Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 01

 

 

       Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Цагаанцоож

Улсын яллагч Б.Оюунцэцэг               

Хохирогч  Ц.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч   Л.Эрдэнэцэцэг  нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Бага шар овогт Ш-ийн Б-т   холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000000018 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                        

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн  Булган суманд 1959 оны 03 сарын 15-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой  ажилгүй,  Ховд аймгийн  Булган  сумын  Баянгол багт оршин суух, Бага шар овогт Ш-гийн Б.  /РД: /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

          Шүүгдэгч  Ш.Б нь  Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан  багийн нутаг дэвсгэрт   үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны салбараас 2017 оны 10  дугаар сарын  18-ны өдөр гүйлгээ хийж бэлэн мөнгө авахдаа андуурагдсан гүйлгээний улмаас илүү олгогдсон 500.000 төгрөгийг завшсан гэх  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал

 

 

бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч  Ш.Б-ийн   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017оны 10 сарын 18-нд ХААН банкнаас 4.530.000 төгрөгний зээл авсан юм. Гэтэл намайг 500.000 төгрөг илүү авсан гэсэн. Надад илүү авсан мөнгө байхгүй. Тэр өдөр би 1 боодол 20.000, 1 боодол 10.000, 3 боодол 5000, 6 ширхэг 5000-н дэвсгэрт авсан. Би хүүхэддээ машин авахад нь туслахаар энэ мөнгийг 10 сарын 18-нд аваад 10 сарын 25-нд хүүхэддээ өгсөн.

            Банкнаас мөнгө авсан өдрөө 640.000 төгрөгийг Шонхор гэдэг жолоочид өгсөн. Жолоочид 20.000 төгрөг, туслах жолоочид 10.000 төгрөг бэлэглэсэн. Өөрийн хүү Х-д 10.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг бүгдийг нь 5000-н дэвсгэртээр өгсөн. Өөр мөнгө зарцуулаагүй. Нийт 680.000 төгрөг хэрэглээд үлдсэн мөнгийг нь хүүхэддээ өгсөн. Илүү мөнгө өгсөн гэдгийг 2017 оны 10 сарын 19-ний өглөө банкнаас ярихад нь мэдсэн. 10 сарын 25-ны өглөө би цагдаа дагуулаад ХААН банк дээр очоод бичлэг үзье гэхэд гацчихсан гэсэн” гэх мэдүүлэг, 

            Хохирогч  Ц.Б-ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017оны 10 сарын 18-нд Ш.Бгуай надаар зээл гаргуулсан юм. Баримтад бичсэнээр би Ш.Б-гуайд 1 боодол 20.000, 1 боодол 10.000, 1 боодол 5000, бутархайгаар 20.000-н дэвсгэрт 32 ширхэг, 10.000-н дэвсгэрт 32 ширхэг, 5000-н дэвсгэрт 6 ширхэгийг өгөх ёстой байсан. Гэтэл би 5000-н дэвсгэртийг 1 боодол илүү буюу нийт 2 боодол 5000-н дэвсгэрт өгчихсөн байсан. Илүү мөнгө өгсөн гэдгээ орой гүйлгээ хаагаад ахлах теллерт кассаа тааруулж өгөхдөө мэдсэн. Тэгээд камер шүүж үзэхэд Ш.Б-гуайд илүү мөнгө өгсөн байсан.

Ш.Б-гуай 640.000 төгрөгийг Шонхор гэдэг жолоочид өгсөн. Жолоочид 20.000 төгрөг, туслах жолоочид 10.000 төгрөг тус тус бэлэглэсэн. Өөрийн хүү Харжаад 10.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг бүгдийг нь 5000 дэвсгэртээр өгсөн гэж байгаа боловч банк дээр буцааж ирсэн мөнгийг нь шалгахад 20.000, 10.000, 5000-н дэвсгэртүүд бүтнээрээ байсан. Миний өгсөн бутархай мөнгө байхгүй байсан.

            Би банкнаас дутаасан 500.000 төгрөгийг өөрөө төлсөн. Иймд Ш.Б-с 500.000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү“ гэх мэдүүлэг,

               Хохирогч   Ц.Б-ын  мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ”Би 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  10 цаг 40 минутын үед Шилэг овогтой Батсуурь гэх хүн өөрийн эзэмшлийн  5847011388 дугаарын данснаас 4.530.000 /дөрвөн сая татан зуун гучин мянган төгрөг авсан би тухайн мөнгийг нь тоолж өгөхдөө 500.000/ таван зуун мянган/ төгрөг  буюу нэг боодол 5.000 /таван мянгатын/ дэвсгэрт илүү өгсөн байсан, тухайн үедээ  мэдээгүй орой гүйлгээ хаагаад ахлах теллер С.А-д кассаа таруулж өгөөд 500.000 /таван зуун мянган/ төгрөг дутсан тэгээд камерийн бичлэг шүүж үзэхэд Ш Б гэдэг хүнд нэг боодол 5000 дэвсгэрт буюу 500.000 төгрөг илүү өгчихсөн байсан”  гэх мэдүүлэг,

   Гэрч  Б.У-ын мөрдөн байцаалтын  шатанд өгсөн : ”... Би Шонхор гэх хүнээс автобус авсан, тухайн үед мөнгө дутаад ааваар зээл авахуулсан аав 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ХААН банкнаас зээл авсан гэсэн. Тэр өдөр хөрс ШТС дээр автобусны жолоочид 640.000 төгрөг өгсөн, тэрнээс автобусны жолооч, аав бид 4-лээ манайд очоод цай уухад надад 10.000 төгрөг, автобусны жолооч Шонхорт дахиад хадагтай 20.000 төгрөг туслах жолоочид 10.000 төгрөг өгсөн тэгээд аав салаад гэрлүүгээ явсан би Шонхорыг жолоочтой нь Ховдын  машинд суулгаад явуулсан. Намайг хот явдаг өдөр манай аав Ш.Б 3.850.000 төгрөг авч ирж өгсөн, тэр мөнгийг нь би аваад эхнэрт өгөөд өөрийн мөнгөтэй нийлүүлээд 7.800.000 төгрөгийг Ш  ХААН банкны дансанд эхнэр Б-ээр хийлгүүлсэн.....гэх мэдүүлэг, 

       Гэрч  Т.На-ийн мөрдөн байцаалтын  шатанд өгсөн : ”...  Манай нөхөр зээл авлаа мөнгө аваад ирсэн гэж байсан. Ирсэн орой нь үзээгүй, маргааш өглөө нь би үхэр саахаар гарах гэж байхад миний утас дугараад би утсаа авахад нэг эмэгтэй хүн Ш.Б-ахтай яръя гэж хэлсэн, тэгээд Б-д утас өгөхөд утсаар мөнгө аваад иртэн танд илүү мөнгө өгчихсөн байна гэж хэлсэн, тэгээд дэрэн доор байсан мөнгө гаргаж ирэхэд 4 боодол мөнгө байсан. 1 боодол 20.000 төгрөгний дэвсгэрт, 10.000 төгрөгний дэвсгэрт 1 боодол, 5.000 төгрөгний дэвсгэрт 2 боодол байсан, тэгээд би 5.000 төгрөгний нэг боодолтой мөнгийг нь тоолж байхад хөгшин хурдан ир гэсэн гээд миний тоолж байсан мөнгө аваад мотоцикпь унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,  

    Гэрч  Ц.А-ны  мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ”...Би Б.У гэх залууд өөрийн 25-52 ХОҮ улсын дугаартай автобусыг 27 сая төгрөгөөр зарсан, 11 сая төгрөгөнд нь муу автобус аваад 16 сая төгрөг авахаар тохирсон, одоо 9 сая төгрөгийг нь авчихсан байгаа, үлдэгдэл 7 сая төгрөг байгаа, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр автобусаа өгөхдөө түлшний мөнгө гэж 640.000 төгрөг авсан энэ мөнгийг Б.У-рын аав нь авч ирж өгөөд аав болон У хоёр өөрсдөө тоолоод надад өгсөн, би бас тоолж авсан 640.000 төгрөг л өгсөн илүү мөнгө  надад өгөөгүй...” гэх мэдүүлэг,

       Гэрч Т.Г-ын мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ”...Манай банкинд Ц.Б нь ажилд ороод удаагүй 10 -д хонож байсан, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр орой гүйлгээ хаах үед Ц.Б-аас 500.000 төгрөг дутсан, ахлах теллер С.А баримтуудыг нь шалгахад зөрчил гараагүй, 10 орчим өндөр дүнтэй

 

гүйлгээний камерийн бичлэгийг шалгаж үзэхэд малчины зээл авсан Ш.Б гэх хүнд бэлэн мөнгө өгөхдөө алдаа гаргаж 5.000 төгрөгний нэг боодолыг илүү өгчихсөн байсан, энэ нь камерийн бичлэг дээр харагдаж байсан. Камерийн бичлэг 3 сарын хугацаатай бичлэгээ хадгалдаг байсан, би тэр үеийн бичлэгийг таслаж аваад зөрчилтэй гүйгээний бичлэг гээд хадгалчихсан байсан, тэр өдрийн маргааш Ховдоос засварчин ирээд АМТ-ын гэрэлтүүлэг янзлах гэж байгаад тогны маас гаргаад тэр шөнө тоггүй болсон маргааш нь янзлуулсан, тэгээд 2-3 хонож байгаад камерийн бичлэг шүүж үзэхэд 09 дүгээр сарын 18-аас урьдах бичлэг байсан тэрнээс хойш бичлэг байхгүй, сүүлийн 5 хоногийн бичлэг хадгалаж байсан, тэгээд дээрээс асуухад бичлэг хадгалдаг 3 хард дискны 2 диск нь шатчихсан байна гэж хэлсэн, тэгээд одоо хотоос засвар ирж байгаа......гэх мэдүүлэг,

 Гэрч С.А-ийн  мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: “...Манай банкинд Ц.Б нь ажил ороод удаагүй 10 -д хонож байсан, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр орой гүйлгээ хаагаад кассаа таруулахад Ц.Б-аас 500.000 төгрөг дутсан, тэгэхээр нь би баримтуудыг  шалгасан чинь баримтууд нь таарч байсан, 10-15 ширхэг өндөр дүнтэй орлого, зарлагыг нь хараад тэр орлого зарлагын камерын бичлэгийг үзэхэд 11 цаг 41 миунтын үед Ш.Б гэх хүнд мөнгө өгөхдөө 5.000 төгрөгний нэг боодол дэвсгэрт илүү 206 ширэхгийг өгчихсөн баримтан дээрээ 106 ширхэг гээд биччихсэн байсан, тэгээд маргааш нь Ш.Б-ийг дуудаад камерийн бичлэгийг харуулахад би илүү мөнгө аваагүй гээд байсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх  мэдүүлэг,    

      Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-6 /

     Гэрэл зургийн үзүүлэлт  / хх-7 /

     Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-8/

          - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 50  / зэрэг  болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүгдэгч Ш.Б нь алдаатай гүйлгээний улмаас илүү олгогдсон 500.000 төгрөгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Б-ын мэдүүлэг, гэрч Т.Г, С.А нарын мэдүүлэг, шүүх хуралдаан дээр эд мөрийн баримтаар шинжилсэн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн ХААН банкны Булган тооцооны төвийн камерийн бичлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч Ш.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохиролын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохиросон эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ш.Б-иас 500.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн улмаас шүүгдэгчийн 1 тооны 6 настай эр үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 11 сарын 21-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флаш, 1 ширхэг CD-г хэргийн хамт хадгалахыг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгаж шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ш.Б-ийг алдаатай гүйлгээ завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ш.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийн 1 тооны үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр

 

хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флаш, 1 ширхэг СD-г хэргийн хамт хадгалахыг  шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-с гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 500.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д олгосугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

          7. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй