| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/00434/И |
| Дугаар | 320/ШШ2025/00726 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/00726
| 2025 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 320/ШШ2025/00726 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Х
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 320/2025/00434/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 8 жилийн дунд сургуулийг 1983 онд төгсөөд Сэлэнгэ аймгийн Алтан булаг дахь Хөдөө аж ахуйн техникумд элсэн, малын эмч мэргэжлээр суралцаж байгаад 1985 онд хугацаат цэргийн албанд татагдсан. Тэгээд ардын армийн 0222 дугаар ангид 1985-1988 онд 3 жилийн хугацаат цэргийн алба хааж дуусаад тус сургуульдаа үргэлжлүүлэн 1988-1989 онд суралцан төгсч, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн Хөнжил хэсэгт 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс малын бага эмчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Дараа нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарыг дуустал малын бага эмчээр ажилласан. Нэгдэл тарж, хувьчлал явагдахад Мал эмнэлгийн үржлийн албанд 1993 оны 10 дугаар сараас 1994 оны 6 дугаар сарыг дуустал малын бага эмчээр ажиллаж байгаад, Түнэл сум руу шилжиж одоог хүртэл тус суманд амьдарч байна. Өндөр насны тэтгэвэрт орох болтол дээрх ажиллаж байсан хугацаанд олгосон хөдөлмөрийн дэвтрийн нүүр хэсэг урагдсан, мөн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, он сарын хувьд зөрүүтэй, засвартай байна. Мөн ажилд томилж, чөлөөлсөн тушаалд миний нэрийг БХ- гэж бичсэн нэрний зөрчилтэй болсон зэргээс ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй болсон. Миний төрсний гэрчилгээнд Х- нэрээр бичигдсэн бөгөөд сургуульд орохдоо эцэг, эхийн дууддаг БХ- нэрээр элсэн орж байсан. Улаан паспор авахад төрсний гэрчилгээг үндэслэж Х- нэрээр олгосон байдаг. Би улсаас 1995 оны 7 дугаар сараас 2000 оныг дуустал ажилласан хугацаагаа нөхөн тооцуулж 5 жил 6 сар авсан. Хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн Хөнжил хэсэгт 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд малын бага эмч, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд малын бага эмч, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын мал эмнэлэг, Үржлийн албанд 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1 дэхь тал)
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, 310727 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх буюу ажилд томилох тухай №30 дугаар захирамжийн архивын хуулбар, Төмөрбулаг сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №05 дугаар тушаал, төрсний гэрчилгээний хуулбар, Төмөрбулаг 8 жил 8б анги гэх бичилттэй төгсөлтийн гэрэл зураг, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийг удирдах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Дунд боловсролтой мэргэжилтнийг ажилд томилох тухай №Б-22 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар , Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай №25 дугаар захирамжийн архивын хуулбар, хүсэлтийн шаардлагаа тодруулсан тайлбар, ********** дугаар дипломын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-7, 23, 79, 81-84 дэхь тал)
3. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б-н БХ- /РЛ*****/ гэх бүртгэл иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлтэй эсэх лавлагаа, Б.Х-ийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, Б.Х-ийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газраас Б.Х- /Б.БХ-/-ийн Төмөрбулаг сумын Тээл багт ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбар (1990, 1992-1994 он), Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас Б.Х-ийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарыг (1990 он) тус тус гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Р.О, Д.Д- нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 28-30, 32-37, 38-58, 63-64, 72-75 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Х- нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтийн шаардлагаа тодруулжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Б.Х-ийг төрсний бүртгэл болон иргэний бүртгэлийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөлд Б-н Х- нэрээр бүртгэсэн, харин түүний ажиллаж байх хугацаанд гарсан баримт, тушаал шийдвэр, холбогдох бусад баримтад Б-н БХ- нэрээр бичсэн, иргэний улсын бүртгэлийн цахим санд Б-н БХ- гэх бүртгэл байхгүй болох нь
а. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гарсан Эцэг /эх/-ийн нэр: Б-, нэр: Х-, хүйс: эрэгтэй, төрсөн он сар өдөр: 1965-01-01, төрсөн газар: сумын төв, бүртгэсэн газар: Хөвсгөл Бүрэнтогтох, бүртгэлийн дугаар: 08, бүртгэсэн он сар өдөр: 1965-01-22. Эцгийн: эцэг /эх/-ийн нэр: Д, нэр: Б-. Эхийн: эцэг /эх/-ийн нэр: Ш, нэр: Д, гэх бичилттэй CVL2567010001003292 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,
ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын 1. РД: РЛ*****...5. Овог: Б-, 6. Нэр: Х-...17. Эцэг эх, эхнэр нөхөр, 16 хүртэлх насны хүүхэд: Эцэг Дагва Б-, РЛ*****. Эх ДШ, Д,, РЛ*******... гэх бичилттэй, Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Б-н Х-, төрсөн он сар өдөр: 1965-01-01...14. Хуудас бичсэн: 1982 оны 12 сарын 20 гэх бичилттэй архивын хуулбарууд, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хавтаст хэргийн 37, 33-36 дахь тал)
б. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Б-н овогтой БХ- /РЛ*****/ гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна... гэх бичилттэй 30/542 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 32 дахь тал)
в. Гэрч Р.Оийн ...Б- гэдэг юм овгийг нь. Нэрийг нь Х- ч гээд, БХ- ч гээд байдаг...Манай суманд ажиллаж байхад нь хүмүүс бол малын бага эмч Х- л гэдэг байсан. Манай сумын мал эмнэлэгт Б-н Х-аас өөр БХ- нэртэй эмч, бага эмч, ажилтан байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч Д.Д-гийн ... манай нутгийн хүмүүс бол Б-н хүү БХ- гэж малын эмчийг сайн мэднэ. Б- гэж хүн нэгдэлд мал малладаг байсан. Ээжийг нь Д, гэдэг, мөн Давшилт нэгдэлд малчин, саальчин байсан. Энэ айл 13-14 хүүхэдтэй. АХ- МХ- ГХ-, ТХ-, БХ-, БХ-, Ч, Г нар нь эрэгтэй хүүхдүүд. О /нас барсан/, Э, ЭЧ, ГБ /П гэдэг/ эмэгтэй, А, Н, НБ гэсэн эмэгтэй хүүхдүүдтэй. Манай сумын мал эмнэлэгт Б.Х-аас өөр БХ- нэртэй малын эмч байгаагүй... гэх мэдүүлэг, Төмөрбулаг 8 жил 8Б анги. Ангийн дарга Б.БХ-. 1975-1983... гэх бичилттэй ангийн төгсөлтийн гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 74-75, 23 дахь тал)
4.1. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Б.БХ- гэх бичилттэй Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх буюу ажилд томилох тухай №30 дугаар захирамжийн архивын хуулбар, Төмөрбулаг сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №05 дугаар тушаал, Төмөрбулаг 8 жилийн 8б анги гэх бичилттэй ангийн төгсөлтийн гэрэл зураг, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багт малын бага эмчээр ажиллаж байсан Б.БХ-ийн цалин хөлсний тодорхойлолт гэх бичилттэй цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбар (1990, 1992-1994 он) зэрэг баримтыг тус тус Б-н Х--т холбогдох нотлох баримтад үнэлсэн болно. (хавтаст хэргийн 5-6, 23, 38-58 дахь тал)
5. Нэхэмжлэгч Б.Х- Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн Хөнжил хэсэгт 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд малын бага эмч, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд малын бага эмч, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын мал эмнэлэг, Үржлийн албанд 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд малын бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харьяа Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумийн захирлын 1989 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олгосон Б- овогтой Х- нь 1986 онд малын эмч ангид элсэн орж 1989 онд төгссөн тул улсын шалгалтын комиссын 1989 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 75-р хурлын шийдвэрээр малын бага эмч мэргэжил олгов гэх бичилттэй №********** дугаар дипломын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 84 дэхь тал)
Хөвсгөл аймаг, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийг удирдах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1. 1989 онд тусгай мэргэжлийн дунд сургууль төгсөж тус аймгийн хөдөө аж ахуйн салбарт хуваарилагдаж ирсэн зарим мэргэжилтнийг мэргэжлийн ажилд томилсныг 1 дүгээр хавсралтаар...тус тус 1989 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс томилж Балсугай... гэх бичилттэй Дунд боловсролтой мэргэжилтнийг ажилд томилох тухай №Б-22 дугаар тушаал, тус тушаалын ХААХҮУГ-ын даргын 1989 оны Б-22 дугаар тушаалын 1-р хавсралт. Малын бага эмчээр: ...10. Б.Х-, Жаргалантад бага эмчээр... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 81 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1. Хөнжил хэсгийн малын бага эмч Б- овогтой Х- өөрийн хүсэлтээр Төмөрбулаг суманд шилжих тул үүрэгт ажлаас нь чөлөөлж ... 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай №25 дугаар захирамжийн архивын хуулбар, (хавтаст хэргийн 82 дахь тал)
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Х-ийн 1990 оны 5 дугаар сард Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний 70 дугаар дансны архивын хуулбар, (хавтаст хэргийн 63-64 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1. Тээл бригадын Урандөш хэсгийн...их эмч О нарыг 9-р сарын 01-нээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, Урандөш хэсгийн малын эмчээр Б.БХ-...нарыг 9-р сарын 01-нээс эхлэн томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх буюу ажилд томилох тухай №30 дугаар захирамжийн архивын хуулбар, (хавтаст хэргийн 5 дахь тал)
Төмөрбулаг сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Тушаах нь: 1. ...өөр газар шилжих болсон болон өөрийн хүсэлтээр IY багийн малын бага эмч Б.БХ- нарыг 1994 оны 6-р сарын 30-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлж...Б.БХ-ийг Түнэл сумын Засаг даргын тамгын газрын мэдэлд шилжүүлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай №05 дугаар тушаал, (хавтаст хэргийн 6 дахь тал)
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас Б.БХ- нэрээр түүвэрлэсэн 1990 оны 9 дүгээр сар, 1992 оны 2-5, 7, 10-12 дугаар сарууд, 1993 оны 3-7, 10-11 дүгээр сарууд, 1994 оны 1, 6, 12 дугаар саруудад Төмөрбулаг сумын Тээл багт ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 38-58 дахь тал)
ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Б-. 6. Нэр: Х-...14. Ажилладаг байгууллага: Давшилт нэгдэл, ажилд орсон он: 1990, цех, тасаг бригад: -, эрхэлдэг ажил: малын бага эмч, эрхэлж эхэлсэн он: 1990, оршдог сум: Төмөрбулаг...бүртгэсэн он, сар, өдөр: 1990.08.07... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 33 дахь тал)
Гэрч Р.О-ийн ...Б.Х- нь 1989 онд мал эмнэлгийн чиглэлээр сургууль төгсөж, Жаргалант сумын Улаан туг нэгдлийн нэгдлийн Хөнжил хэсэгт 1989 оны 7, 8 сарын үеэс 1990 оны 7 сар хүртэл 1 жил орчим малын бага эмчээр ажилласан. Тэгээд Төмөрбулаг сум руу явсан. Малын бага эмч нь дуудлагаар явна, мал үзнэ, малын эмчилгээ хийнэ, малчдыг байнга эргэж тойрно, малын тарилга туулга хийх ажил хийдэг байсан. Жаргалант сум нь Хөнжил хэсэг, Цагаан бургас хэсэг, Цэцүүх хэсэгтэй байсан. Нэг хэсэг нь 1 малын бага эмч, 1 малын зоотехникчтэй байдаг, сумын төв дээр мал эмнэлгийн ерөнхий эмч, малын эмч, лобарант, санитарч зэрэг хүмүүс байдаг байсан. Баг бригад болоод сумын хэсэг хэсгээрээ явж ажилладаг байсан...Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1975 оноос эцгийн хамт туслах малчнаар ажиллаж байгаад, хүнтэй сууж тусдаа гараад сумын төвийн сургуульд дотуур байранд ажиллаж байсан. 2008 он хүртэл ажиллаад, тэгээд 2009 онд аймгийн төвд шилжин ирсэн... гэх мэдүүлэг, гэрч Д.Д-гийн ...Б.Х- нь Жаргалант сумаас 1990 оны 8-9 сарын үед Төмөрбулаг суманд ирж байсан юм. Малын бага эмч мэргэжилтэй хүн. Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн Урандөш хэсэгт малын бага эмчээр ирээд 1994 оны 6, 7 сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд Давшилт нэгдэл хувьчлагдаж явсаар 1993 оны 11 сард тараад малын эмч, санитарч нар нь Мал эмнэлгийн үржлийн алБай болж, 1994 оны дунд үеэс Мал эмнэлгийн үржлийн алба, Мал эмнэлгийн тасаг болж 2 хуваагдаж, үржлийн албанд нь мал үржлийн зоотехникч нар, мал эмнэлгийн тасагт нь малын эмч, бага эмч, санитарч нар нь ажилласан. Б.Х- нь мал эмнэлгийн тасагт нь малын эмчээр ажилладаг байсан. 1996-1997 оны үеэс эхлэн малын эмч нар хувиараа мал эмнэлэг байгуулан ажиллаж байсан...Тасралтгүй ажиллаж байсан...Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1972 оноос 1993 онд нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байгаад, хувьчлалаас хойш хувийн малаа маллаж 2004 онд тэтгэвэртээ гарсан...Тэр үед нэгдлийн дарга Бб дарга, мал эмнэлгийн их эмч АХ- гэж хүн байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 74-75 дахь тал)
Нэхэмжлэгч Б.Х-ийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Х- өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Б.Х-ийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн Хөнжил хэсэгт 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд малын бага эмч, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд малын бага эмч, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын мал эмнэлэг, Үржлийн албанд 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: 310727 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Х-ийн төрсний гэрчилгээний хуулбар нотлох баримтын шаардлага хангаагүй. (хавтаст хэргийн 3-4, 7 дахь тал)
7. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн конторын байр галд шатсан тухай гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4-р багт байрлах Давшилт нэгдлийн конторын байр 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шатсан нь үнэн болохыг тодорхойлов гэх бичилттэй тодорхойлолт, гэрч Д.Д-гийн ...Давшилт нэгдлийн конторын байр галд шатсан. Тэр галд цалингийн баримт устсан байх. Түүнээс тасраагүй ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 79, 75 дахь тал)
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Б-н Х-ийн, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн Хөнжил хэсэгт 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд малын бага эмч, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд малын бага эмч, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын мал эмнэлэг, Үржлийн албанд 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА