| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00530/И |
| Дугаар | 193/ШШ2025/00486 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 193/ШШ2025/00486
| 193/ШШ2025/00486 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******, *******од оршин суух,*******гийн *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******, од оршин суух, ын д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 8,505,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.,
Хариуцагч: С.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх урьд нь 120м2 3 өрөө байраа барааны дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байхад С. ирж уулзаад хоол үйлдвэрлэл, зоогийн газрын хугацаатай түрээслэхээр тохиролцсон. Ингээд 2024 оны 10 дугаар сарын эхээр зориулалтаар тохижуулаад ажиллуулаад 1 сарын 1.200.000 төгрөгөөр 1 жилийн байраа хүлээлгэж өгөөд сарын дотор үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмжөө байрлуулж тохижуулаад ажиллуулна гэхээр нь 1 сарын хугацаа өгөөд сарын дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж түрээслүүлсэн.
Түрээсийн гэрээ байгуулснаас хойш түрээсийн төлбөрөө нэхэмжилсэн боловч үйл ажиллагаа жигдрэхээр төлнө гэж хүлээлгэж байгаад 2025 оны 03 дугаар сарын сүүлээр очиж уулзахад паар буудуулаад засвар хийх гэж байгаа гэж байсан. Тэгээд дэлгүүрээ хүлээж авъя гэхээр хүлээлгэж өгдөггүй. Дэлгүүр дээрээ очиход паар, хөшиг, шилэн лангуу өрөөний модон хуулга зэргийг ашиглах боломжгүй болгосон байсан.
Иймд дээрх зүйлсийг сольж хуучин байсан хэвэнд нь оруулах ёстой гэж үзсэн ба паар 3 ширхэг секцээр нь солих 380.000х3=1.140.000, дунд өрөөний модон хуулга 180.000, шилэн тавиуртай модон лангууны шилэн нүүр 120.000, хөшиг 3х120.000= 360.000, разетка 3х75.000=225.000, овой 80.0006=480.000 төгрөг нийт 2.505.000 төгрөг болохоор байна. Мөн одоог хүртэл дэлгүүрийг минь хүлээлгэж өгөөгүй байх тул 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарыг дуусталх 6 сарын түрээсийн төлбөр 7.200.000 төгрөгөөс барьцаа 1.200.000 төгрөгийг хасаад 6.000.000 төгрөг, байранд солих шаардлагатай эд зүйлийн үнэ 2.505.000 төгрөг нийт 8.505.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчид холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 6,000,000 төгрөг, түрээсийн объектод учруулсан хохирол болох 2,205,500 төгрөгийг, нийт 8,505,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Талууд 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээг байгуулж, хариуцагч тохижуулах хугацаа өгөөч гэсний дагуу 2024 оны 10 дугаар сард түрээсийн обьект хүлээж авч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс түрээсийн гэрээний дагуу хариуцагчид түрээсийн төлбөр төлөх үүрэг бий болсон. Үүнээс хойш хариуцагч 2025 оны 03 дугаар сарын сүүлээр уулзахад паарыг гэмтээсэн эдгээр зүйлсийг зассаны дараа хүлээлгэж өгнө гэж хэлээд 2025 оны 05 дугаар сард хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхдөө 3 ширхэг секцийг гэмтээсэн байсан бөгөөд тус эд хөрөнгийг нэгж үнэ нь 380,000 төгрөг, нийт 1,140,000 төгрөг дунд өрөөний модон хуулга 180,000, лангууны шилэн нүүрийг гэмтээсэн байсан бөгөөд үүний үнэ 120,000 төгрөг, мөн 3 ширхэг хөшиг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон үүний нэгж үнэ 120,000 төгрөг нийт хөшигний үнэ 360,000 , 3 ширхэг разеткийг мөн зориулалтын дагуу хэрэглэх боломжгүй болгосон, разетка тус бүрийн нэгж үнэ 75,000 нийт 225,000, хүлээж авсан обьектийн 6 ширхэг обойг хуулсан байсан бөгөөд обойн нэгж үнэ 80,000, нийт үнэ 480,000 төгрөг болсон. Нийт 2,505,000 төгрөгийг түрээсийн байранд байсан эд зүйлсийн хохиролд, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарыг дуусах хүртэлх түрээсийн нийт төлбөр 7,200,000, хариуцагч 1,200,000 төгрөг шилжүүлсэн тул 6,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцож нийт 8,505,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа. Хариуцагч тодорхой хэмжээнд засвар хийсэн ч түрээсийн обьектийг яг хүлээж авсан хуучин байдалд нь оруулаагүй. Паарны тухайд холболт буруу, дунд өрөөний модон хаалга хэмхэрсэн байсан үүнтэй хариуцагч маргаагүй. Шилэн тавиуруудын нэгэнд нь шилэн тавиур байхгүй болгосон байсныг хүлээн зөвшөөрдөг. Разеткийн тухайд 3 нь ажиллах боломжгүй болсон. Шалтгаан нь хариуцагч өндөр хүчдэл шаардах эд зүйлс залгуурт залгасантай холбоотой. Обойг шинээр хийж өгсөн гэж хэлж байгаа боловч шаардлага хангаагүй обой хийсэн байдаг. Обойг шинэчлэх шаардлагатай учраас нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шаардсан. Гэрээний тухайд обьектийг хүлээлгэж өгөх хугацааг хангалттай өгсөн боловч түрээслэгч хугацаандаа засаж өгөөгүй энэ тал дээр хариуцагч маргадаггүй. Хариуцагч гэрээг цуцлах тухайд 3 дугаар сарын сүүлээс санал өгсөн бөгөөд түрээсийн эд зүйлсийг бүрэн хүлээлгэж өгөх хүртэл 2025 оны 05 дугаар сар хүрсэн байдаг тул нийт хугацааны төлбөр нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч С. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид өөрийн биеэр холболтууд салсан тухай хэлж түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч засвараа хийгээд хүлээлгэж өг гэсэн. Обой хуулсан тухайд өөрт нь мэдэгдэж байгаад хуулсан бөгөөд өөрөө зөвшөөрсөн мөн компрессор хүртэл надад олж өгсөн. 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч түрээсийн үнийг буулгавал түрээслэх боломжтой юу гэхэд би үгүй гэсэн. Нэхэмжлэгч надад хугацаа өгөөд би засвар хийж ирсэн. 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуудахад баярын өдөр гэж хэлээд ирээгүй үүнээс хойш маш олон удаа обьект түрээсэлнэ гэж зар тавьсан байдаг. Манай зүгээс нийт 2-2 удаа засвар хийсэн. Эхний удаад 50,000 төгрөгөөр 5 обой нааж өгөхөд нэхэмжлэгчид таалагдаагүй тул урж хаясан. Дараачийн удаа обойг нь өөрөөс нь асууж байгаад обой наасан мөн имульсийг өөрөөр нь асууж байгаад сольж өгсөн. Разеткийн тухайд заалны разеткийг ашиглаагүй, мөн хулсан хавтас хийсэн бөгөөд хэрэглэгдсэн 2 залгуурыг би сольсон, шилэн лангууны тухайд анх орох үед хагархай байсан. Хөшигний тухайд бид зааланд хөшиг байлгахгүй гээд өөрийнх нь барааны хажууд тавьсан байсан. Цаад талын өрөөний хаалгыг засаж хийж өгсөн. Хохирол байхгүй засварыг бүрэн хийж өгсөн байдаг. Түрээсийн тухайд зөвшөөрөл нь асуудалгүй гарна гэж хэлсэн боловч зөвшөөрөл гараагүй зөвшөөрөл гарснаас хойш 2024 оны 12 сарын 31 хүртэл ажиллаад 2025 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гэрээг цуцалж харилцааг дуусгасан. Бид бусад гэмтлүүдийг бүгдийг өөрийнх нь хүсэлтээр засаж өгсөн. Паарнуудыг мэргэжлийн хүн очиж засаж янзалсан. Өдийг хүртэл нэхэмжлэгчийн шаардсан хугацаанд засвар хийж өгсөн боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байсан ирэх бүртээ намайг үгээр дарамталдаг байсан. Засвар хийснээс шалтгаалж түрээсийн обьектийг хүлээлгэж өгөх хугацаа 2025 оны 05 дугаар сар хүртэл удсан. Анх бид түрээсийн гэрээ байгуулахад нэхэмжлэгч паарыг ямар ч асуудалгүй гэж хэлж байсан. Мөн анх тусгай зөвшөөрөл гаргахад асуудалгүй гэж хэлж байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн заасан хугацаанд тасралтгүй засвар хийж байсан. Нэхэмжлэгч паарны тухайд тосолтой гэж хэлсэн ч асуудалтай гэж хэлээгүй. Модон хаалга эвдсэн гэж байгаа бөгөөд ямар нэгэн асуудалтай хаалга байхгүй шүүхэд зургаар ирүүлсэн байдаг гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Ш.******* хариуцагч С.д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 6,000,000 төгрөг, түрээсийн объектод учруулсан хохирол болох 2,205,500 төгрөг, нийт 8,505,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Зохигч нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 03 дугаар хороо, Дэнжийн 21 дүгээр гудамж, , 120 мкв үл хөдлөх хөрөнгийг түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж бөгөөд түрээсийн гэрээнд маргадаггүй.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.... гэж заасан. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч С.г үл хөдлөх хөрөнгө түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 6,000,000 төгрөг, түрээсийн объектод учруулсан хохирол учруулсан 2,205,500 төгрөг, нийт 8,505,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар зохигчийн хийсэн үл хөдлөх түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн гэх нотлох баримт тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ....хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл... гэж хуульчилсан бөгөөд түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь талуудын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Ш.*******гийн нэхэмжлэлтэй Б С.д холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 6,000,000 төгрөг, түрээсийн объектод учруулсан хохирол болох 2,205,500 төгрөг, нийт 8,505,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Зохигч шүүгчийн захирамж гарсан өдрөөс нь хойш 7 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ:
1. Ш.*******гийн нэхэмжлэлтэй Б С.д холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 6,000,000 төгрөг, түрээсийн объектод учруулсан хохирол болох 2,205,500 төгрөг, нийт 8,505,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүгчийн захирамж гарсан өдрөөс нь хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН