| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/03779/И |
| Дугаар | 192/ШШ2025/04112 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/04112
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***
Цэргийн албан хаасан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагч*** нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие***ь 1986 оноос 1988 оны хооронд Ардын армийн 021 дүгээр ангид 2 жилийн хугацаат цэргийн алба хаасан. Гэтэл цэргийн төв архивын баримт бичигт миний эцэг ***хэмээх нэрийн төгсгөлийн н үсгийг й үсгээр сольж бичээд Баадан хэмээх нэрийг *болгоод** архивд оруулж хадгалсан байна. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл овог нэр зөрүүтэй шалтгаанаар тэтгэвэр тогтоолгох боломжгүй байгаа учраас Б*** намайг 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 021 дүгээр ангид 2 жилийн хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч***т нь цэргийн алба хааснаа тогтоолгох тухай хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх заасны дагуу гаргажээ.
***отод оршин суудаг болох нь тус хорооны Шилжин ирсэн тухай тодорхойлолт болон иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тодорхойлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заажээ.
Хүсэлт гаргагч****т нь Зэвсэгт хүчний 021 дүгээр ангид 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан болох нь түүний тайлбар, Батлан хамгаалахын төв архивын 2808 дугаар лавлагаа, цэргийн батлах, цэргийн үүрэгтний үнэмлэх, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Батлан хамгаалах яамны сайдын 1986 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн н/309 дүгээр тушаал, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалд түүний овгийг *** гэж бичсэнээс батлан хамгаалахын төв архивын лавлагаагаар цэрэгт алба хаасан байдал нотлогдохгүй болж, түүний эрх ашиг зөрчигдсөн байна.
Гэрч ***/ нь Баа**н ** гэдэг талаар мэдүүлсэн нь хүсэлт гаргагчийн шаардлагыг нотолсон баримт гэж үзлээ.
Иймд *Зэвсэгт хүчний 021 дүгээр ангид 198**6 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б***/-ыг зэвсэгт хүчний 021 дүгээр ангид 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ