Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 307/ШШ2025/00996

 

 

 

 

 

 

 

2025 06 09 307/ШШ2025/00996

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:307/2025/01003/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* тоот байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоотод оршин суух, ******* овогт *******гийн*******т холбогдох,

71,910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...71,910,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Батпүрэвт холбогдох 71,910,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хэргийн оролцогчид доор нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

1.  ******* ******* ******* ХХК нь хариуцагч О.Батпүрэвт холбогдуулан 71,910,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус шаардлагын зарим хэсэг болох 6,910,000 төгрөгөөс татгалзаж, 65,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр талууд тохиролцов.

2.  Хариуцагч О.Батпүрэв нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д 65,000,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлнө.

16,250,000 төгрөгийг 2025.06.20-ны өдөр,

16,250,000 төгрөгийг 2025.07.20-ны өдөр,

16,250,000 төгрөгийг 2025.08.20-ны өдөр,

16,250,000 төгрөгийг 2025.09.20-ны өдөр

3.  Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсантай холбоотойгоор хэргийн оролцогчдын хэн аль нь энэхүү гэрээнд дурдсан асуудлаар цаашид маргах, нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд үүнийг ойлгож, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав.

4.  Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилна.

5.  Гэрээг 3 хувь үйлдэх, талууд тус бүр нэг хувийг хадгалж, нэг хувийг шүүхэд гаргаж өгөв... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч О.Батпүрэвт холбогдуулан 71,910,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 6,910,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч О.Батпүрэв нь нэхэмжлэлийн шаардлага болох 65,000,000 төгрөгийг төлөхдөө 16,250,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 20-ны өдөр, 16,250,000 төгрөгийг 2025 оны 07 сарын 20-ны өдөр, 16,250,000 төгрөгийг 2025 оны 08 сарын 20-ны өдөр, 16,250,000 төгрөгийг 2025 оны 09 сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож, зохигчид эвлэрсэн байна.

Зохигчдын хооронд байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 65,000,000 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцон 482,950 төгрөгийн тал хувь болох 241,475 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 241,475 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Батпүрэвт холбогдох 65,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Батпүрэв нь нэхэмжлэлийн шаардлага болох 65,000,000 төгрөгийг төлөхдөө 16,250,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 20-ны өдөр, 16,250,000 төгрөгийг 2025 оны 07 сарын 20-ны өдөр, 16,250,000 төгрөгийг 2025 оны 08 сарын 20-ны өдөр, 16,250,000 төгрөгийг 2025 оны 09 сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 241,475 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 241,475 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ