| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/02028/И |
| Дугаар | 307/ШШ2025/00807 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 307/ШШ2025/00807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/02028/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт байршилтай ******* ХХК (утас: *******),
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* (утас: *******) нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ХХК-ийн ******* айл орон сууцны ******* тоот хаягт байршилтай Эм Жи Эл ******* ХХК (итгэмжлэгдсэн төлөөлөгч , утас: ),
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* тоотод оршин суух хаягтай овгийн гийн (итгэмжлэгдсэн төлөөлөгч , утас: ) нарт холбогдох,
Гэрээний үүрэг 522,810,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Хариуцагчийн өмгөөлөгч: ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч
этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК, Д.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие Д.******* нь ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн Дархан-Уул аймагт барих барилгын ажилд өөрийн үүсгэн байгуулсан ******* ХХК болон Д.******* би хувь хүнийхээ үүднээс 2012 оноос хойш хөрөнгө оруулалт хийж 2018 оноос тус барилгын ажлыг ******* ХХК дангаараа явуулахаар болсон. Ийнхүү барилгын ажил явуулахад ашиглагдах Турк улсын чанарын баталгаатай Барилгын карказ угсралтын хэв хашмалыг ХХК-аас 2018.02.28-ны өдөр 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг байгуулан худалдан авсан бөгөөд харилцан хэв хашмалыг хүлээлцсэнээр тус хэв хашмал манай компанийн өмчлөлд шилжиж ирсэн. Манайх тус хэв хашмалыг хүлээж аваад барилгын хашаанд өнөөдрийг хүртэл байгаа бөгөөд дээрх барилгын үргэлжлүүлэн гүйцэтгэж буй ******* ******* ХХК нь манай компаниас болон иргэн Д.******* надаас ямар нэг гэрээ хэлцэл зөвшөөрөл, тохиролцоогүйгээр өөрсдийн үйл ажиллагаандаа дураараа хууль бусаар ашигласаар байгаа болно. Одоогийн байдлаар тус хэв хашмалыг ашиглан ******* ******* ХХК нь манай компанийн барьж байсан барилгыг бүрэн барьж дуусгасан бөгөөд одоогийн байдлаар 2 дугаар блокийн барилгын ажлыг эхлүүлсэн байдалтай байна. Тус хэв хашмалыг чөлөөлж өгөхийг ******* ******* ХХК-ийн холбогдох хүмүүст Д.******* миний бие удаа дараа шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл хэв хашмалыг хууль бусаар эзэмшиж, ашигласаар байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Миний бие Д.******* нь 2012 оноос эхлэн ХХК-ийн захирал ын тавьсан саналын дагуу тухайн компанийн Дархан-Уул аймгийн Дархан сум 15 багийн 13 хороололд баригдах төрийн албан хаагчдын 225 айлын орон сууцны барилгын ажилд 590,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 2018 онд захирал нас барсан тул М. гэх залуу тухайн барилгыг хариуцан ажиллаж байсан. Ийнхүү миний бие Н.ээс тус барилгын ажилд өөрийн зүгээс хөрөнгө оруулсан 590,000,000 төгрөгийг шаардлахад таны оруулсан хөрөнгө оруулалтын хариуд баригдаж буй тус орон сууцнаас 7 ширхэг байр өгье, цаашид ******* ******* ХХК-ийн барьсан тус барилгын блок бүрээс танд 7 ширхэг байр өгч байя гэсэн саналыг тавихад би зөвшөөрч ******* ******* ХХК-ийн захирал М.тэй 2021.08.05-ны өдөр , , , , , , дугаартай Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн орон сууцны А байр, 1 орц, 1 давхарын 1, 2, 3, 4, 5, 6, 8 тоотуудыг 590,000,000 төгрөгийнхөө хөрөнгө оруулалтын хариуд авахаар гэрээ байгуулсан.
Тус гэрээний 2.3-т 2011 оноос хойш ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* хороололд баригдах төрийн албан хаагчдын 225 айлын орон сууцны барилгын ажилд ХХК, ******* ХХК-аас оруулсан нийт хөрөнгө оруулалт болох 590,000,000 төгрөгний 99,900,000 төгрөгт А байрны 1 орцны 1 давхарын 1, 2, 7 тоот орон сууцнууд, 2 өрөө 49.58 мкв талбайтай 74,370,000 төгрөгт А байрны 1 орцны 1 давхарын 3, 4, 5, 8 тоот орон сууцнуудыг тооцож, худалдан авагч талд хүлээлгэж өгнө, 4.2 Талуудын аль нэг нь гэрээний 4.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгах үүрэгтэй гэж тус тус заасан. Гэрээ байгуудагсанаас хойш тус орон сууц ашиглалтад орох үед гэрээний надад олгогдсон 8 тоотын 2 өрөө 74,370,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг авсан.
Ингээд үлдсэн орон сууцнуудыг авах гээд хүлээж байтал надтай анх гэрээ байгуулсан ******* ******* ХХК-ийн захирал М. нь одоогийн захирал тэй үгсэн хуйвалдаж өөрийн захирлын албан тушаалыг түүнд шилжүүлэн надтай байгуулсан гэрээний үүргээ эс биелүүлэх нөхцөлийг санаатайгаар бүрдүүлсэн.
Тус гэрээний дагуу надад хүлээлгэн өгөх орон сууцууд хэдийн ашиглалтад орсон хэдий ч ******* ******* ХХК-ийн захирал солигдсонтой холбогдуулан гэрээний үүргийн дагуу тухайн орон сууцнуудыг надад одоо болтол шилжүүлэхгүй байх тул тухайн үлдэх орон сууцнуудын үнэ болох 522,810,000 төгрөгийг гаргуулахаар ийнхүү шүүхэд хандаж байна.
Иймд 2021.08.05-ны өдрийн , , , , , дугаартай Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээний үүргээ зөрчсөн ******* ******* ХХК, захирал нараас тухайн орон сууцнуудын нийт үнэ 522,810,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байх тул ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. “*******” ХХК-ийн бичиг баримтаар ажил явагдаж байсан ч цаанаасаа гарч байсан хөрөнгө нь иргэн Д.*******ийн өөрийнх нь орлого байсан. Тухайн үеийн “******* ******* ” ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн албан ёсны захирал гэрээ хийсэн. Уг гэрээний дагуу нэг байрыг 74,000,000 төгрөгөөр тооцож зарагдсан. 590,000,000 төгрөгөөс хасагдаад 515,630,000 төгрөгийн байр эсхүл мөнгө шилжих ёстой. Тухайн байрны хувьд ашиглалтад ороод зарагдсан. Орон сууцыг биет байдлаар авах боломжгүй болсон тул тус гэрээнд 1 мкв-ийн үнэ зэргийг маш тодорхой дурдсан буюу 515,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг утгаараа шаардаж байгаа юм. “*******” ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргаж байх үед хувьцаа эзэмшигч Д.******* нь 2020 онд гэдэг хувьцаа эзэмшигч байгаа учир гүйцэтгэх захирлаар томилогдсон талаарх мэдээллийг хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой болно. Иргэн *******ийн зүгээс тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.(1 хх 1-2, 85-86 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлт болон сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа:
... Нэхэмжлэлийн шаардлага маш тодорхой. Иргэн Д.******* өөрөө оруулсан хөрөнгө 590,000,000 төгрөг. 7 байрны гэрээ хийснээс 1 байрыг нь авсан. Тухайн авсан байрныхаа үнийн дүнг хасаад 515,310,000 төгрөгийг гэрээ биелэгдэхгүй байх боломжгүй. Тухайн байрыг биет байдлаар авах боломжгүй болсон тул мөнгөө шаардаж байгаа юм. “******* ******* ” ХХК хариуцахгүй. Энэ бол дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг зүйл ярьж байна. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “******* ******* ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал нь Э. байсан эсэх талаар шалгах ёстой. Эндээс хариу нь гарч ирнэ. Нэгдүгээрт, хэрвээ дүр үзүүлж хийсэн хэлцэл юм бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр яагаад нэг байр нь шилжсэн бэ? үнэхээр өгөх ёсгүй байсан бол яах гэж Д.*******т маркийн машин болон нэг байр шилжсэн бэ?
Хоёрдугаарт, 7 гэрээ нь хуурамч юм бол яагаад нэг гэрээ нь биелэгдсэн бэ? Улсын бүртгэлийн гэрчилгээгээр Н. гэдэг хүн тухайн үед “******* ******* ” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй буюу гүйцэтгэх захирал нь байсан. Миний хувьд энэ хүнийг өмгөөлөөд 3,4 гаруй жил болж байна. Ингэж бухимдах нь аргагүй. Цагдаагийн байгууллагаар маш олон удаа явсан. Н. гэдэг хүн “” ХХК, “Эм Жи Эл ******* ” ХХК-ийн өмнөөс гарын үсэг зураад энэ хүнийг маш их хохироосон. Сүүлдээ хувьцааг нь ч авсан. Нас барсан хүний гарын үсгийг нь шинжлэн судлуулах боломжгүй. Нэг хувьцаа эзэмшигч нь гадаадад байдаг учраас хувьцаа эзэмшигчгүйгээр хурлаа хийж болохгүй нөхцөл байдалтай байна. Тухайн үед гэдэг хүн захиалагч байсан. Дээрх үйл баримт нь бүгд үнэн. Цагдаагийн байгууллагаар бүгд тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Манай үйлчлүүлэгчийн зүгээс тухайн барилгад оруулсан хөрөнгөө нэхэмжилж байгаа юм. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл энэ хүнд ямар ч мөнгө төгрөг өгөхгүй байж болохоор байхаар нь хариуцагчийн өмгөөлөгч “Цагдаад өгсөн учраас Н. гэрээ хийсэн” талаар хэлж байна. Н. гэдэг хүн компанийнхаа өмнөөс хийсэн. Байгууллага хариуцлага хүлээхгүй юм уу? Н. гэдэг хүн захирал нь биш байж гарын үсэг зурсан бол хариуцагч нарын татгалзаж байгаа нь үндэслэлтэй байх боломжтой. Мөн гэдэг хүнийг Н. удаа дараа хохироосон байж болзошгүй. Шилжүүлсэн гэх 25,000,000 төгрөгөө гэх дугаараа барьцаанд тавьсан байсан тул төлбөрөө төлөх гээд өгсөн. Өөрөө хохирчхоод дахиад бусдаас мөнгө зээлчихсэн. Зээлийн хүү нь бодогдоод шүүхэд дуудагдах дээрээ ч тулж байсан. Цаг хугацааны хувьд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар энэ хүний тооцоог хийсэн. “Танд байр өгье. Цагдаа шүүхээр битгий яв” гээд энэ хүнийг 2 жил хүлээлгэсэн. Аргаа бараад 2023 онд ******** аймгийн Цагдаагийн газар гомдол гаргасан. Цагдаагийн газраас иргэн хоорондын маргаан байна гээд шүүхэд ханд гэсэн. Тухайн 7 гэрээний хувьд биелэгдэх боломжтой юу? үгүй юу? мөнгийг гаргуулах ёстой юу? үгүй юу? гэдэг дээр тулгуурлаж ярих хэрэгтэй байна. Хариуцагч, гуравдагч этгээд нар шүүхэд үнэн зөв тайлбар болон нотлох баримттай зүйлийг ярих хэлэх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ хүнд ямар ч гарааж болон маркийн машин өгөөгүй. Ямар нэгэн 264,000,000 төгрөгийн асуудал байхгүй.
Нэгдүгээрт, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлийн шинж агуулж байгаа бол үүнийг нэхэмжлэлийн шаардлага болгож гаргадаггүй. Энэ хэлцэл анх байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байх үр дагавар байхгүй. Хэрвээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэл байна гэж үзвэл үүнийг шүүхэд шаардлага гаргаж, шүүх хүчин төгөлдөр бусд тооцох нөхцөл байдал болохгүй. Харин Иргэний хуулийн 57, 58, 59, 60 дугаар зүйлд заасан үндэслэл байвал нэхэмжлэлийн шаардлага болгон гаргаж тооцуулна. Тийм учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй. Хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлээ шүүхэд нотлох үүрэгтэй. Гэтэл яагаад шүүхээр хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байна гэхээр үүнийг тооцуулахгүй бол яах аргагүй өртэй болно гэдгээ баталж байна гэж үзэж байна. Тийм учраас ийм зүйлийг яриад байх шиг байна.
Хоёрдугаарт, Компанийн тухай хуулийн 87, 88 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцлийн зөвшөөрөлгүйгээр хийсэн. Хэрвээ компанийн тухай хуулийн 87, 88 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байгаа бол Н.ээс хохирлоо нэхэмжлэх асуудал яригдах болохоос биш Д.******* буруутан болох хууль зүйн хувьд боломжгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан шинжүүд байгаа юм бол яагаад нэг хэлцэл нь биелэгдсэн юм бэ? гэдэг асуудал гарч байна. бусад хэлцлийг дүр үзүүлсэн гэж татгалзаж байгаа нь агуулгын хувьд зөрчилдөж байна. Халхавчлагдсан үйл баримт байсан юм бол яагаад нэг байрыг шилжүүлсэн бэ? өгөх ёсгүй байсан юм бол энэ хүнээс тухайн мөнгөө буцааж сөрөг нэхэмжлэлээрээ нэхэмжлэх хэрэгтэй. Халхавчлагдсан асуудлын хувьд нэг нь эрүүгийн эрх зүйн харилцаа нөгөө нь иргэний эрх зүйн харилцаа. Иргэн Д.*******оороо нэхэмжлэл гаргах боломжгүй харин “*******” ХХК-аас нэхэмжлэл гаргах эрх нь байгаа талаар хариуцагчийн өмгөөлөгч яриад байх шиг байна. тухайн гэрээ нь 2021 оны 08 дугаар сарын 05-ний өдөр буюу Д.******* гэдэг хүн хамгийн эцсийн байдлаар тооцоогоо 590,000,000 төгрөгөөр тооцож, байр авъя гэдэг хэлцэл хийсэн. Иргэн Д.******* гэдэг хүн гэрээний нэг талаас гарын үсэг зурсан. Гэрээг ямар агуулгатай байгуулж байгаа талаар тус гэрээний 2.3-т тодорхой заасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасан үндэслэлийг яриад байна. Өгсөн авснаа буцаах ёстой 590,000,000 төгрөгийг манайх өгөөгүй гэж байна. Өгсөн гэж бид нар яриагүй. Тухайн байрны нэг давхар болон хоёр давхрын карказ угсралтын хөрөнгө оруулалтад оруулсан. Түүнд дүйцүүлж байр авахаар тохиролцсон. Нэг байрыг нь өгчхөөд үлдсэн 6 байрыг нь өгөөгүй. Бусдад зарсан учраас биет байдлаар авах боломжгүй нөхцөл байдалтай байна. Иймд мөнгөө авах шаардлага гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа анхнаасаа үнэн ярьсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд бүгд үнэнийг гэрчилнэ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хууль зүйн хувьд ямар ч боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
3. Хариуцагч ******** ******* ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа:
... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Бүгдээрээ гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад явсан байдаг. Сүүлд гүйцэтгэх захирлаар томилогдсон байсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр ******** ******* ” ХХК М.ээс н. худалдаж авсан байдаг. Гэрээнд хавсралтаар ирсэн баримтуудыг харахаар нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гуравдагч этгээдээс нэмэлт тайлбар хэлнэ.
2021 оны 08 сарын 05-ны өдрийн , , , , , , дугаартай Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээнүүдийг ******** ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М. дээрх хэлцлүүдийг хийхдээ Компанийн тухай хуулийн 87, 88-р зүйлүүдэд заасан их хэмжээний хэлцлийг хийхдээ ******** ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч эс хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хийсэн.
Мөн дээрх хэлцлүүдийг ******** ******* ХХК-д хамааралгүй асуудлаар болох ХХК, агсан болон ******* ХХК, Д.*******той урьд өмнө хийсэн хэлцлүүдээс үүдэлтэй ХХК, М.т хамаарах төлбөр тооцооны маргаанд хамаарах асуудлуудыг дээрх гэрээнүүдээр дүр үзүүлэн, халхавч хэлцлүүдийг хийсэн.
******** ******* ХХК ХХК-ийн хэрэгжүүлсэн орон сууцны төсөлд ******* ХХК эхлэн орон сууцны 1 давхарын угсралтын ажилд оруулсан 122,800,000 төгрөгийг ******** ******* ХХК-д бүрэн төлж дуусгасан.
Тодруулбал ******* ХХК-ийн захирал Д.******* улсын дугаартай Ford explorer маркийн тээврийн хэрэгслийг 84,826,000 төгрөгт тооцон иргэн ээс шилжүүлж авсан төлбөрийг ******** ******* ХХК иргэн тэй байгуулсан 2022 оны 08 сарын 25-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний төлбөрөөс хасч тооцсон. ******* ХХК 1 давхарын орон сууцны угсралтын ажлыг хийхдээ ХХК-аас 34,082,700 төгрөгийн бетон зуурмаг, ХХК бетон зуурмагийн үйлдвэрээс 7,070,200 төгрөгийн бетон зуурмаг тус тус зээлээр авч өр төлбөр үүсгэснийг ******* ******* ХХК төлсөн. Мөн ******* ******* ХХК-ийн захирал 2021 оны 11 сарын 19-ний өдөр ******* ХХК-ийн захирал Д.*******ийн хүү ын эзэмшлийн Хаан банк тоот данс руу 25,000,000 төгрөгийг ХХК-ийн өглөг *******т утгаар шилжүүлж төлсөн. М.Энхбиэг 2022 оны 03 сарын 11-ний өдөр 68,200,000 төгрөг, 3,200,000 төгрөгийг ******* ХХК-ийн захирал Д.*******ийн хү ын эзэмшлийн Хаан банк тоот данс руу төлсөн. Өнөөдрийн байдлаар 222,308,700 төгрөг төлсөн бөгөөд ******* ХХК-ийн орон сууцны орон сууцны 1 давхарын угсралтын ажилд оруулсан 122,800,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнтэй байна.
Орон сууц худалдан авах хэлцлүүдийг байгуулахаас өмнө Д.******* ******* дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст хандан М.т 590,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж залилцуулсан гэх агуулгатай гомдол гаргаж шалгуулсан. Д.*******ийн гомдлыг үндэслэн шалгалтын ажиллагаа явуулж ******* дүүргийн Прокурорын газрын 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 2084 дугаартай хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн. Мөн Д.******* ******* аймгийн Цагдаагийн газарт хандан М. нь ХХК-ийн гүйцэтгэх захирал агсаны гарын үсгийг дуурайлган зурж 590,000,000 төгрөгийг залилсан агуулгатай гомдол гарган шалгуулсан бөгөөд ******* аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 07 дугаар тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн.
Иймд 2021 оны 08 сарын 05-ны өдрийн , , , , , , дугаартай Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээнүүдийг Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ. (1 хх-ийн 204-206 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
4. Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлт болон сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбартаа:
... Д.******* гэдэг хүн хариуцагчтай ямар ч өр төлбөр тооцоо байхгүй харин “” ХХК-аас “*******” ХХК-аараа 122,800,000 төгрөгийг авлагатай байгаа. Өөрөөр хэлбэл “” ХХК-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Уулзалтаар Д.*******оос нэр бүхий иргэдэд 250,000,000 гаруй сая төгрөгийг өртэй байна. энэ өрийг хэрхэн төлж барагдуулах вэ? гэхэд, Д.******* “” ХХК-ийн нэр дээр байгаа газрыг манай “*******” ХХК-ийн нэр дээр шилжүүлээд өгвөл би байрыг бариад захиалагчдыг хохиролгүй болгож өгье гэсэн. Тухайн 7 байраас яагаад нэг байрыг өгсөн бэ гэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 122,800,000 төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн гэдэг зүйл яригдаж байсан учраас “*******” ХХК-ийн өр төлбөрийг дараах байдлаар төлж барагдуулсан байдаг. т ******* аймаг, *******сум, ******* дугаар баг, ******* дугаар хороололд байрлалтай хотхоны 45 айлын орон сууцны 6 давхрын 23 тоотын 67.13 мкв 1 мкв үнэлгээ нь 2,450,000 төгрөг болсон. маркийн машин 84,826,000 төгрөг, гарааж 30,000,000 төгрөг, Баатарт тооцсон дүн нь 121,826,000 төгрөг бэлнээр 15,000,000 төгрөгөөр хоёр удаа өгсөн, маркийн авто машиныг 31,761,000 өгсөн. “*******” ХХК-д өр төлбөртэй байсан бол хариуцагчаас энэ өр төлбөрийг нэхэхгүй байсан. Мөн “*******” ХХК-ийн бусдад өр төлбөртэй асуудал дээр хариуцагчаас төлбөрийг төлсөн. “Сонсголон Хайрхан” ХХК руу 34,000,000 төгрөгийг төлсөн. Мөн 25,000,000 төгрөгийг Д.*******ийн данс руу шилжүүлсэн байдаг. Д.******* ******* дүүргийн Прокурорын газарт “Н. гэдэг хүн намайг “” ХХК-ийн захирал байхдаа 590,000,000 төгрөгөөр залилсан” гэж гомдол гаргасан. 590,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа бол өнөөдөр хэн нэгнээс байр шаардаж байгаа бол төлбөр төлсөн байх ёстой. Захиалгын гэрээнд “” ХХК-ийн тооцооны хэсэгт бусдад төлөх ёстой байсан өр төлбөрөөсөө бид нар хэдийг нь яаж тооцоохоо тодорхойлоод “” ХХК-тай тооцоо нийлье гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа 25 айлын 319,000,000 төгрөг. “*******” ХХК-ийн 235,000,000 төгрөгийн өр төлбөрийг төлсөн. Иргэн Д.******* руу “******* ******* ХХК”-ийн захирал нэхэмжлэл гаргах эрхгүй. Яагаад гээл төлбөрийг төлсөн. “*******” ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргаж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 80/01, 80/02, 80/03, 80/04, 80/05, 80/06, 80/07 дугаартай гэрээг “Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах” гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Тухайн гэрээнүүдийг хийхдээ Компанийн тухай хуулийн 87, 88 дугаар зүйлүүдэд заасан их хэмжээний хэлцэл хийхдээ “******* ******* ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч эс хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл аваагүй, хуулиар тогтоосон хэмжээг зөрсөн гэж үзэж байна. Мөн дээрх хэлцлүүдийг хийхдээ “******* ******* ” ХХК-нд хамааралгүй асуудлаар болох “” ХХК, агсан ******* ХХК-нд Д.*******той урьд өмнө нь хийсэн хэлцлүүдээс үүдэлтэй “” ХХК-нд Н.т хамаарах төлбөр тооцооны маргаанд хамаарх асуудлыг дээрх гэрээнүүдээр дүр үзүүлэн, халхавчлах зорилгоор хийсэн гэж үзэж байна. Хоёрдугаар хавтаст хэргийн 249 дүгээр талд халхавчлагдсан хэлцлийн үйл баримт авагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ярьж байсан “*******” ХХК-ийн 120,000,000 төгрөгийн асуудал. Дүр үзүүлсэн гэдэг нь нэгдүгээрт, нэг талаас иргэн Д.*******. “******* ******* ” ХХК-д ямар нэгэн ямар нэгэн хөрөнгө оруулалт хийж мөнгө өгсөн асуудал байхгүй. Харин иргэн Д.******* нь Н.ийн эсрэг 2020 онд ******* дүүргийн прокурорын газарт гомдол гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл халхавчлагдаад байгаа нь прокурорын газарт гомдол гаргаж байгаа үйлдэл гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэн Д.*******тод учирсан хохирлыг нэхэмжилж байгаа, эсвэл ******* ХХК-д учирсан хохирлыг нэхэмжилж байгаа юу гэдгийг ялган тодруулаагүй, нэхэмжлэлийн үндэслэлдээ дээрх хоёр субъектын чухам хэнд нь хохирол учраад байгааг ялгаж салгалгүй хольж, хутган иргэнд учирсан хохирлыг нэхэмжлэлийн үндэслэлдээ дурджээ.
******* ХХК нь 2018.02.25-ны өдрийн Худалдах, хуалдан авах гэрээгээр ХХК-аас нийт үнэ 389.845 америк доллараар Турк улсад үйлдвэрлэсэн хэв хашмалыг худалдан авсан, өөрийн хөрөнгө гэжээ. ХХК-аас уг хэв хашмалын нийт үнэ 389.845 америк доллараар худалдан авсан гэдгийг нотлох ******* ХХК-ийн өөрийн өмчид орлого болгон хүлээн авсан санхүүгийн баримт, үндсэн хөрөнгө худалдан авсан татвар төлсөн хөрөнгийг иж бүрдлээр нь тоолж, хүлээлцсэн акт зэрэг тус хэв хашмалыг өмчлөх эрхтэй болохыг гэрчлэх үндсэн гол баримт бичгийг шүүхэд гаргаж өгөх ямар ч нотлох баримт, бичиг баримт ******* ХХК-д байхгүй нь ойлгомжтой байна.
******* ХХК нь ХХК-д байсан цор ганц үнэд хүрэх Турк улсад үйлдвэрлэгдсэн барилгын хэв хашмалыг ******* ХХК-д худалдсан мэтээр харагдуулахаар худалдах, худалдан авах халхавчилсан гэрээ хийж, банкнаас хөрөнгө босгохоор оролдсон боловч бүтээгүй юм. Улмаар орон сууц захиалагчид болон компанийн ажилчдын сэтгэл зүйд нөлөөлж, итгүүлэн үнэмшүүлэх замаар залилан хуурч захиалагч нарын Орон сууц худалдан авах гэрээг шинэчилж, компанийн ажилтнуудыг ******* ХХК-ийн ажилтнаар ажиллуулах тушаал гаргасан. Улмаар ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, 45 айлын орон сууцны А блокийн суурийг өөрийн өмч болгохыг санаархаж, уг барилгын захиалагч нарын гомдол аймгийн хэмжээнд хүчтэй яригдаж шүүхийн шийдвэрүүд хэрэгжихгүй мухардалд орсон тухайн үед Д.******* нь Дархан-Уул аймгийн ШШГГ-т хураагдаад байсан газрын гэрчилгээг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг ятгасан боловч захиалагч нар барилгын 3-р давхарыг бүрэн цутгаж, цаашид хөрөнгө оруулалт хэвийн жигд явагдах шаардлага тавьсан. Д.*******т нь бүх шатны байгууллага руу албан бичиг явуулж газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаж байсан тул ******* аймгийн ЗДТГ, Газрын алба, ШШГГазар, Орон сууц захиалагчдын төлөөлөл, ******* ХХК-ийн захирал Д.*******, ХХК-ийн захирал М. нар оролцсон хурал хийж, уг хурал дээр барилгын ажлыг үргэлжлүүлэн 3-р давхарын цутгалт дууссаны дараа газар шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр амлалт авсан болно. Дээрх байгууллагууд энэ болсон асуудлыг нотлох тул хэргийн материалд татан авч үнэн бодит байдлыг тогтоох боломжтой.
Гэтэл ******* ХХК-ийн зөвхөн нэг давхарын цутгах хэмжээний мөнгийг бусдаас зээлж, ажил явуулсан дүр эсгэж, орон сууц захиалагч нар ч худал үгэнд хууртсанаа ойлгож, компанийн ажилтнууд нэг ч төгрөгний цалингүй үлдэж, газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх Д.*******тын санаархал нь бүтэлгүй, зугтааж алга болсон юм. Гэтэл Д.*******т нь барилгын ажлыг явуулахын тулд арга буюу хийгдсэн эргэлтийн хөрөнгө босгох халхавчилсан гэрээ, хэлцлийг ашиглан ХХК-ийн өмчлөлийн Турк хэв хашмалыг ******* ******* ХХК-аас нэхэмжиж байгаа нь хууль бус байна.
Учир нь ******* ******* ХХК нь ХХК-ийн эхлүүлсэн төслийн ажлыг дуустал Турк хэв хашмалыг түрээслэн ашиглаж байгаа хууль ёсны шударга хэв хашмал түрээслэгч компани, хэв хашмалыг өмчлөгч нь ХХК болох тул нэхэмжлэлийг ХХК-ийн нэр дээр гаргах ёстой байсан. Иргэн Д.*******ийн хувьд ХХК-д хувьцаа эзэмшдэг нь Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигч компанийн тухайлсан хөрөнгийг эзэмших эрхгүй, компанийн өр төлбөр хувьцаа эзэмшигчид хамааралгүй байхаар хуульчилсан тул аль ч талаараа иргэн Д.*******, ******* ХХК нь төсөл хэрэгжүүлэгч ХХК-ийн барилгын хэв хашмалыг нэхэмжлэх эрх бүхий этгээд биш болно. Тийм ч утгаараа 2014-2017 онд захиалагч нараас удаа дараа шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэг ч удаа хариуцагчаар татагдаж байгаагүй ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ цуцлагдаж, хөөн хэлэлцэх хугацаа дуусаад байхад хүртэл ямар ч оролцоо байгаагүй, хөрөнгө оруулсан гэх Д.*******ийн зүгээс нэг ч төгрөг 2014-2017 оны Барилга угсралтын ажилд зарцуулагдаагүй, санхүүгийн тайланд ямар ч нотлох баримт бичиг байхгүй байдаг.
Хариуцагчийн өмгөөлөгч тухайн тооцоололтой холбоотой асуудлуудыг тодорхой ярьж байна. Иргэн Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлага бол ийн хэрэгтэй яг адилхан хэрэг. ХХК-ийн хувьцаа эзэмшигч нас барсныг далимдуулж, шунахай сэдлээр шүүхэд худал мэдүүлэг, нотлох баримтуудыг бүрдүүлэн өгч байна. Хөрөнгө оруулсан гэж яриад байгаа мөнгө нь Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчдын орон сууц захиалгаар барих мөнгө болохоос биш Д.*******ийн хувийн хөрөнгөнөөс авсан зүйл байхгүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Тухайн мөнгөний эх үүсвэрийг ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэдэг тайлбар хэлж байна. Мөн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагатай холбоотой хэв хашмалыг худалдах, худалдсан авсан гэж ярьж байгаа нь 230,000 гаруй доллар байгаа байх. Одоогийн ханшаар худалдан худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан. Тухайн төрийн албан хаагчдын орон сууцад Д.******* өөрийнхөө мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн. тухайн мөнгөө шаардаж байгаа асуудал болохоос биш хэв хашмалын шаардлага байхгүй. Иргэн Д.******* болон “” ХХК-ийн хоорондын өр төлбөрийн асуудлыг өмнө нь тодорхой ярьсан гэж үзээд хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна гэжээ. (хх 109-115 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
6. Шүүхээс: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, “” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж, итгэмжлэл, “*******” ХХК-ийн дүрэм, Д.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймаг дахь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, худалдах худалдан авах гэрээ, “******* ******* ” ХХК-ийн гэрчилгээ, ийн тайлбар, “******* ******* ” ХХК-ийн дүрэм, 2022 оны 03 дугаар сарын 20-ны худалдах худалдан авах гэрээ, “******* ******* ” ХХК-ийн хувьцаа худалдан авах гэрээ, Орон сууцны гэрээ, “******* ******* ” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, Д.*******ийн хүсэлт, итгэмжлэл, хариу тайлбар, шүүхийн баримтууд, гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг шүүгчийн захирамж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ /эх хувиараа/ дугаартай гэрээ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, хэргийн материал танилцуулсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гийн хүсэлт, тайлбар, хэрэг бүртгэл хаах тухай прокурорын тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн прокурорын тогтоол, хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, нас барсны бүртгэлийн лавлагаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны “******* ******* ” ХХК-ийн санхүүгийн тайлан, “” ХХК-ийн өглөг Д.*******д 25,000,000, тооцооны үлдэгдлийн баталгаа, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан баримт, хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт, нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж, улсын бүртгэлийн лавлагаа, гүйцэтгэх удирдлагын мэдээлэл, “*******” ХХК-ийн дүрэм, хэрэг бүртгэлтийг хаах тухай прокурорын тогтоол, худалдах, худалдан авах гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс Турк улсын чанарын баталгаатай барилгын карказ угсралтын хэв хашмалыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үүрэг 522,910,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлжээ.
1. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 11-ний өдрийн дугаартай нэхэмжлэлийн шаардлага тусгаарлах тухай захирамжаар дээрх хоёр шаардлагыг тусгаарласан байх ба улмаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс Турк улсын чанарын баталгаатай барилгын карказ угсралтын хэв хашмалыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг уг маргааны зүйл, үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр 2024 оны 12 сарын 17-ны өдрийн дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр гийн ийг шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Д.*******ийг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулсан байх ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч нь 2021 оны 08 сарын 05-ны өдрийн , / , , , , дугаартай Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээнүүдийг Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Наранхүү нь ...нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэн Д.*******т учирсан хохирлыг нэхэмжилж байгаа, эсвэл ******* ХХК-д учирсан хохирлыг нэхэмжилж байгаа юу гэдгийг ялган тодруулаагүй, нэхэмжлэлийн үндэслэлдээ дээрх хоёр субъектын чухам хэнд нь хохирол учраад байгааг ялгаж салгалгүй хольж, хутган иргэнд учирсан хохирлыг нэхэмжлэлийн үндэслэлдээ дурджээ... Д.******* нь ******* аймгийн ШШГГ-т хураагдаад байсан газрын гэрчилгээг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг ятгасан боловч захиалагч нар барилгын 3-р давхарыг бүрэн цутгаж, цаашид хөрөнгө оруулалт хэвийн жигд явагдах шаардлага тавьсан. Д.*******т нь бүх шатны байгууллага руу албан бичиг явуулж газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаж байсан тул ******* аймгийн ЗДТГ, Газрын алба, ШШГГазар, Орон сууц захиалагчдын төлөөлөл, ******* ХХК-ийн захирал Д.*******, ХХК-ийн захирал М. нар оролцсон хурал хийж, уг хурал дээр барилгын ажлыг үргэлжлүүлэн 3-р давхарын цутгалт дууссаны дараа газар шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр амлалт авсан болно. Дээрх байгууллагууд энэ болсон асуудлыг нотлох тул хэргийн материалд татан авч үнэн бодит байдлыг тогтоох боломжтой. Гэтэл ******* ХХК-ийн зөвхөн нэг давхарын цутгах хэмжээний мөнгийг бусдаас зээлж, ажил явуулсан дүр эсгэж, орон сууц захиалагч нар ч худал үгэнд хууртсанаа ойлгож, компанийн ажилтнууд нэг ч төгрөгний цалингүй үлдэж, газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх Д.*******ийн санаархал нь бүтэлгүй, зугтааж алга болсон юм. Гэтэл Д.******* нь барилгын ажлыг явуулахын тулд арга буюу хийгдсэн эргэлтийн хөрөнгө босгох халхавчилсан гэрээ, хэлцлийг ашиглан ХХК-ийн өмчлөлийн Турк хэв хашмалыг ******* ******* ХХК-аас нэхэмжиж байгаа нь хууль бус байна гэж тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч ******* ХХК болон Д.******* нар нь шаардлагын үндэслэлийг ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулсан Д.******* нь ХХК-ны 20 хувийг эзэмшиж байгаад сүүлд 40 хувийг нэмж нийт 60 хувийн хувьцаа эзэмшигч юм. ХХК-ны захирал нь ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн ******* хороололд баригдах төрийн албан хаагчийн ******* айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх явцад ******* ХХК-ийн захирал Д.******* 590,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Уг барилгын 1, 2 давхарын суурь болон 1 дүгээр давхарыг өрсөн. Гэтэл ХХК-наас захиалагч нарыг төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх хугацаанд төлбөр авагч нараас ******* ******* ХХК-ийг байгуулж уг барилгын газрыг шилжүүлэн авч барилгын ажлыг дуусгасан. Д.******* нь өөрийн оруулсан хөрөнгийг гаргуулахаар тухайн үед ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал М.ийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал М.тэй 2021 оны 8 сарын 05-ны өдөр Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж 7 орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан. Энэ 7 гэрээний 1 нь биелэгдэж 49,58 мкв талбайтай орон сууцыг гэрээнд заасны дагуу мкв-ыг нь 1,500,000 төгрөгөөр тооцож нийт 74,370,000 төгрөгийг гэрээний үнийн дүн 590,000,000 төгрөгөөс хасаж, үлдэх 515,630,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулах хамтран нэхэмжлэгч Д.*******ийн шаардлагыг дэмжиж байна. Учир нь ******* ХХК-йиг Д.******* төлөөлөх эрхгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон тул уг шаардлагыг дэмжиж байна гэж тайлбарласан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч Т.Мөнхсүлд нар татгалзлын үндэслэлийг ...нэхэмжлэгч Д.******* нь түр 6 сарын хугацаагаар тус компаны захирлаар ажиллаж байсан М.тэй гэрээ хийсэн байдаг. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр ******* ******* ХХК-ийн хувьцааг худалдан авсан. Тэр үед 25 захиалагч нарт ХХК нь шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх өртэй байсан. Уг компани нь Д.*******т нэг ч төлбөр тооцоо байхгүй. ХХК нь нэр бүхий иргэдэд 315,000,000 төгрөгийн өр төлбөр үүссэн байсан. Д.******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 122,800,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж тэмдэглэгдсэн байсан. 7 орон сууцны гэрээний хувьд энэ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл. ийн байрны төлбөрт эксплорер ирснийг Д.*******ийн эхнэрийн нэр дээр шилжүүлсэн. Уг байрны үнэ 84,826,000 төгрөг, гарааж 30,000,000 төгрөг болон Харриер маркийн машин 31,761,000 төгрөгийг ******* туннел ХХК-д өгсөн. бетон, ХХК руу 34 сая төгрөг, Д.*******ийн данс руу 25 сая төгрөг шилжүүлсэн. Д.*******ийн бусдад төлөх төлбөрийг төлсөн. Д.******* нь ******* ******* ХХК-д хөрөнгө оруулалт хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, мөн ******* ХХК нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж ойлгож байна гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа ******* ХХК-ийн захирлаар Д.*******ийг 2016 оны 12 сарын 16-ны өдөр томилсныг улсын бүртгэлд бүртгэсэн гэрчилгээ, компанийн дүрэм ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ зэргийг ирүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн уг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар гүйцэтгэх удирдлагаар 2021 оны 01 сарын 13-ны өдөр г томилсныг бүртгэсэн байна.
Иймд ******* ХХК-ийг Д.******* итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэдэг нь дээрх баримтаар үгүйсгэгдэж байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ******* ХХК нь хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах эрхгүй гэдгээ мэдсэн гэж тайлбарласан тул ******* ХХК-ийн ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан 522,810,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
4. Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ******* аймгийн прокурорын газрын 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 07 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолууд, нас барсны бүртгэлийн лавлагаа, талуудын тайлбараар ХХК нь ******* аймгийн******* сумын ******* багийн ******* хороололд баригдах төрийн албан хаагчдын 225 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтанд оруулахаар холбогдох байгууллагатай тохирсон боловч барилгын ажлыг гэрээнд заасан хугацаандаа эхлүүлээгүй улмаар уг орон сууцанд захиалга өгсөн иргэдийн нэхэмжлэлээр шүүхээс ХХК-аас хохирол, төлбөр гаргуулахаар шийдвэр гарсан байна. 2018 оны 4 сарын 09-ний өдөр ХХК-ийн захирал нас барсан байна. Уг төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигч Д.******* нь уг барилгын газрыг өөрийн ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн авч улмаар хохирсон иргэдийн төлбөрийг барагдуулахаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, ******* аймгийн Засаг даргад хандсан боловч хохирогч нарын дундаас ******* ******* ХХК-ийг байгуулан газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч шүүхийн шийдвэрийн дагуу хохирсон иргэдийн төлбөрийг бүрэн барагдуулж, уг барилгын ажлыг дуусгасан үйл баримт тогтоогджээ.
Д.*******ийн ******* ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа ХХК-ийн захирал той Дархан-Уул аймагт баригдах 225 айлын орон сууцны барилга барихад хөрөнгө оруулсан хамтран ажиллах гэрээ байгуулан ХХК-ийн барьж буй Дархан-Уул аймагт баригдах 225 айлын орон сууцны барилгын ажилд хөрөнгө оруулалт хийж уг барилгын ажлын хариуцаж байх үед М. нь ын гарын үсгийг хуурамчаар үйлдэж уг барилгын газар эзэмших эрхийн гэрчилгээг ************** ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авч ХХК-ийн хувьцаа болон хөрөнгө оруулсан 590,000,000 төгрөгөө залилуулсан гэх гомдлыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасныг шалгаад уг маргааныг ******* дүүргийн прокурорын газрын 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 2084 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор хааж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна, ХХК-ийн эзэмшлийн газрыг ******* ******* ХХК руу хууль бусаар шилжүүлсэн гэх асуудлыг шалгахад гэмт хэргийн шинжгүй байна, хөрөнгө оруулалтын гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой маргаан нь иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан гэсэн үндэслэлүүдээр Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 07 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. (1 хх-ийн 117-119, 229-233, 2 хх-ийн 71 дэх тал)
5. М. нь ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Д.*******той Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2021 оны 08 сарын 05-ны өдөр ******* тоот гэрээгээр 2011 оноос хойш ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* хороололд баригдах төрийн албан хаагчдын 225 айлын орон сууцны барилгын ажилд ХХК, ******* ХХК-аас оруулсан нийт хөрөнгө оруулалт болох 590,000,000 төгрөгийн төлбөрт ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* дугаар хорооллын нутагт дэвсгэрт байрлалтай, ******* ******* ХХК-ийн барьж буй 180 айлын орон сууцны А байрны, 1-р орц, 1 давхарын 1 тоот 3 өрөө 66,6 мкв-ыг, 1 метр квадрат талбайн худалдах үнийг 1,500,000 төгрөгөөр тооцож, худалдан авагч талд хүлээлгэн өгөхөөр, тоот гэрээгээр А байрны 1-р орцны 1 давхарын 2 тоот 3 өрөө 66,6 мкв орон сууцыг, тоот гэрээгээр А байрны 1-р орцны 1 давхарын 3 тоот 2 өрөө 49,58 мкв орон сууцыг, тоот гэрээгээр А байрны 1-р орцны 1 давхарын 4 тоот 2 өрөө 49,58 мкв орон сууцыг, тоот гэрээгээр А байрны 1-р орцны 1 давхарын 5 тоот 2 өрөө 49,58 мкв орон сууцыг, тоот гэрээгээр А байрны 1-р орцны 2 давхарын 7 тоот 3 өрөө 66,6 мкв орон сууцыг тус худалдан авагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.
Нэхэмжлэгч талаас дээрх гэрээний дагуу 49,58 мкв талбай бүхий 8 тоот байрыг хүлээлгэн өгснийг 74,370,000 төгрөгөөр бусдад худалдсан, уг гэрээ биелэгдсэн тул гэрээг хавсаргаж ирүүлээгүй гэж тайлбарласныг хариуцагч тал үгүйсгээгүй ба Д.******* нь тай Худалдах, худалдан авах гэрээ байгуулан 8 тоот, 49,58 мкв орон сууцыг 1 мкв-ыг нь 1,700,000 төгрөгөөр тооцож, нийт 84,286,000 төгрөгт улсын дугаартай, эксплорер маркийн, цагаан өнгийн суудлын автомашиныг нэхэмжлэгч Д.*******ийн эхнэрийн нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарлан уг гэрээг нотлох баримтаар ирүүлсэн байна. (1 хх-ийн 239-244, 2 хх-ийн 77 дахь тал)
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч талаас нэхэмжлэгч Д.******* нь хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хохирлоо ХХК-тай тохиролцсон гэж нэхэмжлэлдээ дурдсан тул уг компанид холбогдуулан шаардах эрхтэй, бид энэ асуудлаар гэрээ байгуулж, тохиролцоогүй, байр захиалж хохирсон иргэдийн төлбөрийг ХХК-ийн өмнөөс барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нийт 25 иргэний хохирлыг ******* ******* ХХК бүрэн барагдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Д.******* нь уг баригдаж буй барилгын 1, 2 давхарын суурь болон 1 давхарыг өрсөн талаар хариуцагч маргаагүй бөгөөд улмаар талууд 2021 оны 08 сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээний 2.3-т 2011 оноос хойш ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* хороололд баригдах төрийн албан хаагчдын 225 айлын орон сууцны барилгын ажилд ХХК, ******* ХХК-аас оруулсан нийт хөрөнгө оруулалт болох 590,000,000 төгрөгт орон сууцуудыг тооцон өгөхөөр тохиролцсон байх тул хариуцагчийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хохирлоо тус компаниас шаардах эрхгүй гэсэн татгалзал үндэслэлгүй байна.
7. Мөн хариуцагч нь уг гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл, ******* ******* ХХК-ийн 2020 оны жилийн санхүүгийн тайланд Д.******* болон ******* ХХК-д өр төлбөртэй талаар тусгагдаагүй, ******* ХХК-д 122,800,000 төгрөгийн өртэй байсныг 222,308,700 төгрөг болгон бүрэн төлж барагдуулсан талаар маргаж байгаа боловч дээрх гэрээнд зааснаар ******* аймгийн ******* сум ******* баг, ******* хороолол хотхон А блок ******* байрны ******* тоот, 49.58 мкв байрыг уг төлбөрт тооцож төлсөн байх ба улмаар гэрээгээр тохирсон орон сууцнуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй байдал нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрээний нийт үнийн дүнгээс төлбөрт шилжүүлсэн баримтаар тогтоогдсон төлбөрүүдийг хасаж үлдэх хэсгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Тодруулбал хариуцагч талаас 1 орон сууцны төлбөрт тооцон 84,826,000 төгрөгийн үнэтэй автомашиныг Д.*******ийн эхнэрийн нэр дээр шилжүүлсэн, Д.*******ийн хүүгийн дансанд 25,000,000 төгрөг шилжүүлсэн, бетон, ХХК-д бетоны өр 34,082,700 төгрөгийг , ******* ХХК-ийн өр төлбөрт шилжүүлсэн, 68,200,000 төгрөг, 3,200,000 төгрөгийг Д.*******ийн дансанд шилжүүлсэн талаар тайлбар гаргаж, нотлох баримтаар хурлын тэмдэглэл, Орон сууц захиалгын гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Хаан банкны депозит дансны хуулга, ХХК-тай байгуулсан тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн гүйлгээ, гийн ийн Хаан банкны депозит дансны хуулгуудыг ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг хариуцагч талаас шилжүүлсэн талаар маргаж, мэтгэлцээгүй тул гэрээнд заасан хөрөнгө оруулалтын нийт дүн 590,000,000 төгрөгөөс 215,308,700 төгрөгийг хасч (590,000,000-215,308,700) үлдэх 374,691,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Харин хариуцагч талаас Стийл ХХК-ийн харилцагчийн гүйлгээ баримтаар ******* ХХК-д 7,070,200 төгрөгийг шилжүүлсэн талаар нотлох баримт ирүүлсэн боловч уг төлбөрийг ******* ******* ХХК төлсөн эсэх нь тогтоогдохгүй байх тул хасаж тооцох үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч Д.******* нь ******* ХХК-аас автомашин 25 сая төгрөгт, барилгын дотор цахилгааны утас ба 40 ширхэг принтерийн хор 9 сая төгрөгт тооцож авсан, ХХК-тай гэрээ байгуулж 20 сая төгрөгийг зээлснийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үүргээ биелүүлсэн талаар албан бичиг, ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 28 000 000 төгрөгөөр худалдан авсан, маркын цамхагт кран түрээслүүлэх гэрээ Хас дөл, ******* ХХК-ийн хооронд байгуулагдсаны дагуу 6,500,000 төгрөгийг төлсөн талаар гэрээ, нэхэмжлэх, Төрийн банкны нэхэмжлэх ирүүлсэн бөгөөд ******* ХХК нь эдгээр төлбөрийг ******* ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 590,000,000 төгрөгөөс гадуур тооцох зардал гэдэг тодорхойгүй байх ба баримтын цаг хугацаагаар дээрх гэрээнээс өмнө байгуулагдсан байх тул гэрээний үнийн дүнд тооцогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.(2 хх-ийн 78-85 дахь тал)
Сөрөг нэхэмжлэлийн талаар.
8. Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК, Д.******* нарт холбогдуулан 2021 оны 08 сарын 05-ны өдрийн , / , , , , дугаартай Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээнүүдийг Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М. нь дээрх хэлцлүүдийг хийхдээ Компанийн тухай хуулийн 87, 88-р зүйлүүдэд заасан их хэмжээний хэлцлийг хийхдээ Эм жи эл ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч эс хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хийсэн, мөн дээрх хэлцлүүдийг ******* ******* ХХК-д хамааралгүй асуудлаар болох ХХК, агсан болон ******* ХХК, Д.*******той урьд өмнө хийсэн хэлцлүүдээс үүдэлтэй ХХК, М.т хамаарах төлбөр тооцооны маргаанд хамаарах асуудлыг дээрх гэрээнүүдээр дүр үзүүлэн халхавч хийж хэлцлүүдийг хийсэн гэж тайлбарласан.
9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг зохицуулсан. Үүнд 56.1.1-56.1.10 заасан хэлцлүүд нь хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох ба түүний үр дагаврыг арилгуулахаар сонирхогч этгээд шаардаж болно гэжээ.
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийг хуулиар зохицуулсан бөгөөд уг хэлцэл нь шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд хамаарахгүй юм.
Хариуцагч нь дээрх хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварыг шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж ирүүлээгүй, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас ямар эрх ашгийг сэргээлгэх эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас 374,691,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, үлдэх 215,308,700 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн 2021 оны 08 сарын 05-ны өдрийн , / , , , , дугаартай Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох 522,810,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2 842 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 3 107 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2031406,5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА