2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар  192/ШШ2025/04398

 

 

 

 

 

2025 оны өдөр

05 сар 22 р 192/ШШ2025/04398

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:**

Хариуцагч: ***

Гэрээ цуцалсны төлбөр, алдангид 172,158,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 9,597,337 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***а, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Иргэн****ХК-тай 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 0170/2023 тоот үйлчилгээний талбай захиалгын гэрээ байгуулж,****ороонд байрлах * блокын 3 дугаар давхарт*** 85.74 м.кв талбайтай үйлчилгээний талбайг захиалан бариулахаар тохиролцсон ба гэрээ байгуулснаар урьдчилгаа төлбөр болох 448,736,000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг 2023 оны 6 дугаар сараас эхлэн сар бүр 8,333,333 төгрөг төлөхөөр гэрээнд заасны дагуу хугацаандаа төлж ирсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-т "Гүйцэтгэгч нь 2023 оны 3 дугаар улиралд багтаан захиалагчид өгөх үүрэг хүлээнэ гэж заасан боловч барилга хугацаандаа ашиглалтад ороогүй 2024 он гаргасан. Өөрийн захиалсан талбайг ашиглалтад орсон эсэхийг үе үе шалгаж тухайн объект дээр очиж байсан ба 2024 оны 5 дугаар сарын эхээр барилгын талбайд очиход хэсэг хүмүүс ***сан талбайд засвар хийж байхтай таараад тус компанийн гүйцэтгэх захирал ***Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, А***ис дээр нь очиж уулзсан. Тухайн үед гүйцэтгэх захирал ***л таны захиалсан талбайн дугаар буруу бүртгэгдсэн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан талбайг бид өөр иргэнд худалдсан" гэж хэлээд нэр бүхий иргэнтэй байгуулсан гэрээг танилцуулсан. Уг гэрээнд м.кв тутмыг 7,800,000 төгрөгөөр худалдаж байгааг дурдсан байсан. Ингээд хариуцагчийн удирдлагын зүгээс тухайн талбайг өөр иргэнд худалдсан тул уг талбайг*д **хүлээлгэн өгөх боломжгүй болохоо мэдэгдсэн. Үүний дараа хариуцагч байгууллагын хуу****гэдэг хүнтэй би 14 хоногийн турш ярьсан, бидэнд 5 удаа санал тавьсан. Тухайн барилгын 3-5 давхарт талбай санал болгож байна, гэхдээ метр квадрат нь 8,500,000 төгрөг байгаа учраас танай мөнгөнд таарсан 50 гаран метр квадрат талбай ноогдох юм байна гэдэг саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Дараа нь өөр талбай санал болгосон. Санал болгосон талбай нь дээгүүр явсан шугам хоолой бүхий талбай байсан тул бэлэн хувцас худалдан борлуулах үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй болохыг *** байгуулсан гэрээг үзүүлсэн. Гэрээнд заасан талбайн м.кв тутмыг 7.800.000 төгрөгөөр тооцож буцаан олголт хийх санал тавьсны**** зөвшөөрсөн.

Гэрээнд заасан 85.74 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн м.кв тутмыг 7,800,000 төгрөгөөр тооцоход нийт 668,772,000 төгрөг болсон. Гэрээний дагуу 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 8,333.333 төгрөг төлөгдөх байсан боловч уг төлбөрийг төлөхөөс өмнө тухайн талбайг өөр этгээдэд худалдсан гэх асуудал үүссэн тул уг төлбөр төлөгдөөгүй байсан. Иймд хариуцагчийн төлбөл зохих дүнгээс дутуу төлсөн дүнг хасаад 660,438,667 төгрөгийн талууд тохиролцсон. Буцаан олголт хийгдэхээр хариуцагч нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 24/198 тоот албан бичгээр "Дээрх гэрээнд тусгагдсан талбайн төлбөр болох 660,438,667 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны дотор багтаан шилжүүлэхээ үүгээр мэдэгдэж байна. Төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд 0.5% алданги төлөх болохыг мөн баталгаа болгон илэрхийлж байна" гэж мэдэгдсэн. Хариуцагч нь 7 дугаар сарын 02-ны өдөр 300,000,000 төгрөг, 7 дугаар сарын 5-ны өдөр 250,000,000 төгрөг шилжүүлсэн ба үлдэгдэл төлбөрөө хэзээ шилжүүлэхийг тодруулж наадмын урд өдөр оффис дээр нь очиж уулзахад гэрээ цуцлагдсан болохоор бид таны шилжүүлсэн төлбөрийг л буцаан төлөх юм билээ. Манайх нэмж мөнгө төлөхгүй. Шүүхэд хандаад аваарай гэсэн хариу өгсөн.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалсантай холбоотойгоор хариуцагч нь нэхэмжлэгчид 660,438,667 төгрөгийн буцаан олголт хийхээр тохиролцсоноос 550,000,000 төгрөгийг төлсөн тул төлбөл зохих төлбөрийн зөрүү 110,438,667 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүйн алданги нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 27,483,346 төгрөг, нийт 137,922,013 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэж анх нэхэмжлэл гаргасан. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 27,483,346 төгрөгийн алданги нь нийт төлбөрийг төлөх хугацааг нэг хоног хэтрүүлсний 3,302,193 төгрөг, 300,000,000 төгрөг төлсний дараа 363,740,860 төгрөгийг 3 хоног хожимдуулсны алданги 5,406,580 төгрөг, үлдсэн 110,438,667 төгрөгийг хугацаандаа төлөөгүйн алданги нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 18,774,573 төгрөг гэсэн задаргаатай. Хариуцагч нь гэрээ цуцалсны дагуу нэхэмжлэгчид төлөхөөр тохирсон төлбөрийн зөрүүг одоог хүртэл төлөөгүй тул нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны буюу 174 хоногийн алданги 96,081,641 төгрөг болж байна. Алдангийн нийт дүн төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн зохицуулалттай тул үндсэн нэхэмжлэлд заагдсан 110,438,667 төгрөг төлөөгүйтэй холбоотой алдангийн дүн 34,235,987 төгрөг, нийт алдангийн хэмжээ нь 61,719,333 төгрөг, нийт 172,158,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байн*** өөртөө хохирол учруулж болзошгүй нөхцөл байдалтай байсан ба тээж байгаа хүүхдээ эрсдэлд оруулахаас сийхгүй компани дээр ирж орилж хашхирч байсан. Заримдаа аргаа өөрчлөөд танай байгууллагыг хэвлэл мэдээлэлд өгнө гэж дарамталдаг байсан. 2024 оны 6 дугаар сард уг асуудал болсон,****48,736,000 төгрөг өгсөн байж 660,438,667 төгрөг болгож авна гэж орилж байсан. Олон удаа* зохисгүй ааш **авир, өмгөөлөгчөөрөө түрий барьж, ямар ч хамаагүй аргаар 660,438,667 төгрөгийг авч болох юм байна гэдэг бодлоор манай компанид ирж үймээн шуугиан үүсгэсэн. Мөн барилгын талбайд хүн төрөх гэдэг айдас байсан, барилгын талбайд ирж байгаа захиалагч нарт буруу сэтгэгдэл төрүүлж байсан учраас 660,438,667 төгрөгийг өгнө гэж бичиж өгсөн. Үндсэндээ өөрийнх нь хэлснээр бичиж өгсөн гэсэн үг. Энэ бичгийг хийж өгснөөр *гийн санаа а**марч эрүүл саруул төрсөн гэж үзэж байна. Тухайн албан бичгийг хуульд заасан тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй. Тухайн албан бичигт хүсэлт гаргах нь гэж байгаа юм. Гэрээ байгуулах санал, бичгээр хариу өгсөн тайлбар гэж үзвэл *с гаргасан сан**ал байхгүй. *гээс албан ёсоо**р гэрээний санал гаргаад, талууд хоорондоо эрүүлээр харилцан тохиролцоод хийсэн зүйл огт биш. ****й байнгын холбоо харилцаатай түншүүд биш. Уг албан бичгийг гэрээ байгуулсан санал, тохиролцоо гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, худлаа байгаад байна. Тайлбараа нотолсон баримтууд хэрэгт байхгүй. Эрүүлээр хоорондоо ярилцаад, ашиг алдагдлаа тооцоолсон зүйл талуудад байхгүй. Галзуу солиотой юм шиг орилж байгаа жирэмсэн эмэгтэйг тайвшруулахаар тухайн албан бичигт юу ч хамаагүй бичиж өгсөн юм. Анх тохиролцсон гэрээний үнэ 660,438,667 төгрөг биш, 548,700,000 төгрөг юм. Нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл тодорхой бус байна. Гэрээ цуцалсантай холбоотой хохирол шаардаад байгаа юм уу эсхүл талуудын хооронд хүчин төгөлдөр байдлаар байгуулагдсан гэрээний дагуу төлбөрийн зөрүү, алданги шаардаад байгаа юм уу гэдэг нь ялгагдахгүй байна. Нэхэмжлэлдээ гэрээ цуцалсан гэдэгт маргахгүй байгаа. Тэгвэл хуульд заасан журмын дагуу ямар тохиролцоо байсан юм бэ гэдгийг тодорхойлоод зөрүүг гаргуулах, эсхүл гэрээг хүчингүйд тооцуулах бол өгсөн авсан буцдаг зарчимтай. Хэрвээ гэрээний дагуу шаардлага гаргаад байгаа юм бол тэр нь хуульд заасан журмын дагуу байгуулагдсан уу, талууд тэгш эрхийн үндсэн дээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлээд цаашлаад гэрээний үр дагавар тодорхойлж Иргэний хуульд заасан зарчим шалгуурыг хангасан байж шаардах эрх үүснэ.

Гэрээний чөлөөт байдал, гэрээ байгуулах санал нь талуудын хооронд байхгүй. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Бидний зүгээс**** гэрээ байгуулахаас өмнө**** гэдэг хүнтэй гэрээ байгуулж, 100 хувь бартераар буюу хуучин автомашинуудаар төлбөрийг нь хийнэ гэж тохиролцсон. Тиймээс метр квадратыг нь эрсдэлээ тооцож өндөр тооцсон. Тухайн гэрээ хавтаст хэрэгт байгаа бөгөөд түүнээс харах юм бол бартер гэдэг нь харагдана. **** зарсан талбайгаа***зарсныгаа****К нь ойлгоод гэрээг цуцлахгүйгээр тухайн талбайн оронд өөр талбай санал болгосон. Гэтэл*** нь татгалзсан учраас гэрээг цуцлаад өгсөн авснаа бу*** байгуулсан гэрээг нотлох баримтаар гаргуулж авч хэрэгт хавсаргачхаад одоо** * байгуулсан гэрээний зөрүүгээр ***хохирол учирсан гэж үзэх учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, ***илүү төлсөн 9,597,337 төгрөгийг буцаан гаргуулмаар байна.**кны 3 давхар байрлах 85.74 м.кв үйлчилгээний талбайг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэгч болох*ХХК-ийн гүйцэтгэх захирал ** болон захиалагч *** үйлчилгээний талбай захилгын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний 3.1-т зааснаар үйлчилгээний талбайн нийт дүнг 548,736,000 төгрөг буюу 1м.кв үнэ 6,400,000 төгрөг гэж тохиролцсон. * ХХК-ийн гүйцэтгэх захирал **Э.Азжаргал өмнө нь гэрээ байгуулсан байсан талбайг *** давхардуулан худалдсан байсан. Өөрөөр хэлбэл нэг талбай дээр хоёр өөр хүн гэрээ байгуулсныг ***А*д санал болгосон. Ё***хувьд өөр үйлчилгээний талбай авахыг зөвшөөрөөгүй, мөнгөө буцааж авахаар тохиролцсон. ***ХК нь захиалагч**550,000,000 төгрөгийг 7 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд 2 хувааж шилжүүлсэн. Үүн*хүлээн зөвшөөр**дөг бөгөөд нэхэмжлэл дээрээ дурдсан байсан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.*рээний үнэ гэ**ж А***ХХК-д 540,402,663 төгрөг шилжүүлсэн, гэрээ цуцлагдсан тул энэ мөнгийг манай компани буцааж төлөх учиртай. Гэвч компанийн нягтлан 550,000,000 төгрөг шилжүүлсэн байна. Иймд*д **илүү төлсөн 9,597,337 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан журмын дагуу буцаан гаргуулж Акояа ресиденс энд тауэр ХХК-д олгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2024 оны 5 дугаар сарын эхээр*

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн үйлчилгээний талбай захиалгын гэрээний хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 230529/01 дугаар тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 24/198 дугаар А*ХХК-ийн албан бичгийн **хуулбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл,

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2024/24858 дугаар захирамжийн хуул**бар, 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 24/120 дугаар албан бичиг, хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.

Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтууд: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 10-6/625 дугаар албан бичиг

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч***н нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан гэрээ цуцалсны төлбөр, алданги 137,922,013 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 34,225,987 төгрөгөөр ихэсгэж, нийт 172,158,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч нь илүү төлсөн 9,597,337 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн, хариуцагчийн буруугаас гэрээ цуцлагдсан тул захиалсан талбайг өөр этгээдэд борлуулсан үнээр тооцон буцааж өгөх, алданги тооцохоор хариуцагчтай тохиролцсон гэж тайлбарлаж байна.

Хариуцагч гэрээ байгуулсан, гэрээний дагуу нэхэмжлэгчээс 540,402,663 төгрөг шилжүүлэн авсан, гэрээ цуцлагдсан тухайд маргахгүй, харин нэхэмжлэгчийн дарамт шахалтаас шалтгаалан илүү төлбөр төлөхөөр албан бичиг бичиж өгсөн, тохиролцсон зүйл байхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч ***ь хариуцагч "* ХХК-тай 2023 оны 5 дугаа**р сарын 29-ний өдөр 0170/2023 тоот үйлчилгээний талбай захиалгын гэрээ байгуулж, хариуцагчийн хэрэгжүүлж буй төсөл болох Х***хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 5/

Талууд гэрээгээ үйлчилгээний талбай захиалгын гэрээ гэж нэрлэсэн боловч илэрхийлсэн хүсэл зориг, тэдний хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд хариуцагчийн барьж буй барилгаас үйлчилгээний зориулалттай талбай /үл хөдлөх хөрөнгө/-г худалдан авч үнийг нь төлөх буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Гэрээний төлбөрийг нэхэмжлэгч тохиролцсон хуваарийн дагуу харицагчид төлж байсан ч хариуцагч А*** ХХК нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх талбайг өөр этгээдэд худалдан борлуулсан гэх үндэслэлээр гэрээ цуцлагджээ..

Хариуцагч А***н гүйцэтгэх захирал ***д нь 0170/2023 дугаартай гэрээний төлбөрт 660,438,667 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлөх, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлөхийг баталгаа болгож байна гэсэн агуулгатай 24/198 тоот албан бичгийг гарын үсгээ зурж, компанийн тамга даран баталгаажуулж, нэхэмжлэгч *2024 оны 6 д***угаар сарын 29-ны өдөр гарган өгчээ. /хх-ийн 11/

Талууд гэрээ цуцлагдсанаас нэхэмжлэгчид төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо гэрээний зүйл 85.74 м.кв үйлчилгээний талбайг өөр этгээдэд 7,800,000 төгрөгөөр худалдсан тул энэ дүнгээр буюу 668,772,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн 2024 оны 5 дугаар сард төлөх байсан, төлөөгүй 1 сарын төлбөр 8,333,333 төгрөгийг хасаж тооцсон байна.

Хариуцагч 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 0170/2023 тоот гэрээний үүргийг биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгч 1.м.кв талбайг 6,400,000 төгрөгөөр авах боломжоо алдсан, тухайн талбайг бусдад борлуулсан үнээр тооцон хохирлоо гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Хариуцагч гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу хүлээлгэн өгөх 85,74 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас 1 сарын өмнө буюу 2023 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр * 7,800,000 ***төгрөгөөр худалдсан, гэрээний эх хувь, нотариатаар гэрчлэгдсэн хуулбарыг гарган өгөх боломжгүй гэж тайлбарласан нь үндэслэл муутай байна.

Талуудын маргаж буй****лчилгээний талбай нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 10-6/625 дугаартай албан тоотоор нотлогдоно.

Нэхэмжлэгч шаардлагаа хариуцагчтай тохиролцсон 660,438,667 төгрөгөөс 550,000,000 төгрөгийг хүлээн авсан тул үлдэгдэл 110,438,667 төгрөг, алданги 61,719,333 төгрөг, нийт 172,158,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4 дэх хэсэгт анзын гэрээг бичгээр хийх, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байхаар зохицуулсан ба хариуцагч *202***4 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгийг анзын талаар тохиролцсон бичгээр байгуулсан гэрээ бус харин гэрээ цуцалсны төлбөрийн хэмжээг тогтоосон, түүнийг төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1 дэх хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан бөгөөд дурдсан албан бичиг нь гэрээ цуцалснаас учирсан хохирлыг нэхэмжлэгчид төлөхөө хариуцагч хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна.

Иймд хариу***цаг*ХХК-иас 110,438,667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч * олгож, нэхэмжлэлээс** алданги 61,719,333 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нь**** 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 9,597,337 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн 9,597,337 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчээс гэрээний төлбөрт 540,402,663 төгрөг хүлээн авсан, гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, бид нэхэмжлэ**гч*нд 550,000,000 төгрөг төлсөн тул илүү төлсөн 9,597,337 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.

Харин****ын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 24/198 тоот албан бичгийн тухайд нэхэмжлэгчийн дарамт шахалт, сүрдүүлгийн улмаас жирэмсэн хүнийг тайвшруулах зорилгоор бичиж өгсөн тул хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 хэсэгт хэсэгт хүчин төгөлдөр бус байх хэлцлийг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлүүдийг тухайлан зохицуулсан.

Хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн гэрээ цуцалсантай холбоотой төлбөрийн хэмжээг тогтоосон, төлөхөө хүлээн зөвшөөрч илэрхийлсэн бичгийн баримтыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх, нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах хуульд заасан ямар үндэслэл бий болсон тухайд нотлоогүй, нэхэмжлэгчийн гаргасан ааш авирыг л дурдаж байна.

Хариуцагч нь 660,438,667 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, 550,000,000 төгрөгийг нь төлсөн, үндсэн нэхэмжлэлийн үлдэгдэл төлбөр гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйл заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *** ХХК-иас 110,438,667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** олгож, нэхэмжлэлээс 61,719,333 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 9,597,337 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. 7 7.1.1, 56 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан 1,186,691 төгрөг, хариуцагчийн төлсөн 168,507 төгрөгийг тус тус ж, хариуцагчаас 710,144 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. 120 120.2 , 뺺 㺺 14 Нийслэлийн .

 

 

د .ѯ