| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01066/И |
| Дугаар | 307/ШШ2025/00977 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 307/ШШ2025/00977
| 2025 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 307/ШШ2025/00977 | Дархан-Уул аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Тус шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би - /хаяг/ оршин суух, хариуцагч А.******* холбогдох 359,963.87 төгрөг гаргуулах тухай тухай ******* ББСБ -ХХК нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад
2025 06 06 307/ШШ2025/00977
Хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлэх тухай
Хэргийн индекс: 307/2025/01066/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* давхарт байрлах, “******* ББСБ” ХХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, *******ийн ******* (РД:*******)-д холбогдох,
“359,963.87 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“...******* ББСБ ХХК-аас А.*******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжилсэн үнийн дүнг бүрэн төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч А.*******д холбогдуулан 359,963.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 359,963.87 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.
4. Иймд дээрх хуульд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн А.*******д холбогдуулан гаргасан 359,963.87 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,449 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,724.5 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 5,724.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ