Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/00889

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:307/2025/00802/И

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* барилга, ******* давхарт, ******* тоот хаягт байршилтай ******* ******* ХХК (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас:*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн ын (утас: )-т холбогдох,

 

14,725,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Хариуцагч: Ч.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ч.т холбогдуулан гэрээний үндсэн төлбөр 9,500,000 төгрөг, 5 сарын хүү 475,000 төгрөг, гэрээнд зааснаар алданги 4,750,000 төгрөг, нийт 14,725,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үндсэн төлбөр 9,500,000 төгрөгийг зөвшөөрч, хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг тодруулж ... Манай компани нь Ч.той 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Зээлээр ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах  гэрээ байгуулсан. Уг гэрээг барааны нийт үнэ болох 9,500,000 төгрөгийг худалдан авагч тал 2024 оны 11 сарын 10-ны дотор төлж дуусгах нөхцөлтэй сар бүр худалдагчид төлөгдөөгүй үнийн дүнгийн 1 хувийн хүү тооцож, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Үндсэн төлбөр 9,500,000 төгрөг, хүү 475,000 төгрөг, алданги 4,750,000 төгрөг нийт 14,725,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч Ч. татгалзлын үндэслэлийг ... Би эднийд 2023 оны 08 сард үр тариа хураагч 80,000,000 төгрөгөөр худалдсан. Тал мөнгөнд нь ургамал хамгааллын бодис авсан. Түүнээс үлдсэн 10,000,000 төгрөгийн авлагатай байсан тул 500 л бодис авч суутгаад 250 литрийн үнэ 9,500,000 төгрөг үлдсэн. Үүн дээр гэрээ байгуулсан. 2024 оны намар хураасан будаа таваарын будааны шаардлага хангахгүй байсан учраас борлогдоогүй. Одоо харин уг будаагаа үрийн будаанд оруулж хаврын тариалалт хийх гэж байна. Өөрөөр хэлбэл дээрх компанитай тохирсон хугацаандаа мөнгийг төлж чадаагүй шалтгаан нь борлуулалт муу, шаталттай холбоотой байсан. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага 9,500,000 төгрөгийг зөвшөөрч, хүү, алдангийг төлөх боломжгүй гэж тайлбарласан.

 

5. Хэрэгт авагдсан Зээлээр ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах тухай 2024 оны 05 сарын 16-ны өдрийн дугаартай гэрээгээр нэг талаас ******* ******* ХХК, нөгөө талаас Ч. нар нэртэй 250 л бодисыг, нэг бүрийг нь 38,000 төгрөгөөр нийт 9,500,000 төгрөгийг худалдан авагчид нийлүүлж, худалдан авагч Ч. нь барааны төлбөрийг 2024 оны 11 сарын 10-ны дотор төлж дуусгахаар, худалдан авагч нь сар бүр худалдагчид төлөгдөөгүй үнийн дүнгийн 1 хувийн хүүг тооцон худалдагчид төлөхөөр, худалдан авагч нь төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож худалдагчид төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

6. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх .... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

7. Хариуцагч нь дээрх гэрээний дагуу худалдан авагч нь 250 л ургамал хамгааллын бодисыг хүлээн авсан боловч гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх ба Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн байна.

 

Талууд гэрээний 5.3-д Худалдан авагч нь сар бүр худалдагчид төлөгдөөгүй үнийн дүнгийн 1 хувийн хүүг төлөхөөр, 5.5-д худалдан авагч нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож худалдагчид төлөхөөр тохиролцсон байх ба энэхүү талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасныг зөрчөөгүй байна.

 

6. Хариуцагч нь хүү, алдангийг зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргасан боловч татгалзалтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч Ч.оос үндсэн төлбөрийн үүрэг 9,500,000 төгрөг, 5 сарын хүү 475,000 төгрөг, алданги 4,750,000 төгрөг нийт 14,725,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 231,575 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 231,575 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.1 дүгээр зүйлийн 759.1, 759.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар хариуцагч Ч.оос 14,725,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,575 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 231,575 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1, 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.3, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 10 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА