| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0047/э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2018-04-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.12.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 54
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга П.Золбоо,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
Шүүгдэгч Д.Ц, С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О, Д.Ц нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.Ц
С.О
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С.О нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн ... гэх газраас иргэн Ц.У-н 1 тооны адууг хулгайлж 500.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Ц, С.О нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг 130 дугаар байрны гадна байсан иргэн Ж.Ц-н эзэмшлийн ... улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Ажнай маркийн мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй гэв,
Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй гэв,
Шүүгдэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сондгой 58 айлын ар талд нэг цэнхэр өнгийн шинэвтэр мотоцикль зогсож байсныг харж байсан ба орой хүрээд ир гэж хэлсэн... Тэгээд ард очоод угсраа 58 айлын урдуур явтал нөгөө цэнхэр өнгийн мотоцикль байсан ба О намайг чи аваад ир би хүн харж байя гэж хэлсэн ба би мотоцикль дээр очтол руль нь цоожтой байхаар нь өөрөөр нь хөшөөд цоожийг нь эвдээд түрж гаргаж ирээд О мотоциклийн кундактрын утсыг нь салгаад улсын дугаарыг нь салгаж авч нэг хашаа руу шидчихээд Даланжаргалан явлаа гээд тэр мотоциклийг унаад явсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би найз Ц-тай уулзаад би мотоцикпьтой болмоор байна гэж хэлсэн юм. Тэгэхэд Ц манайд чи юу ч гэсэн орой болохоор хүрээд ир гэж хэлсэн юм... Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан ба угсраа 58 айлын залгааны хажууд цэнхэр өнгийн хятад мотоцикль байсан юм. Тэгээд Ц очоод рулыг нь хөдөлгөхөд цоожтой байсан ба би байрны хойд талд бие засаад зогсож байхад Ц тэр мотоциклийг түрээд гараад ирсэн. Тэгээд би тэр мотоциклийг түрж байгаад утсыг нь салгаад зам ангийн хойгуур ороод хашааны ард зогсоод ... гэсэн улсын дугаарыг нь салгаж аваад нэг хашаа руу давуулж шидээд Ц-г тэнд нь үлдээгээд би мотоциклийг нь унаад шууд Даланжаргалан сум руу явсан. ...Би 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр худаг дээр байж байхад худгийн хажууд манай чөдөртэй халзан үрээний хажууд зээрд зүсмийн шүдлэн үрээ ирчихсэн байсан юм. Тэр морь нь зүүн талын гуян дээрээ Е үсгэн тамгатай байсан юм. Тэгээд би цаг орой болгож байгаад гэртээ байж байгаад 21-22 цагийн орчим харанхуй болсон үед гэрээс гараад өөрийнхөө адуунд нийлсэн байсан зээрд үрээг унаж байсан мориороо өөрийнхөө адуутай цуг Н даргын хашаанд хйисэн. Тэгээд тэдний хашаанд хийчихээд бугуйлдаж барьж байгаад дөрвөн хөлөөр нь бугуйлаараа татаж унагаагаад тэр адууг төхөөрсөн. Тэгээд тэр шөнөдөө махыг нь мотоциклиор авч яваад манай эхнэр Н-н ээж О-н хөлдөөгчинд аваачиж хийсэн. Тэгээд би төхөөрсөн зээрд үрээний махаа өөрсдөө идэж дуусгасан зарж борлуулсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 36-37, 108-109 дүгээр хуудас/,
Хохирогч Ж. Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “:...Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд ганцаараа ...өөрийн эзэмшлийн ... дугаартай 



цэнхэр өнгийн Ажнай маркийн мотоциклио унаад төрсөн охины нөхрийн ах О гэх ахын гэрт ирээд мотоциклио тэдний орцны гадна зогсоол лээр тавьсан. Тэгээд би төрсөн охин Г-н хамтаар гадуур гарч хоол хүнсний зүйлээ цуглуулаад машины мотор аваад буцаад О ахын гэр лүү 19 цагийн орчимд явсан О ахын гэрт ирэхэд миний мотоцикль орцны үүдэнд байж байсан. Тэгээд маргааш буюу 2018 оны 01 сарын 20-ны 09 цагийн орчимд гэрийн цонхоор мотоциклио хартал миний мотоцикль алга болсон байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... О дүү О-нх нь нэр дээр байгаа 3 тооны адуу байдаг ба нэг адуугаар нь сольсон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Хохирогч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнгөрсөн 2017 оны 08 дугаар сарын 24 юм уу 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө уяж байсан зээрд халзан зүсмийн шүдлэн үрээндээ явсан юм. Тэгтэл би тухайн үед бэлчиж болох бүх газраар нь хайгаад ерөөсөө олоогүй... Манай гэрээс зүүн урагш ойрхон ойролцоогоор 2-3 км зайд Н гэх айлынх нутаглаж амьдардаг. Манай бог болон бод малнууд энэ нутгаар бэлчдэг юм. Миний алдсан гэх шүдлэн үрээ нь их номхон үрээ байсан юм... Миний алддаг үрээ духан дээрээ жижигхэн халзантай зөв талын гуян дээрээ хэвтэй гурван хайруулга тамгатай хальт харвал Е үсэг шиг харагдана...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88, 92-93 дугаар хуудас/,
Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.У нь 2017 оны 08 дугаар сарын 24, 25- ны үеэр байх би яг сайн санахгүй байна зээрд халзан шүдлэн үрээгээ алдчихаад олохгүй байна гэж хэлж байсан уг үрээ нь духан дээрээ жижигхэн халзан зөв талын гуян дээрээ хэвтэй гурван хайруулга тамгатай хальт харсан хүнд Е үсэг тамга шиг харагдах байх. У нь уг адууг уяж уралдуулахаар 2017 оны 06 сард Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас худалдан авч байсан юм..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-91 дугаар хуудас/,
Ашид билгүүн ХХК-ний ... дугаартай: “...Ажнай маркийн мотоцикль 1.300.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 23 дугаар хуудас/,
Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ДГО 790 дугаартай: “...Шүдлэн үрээ 500.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 101 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41, 42/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.О нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн ... гэх газраас иргэн Ц.У-н 1 тооны адууг хулгайлж 500.000 төгрөгний хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр худаг дээр байж байхад худгийн хажууд манай чөдөртэй халзан үрээний хажууд зээрд зүсмийн шүдлэн үрээ ирчихсэн байсан юм. Тэр морь нь зүүн талын гуян дээрээ Е үсгэн тамгатай байсан юм. Тэгээд тэдний хашаанд хийчихээд бугуйлдаж барьж байгаад дөрвөн хөлөөр нь бугуйлаараа татаж унагаагаад тэр адууг төхөөрсөн. гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнгөрсөн 2017 оны 08 дугаар сарын 24 юм уу 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө уяж байсан зээрд халзан зүсмийн шүдлэн үрээндээ явсан юм. Тэгтэл би тухайн үед бэлчиж болох бүх газраар нь хайгаад ерөөсөө олоогүй... Манай гэрээс зүүн урагш ойрхон ойролцоогоор 2-3 км зайд Н гэх айлынх нутаглаж амьдардаг. Манай бог болон бод малнууд энэ нутгаар бэлчдэг юм. Миний алдсан гэх шүдлэн үрээ нь их номхон үрээ байсан юм... Миний алддаг үрээ духан дээрээ жижигхэн халзантай зөв талын гуян дээрээ хэвтэй гурван хайруулга тамгатай хальт харвал Е үсэг шиг харагдана...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.У нь 2017 оны 08 дугаар сарын 24, 25- ны үеэр байх би яг сайн санахгүй байна зээрд халзан шүдлэн үрээгээ алдчихаад олохгүй байна гэж хэлж байсан..” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... О дүү О нь нэр дээр байгаа 3 тооны адуу байдаг ба нэг адуугаар нь сольсон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ДГО 790 дугаартай: “...Шүдлэн үрээ 500.000 төгрөг...” гэсэн үнэлгээ зэргээр,
Шүүгдэгч Д.Ц, С.О нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сайншанд сумын 7 дугаар баг 130 дугаар байрны гадна байсан иргэн Ж.Ц-н эзэмшлийн ... улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Ажнай маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.300.000 төгрөгний хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сондгой 58 айлын ар талд нэг цэнхэр өнгийн шинэвтэр мотоцикль зогсож байсныг харж байсан ба орой хүрээд ир гэж хэлсэн... Тэгээд ард очоод угсраа 58 айлын урдуур явтал нөгөө цэнхэр өнгийн мотоцикль байсан ба О намайг чи аваад ир би хүн харж байя гэж хэлсэн ба би мотоцикль дээр очтол руль нь цоожтой байхаар нь өөрөөр нь хөшөөд цоожийг нь эвдээд түрж гаргаж ирээд О мотоциклийн кундактрын утсыг нь салгаад улсын дугаарыг нь салгаж авч нэг хашаа руу шидчихээд Даланжаргалан явлаа гээд тэр мотоциклийг унаад явсан...“ гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би найз Ц-тай уулзаад би мотоцикпьтой болмоор байна гэж хэлсэн юм. Тэгэхэд Ц манайд чи юу ч гэсэн орой болохоор хүрээд ир гэж хэлсэн юм... Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан ба угсраа 58 айлын залгааны хажууд цэнхэр өнгийн хятад мотоцикль байсан юм. Тэгээд Ц очоод рулыг нь хөдөлгөхөд цоожтой байсан ба би байрны хойд талд бие засаад зогсож байхад Ц тэр мотоциклийг түрээд гараад ирсэн. Тэгээд би тэр мотоциклийг түрж байгаад утсыг нь салгаад зам ангийн хойгуур ороод хашааны ард зогсоод ... гэсэн улсын дугаарыг нь салгаж аваад нэг хашаа руу давуулж шидээд Ц-г тэнд нь үлдээгээд би мотоциклийг нь унаад шууд Даланжаргалан сум руу явсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ж. Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “:...Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд ганцаараа ...өөрийн эзэмшлийн ... дугаартай 


цэнхэр өнгийн Ажнай маркийн мотоциклио унаад төрсөн охины -өхриг- ах О гэх ахын гэрт ирээд мотоциклио тэдний орцны гадна зогсоол лээр тавьсан. Тэгээд би төрсөн охин Г-н хамтаар гадуур гарч хоол хүнсний зүйлээ цуглуулаад машины мотор аваад буцаад О ахын гэр лүү 19 цагийн орчимд явсан О ахын гэрт ирэхэд миний мотоцикль орцны үүдэнд байж байсан. Тэгээд маргааш буюу 2018 оны 01 сарын 20-ны 09 цагийн орчимд гэрийн цонхоор мотоциклио хартал миний мотоцикль алга болсон байсан....” гэсэн мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ашид билгүүн ХХК-ний ... дугаартай: “...Ажнай маркийн мотоцикль 1.300.000 төгрөг...” гэсэн үнэлгээ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Ц, С.О нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар явуулах хүсэлт гаргасан, хэргийн нотлогдсон байдал, гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаар маргаангүй, улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Д.Ц, С.О нарт холбогдох гэмт хэрэгт Улсын яллагчаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргаж ирүүлсэнийг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээнд тохирсон байх тул шүүгдэгч Д.Ц, С.О нарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг улсын яллагчийн саналын хүрээнд оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч Ц.У, Ц.Ц нар нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгч нарыг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ц, С.О нарт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-г 240 / хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч С.О- 250 / хоёр зуун тавь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-г 250 / хоёр зуун тавь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 / хоёр зуун тавь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 / хоёр зуун тавь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, нийт ялыг 500 / таван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц, С.О нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Ц, С.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ц, С.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД