаст хэргийн 83-84, -р хуудас)

Өөрөөр хэлбэл хохирогч нас барсан тул түүний нас барсантай холбогдон гарсан эдийн засгийн үр дагавар буюу зардал, мөн түүнийг нас барсны ***с бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол төлбөр төлүүлэхтэй холбоотой шаардлагыг түүний хууль ёсны төлөөлөгч хэрэгжүүлэх боломжтой талаар хуулийн дээрх зохицуулалтад заасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2022 оны ** дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн ***с хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан.

Үүнтэй уялдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын ***-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ыг баталсан байна.

Дээрх аргачлалд Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн ***с мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн ***с амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны ***с сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 5*** дүгээр зүйлийн 5***.5-д Гэмт хэргийн ***с хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж хуульчилсан.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын ***-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын 3.8-д Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийн байдал, бие мах бодийн гэмтлээс учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учир сөрөг үр дагавар...төлбөрийн чадвар, хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэжээ.

Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ХШТ/04 дүгээр тогтоолд ...Хоёр шатны шүүх дээрх хууль, журамд зааснаар шинжилгээ хийхгүйгээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э***д гэмт хэргийн ***с сэтгэцэд учирсан хохирол ***5,500,000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ гэж дүгнэн гэмт хэргийн ***с хохирогч нас барсан сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэж шийтгэх тогтоол, магадлалыг өөрчилсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг гаргаж шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ-ний **88 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргаж ирүүлсэн болно.

Тус дүгнэлтэд 1. Хууль ёсны төлөөлөгч Ц.Э***гийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан зэргээр F43.81 буюу удаан хугацаанд үргэлжилсэн уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна.

2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн ***с хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна гэжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг/Хүний амьд явах эрхийн эсрэг/, ...заасан гэмт хэргийн ***с хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж хуульчилсныг Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/***5 дугаар тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тусгайлан заасан таван гэмт хэргээс бусад гэмт хэргийн ***с хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор тусгагдсан гэж үзнэ.

Хэдийгээр Иргэний хуулийн 5*** дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн ***с хохирогч нас барсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тодорхойлон тогтоохоор хуульчилсан боловч Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын ***-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын 3.8-д Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг харгалзан тогтоох талаар тусгасан, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд тухайн гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийг шинжилгээний байгууллагаар тогтоолгохоор хуульчилсан байх тул нэхэмжлэгч Ц.Э***гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг, нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг харгалзан нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Түүнчлэн хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/264 дүгээр тогтоолоор тогтоогдсон тухайн гэмт хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлбөрийн чадвар тааруу гэх тайлбар зэргийг харгалзсан болно.

Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дөрөвдүгээрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүслнээс 45,**** дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэсэн ба Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны ** дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон тул 660,000х45,****=30,353,400 төгрөгөөр тооцож нөхөн төлбөрийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд хариуцагч А.Д****гээс 30,353,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84,646,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгч Л.Д*** ... Хохирогч ***5,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг гаргуулах нь зөв гэж үзэж байна гэж дүгнэсэн ба хохирлыг гаргуулах нь зүйтэй гэсэн шүүхээс өгсөн эрх зүйн дүгнэлттэй тохирч байгаа хэдий ч шүүх хэрэгт авагдсан баримт, хууль журамд заасан үндэслэлийг харгалзан нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч А.Д****гээс 30,353,400 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 30**,717 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ***5 дугаар зүйлийн ***5.1, ***5.2.2, ***6, ***8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 4**7 дугаар зүйлийн 4**7.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5-д зааснаар хариуцагч А.Д****гээс гэм хорын хохирол 30,353,400 (гучин сая гурван зуун тавин гурван мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84,646,600 (наян дөрвөн сая зургаан зуун дөчин зургаан мянга зургаан зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар хариуцагч А.Д****гээс 30**,717 (гурван зуун есөн мянга долоон зуун арван долоо) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ***** дүгээр зүйлийн *****.2, *****.4, *****.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **0 дугаар зүйлийн **0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА

 

Р.САРАНТУЯА