| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/00056/И |
| Дугаар | 192/ШШ2025/03291 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/03291
| 2025 оны өдөр | 04 сар 24 р 192/ШШ2025/03291 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
Хариуцагч: ***
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөг**ч *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***иуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ***с ХК нь Баянгол дүүргийн 25 дугаар хороо, хуучнаар 4 хорооны нутаг дэвсгэрт байрлалтай өөрийн эзэмшил газар дээрээ орон сууцны***төслийг 2014 оноос эхлүүлж, хоёрдугаар ээлжийн 192 айлын 112 байрыг 2018 оны 9 дүгээр сард байнгын ашиглалтад оруулсан. Иргэн Ц***э нь энэхүү орон сууцнаас 65.21 метр квадрат талбайтай 180 тоот 3 өрөө орон сууцыг манай компанитай гэрээ хийлгүй, төлбөр төлөлгүйгээр 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн *дугаартай гэрч***илгээг гаргуулан авсан байсныг 2022 оны 9 дүгээр сард бид мэдсэнээр хуулийн байгууллагад хандан шалгуулахад Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 ****дүгнэлт, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 514 дүгээр тогтоолоор дээрх 180 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн гаргуулан авсан болох нь тогтоогдсон. Шинжээчийн 72 дугаар дүгнэлтэд ****н гарын үсгийг хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн гэж дүгнэсэн. Тухайн 112 байрны 180 тоот орон сууцны төлбөр утгаар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 6-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18,000,000 төгрөг нийт 83,000,000 төгрөг төлөгдсөн байгаа нь санхүү нягтлан бодох бүртгэлийн дагуу манай байгууллагын өглөг дансанд бүртгэгдсэн байгаа.
Манай компаниас орон сууц захиалж, худалдан авч байгаа иргэд нь байраа сонгоод баталгаажуулахын тулд урьдчилгаа төлбөр төлж, Орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ хийсний дараа өглөг дансанд бүртгэгдсэн мөнгийг гэрээний төлбөрт оруулан тооцдог. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд дээрх 180 тоот орон сууцны гэрээ хийгдээгүй бөгөөд дээрх мөнгө одоо ч манай өглөгийн дансанд бүртгэлтэй хэвээрээ байгаа. М****с ХК нь гэмт хэргийн улмаас орон сууцны өмчлөх эрхийг бусдад алдсан өмчлөх эрх өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур бусдад шилжсэн, өмчлөх эрхийг шилжсэнийг өмчлөгч мэдээгүй, өмчлөх эрхээ шилжүүлэхийг зөвшөөрөөгүй бөгөөд ***нэ нь орон сууцны төлбөрийг төлөөгүй, үүргийн эрх зүйн хэлцэл байгуулаагүй байж 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр * нарт өмчлөх эрхийг шилжүүлсэ**н тул маргаан бүхий 180 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч буюу ***с ХК-ийн өмчлөх эрхийг сэргээх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Нэгэнт барилгын захиалагч, гүйцэтгэгч, хууль ёсны өмчлөгч *** ХК-ийн хүсэл зоригоос гадуур өмчлөх эрх шилжсэн тул 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр *** нарт шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна. Иймд Баянго*** ХК болохыг тогтоож, энэхүү өмчлөх эрхийн бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү.
Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарын агуулга: ***бид 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүрэгт байршилтай орон сууц худалдан авахаар зар хайж эхэлсэн 2022 оны 05 дугаар сард фэйсбүүк цахим хуудаснаас ***" хотхонд 3 өрөө байр худалдана гэсэн зарын дагуу холбогдож, * ө***рөө орон сууцыг очин үзэхэд хууль ёсны өмчлөгч болох **** дугаартай ***н нэр дээр бүртгэлтэй нэг иргэний өмч, ямар нэгэн маргаан эрхийн бүртгэлийн ямар нэг хориг, саад байхгүй учир худалдан авахаар болж урьдчилгаа болгож 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгийг ****от данс руу шилжүүлж үлдэгдэл мөнгийг ипотекийн зээлийн санхүүжилт орж ирсэн даруй шилжүүлэхээр болсон юм. Ингээд хууль ёсны өмчлөгч *2 оны 05 дугаар сарын** 20-ны өдөр Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, 112 дугаар байр, 180 тоот хаягт байршилтай 65.21 м.кв 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ипотекийн зээл олголт хийсэн даруйд 188,000,000 төгрөгийг *тоот данс руу шилжүүлсэн нийт 190,000***,000 төгрөг төлж худалдан авсан бөгөөд улсын бүртгэлийн газарт холбогдох материалаа бүрдүүлэн өгснөөр улсын бүртгэлийн газарт холбогдох материалаа бүрдүүлэн өгснөөр улсын бүртгэлийн байгууллага уг гэрээг зохих журмын дагуу бүртгэж, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр *** бид дээрх орон сууцны хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болсон.
Хариуцагч бид нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шиг үйл баримтыг хэзээ ч сонсож байгаагүй, мэдэхгүй, мэдэх боломжгүй юм. Бид хууль ёсны өмчлөгч****с дээрх орон сууцыг худалдан авснаар 3 дах жилдээ амьдарч байгаа бөгөөд хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө орон сууцны төлбөрийг 100 хувь төлж худалдан авсан шударга эзэмшигч өмчлөгч юм. Нэхэмжлэгчийн зүгээс бусдад залилан мэхлүүлж, гэмт хэргийн улмаас өмчлөх эрхээ бусдад алдсан гэж үзэж байгаа бол тухай хохирлоо хохирол учруулсан этгээдээс хохирлоо шаардах нь зүйтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 514 дугаар прокурорын тогтоолын хуулбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 72 дугаар дүгнэлтийн хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/450 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар,
Хариуцагчийн ирүүлсэн баримтын тухайд: 2022 оны худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Ипотекийн зээлийн гэрээний хуулбар, депозит дансны хуулга, барьцааны гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ** нарт холбогдуулан орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ бидний хүсэл зоригоос гадуур, гэмт хэргийн замаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн, хөрөнгө шилжих үндэслэл болсон хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч байгууллагаас бус иргэн Ц****рон сууцыг худалдан авсан, худалдан авах үед эрхийн ямар ч зөрчил байгаагүй гэж тус тус тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч ***К-ийн ***н сууцны зориулалтай барилгыг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2018/450 дугаарт дүгнэлтээр ашиглалтад хүлээн авчээ. /хх-ийн 17/
Хариуцагч *ар нь 2022 оны 5 дугаа**р сарын 20-ны өдөр *9 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн дүгээ***р хор***м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 190,000,000 төгрөгөөр худалдан авсан байна. /хх-ийн 31/
Орон сууцыг худалдан авахаар Хаан банкнаас 100,000,000 төгрөгийн ипотекийн зээлийг 284 сарын хугацаагаар авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууцыг барьцаалсан болох хэрэгт авагдсан нь зээлийн болон барьцааны гэрээ, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 34, 43/
Нэхэмжлэгч компанийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр барьсан 16 автомашины дулаан зогсоол, зоорьтой, 16 давхар, 192 айлын орон сууцны зориулалтай барилгыг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2018/450 дугаарт дүгнэлтээр ашиглалтад хүлээн авчээ. /хх-ийн 17/
Тухайн үл хөдлөх хөрөнгө нь ****лд 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд дээр дурдсан гэрээний үндсэн дээр 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч нарын өмчлөлд бүртгэгджээ. /хх-ийн 32, 33/
Нэхэмжлэгч тал шаардлагаа нотлохоор Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 514 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолыг гарган өгсөн.
Энэхүү тогтоолоор нэхэмжлэгч****нь тус компанийн хэрэгжүүлж бариулсан ***төслийн орон сууцыг хуурамч баримт, материал бүрдүүлэн бусдад зарж борлуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон боловч 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр насан барсан тул ***гаартай хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хаасан байна. /хх-ийн 4/
Хэрэг бүртгэлтийн явцад ***ь гэрчээр асуугдахдаа *ХК-ийн борлуулал**тын албаны дарга **** 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ***80 тоот орон сууцыг авахаар тохиролцсон, нийт 136,941,000 төгрөгийг 50 хувийг нь бэлнээр, үлдсэнийг нь компанийн хувь лизингээр төлж барагдуулсан, 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх бичиг хийж өгсөн хэмээн мэдүүлжээ.
Нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлохдоо **** нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцаан авах ёстой гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч *** ХК-ийн захирал*нэ маргаж буй орон сууцны ***үнийг төлөөгүй гэж тайлбарлах боловч 180 тоот орон сууцны төлбөр гэх утгаар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 6-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18,000,000 төгрөг нийт 83,000,000 төгрөг төлөгдсөн, дансанд бүртгэгдсэн гэж тайлбарладаг.
Хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *** Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан ба тухайн үед эрхийн ямар нэг зөрчил, маргаан байгаагүй талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
**
Хариуцагч нар нь үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөс нь худалдан авсан, мөн тэдний хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ***с ХК-ийн борлуулалтын албаны дарга байсан ***ууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон нь хариуцагч нарыг *** орон сууц худалдан авсныг буруутгах, хууль зөрчсөн гэх үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч * **ХК-ийн хариуцагч * нарт холбогдуулан гар**гасан, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
115 115.1, 115.2.3, 116, 118 :
1. 56 дугаар зүйлийн 56.1, 110 дугаар зүйлийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэг**ч*ХК-ийн хариуцагч* нарт холбогдуулан гар***гасан, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. 7 7.1.1, 56 56.1 дэх чийн ул төгрөгийг 140,400 төгрөгийг сүгэй.
3. 120 120.2 , 뺺, 㺺 наас хойш 14 Нийслэлийн болохыг .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ