Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 307/ШШ2025/01063

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 18 307/ШШ2025/01063

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс 307/2025/01065/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* (РД:*******)-ын хүсэлттэй

Баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч А.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч А.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний бие 1965 онд Баян-Өлгий аймагт төрсөн. 1981-2000 онуудад Шарын гол ХК, 2003-2015 онуудад Алтан дорнод ******* ХХК-д, 1984-1987 онуудад цэргийн алба хаасан. 60 нас хүрч тэтгэвэр тогтоолгох гэтэл 1982 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэр дээр миний эцгийн нэрийг *******, 1995 онд нээсэн нийгмийн даатгалын дэвтэр дээр эцгийн нэрийг *******, 1995 онд нээсэн нийгмийн даатгалын дэвтэр дээр эцгийн нэрийг ******* гэж тухайн үеийн хүмүүс өөрийн дуудлагаараа зөрүүтэй бичсэн байна.

Миний албан ёсны баримт бичиг болох иргэний үнэмлэх дээр эцгийн нэрийг ******* гэж бичигддэг бөгөөд тэтгэвэрт гарахад үндэслэж байгаа баримт бичгүүд нь хоорондоо эцгийн нэрийн зөрүүтэй бичигдсэн зөрчилтэй байх тул дээрх 2 нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр *******ын ******* намайг мөн болохыг тус тус тогтоож өгнө үү... гэв.

2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, №******* дугаартай, *******ын *******ын нийгмийн даатгалын дэвтэр, №******* дугаартай, *******ын *******ын нийгмийн даатгалын дэвтэр, Түлш Эрчим Хүчний Үйлдвэрийн яамны харья ЗСБНХУ байгуулгагдсаны 50 жилийн ойн нэрэмжит Шарын голын нүүрсний уурхайн даргын 1984 оны 07 сарын 25-ны өдрийн №280 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1981 оны 08 сарын 17-ын өдрийн №318 дугаартай Ажилд шинээр авах дотроо өөрчлөх тухай тушаал, 1982 оны 03 сарын 16-ны өдрийн №110 дугаартай, Ажилд шинээр томилох ба дотроо өөрчлөн томилох тухай тушаал, 1983 оны 01 сарын 29-ний өдрийн №37 дугаартай Ажилд шинээр томилох ба дотроо шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, Түлш Эрчим Хүчний үйлдвэрийн яамны харьяа ЗСБНХУ байгуулагдсаны 50 жилийн ойн нэрэмжит Шарын голын нүүрсний уурхайн даргын 1988 оны 02 сарын 17-ны өдрийн №60 дугаартай Ажилд шинээр авах ба дотроо өөрчлөн томилох тухай тушаал, Дархан-Уул аймгийн Шарын гол Хувьцаат компанийн ерөнхий захирлын 1997 оны 03 сарын 29-ний өдрийн №71б дугаартай, Ажилд шинээр авах ба дотроо өөрчлөн томилж ажлаас чөлөөлөх тухай тушаал, Түлш Эрчим хүчний яамны харьяа Шарын голын нүүрсний уурхайн даргын 1993 оны 09 сарын 27-ны өдрийн №392 (189б) дугаартай Мэргэжлийн комисс шалгалт авсан протокол батлах тухай тушаал, 1982 оны 06 сарын 10-ны өдрийн ******* ******* гэх хөдөлмөрийн дэвтэр, *******ын *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

3. Шүүхээс Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас А.*******ын нийгмийн даатгалын газрын лавлагаа, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс А.*******ын төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР-1 (А) маягт, Хаягийн хуудас, Дархан-Уул аймгийн Архивын тасгаас Түлш Эрчим Хүчний Үйлдвэрийн яамны харья ЗСБНХУ байгуулгагдсаны 50 жилийн ойн нэрэмжит Шарын голын нүүрсний уурхайн даргын 1981 оны 08 сарын 17-ын өдрийн №318 дугаартай Ажилд шинээр авах дотроо өөрчлөх тухай тушаал, 1983 оны 01 сарын 29-ний өдрийн №37 дугаартай Ажилд шинээр томилох ба дотроо шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 1984 оны 07 сарын 25-ны өдрийн №280 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1987 оны 11 сарын 17-ны өдрийн №491 дугаартай, Ажилд шинээр авах ба дотроо өөрчлөн томилох тухай тушаал, Эрчим хүч, Уул, уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Шарын голын нүүрсний уурхайн даргын 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №91 дугаартай, Удаан жил ажилласны 1990 оны нэмэгдэл олгох тухай тушаал, Шарын голын нүүрсний уурхайн даргын 1991 оны 01 сарын 28-ны өдрийн 29 дугаартай, Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, 1992 оны 05 сарын 05-ны өдрийн №144/75б/ Мэргэжлийн комисс шалгалт авсан протокол батлах тушаал, Түлш, Эрчим Хүчний яамны харьяа Шарын голын нүүрсний уурхайн даргын 1994 оны 04 сарын 30-ны өдрийн №157/90б/ дугаартай Төлбөр төлүүлэх ба сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Дархан-Уул аймгийн Шарын гол хувьцаат компанийн ерөнхий захирлын тушаал, 1997 оны 03 сарын 29-ний өдрийн №71б дугаартай Ажилд шинээр авах ба дотроо өөрчлөн томилж ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч А.*******ын баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч А.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг миний албан ёсны баримт бичиг болох иргэний үнэмлэх дээр эцгийн нэрийг ******* гэж бичигддэг бөгөөд тэтгэвэрт гарахад үндэслэж байгаа баримт бичгүүд нь хоорондоо эцгийн нэрийн зөрүүтэй бичигдсэн зөрчилтэй байх тул дээрх 2 нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр *******ын ******* намайг мөн болохыг тус тус тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан гэж тодорхойлсон байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч А.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4. Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс А.*******ын төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР-1 (А) маягт, Хаягийн хуудас, Дархан-Уул аймгийн Архивын тасгаас Түлш Эрчим Хүчний Үйлдвэрийн яамны харья ЗСБНХУ байгуулгагдсаны 50 жилийн ойн нэрэмжит Шарын голын нүүрсний уурхайн даргын 1981 оны 08 сарын 17-ын өдрийн №318 дугаартай Ажилд шинээр авах дотроо өөрчлөх тухай тушаал, 1983 оны 01 сарын 29-ний өдрийн №37 дугаартай Ажилд шинээр томилох ба дотроо шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 1984 оны 07 сарын 25-ны өдрийн №280 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1987 оны 11 сарын 17-ны өдрийн №491 дугаартай, Ажилд шинээр авах ба дотроо өөрчлөн томилох тухай тушаал, Эрчим хүч, Уул, уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Шарын голын нүүрсний уурхайн даргын 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №91 дугаартай, Удаан жил ажилласны 1990 оны нэмэгдэл олгох тухай тушаал, Шарын голын нүүрсний уурхайн даргын 1991 оны 01 сарын 28-ны өдрийн 29 дугаартай, Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, 1992 оны 05 сарын 05-ны өдрийн №144/75б/ Мэргэжлийн комисс шалгалт авсан протокол батлах тушаал, Түлш, Эрчим Хүчний яамны харьяа Шарын голын нүүрсний уурхайн даргын 1994 оны 04 сарын 30-ны өдрийн №157/90б/ дугаартай Төлбөр төлүүлэх ба сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Дархан-Уул аймгийн Шарын гол хувьцаат компанийн ерөнхий захирлын тушаал, 1997 оны 03 сарын 29-ний өдрийн №71б дугаартай Ажилд шинээр авах ба дотроо өөрчлөн томилж ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг баримтуудаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Мөн 1982 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн 12 дахь хуудаст Түлш Эрчим хүчний яамны харьяа Шарын голын нүүрсний уурхайн даргын 1993 оны 09 сарын 27-ны өдрийн №392 (189б) дугаартай Мэргэжлийн комисс шалгалт авсан протокол батлах тухай тушаал бичигдсэн бөгөөд тухайн тушаалын 4 дэх хэсэгт Татах хэсгийн ажилчин ....Адихалак овогтой *******... нарт илчит тэрэгний машинчийн 3 дугаар зэрэг тус тус олгосугай гэж,

№219964 дугаартай *******ын *******ын нийгмийн даатгалын дэвтэрт 2003, 2024, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт хийгдсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх *******ын ******* Т регистрийн дугаартай тодорхойлолт 2003-2014 оныг хүртэл шимтгэл төлөлт төлөгдсөн,

№******* дугаартай *******ын *******ын 1995 оны 01 сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 01 сараас 1997 оны 02 сарыг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлт бичигдсэн бөгөөд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 06 сарын 17-ны өдрийн 108 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай албан бичигт тус газрын архивт ******* овогтой ******* (РД:*******)-н ажиллаж байсан Шарын гол ХК нь Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-гаар 1992, 1993, 1994 оны цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сангаас тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсныг тодорхойлов гэж,

Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа, төрөгсдийг бүртгэх анкет зэрэгт *******ын *******, эцгийн нэр Нигаматын Авдихалаг, эхийн нэр Хиндикбайн Бишан, ХААТР-1(A) маягтад ******* регистрийн дугаартай *******ын, мөн хаягийн хуудаст Авдихалаг ******* 1965.04.15, Баян-Өлгий аймаг, Өлгий хотын төвд гэж тус тус бичигдсэн байна.

Иймд дээрх хэрэгт авагдсан баримтуудаас үндэслэн хүсэлт гаргагч А.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 сарын 01-ний өдөр олгогдсон №******* дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2003 оны 10 сарын 30-ны өдөр олгосон №******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* мөн болох нь тус тус тогтоож шийдвэрлэв.

5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 сарын 01-ний өдөр олгогдсон №******* дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2003 оны 10 сарын 30-ны өдөр олгосон №******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* мөн болохыг тус тус тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ