Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 307/ШШ2025/01093

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 30 307/ШШ2025/01093

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 135/2024/00491/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Алтантуяа, шүүгч Б.Номин нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрны ******* тоот оршин суух, ******* овогт *******ийн ******* (РД:*******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын, ******* тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн ******* (РД:*******)-д холбогдох,

Хохирол төлбөр 10,313,417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

Хариуцагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа нар оролцов.

(Иргэдийн төлөөлөгч Г.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй, зохигчийн хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан тул зохигчийн хүсэлтээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно)

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...4 өрөө орон сууцанд засвар хийх материал болон ажлын хөлсний хамт 10,313,417 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлт 7,095,000 төгрөгөөр ирсэн тул шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэлийн дүнгээ тогтоож, 5,313,417 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс 5,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахад татгалзах зүйлгүй, эвлэрэх саналтай байна... гэв.

Зохигчид шүүх хуралдаанд бичгээр гаргаж өгсөн эвлэрлийн гэрээндээ:

...тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй С.*******ын нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох гэм хор (ус алдсан хэрэг маргаанд) 10,313,417 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус маргааны явцад талууд нэхэмжлэлийн үнийн дүнг 5,313,417 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 5,000,000 (таван сая) төгрөгийг 2025 оны 07, 08, 09 сар буюу 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. С.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хавтаст хэрэгт авагдсан Итгэмжлэл-д нэхэмжлэгч С.******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдлэх гэрээ байгуулах гэрээнд гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгосон байна.

3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь өөрт олгосон эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлага болох 10,313,417 төгрөгийн 5,313,417 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, 5,000,000 төгрөг гаргуулахыг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрч , хариуцагч нь 5,000,000 төгрөгийг 2025 оны 07, 08, 09 сар буюу 3 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэж, бичгээр эвлэрлийн гэрээг байгуулжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д ... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,970 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид оруулахаар шийдвэрлэв.

Мөн хариуцагч тал шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хангаж, ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд зохигчид эвлэрсэн тул шинжээчийн зардал 400,000 төгрөгийг нэхэмжлэгч болон хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж, - ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар С.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох гэм хор хохирол гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 5,000,000 төгрөгийг 07, 08, 09 сар буюу 3 сарын хугацаанд хуваан төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,970 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 94,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгож, мөн шинжээчийн зардалд нэхэмжлэгч болон хариуцагч нараас тус тус 200,000 төгрөг гаргуулж, - ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

 

 

Б.НОМИН