Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 312/ШШ2025/00674

 

2025         04           *******                                           312/ШШ2025/00674

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: ******* хот,******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* ******* хороолол, ******* ******* , барилга, давхрын тоот хаягт байрлах, “ ББСБ” ХХК /РД: 6710891/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, сум, баг, тоот хаягт оршин суух, овогт ,-д холох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 2,826,049.84 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. нь “ ******* Финанс ББСБ” ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 12 сарын 14-ний өдөр МА-416038 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-75681 дугаартай цахим дэд зээлийн гэрээг тус тус байгуулан 2,500,000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 12 сарын 10-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй. Зээлдэгч Б. нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 07 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 222,353.42 төгрөгийг, хүүний төлбөрт 520,114 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,149.62 төгрөгийг, нийт 747,617 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б. нь 2025 оны 01 сарын 17-ны өдрийн байдлаар 282 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал үндсэн зээлийн үлдэгдэл 2,277,646.58 төгрөг, зээлийн хүү 526,986.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,416.51 төгрөг, нийт 2,826,049.84 төгрөг төлөхөөр байна. “ ******* Финанс ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холож байсан. Зээлдэгч Б. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд талуудын хооронд байгуулсан МА-416038 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-75681 дугаартай цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,277,646.58 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 526,986.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 21,416.51 төгрөг, нотариатын зардалд 19,000.00 төгрөг, бүгд 2,845,049.84 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.гаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баярмөнх овогтой регистрийн дугаартай “ ББСБ” ХХК-ийн 2,845,049.84 төгрөгийн зээлийг зөвшөөрч байна. Төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь хариуцагч Б.д холуулан зээлийн гэрээний үүрэгт 2,845,049.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 2,845,049.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,470.8 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 60,471 төгрөгийн 50 хувь болох 30,235.5 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 30,235.3 төгрөгийг, хариуцагч Б.гаас 30,235.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн Зээлийн гэрээний үүрэгт 2,845,049.84 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,470.8 төгрөгөөс 30,235.5 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 30,235.3 төгрөгийг, хариуцагч Б.гаас 30,235.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Г.ЖАРГАЛТУЯА