| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 113/2025/0012/з |
| Дугаар | 113/ШШ2025/0012 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 113/ШШ2025/0012
2025 09 24 113/ШШ2025/0012
Прокурорын дүгнэлтийг хариуцагч
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэгийн газрын хяналтын улсын байцаагч Х.Б-д холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0715006 дугаартай шийтгэлийн хуудаст хүчингүй болгох шаардлага бүхий дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэгийн газрын хяналтын улсын байцаагч Х.Б-д би Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн 0715006 дугаартай шийтгэлийн хуудас /маягт-2/ торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн хэргийг прокурорын дүгнэлтийн дагуу хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д Захиргааны хэргийн шүүх ... прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаар дүгнэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 113/ШЗ2025/0075 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэгийн газрын хяналтын улсын байцаагч Х.Б-д холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0715006 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаарлдага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэгийн газрын хяналтын улсын байцаагч Х.Б нь хүлээн зөвшөөрснөө 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр шүүхэд гаргаж, илэрхийлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.
Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаар дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэгийн газрын хяналтын улсын байцаагч Х.Б хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэгийн газрын хяналтын улсын байцаагч Х.Б-д холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 0715006 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ