| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01150/И |
| Дугаар | 307/ШШ2025/01113 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 307/ШШ2025/01113
2025 06 25 307/ШШ2025/01113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 307/2025/01150/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Хонгор сумын ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* (РД:*******)-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ч.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 18 оноос 15 он хүртэл УБТЗамын дахь дүгээр конторт ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Тухайн үеийн даргын сэйф шатсанаас миний бичиг баримт алга болсон. Иймд миний ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газарт гаргасан хүсэлт,******* ******* *******ын хэрэг эрхлэх газрын даргын 15 оны 8 сарын 25-ын өдрийн А-86 дугаартай, Ажилчны хэрэгцээг хангах албаны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх тухай тушаал, ******* ******* *******ын ХУУ-ний Дархан-Уул төвийн 17 оны 06 сарын 30-ны өдрийн №70 дугаартай Ээлжийн амралтын олгох тухай тушаал, ******* ******* *******ын Төрөлжсөн архивын 2025 оны 05 сарын 20-ны өдрийн 34/782 дугаартай албан бичиг, фото гэрэл зураг, ******* ******* *******ын Дархан өртөөний даргын 200 оны 8 сарын 25-ны өдрийн 245 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, 12 оны 06 сарын 0, 13 оны 12 сарын 10-ны өдрийн төрөлтийн түүх, нярай хүүхдийн өсөлтийн түүх зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
3. Шүүхээс гэрч Д.*******, Х.******* нараас авсан мэдүүлэг, шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн төрийн архив болон Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газраас ирүүлсэн албан бичиг, лавлагаа, ******* ******* *******ын төрөлжсөн архивын 2025 оны 06 сарын 18-ны өдрийн 34/34 дугаартай албан бичиг, ******* ******* *******ын даргын 15 оны 08 сарын 25-ны өдрийн А-86 дугаартай Ажилчны хэрэгцээг хангах албаны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх тухай тушаал, ******* ******* *******ын АХХА-ны харъяа -р конторын даргын 10 оны 02 сарын 18-ны өдрийн 08 дугаартай Ажилд түр томилох тухай тушаал, ******* ******* *******ын АХХА-ны харъяа -р конторын даргын 10 оны 04 сарын 05-ны өдрийн 25 дугаартай Шагналт цалин олгох тухай тушаал, ******* ******* *******ын худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Дархан-Уул төвийн 15 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 122 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 117, 118 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг зэргийг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч нь ...18 оноос 15 он хүртэл ******* Төмөр *******ын дахь дүгээр конторт ажиллаж байсан бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болж тэтгэвэр тогтоолгох гэтэл холбогдох баримт шатсан бөгөөд тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хүсэлт гаргасан гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Ч.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4. Хүсэлт гаргагч нь ******* ******* *******ын АХХА-ны харъяа -р конторын даргын 10 оны 02 сарын 18-ны өдрийн 08 дугаартай ажилд түр томилох тухай тушаалаар Ч.*******г гуанзад үйлчлэгчээр түр хугацаагаар авч ажиллуулахаар томилсон, мөн конторын даргын 10 оны 04 сарын 05-ны өдрийн 25 дугаартай шагналт цалин олгох тухай тушаалаар үйлчлэгч *******д 30 хувь шагналт цалинг олгохоор заасан байдал, гэрч Д.*******ын ...Ч.******* нь 18 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын багт байрлах Худалдааны дүгээр конторт ажилд орж байсан. Ажилд орсон сар өдрийг нь сайн санахгүй байна. Талхан цехэд талхчин, угаагч, үйлчлэгч, ногооны зооринд ногоочин зэрэг олон ажлыг хийдэг байсан. Яг тогтсон ажил хийдэггүй байсан. 18 онд ороод 6-7 жил ажилласан... гэсэн мэдүүлэг, гэрч Х.*******ийн ...Ч.******* нь намайг ажилд орох үед ажилладаг байсан. Ч.******* нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын багт байрлах Худалдааны дүгээр конторт 11 онд ажилд орж тогоочоор ажиллаж байсан. 6-7 жил ажилласан. Сүүлд тогоочийн курст суралцаж ирээд тогооч болсон. Ажлаас 17 онд ажлаас гарсан. Ажлаас гараад цэцэрлэгт ажилд орсон гэж сонссон... гэсэн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ч.*******гийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн 18 оны 0 сарын 15-ны өдрөөс 15 оны 0 сарын 01-ний өдрийг хүртэл ******* ******* *******ын дахь -р конторт тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ