| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01058/И |
| Дугаар | 307/ШШ2025/00959 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 307/ШШ2025/00959
2025 06 05 307/ШШ2025/00959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/01058/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** тоотод оршин суух, ******* овогт *******ы *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Орхон сум, ******* тоотод оршин суух, ******* овогт *******-*******ын*******д холбогдох,
"1,350,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******ын гаргасан 1,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.Баяржаргалд холбогдуулан автомашины үнэд өгсөн 1,000,000 төгрөг, машинд засвар хийхэд гарсан зардал 350,000 төгрөг, нийт 1,350,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч нь өөрийн нөхөр талийгаач н.*******гийн хамт Б.Баяржаргалаас Соната 6 маркийн автомашины 2,400,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаанд 1,000,000 төгрөг өгсөн. Машин эвдрэлтэй байсан тул хамт явж засвар хийлгээд засварын зардал 350,000 төгрөгийг мөн өгсөн. Гэтэл Б.Баяржаргал нь машинаа буцаагаад аваад явсан тул үнэ гэж шилжүүлсэн 1,000,000 төгрөг, засварт өгсөн 350,000 төгрөг, нийт 1,350,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан болно.
4. Хариуцагч Б.Баяржаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ: ...машиныг 2,400,000 төгрөгөөр худалдахаар болж урьдчилгаа 1,000,000 төгрөг авсан, мөн 350,000 төгрөг засварт өгсөн нь үнэн. Би машинаа буцаан авсан. Гэхдээ энэ мөнгийг Б.*******т өгөх ёсгүй. ******* гэдэг хүнтэй худалдаа хийхээр ярьсан бөгөөд тэр хүн нас барсан. Тиймээс үүнийг Б.*******т төлөхгүй гэж тайлбарлаж байна.
5. Талуудын тайлбараар автомашин худалдах талаар амаар тохирч, урьдчилгаа 1,000,000 төгрөг өгсөн, тус машины засварын зардалд 350,000 төгрөгийг төлсөн, Б.Баяржаргал нь машинаа буцаан авсан зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин гэрээний нэг тал Б.******* мөн эсэх нь маргааны зүйл болж байна.
Хэрэгт 2025 оны 02 сарын 23-ны өдрийн Б.Баяржаргалын бичгээр гаргасан хүсэлт гэх баримт эх хувиараа авагдсан бөгөөд тус баримтад *******-************** миний бие машин зарсан 1,350 төгрөгийг өгөх ёстой учир 4 сарын 5-аас 4.10-ны дотор өгч, хохирлыг барагдуулна. Хэрэв өгч чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ гэжээ.
Энэхүү баримтын талаар талуудаас шүүх хуралдаан дээр тодруулахад нэхэмжлэгч өмнө нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан бөгөөд энэ үед хариуцагч Б.Баяржаргал мөнгө төлөхөө илэрхийлсэн хүсэлт бичиж өгсөн гэж тайлбарлаж байна.
6. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.*******ын ... би н.*******тэй хамтран амьдраад 5 жил болж байгаа, гэрлэлтийн бүртгэлгүй. Надад машин авах зорилготой байсан. Манай гэрт талийгаач н.*******, Б.Баяржаргал нар ирээд машиныг би унаж үзэхэд руль нь хатуу байсан учир засаад өг гэсэн. Тэгээд засуулахад бид 3 хамт яваад 350,000 төгрөгөөр засуулсан. Гэтэл Б.Баяржаргал ирээд машинаа аваад явсан байсан... гэсэн тайлбар, хариуцагч Б.Баяржаргалын ... Би н.*******тэй хамт эдний гэрт очсон. Надад энэ хүнтэй түр хамт амьдарч байгаа гэж хэлж байсан. Тэгээд Б.******* машиныг унаж үзээд руль хатуу байна гэж хэлсэн. Мөн бид 3 хамт явж байгаад засуулаад 350,000 төгрөгийг өгсөн. ******* өгсөн байх гэж бодож байна... гэсэн тайлбар зэргээс үзэхэд зохигчдын хооронд автомашин худалдах худалдан авах гэрээ амаар байгуулж, талууд энэхүү гэрээнээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь энэ гэрээг Б.*******тай байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч машиныг үзэж шалгах, мөнгө төлөх зэрэгт нэхэмжлэгч Б,******* талийгаачийн хамт оролцож байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Мөн хариуцагч нь Б.******* болон талийгаач н.******* нарыг 5 жил хамтран амьдарч байгаа гэх тайлбарыг үгүйсгээгүй болно.
7. Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-т заасан хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзнэ.
Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.2-т: Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүрэн эрх хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбогдож үүснэ, 241.3-т: Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь энэ хуулийн 241.1-т заасан шаардлага гаргаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгүүлэгчийн аль нэгд шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөгдөнө гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.******* үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хариуцагч Б.Баяржаргалаас шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т: Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь машины үнэд урьдчилан шилжүүлсэн 1,000,000 төгрөг, мөн машинд хийсэн засварын зардал 350,000 төгрөг, нийт 1,350,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баяржаргалаас улсын тэмдэгтийн хураамж 36,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Баяржаргалаас нийт 1,350,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,500 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баяржаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 36,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ