| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00423/И |
| Дугаар | 301/ШШ2025/00319 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 301/ШШ2025/00319
| 2025 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 301/ШШ2025/00319 | Архангай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: НД-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.А-д холбогдох
690,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн НДГшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.А нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Худалдаа үйлчилгээ, бууз баншны үйлдвэрлэл эрхэлдэг “А” ХХК-ийг анх үүсгэн байгуулсан. А ХХК дээрээ нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хүн дээр нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оны 10 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар саруудад төлж нийт 690,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн. А ХХК-ийг хариуцагч Д.А нь 2018 оны 10 дугаар сараас 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг огт төлөөгүй болно. Д.А/А ХХК-ийн захирал/ нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж тайлагнах үүрэг хүлээж, мөн хуулийн 21.1 дэх заалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ тайлагнах хугацаатай хэдий ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 тоот тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ын 6.1.1-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр болох 690,000 төгрөгийг иргэн Д.А-р төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А аймгийн НДГ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус газар нь А ХХК-ийн захирал иргэн Д.А-с 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжилсэн 690,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн НДГ нь хариуцагч Д.А-д холбогдуулан 690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А аймгийн НДГ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн НДГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А-д холбогдох 690,000 /зургаан зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч А аймгийн НДГхариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар А аймгийн НДГ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН