Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 314/ШШ2025/00423

 

 

 

 

 

  2025         06               30                                             314/ШШ2025/00423

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* 259 байр, 1 тоотод байрлах, “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* байр, 1******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн *******д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 4,759,636.78 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн салбарын захирал Д.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* овогтой ******* нь манай *******наас 2021 оны 01 сарын 08-ны өдөр ЗГ202145928248 тоот малчны зээлийн гэрээ байгуулан 3,500,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй 6 сар тутамд хэсэгчилэн төлөх нөхцөлтэй зээлэхдээ БГХ202145928248 тоот хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Адуу-10, хонь-70, -ямаа-85 нийт 165 толгой мал барьцаалсан. Зээлдүүлэгчийн зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч, эхний төлөлтийг 84 хоног хугацаа хэтрүүлж төлсөнөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй 1211 хоног хугацаа хэтэрсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйл /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/-ийн 751.4-т “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ", 752.1-д “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ" гэж энэ хуулиар зохицуулсаны дагуу тус шаардлагыг гаргав. Иймд Ц.*******оос зээлийн гэрээний үүрэгт 4,759,636.78 төгрөгийг гаргуулж өгнө үү..”гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.******* нь тус *******наас малчны зээл авсан нь үнэн. Малчны зээлийн төлөлтийг 3 хуваан төлж барагдуулна. Үүнд 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 8 дугаар сарын 30-ны өдөр 1,879,818.39 төгрөг, 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,879,818.39 төгрөг, нийт 4,759,636.78 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 4,759,636.78 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-07 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нэргүй бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 8 дугаар сарын 30-ны өдөр 1,879,818.39 төгрөг, 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,879,818.39 төгрөгөөр төлөхөө илэрхийлсэн. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дулмаа нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарлахад зөвшөөрч, гарын үсгээ зурсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

   ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.*******д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 4,759,636.78 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,104 төгрөгийн тавин хувь болох 45,552 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 45,552 төгрөг, хариуцагч Ц.*******оос 45,552 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА