Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 317/ШШ2025/00814

 

 

 

 

 

 

 

2025 06 04 317/ШШ2025/00814

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** байрлах, Х*** /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоотод оршин суух, Б*** овогт Б***н Г*** /РД:***/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 23,336,472.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х*** нь харилцагч Б.Г***ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр *** дугаартай зээлийн гэрээ байгуулан 30,408,410.09 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. ...2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачлагаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: зээлийн үндсэн төлбөр 22,299,500.81 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,021,967.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,003.85 төгрөг, нийт 23,336,472.39 төгрөг байна. Иймд талуудын хооронд байгуулсан *** дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 23,336,472.39 төгрөгийг хариуцагч Б.Г***аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Б*** овогтой Г*** нь Х***-аас зээл авсан нь үнэн бөгөөд маргах зүйл байхгүй. Х***-ийн нэхэмжилж буй 23,336,472.39 төгрөгийг 12 хувааж 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х*** нь Б.Г***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,336,472.39 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б.Г*** нь ...Х***-аас зээл авсан нь үнэн бөгөөд маргах зүйл байхгүй. Х***-ийн нэхэмжилж буй 23,336,472.39 төгрөгийг 12 хувааж 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х***-ийн зээлийн гэрээний үүрэгт 23,336,472.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Г*** нь 23,336,472.39 төгрөгийг 12 хувааж 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,944,706 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,632 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 137,316 төгрөгийг, хариуцагч Б.Г***аас 137,316 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х***-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН