| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0037/э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шинжээч А.Мөнхгэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны шөнийн 00 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... дугаартай Соната-6 маркийн автомашиныг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.3 дахь заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, иргэн Р.Б-н жолоодож явсан мотоциклийг мөргөсний улмаас Р.Батаагийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хурдтай явж байснаа хүлээн зөвшөөрч байна. Ойролцоогоор 110-120 км/ цагийн хурдтай явж байсан байх. Машины гэрлийн гялбаанд орохоосоо өмнө мотоциклийг мөргөсөн. Талийгаачийн хөл хажуугаар зөрсөн машинд дайрагдаж хугарсан байж болзошгүй. Миний болгоомжгүй байдлаас болж осол болсныг зөвшөөрч байна гэв.
Хохирогч Р.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд ах нь 35 дугаар зөрлөг рүү явлаа, оройхон ирнэ гээд гарсан юм. ....04 цаг өнгөрч байхад цагдаа нар ирээд танай ах чинь зам тээврийн осолд орчихсон байна гэж хэлсэн. .... гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг / хх-ийн 22, 150 дугаар хуудас /,
Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... замд ойролцоогоор 100 км/ цаг хурдтай явж байсан. Тэр үед гадаа харанхуй болчихсон байсан ба өөдөөс том машин ирж байсан. Тэгээд би тэр том машинтай гэрлээ шилжүүлээд яг зөрөх гэж байтал урд мотоцикль гарч ирсэн. Тэр үед мотоцикль шууд тулаад ирсэн ба ямар ч самбаачлах хугацаа гарч ирээгүй, би тормосон дээрээ гишгэсэн гэж бодож байна. Тухайн үедээ сандраад яг юу болсон талаараа санахгүй байна. Би машинаа зогсоогоод буугаад очтол эсрэг замын урсгал дээр ухаангүй хэвтэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/,
Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... замдаа явж байхад гадаа харанхуй болчихсон байсан. Би тэр үед унтаад явж байтал гэнэт машин хүчтэй тормос гишгэтэл би сэрэхэд осол болчихсон байсан. Яг юу болсон талаар би ерөөсөө мэдэхгүй байна. Хоромхон зуур л болоод өнгөрсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... замдаа явж байтал гэнэт хүмүүс орилолдоод явчих шиг болсон. Би зүүрмэглэж байсан болохоор гэнэт сэртэл мотоцикль дайрчихсан байсан. Тухайн үед унтаж байсан болохоор замын үзэгдэх орчин ямар байсныг мэдэхгүй байна ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... би машины урд талын суудал дээр жолоочийн баруун гар талд сууж явсан. ... тэгтэл гэнэт хүн орилоод / хэн орилсоныг мэдэхгүй байна / тэгээд машин зогсоод манай нөхөр Б буугаад “би хүн дайрчихлаа” гээд хэлтэл машины хойно сууж явсан хүмүүс “цагдаа дууд” гээд манай нөхөр цагдаа болон эмнэлэгрүү залгасан ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрч С.Сн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 04 дүгээр сарын 27-ны өдөр талийгаач Б манайд ирэхдээ эрүүл, 3 ширхэг улаан бөглөөт архи авчирсан юм. Тэгээд бид 2 тэр архийг нь хувааж ууж дуусгасан. Тэгээд орой 22 цаг өнгөрөөгөөд урагшаа 852 гэдэг газар айлд хононо гээд явсан юм. Тэгээд шөнө 03 цаг өнгөрч байхад талийгаачийг нас барсан гэж сонссон гэсэн мэдүүлэг / хх-ийн 32 дугаар хуудас /,
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Хюньдай Соната-6 маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Х.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын ... тоот жолооны үнэмлэхтэй байна. Улсын дугааргүй хар өнгийн мотоциклийн жолооч Р.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1 дэх заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах баримт бичгийг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ”, 2.3 дахь заалт “ Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, / Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно/ ”, в/ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, .... , хэрэглэсэн, .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Жолооч Р.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Осол хэргийн материал болон хэргийн газрын үзлэгийн схем зурагтай танилцахад хюньдай соната-6 маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан бөгөөд осол хэргийн газрын схем зураг дээр тормосны мөртэй байна. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Улсын дугааргүй хар өнгийн мотоциклийн жолооч Р.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1 дэх заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах баримт бичгийг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ”, 2.3 дахь заалт “ Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, / Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно/ ”, в/ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг, мөн бүлгийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, .... , хэрэглэсэн, .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэжээ. / хх-ийн 38 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай дүгнэлтэнд: ... улсын дугаартай Соната-6 маркийн автомашины жолооч Х.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3 дахь заалт “Тээврийн хэрэгслийг хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд осол хэргийн газарт 108.10 метр тормосны мөртэй байна. Хар өнгийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Р.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1.а-д тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.1.б-д тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байна. 2.2.б-д тээврийн хэрэгсэл нь бүргэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албанд тэмдэглүүлсэн байна. 2.3.в-д мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байна: Мөн дүрмийн 2.3.а-д Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана. Үүнд: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, мөн бүлгийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, .... , хэрэглэсэн, .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. ... улсын дугаартай Соната-6 маркийн автомашины жолооч Х.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3 дахь заалт, Хар өнгийн улсын дугааргүй мотоциклийн жолооч амь хохирогч Р.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1.а, 2.1.б, 2.2.б, 2.3.в, 2.3.а, Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана. Үүнд: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, мөн бүлгийн 2.7.а заалтуудыг зөрчсөн. Амь хохирогч Р.Б-н гаргасан зөрчлийн улмаас осол гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан материалтай танилцахад хэргийн газрын үзлэгийн схем зурагт хюньдай соната-6 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормосны мөр тэмдэглэгдсэн байна. Үүнээс үзэхэд зогсоох арга хэмжээ авсан гэж үзэхээр байна гэжээ. / хх-ийн 43 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: Амь хохирогч Р.Б цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр суурь яс баруун зүүн нүдний дээд ухархайнаас баруун зүүн чулуулаг ясны дээд хэсэг рүү салаалсан тодорхой бус чиглэлтэй цөмөрсөн хугарал, тархины няцрал, гавлын ясны хэлбэр дүрсээ алдаж олон хэсэг болсон ил хугарал, хатуу хальсны урагдал. Нурууны 8, 9 хэсгийн нугалам хоорондын уулзах хэсгийн салалт. Дух, хамар, нүүрний баруун хэсгийн чихэгдсэн хугарал. Баруун дунд чөмөг, зүүн шилбэний хугарал. Дух, зүүн нүдний доод зовхи, баруун гуяны урд дээд хэсгээс ард дунд хэсгийг хамарсан, зүүн гуяны урд доод хэсэг, зүүн гуяны ар дээд хэсгээс гадна хажуу доод хэсгийг хамарсан, зүүн шилбэний шарх. Баруун шилбэ, баруун хөлний тавхайн дээд хэсэгт сарвуунуудыг хамарсан цус хуралт. Дух, зүүн хөмсөгний дээд хэсэг чамархай, зүүн нүдний доод зовхи хамарсан, баруун шанаа, баруун чихний урд хэсэг баруун бугуй, баруун алганы ар хэсэг, хэвлийн зүүн доод хажуу хэсэг, зүүн алганы ар хэсэг, баруун ташаа, баруун өвдөгний дотор хэсэг, баруун өвдөгний ар хэсэг, зүүн өвдөг, баруун шагайны дээд хэсэг, баруун шагайны дотор хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэлүүд нь амь хохирогчийг нас барах үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогчийн цогцост учирсан дээрх гэмтлүүдийн суурь яс баруун зүүн нүднйи дээд ухархайнаас баруун зүүн чулуулаг ясны дээд хэсэг рүү салаалсан тодорхой бус чиглэлтэй цөмөрсөн хугарал, тархины няцрал, гавлын ясны хэлбэр дүрсээ алдаж олон хэсэг болсон ил хугарал, хатуу хальсны урагдал. Нурууны 8,9 хэсгийн нугалам хоорондын уулзах хэсгийн салалт. Дух, хамар, нүүрний баруун хэсгийн чихэгдсэн хугарал гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн гэмтэл байна. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэн амь насыг аврах боломжгүй. Амь хохирогчийн цогцосноос авсан цус нь В /III/ бүлгийн харъяалалтай байна. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 2,2 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Амь хохирогч Р.Б нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна гэжээ. /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Р.Б гэх цус нь АВО системээр В /III/ бүлгийн харъяалалтай байна гэжээ. / хх-ийн 57 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаартай дүгнэлтэнд: ... Шинжилгээнд ирүүлсэн Х.Б гэх цусанд спиртийн агууламж илрээгүй гэжээ. / хх-ийн 62 дугаар хуудас/,
Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн ...дугаартай дүгнэлтэнд: .... Соната-6 маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Хар өнгийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Р.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 9.1 дэх заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах баримт бичгийг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ”, 2.3 в дахь заалт “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ”, 2.7 а дахь заалт “ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн хавтаст хэргийн материалд авагдсан фото зургийн үзүүлэлт-26, 27, Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн хяналтын үзлэгийн инженерүүдийн 17/25 дугаартай дүгнэлтэд “үндсэн гэрэл, хойд, урд эргэх чиглэл заагч гэрэл ажиллахгүй, хойд оврын гэрэл байхгүй” гэснийг үндэслэвэл, дээрх дүрмийн 2.3 дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хойд, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Соната-6 маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэхэд шинжээчид хариулт өгөх боломжгүй байна. Үүнд хэргийн газрын хэмжилтийн схем зурагт ногоон өнгөөр дүрслэгдсэн зураасыг “зам дээр гарсан мотоциклийн арын дугуйн зурагдсан мөр, автомашины тоормосны мөр зэргийг тэмдэглэв” гэж ерөнхий тэмдэглэсэн, зорчих хэсэгт үлдсэн гэх мөрүүдэд шинжилгээ хийгээгүй, / 2 тээврийн хэрэгслийн дугуйнаас үүссэн тохиолдолд тус тус шинжилгээ хийж, өнхрөлтийн, түрэгдсэн, шарвалтын, тормозны мөр аль нь эсэхийг тогтоох шаардлагатай /, үзлэгийн тэмдэглэлд “... А цэгээр анх мөргөлдсөн гэх хар зураасан мөрний эхлэл” гэснээр өөрөөр зорчих хэсэгт үлдсэн мөрийн талаар дурдаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлж байна. ... уг зам тээврийн осол хэрэг нь 2 тээврийн хэрэгслийн жолооч нарын Замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг биелүүлээгүйгээс гарсан гэж үзэж байна гэжээ. / хх-ийн 142 дугаар хуудас/,
Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Хэргийн газарт үзлэг хийж байх явцад талийгаачийн мотоцикль болон холбогдогч Б автомашины тормосны мөр зэрэг байсан учир хэргийн газрын үзлэгийн схем зурагт тэмдэглэсэн. Тухайн хэргийн газрын үзлэгээр Х.Б автомашины тормозны мөр илэрсэн учраас Х.Б зогсоох арга хэмжээ авсан гэж үзнэ. Талийгаач мотоциклио жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ялангуяа шөнийн цагт хөдөлгөөнд оролцохдоо урд болон арын оврын гэрэл зэргийг заавал асааж, араас болон урдаас ирж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулах дохио өгч асаасан байх ёстой. Иймд тухайн хэргийн газрын үзлэг хийх явцад уг мотоциклийг хар өнгийн будгаар будсан байдалтай, арын оврын гэрэл асахгүй, гэрэл ойлгох хэсгийг скочоор дарж нааж гэрэл ойлгохгүй болгосон, мөн урд оврын гэрэл байхгүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн гар утасны гэрлээр гэрэлтүүлж тогтоосон байдалтай байсан нь бусад хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан мэдэх ямар ч боломж байхгүй байдалтай байсан. Мөн талийгаачийн өмссөн хувцас нь гэрэл ойлгогч байхгүй, хар хүрэн өнгийн дээлтэй байсан. Талийгаачийн унаж явсан мотоцикль болон өмсөж явсан хувцас зэргээс харахад араас ирж явсан тээврийн хэрэгслийн жолооч нар нь маш ойрхон зайд буюу тулж ирсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг явж байгаа гэж харах боломжтой. Иймд жолоочийн самбаачлах хугацаа богиносно гэсэн мэдүүлэг / хх-ийн 158 дугаар хуудас /,
Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн ... дугаартай дүгнэлтэнд: .... 2. Мотоциклийн жолооч Р.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1 дэх заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах баримт бичгийг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ”, 2.3 дахь заалт “ Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ”, 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” заалтуудыг зөрчсөн үндэслэлтэй байна. 3. Хавтаст хэргийн материалуудыг үндэслэхэд Соната-6 маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.3 дахь заалт “Тээврийн хэрэгслийг хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4. Соната-6 маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.3 дахь заалт “Тээврийн хэрэгслийг хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, Мотоциклийн жолооч Р.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. / хх-ийн 172 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-13/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл / хх-47-55/,
Ашид билгүүн ХХК-ны үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-66-67, 71 /,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-181 / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн ослын талаар гарсан шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч амь хохирогч Р.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1 дэх заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах баримт бичгийг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ”, 2.3 дахь заалт “ Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ”, 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” заалтуудыг зөрчсөн талаар зөрүүгүй байдлаар тогтоосон нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Гэвч хохирогчийн буруутай байдлаас хамаарахгүйгээр шүүгдэгч Х.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны шөнийн 00 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... дугаартай Сонота-6 маркийн автомашиныг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.3 дахь заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, иргэн Р.Б жолоодож явсан мотоциклийг мөргөсний улмаас Р.Б амь насыг хохироосон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хурдтай явж байснаа хүлээн зөвшөөрч байна. Ойролцоогоор 110-120 км/ цагийн хурдтай явж байсан байх. Машины гэрлийн гялбаанд орохоосоо өмнө мотоциклийг мөргөсөн. Талийгаачийн хөл хажуугаар зөрсөн машинд дайрагдаж хугарсан байж болзошгүй гэсэн мэдүүлэг, Хохирогч Р.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд ах нь 35 дугаар зөрлөг рүү явлаа, оройхон ирнэ гээд гарсан юм. ....04 цаг өнгөрч байхад цагдаа нар ирээд танай ах чинь зам тээврийн осолд орчихсон байна гэж хэлсэн. .... гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... замд ойролцоогоор 100 км/ цаг хурдтай явж байсан. Тэр үед гадаа харанхуй болчихсон байсан ба өөдөөс том машин ирж байсан. Тэгээд би тэр том машинтай гэрлээ шилжүүлээд яг зөрөх гэж байтал урд мотоцикль гарч ирсэн. Тэр үед мотоцикль шууд тулаад ирсэн ба ямар ч самбаачлах хугацаа гарч ирээгүй, би тормосон дээрээ гишгэсэн гэж бодож байна. Тухайн үедээ сандраад яг юу болсон талаараа санахгүй байна. Би машинаа зогсоогоод буугаад очтол эсрэг замын урсгал дээр ухаангүй хэвтэж байсан ... гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... замдаа явж байхад гадаа харанхуй болчихсон байсан. Би тэр үед унтаад явж байтал гэнэт машин хүчтэй тормос гишгэтэл би сэрэхэд осол болчихсон байсан. Яг юу болсон талаар би ерөөсөө мэдэхгүй байна. Хоромхон зуур л болоод өнгөрсөн ... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... замдаа явж байтал гэнэт хүмүүс орилолдоод явчих шиг болсон. Би зүүрмэглэж байсан болохоор гэнэт сэртэл мотоцикль дайрчихсан байсан. Тухайн үед унтаж байсан болохоор замын үзэгдэх орчин ямар байсныг мэдэхгүй байна ...гэсэн мэдүүлэг, Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... би машины урд талын суудал дээр жолоочийн баруун гар талд сууж явсан. ... тэгтэл гэнэт хүн орилоод / хэн орилсоныг мэдэхгүй байна / тэгээд машин зогсоод манай нөхөр Б буугаад “би хүн дайрчихлаа” гээд хэлтэл машины хойно сууж явсан хүмүүс “цагдаа дууд” гээд манай нөхөр цагдаа болон эмнэлэгрүү залгасан ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт ,Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн ...дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн ... дугаартай дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Х.Б авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Р.С нь мөрдөн шалгах ажилллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчид хохирлыг нөхөн төлсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож ял оногдуулахгүйгээр тэнсэж , хувийн байдлыг харгалзан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Б Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг/ жил 6 / зургаа / сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэсэн үеэс тоолохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Х.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД