| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01105/И |
| Дугаар | 307/ШШ2025/01064 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 307/ШШ2025/01064
2025 06 18 307/ШШ2025/01064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/01105/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* (РД:*******)-т холбогдох,
"Зээлийн гэрээний үүрэгт нийт 10,000,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
/Хариуцагч Т.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.*******ийн Т.*******т холбогдуулан гаргасан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Т.*******аас амаар тохирсон зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 09-ний өдөр шүүхэд ирж гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг 2022 оны 05 сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр авч, өөрөө гарын үсэг зурж баримт хийж өгсөн. Мөн 2022 оны 08 сарын 04-ний өдөр 6,000,000 төгрөг аваад 1,000,000 төгрөгийг буцаан өгсөн бөгөөд үлдэх 5,000,000 төгрөгийг өгөөгүй. Сүүлд уулзаад 10,000,000 төгрөгийн өрөнд машин өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна. Иймд нийт 10,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 5 дугаар зүйлийн 755.4-т: Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 09-ний өдөр биечлэн шүүхэд ирж хүлээн авсан боловч дээрх хуульд зааснаар үүргээ биелүүлээгүй, мөн 2025 оны 06 сарын 13-ны өдөр түүний ******* дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд За ойлголоо, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч оролцуулна гэсэн хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын үйлдсэн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т: Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байна.
5. Хэрэгт авагдсан 2022 оны 05 сарын 24, 2022 оны 08 сарын 04-ний өдрүүдэд Т.*******ын мөнгө авсан талаарх дэвтрийн хуудсан дээр бичсэн бичвэр бүхий баримт, нэхэмжлэгч талын тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
6. Хариуцагч Т.******* нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авсан атлаа хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Т.*******аас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ