Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 307/ШШ2025/00997

 

 

 

 

 

 

2025 06 09 307/ШШ2025/00997

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:307/2025/01089/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, ******* давхарт байрлах, ******* ******* ББСБ ХХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* (РД:********)-д холбогдох,

3,274,100.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...3,274,100.45 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ

Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* овогтой ******* би ******* ******* ББСБ ХХК-д төлөх ёстой 3,274,100.45 төгрөгийг төлөхдөө 2025 оны 05 сарын 31-ний өдрийн дотор 1,200,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,074,100.45 төгрөгийг нийт 5 сарын хугацаанд сар бүрийн 20-нд төлнө. 2025-6-20-нд 414,820 төгрөг, 2025-7-20-нд 414,820 төгрөг, 2025-8-20-нд 414,820 төгрөг, 2025-09-20-нд 414,820 төгрөг, 2025-10-20-нд 414,820.45 төгрөгийг тус тус төлж дуусгана... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* ******* ББСБ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч ******* овогтой *******гийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн, хариуцагч А.*******д холбогдуулан гаргасан 3,274,100.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,274,100.45 төгрөгийг төлөхдөө 2025 оны 05 сарын 31-ний өдрийн дотор 1,200,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,074,100.45 төгрөгийг 5 сарын хугацаанд сар бүрийн 20-нд төлнө. 2025 оны 6 сарын 20-ны өдөр 414,820 төгрөг, 2025 оны 7 сарын 20-ны өдөр 414,820 төгрөг, 2025 оны 8 сарын 20-ны өдөр 414,820 төгрөг, 2025 оны 9 сарын 20-ны өдөр 414,820 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 414,820.45 төгрөгийг тус тус төлж дуусгах хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг зохигчид эвлэрсэн гэж үзэхээр байна.

Иймд талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,336 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,668 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 33,668 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******д холбогдох 3,274,100.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,274,100.45 төгрөгийг төлөхдөө 2025 оны 05 сарын 31-ний өдрийн дотор 1,200,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,074,100.45 төгрөгийг 5 сарын хугацаанд сар бүрийн 20-нд төлнө. 2025 оны 6 сарын 20-ны өдөр 414,820 төгрөг, 2025 оны 7 сарын 20-ны өдөр 414,820 төгрөг, 2025 оны 8 сарын 20-ны өдөр 414,820 төгрөг, 2025 оны 9 сарын 20-ны өдөр 414,820 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 414,820.45 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,336 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,668 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 33,668 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХКолгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ