| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0774/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0637 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2025/0637
ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ь шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч Ц.Л*******гийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 091******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч Ц.Л******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У******* 2025 оны 09 сарын 05-ны өдрийн №10 тоот дүгнэлтэд “Иргэн Д.Ч******* нь сэтгэцийн эрүүл мэндийн өвчтэй тул шийтгэлээс чөлөөлөх үндэслэлтэй” гэсэн байна.
Иргэн Д.Ч*******д 091******* тоот Шийтгэлийн хуудас бичсэнийг хүчингүй болгохыг бүхэлд нь зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******ь нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч Ц.Л*******д холбогдуулан дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтдээ “Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч Ц.Л*******гийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 091******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч Ц.Л******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсжээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...,” мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У*******аас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч Ц.Л*******гийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 091******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ