| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00503/И |
| Дугаар | 312/ШШ2025/00708 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 312/ШШ2025/00708
2025 04 25 312/ШШ2025/0070*******
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* давхарт байрлах, ******* банк ХК /РД: 620761*******, утас: *******90*******0955/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймаг, сум, баг, *******-2 тоот хаягт оршин суух, овогт , утас: *******9*******00511/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,1*******6,032.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 600003*******754 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 2,169,032.59 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 2,1*******6,032.59 төгрөгийг хариуцагч гаас гаргуулна гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: овогтой миний бие 2023.05.0*******-ны өдөр ******* банк ХК-аас 2,500,000 төгрөгийн дижитал зээл авсан бөгөөд 2024 оны 03 сарын 22-ны өдрөөс эхлэн хувийн шалтгаанаар төлбөрөө төлж чадаагүй. ******* банк ХК-аас нэхэмжилсэн 2,1*******6,032.59 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 06 дугаар сарын 25-ны өдөр гэхэд бүрэн барагдуулах хүсэлтэй байна. Төлөлтөө 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлж төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,1*******6,032.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 2,1*******6,032.59 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,926.71 төгрөгийн 50 хувь болох 24,963.3 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 24,963.3 төгрөгийг, хариуцагч Б.гаас 24,963.3 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75******* дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК -ийн Зээлийн гэрээний үүрэгт 2,1*******6,032.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,926.71 төгрөгөөс 24,963.3 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 24,963.3 төгрөгийг, хариуцагч Б.гаас 24,963.3 төгрөгийг тус тус гаргуулж ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА