2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/02381

 



 

 

      202*******           03            2                                     *******2/ШШ202*******/0*******8

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ХМК-*******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:УТ**************0203*******/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, Арцатын ам, наадамчдын зам гудамж, *******-р байр, тоот хаягт оршин суух, овогт ын /РД:ТА**************2*******3*******/,

Хариуцагч: аймаг, сум, -р баг, *******-*******6 тоот хаягт оршин суух, овогт ын /РД:ЦЖ820038/,

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлд оны *******-р сарын 2-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Э.Мөнхтулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Б. /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Н. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам.

ТОДОРХОЙЛОХ нь:

.Нэхэмжлэгч Б.*******, Э. нар нь Б.д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э. нь оны 0*******-р сарын -ны өдөр Б.*******аас Сонгинохайрхан дүүргийн -р хороо, гийн -р гудамж, тоот хаягт байрлалтай, 30м.кв талбай бүхий, Г-220062 тоот улсын бүртгэлийн дугаартай, газрыг худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан. Худалдаж авах үед хөрш буюу Сонгинохайрхан дүүргийн -р хороо, гийн -р гудамж, 2 тоот хаягийн эзэмшигч Б. нь Э.Мөнхтулгын газар дээр ажиллуулдаг зочид буудлынхаа шатыг цементээр барьсан, мөн хашаан дотор Монгол гэр барьсан байсан тул Б.*******, Э. нар нь гэр болон шатаа эзэмшлийн газраас холдуулахыг Б.ас шаардсан боловч чөлөөлөхгүй байна. Иймд Б.Гантулгын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлж өгнө үү. Нэхэмжлэлийг анх Г.т холбогдуулан гаргасан боловч уг газрын эзэмшигч биш, түрээслэгч нь байсан тул Г.ээс татгалзсан гэв.

2.Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан.

Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний шат барьсан газар бол нийтийн эзэмшлийн талбай учраас нэхэмжлэгч талын талбай руу ороогүй гэж үзэж байна. Газар дээр давхацсан зүйл байхгүй. цэг дээр байгаа зураг дээрээс харагдана. Манайх нийтийн эзэмшлийн талбай дээр шат байршуулсан. Газрын чөлөөлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Ус хадгалах савыг 2008 онд газрын гүн буюу 0 метр ухуулж байрлуулсан. Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авсан. Тухайн үед газрыг н., н. гэх хүнээс хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан. Өөрийн эзэмшлийн хашаа дотроо ус агуулах сав /ёонкос./-ыг байршуулсан. Уг газрыг хэдэн хүн дамжиж худалдсаныг би мэдэхгүй. Нэхэмжлэгч нар хашааг буулгах талаар надад мэдэгдээгүй, шууд шүүхэд хандсан байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэх эрхгүй этгээд үзэж байгаа. Бохирын цооног бол иргэний хэрэг хянан шийдвэрлүүлэх ажиллагаа биш. Мөн бид үүнийг газрын хэвлийг Б.ас шаардах эрхгүй гэж үзэж байна. Гэр болон шат нь Э.Мөнхтулгын эзэмшлийн газартай давхардаагүй. Харин чөлөөлүүлэхээр нэхэмжлэх эрхгүй этгээд шаардлага гаргасан гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******..*******-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Гэрч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албаны газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г. шүүхэд мэдүүлэхдээ:

“Улсын бүртгэлийн хэлтсээр өмчилсөн газрын эрх шилжээд манайхаас гардаг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн -р хороо, -р гудамж, тоот хаягт байршилтай, 86343*******808******* нэгж талбарын дугаартай, 30м.кв талбай бүхий, гэр бүлийн зориулалттай газар нь өмчилсөн газар байгаа. Худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээгээр Улсын бүртгэлийн хэлтэс рүү шилждэг. Тухайн хүн мэдээд орж ирвэл газрын капастрын зургийн нэрийг гэрчилгээний нэр солигдсоны дараа сольдог. Тухайн газрын кадастрын зургийн нэр солигдсон байсан. Түүний хавсралтад оны 0*******-р сарын 6-ны өдөр хийгдсэн Э. гэх хүн дээр үл хөдлөхийн 30 дээр гэрчилгээ авсан байсан. Тэгэхээр дээрх газар нь Э.Мөнхтулгын  өмчлөлийн газар байна. Газар гэдэг ойлголт нь газар болон газрын гадаргуу түүний хөрс, ус, ургамлын орон зайн давхаргыг хэлнэ. Газрын хэвлий гэдэг ойлголт нь газрын хөрснөөс доошоо орон зайг хэлнэ. Тэгэхээр газрын хэвлий, газар нь 2 өөр хуулиар хуульчлагддаг. Тухайн өмчлөгчид нь хэвлийн хуулиар зохицуулагдана. Хууль дээр өмчлөгчдийн тохирох хувь гэж байдаг. Газрын хэвлий болон Байгаль орчны Яам болон Засгийн газраас хэрхэн ашиглах зориулалтаас нь хамаарч зөвшөөрөл гаргана. Газрын алба зөвшөөрөл өгөхгүй. Байгаль орчны Яам нь бүх төрлийн зөвшөөрөл олгодог. Том лицензтэй холбоотой асуудлыг Засгийн газраас шийдвэрлэнэ. Тэгэхээр бохирын цооногийн талаар Байгаль орчны Яамнаас зөвшөөрөл авна. Тухайн үйл ажиллагаа тухайн газар дээр явагдаж байгаа гэсэн дуудлага өгвөл бид нар мэдэгдэх хуудас аваачиж өгөөд үйл ажиллагааг нь зогсооно. Манайх ямар нэгэн зөвшөөрөл олгодог субъект биш учраас тухайн газрын зөвшөөрлийг хүчингүй болгох, ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй. Нийслэлийн хэмжээнд хаягийг хороо болгож байгаа. Хорооны тодорхойлолт нэгдсэн мэдээллийн санд өөрчлөгддөг. Одоогоор манай мэдээллийн санд Э.Мөнхтулгын х тоотод, зүүн талын айл нь -а тоот гэ бүртгэгдсэн байсан. Нэхэмжпэл дээрээ а тоот хаягийг 2 тоот гэсэн байсан. Маргаан бүхий газар нь анх Д., н., н.Мягмарсүрэн, н.Буянтогтох гэсэн 4 хүний өмчлөлд байсан. Нэг иргэний газрыг хэд хэд хуваагаад зарж болно. Маргаан бүхий газрыг 2003 онд өмчилсөн. Өмчилсөн газар бол хугацаагүй, эзэмших газарт бол хугацаатай. Маргаан бүхий газарт н., н., н.Мягмарсүрэн, н.Буянтогтох нарын өмчлөл анх үүссэн. Энэ гэрэлт зургийг кадастрын зураг болон бусад бичиг баримттай харьцуулаад үнэлгээ хэлбэл энэ нь Э.Мөнхтулгын  өмчлөлд байсан. Анх над дээр ирэхэд нь мэдэгдэх хуудас өгсөн. Энэ шатыг тодруулахад, хэрвээ энэ айлын газарт ороогүй бол аль хэний ч эзэмшлийн талбай биш болно. 30м.кв талбайгаар хуваагдсан байгаа. Улсын бүртгэлээс тодруулахад 30м.кв талбайгаараа авах ёстой гэсэн. Анх *******4*******м.кв талбайгаар Д. гэдэг хүнд өмчлөл өгөөд 30.м.кв, 242.м.кв гэж 2 хуваасан. 20 оны 22 захирамжаар *******4******* м.кв талбайг Д., н.. н.Мягмарсүрэн, н.Буянтогтох гэсэн 4 хүн хамтран өмчилсөн. Өмчилсөн газрыг нэгэндээ кадастрын зургийг хуваагаад нотариат хийгээд шилжүүлж болно. Үүний үндсэн дээр 30м.кв, 242м.кв гэж хувааж өгсөн. 30м.кв, 242м.кв яагаад өөрчлөгдсөн талаар Улсын бүртгэлээс тодруулахад 30м.кв талбайгаараа хуваагдсан. Тэгэхээр Э.Мөнхтулгын  өмчлөлийн газар байна. Газрын эргэлтийн цэгийг тодорхойлуулж болно. Манайх руу албан бичиг явуулаад хяналтын хэмжилт хийлгэж болно. Энэ хүний эзэмшлийн талбай алиас аль хүртэл байгаа, яг орж байгаа эсэхийг хяналтын хэмжилтээр тогтоож болно. Дүүргийн албанаас мэдэгдэх хуудас аваачиж өгөөд ажиллагаагаа хийсэн. Дүүргийн мэргэжилтэн нь “газрыг чөлөөлж өгөв” гэсэн хуудас хүргүүлсэн. Монгол гэр байгаа учир шүүхийн журмаар албадан чөлөөлүүлэх шаардлага үүссэн” гэж мэдүүлжээ.

4.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс /хх-/ нэхэмжлэл, /хх-2, 6*******/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-3-4, -2/ Б.*******, Э. нарын иргэний үнэмлэх, оршин суух хаягийн лавлагаа, /хх-*******/ оны 0*******-р сарын -ны өдрийн №20******* дугаар Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, /хх-6/ Сонгинохайрхан дүүргийн -р хороо, -р гудамж, тоот хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх-/ Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албаны Хариу хүргүүлэх тухай албан бичиг, /хх-8/ Сонгинохайрхан дүүргийн -р хороо, -р гудамж, тоот хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх-*******-0/ Кадастрын зураг, /хх-2*******-26/ Э., Б.******* нараас Б.д олгосон итгэмжлэл, /хх-28-33/ гэрэл зургууд, /хх-64/ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, /хх-8-*******/ 20******* оны 0-р сарын 0*******-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, /хх-88-*******0/ гэрэл зургууд, /хх-*******-/ Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

-хариуцагчаас: /хх-3/ Г.ээс Н.т олгосон итгэмжлэл, /хх-44/ шүүхэд гаргасан хариу тайлбар, /хх-6*******-0/ 2008 оны 08-р сарын 2-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, /хх-83-86/ 2008 оны 2-р сарын -ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, /хх-*******-6/ Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /хх-2/ Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албаны газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтнээс гэрчийн мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хангах үндэслэлгүй.

 2.Нэхэмжлэгч нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: “ ... Нэхэмжлэгч нар нь Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн тоот газрыг өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зурагт үндэслэн тухайн газрыг өмчлөн авсан. Хариуцагч Б.Гантулгын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлж өгнө үү” гэж нэхэмжлэсэн.

Нэхэмжлэгч Э., Б.******* нар оны 0-р сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн.

Үүнд: Хариуцагч Б. хариу тайлбартаа Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, гийн -р гудамж, тоот хаягт байршилтай газар, газрын хөндий дор зочид буудлын бохирын цооног байрлуулсан талаар дурджээ. Гэрч Д. нь уг хаягт байршилтай газар нь Э.Мөнхтулгын өмчлөлийн газар болохыг нотолсон ба бохирын цооногийг Байгаль орчня Яамнаас зөвшөөрөл гаргадаг талаар мэдүүлэгтээ дурджээ. Иймд хариуцагч Б. нь Э.Мөнхтулгын өмчлөлийн газрын хөрсөн дор Байгаль орчны Яамны зөвшөөрөлгүй дур мэдэн Бохирын цооног байрлуулж нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул Э.Мөнхтулгын өмчлөлийн газрын Б.Гантулгын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “ ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол гэр, шат, бохирын цооног, ус хадгалах савыг өөрийн хөрөнгөөр байгуулсан, газрын өмнөх эзнээс гэрээ байгуулан авсан, зөвшөөрөлтэй, уг газрыг олон жил ашигласан гэх үндэслэлээр эзэмших эрх үүссэн” гэж тайлбарлаж, маргав.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4..Нэхэмжлэгч нар нь Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлтэй, өмчлөх эрхийн гэрчилгээтэй, тоот газрын өмчлөгчид болох нь эрх зүйн баримт бичгүүд, кадастрын зураг болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар,

4.2.Хариуцагч Б. нь тухайн газарт Монгол гэр, бохирын цооног, ус хадгалах сав, шат зэргийг байршуулсан бөгөөд эдгээрийг газрын өмнөх эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хийсэн гэж тайлбарласан,

4.3.Хариуцагчийн дурдсан гэрээ нь бичгээр хийгдсэн боловч Иргэний хуулийн 0 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул түүнд тухайн газрыг эзэмших, өмчлөх эрх үүсээгүй,

4.4.Хариуцагчийн байршуулсан Монгол гэр, бохирын цооног болон ус хадгалах сав нь нэхэмжлэгчдийн өмчлөл бүхий тоот газрын хил хязгаарт байрлаж байгаа, хариуцагчийн эзэмшил хууль бус,

4.*******.Гэрч Г.ийн мэдүүлгээр “… Б. зөвшөөрөлгүй, бусдын газар дээрх эд зүйлсийг хууль бусаар эзэмшиж байрлуулсан“,

4.6.Хариуцагчийн байршуулсан шат нь тухайн өмчлөгчдийн газрын хил хязгаарт хамаарахгүй, нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байгаа нь кадастрын зураг, газар зүйн байршлаас тодорхой тогтоогдсон,

4..Хариуцагч нь тухайн газрыг олон жил ашигласан боловч Иргэний хуулийн дугаар зүйлд заасны дагуу өмчлөх болон эзэмших эрх зөвхөн хуульд заасан үндэслэл, холбогдох байгууллагын шийдвэр, улсын бүртгэлээр дамжин үүсэх тул олон жил ашигласан гэх үндэслэлээр эрх үүсэх боломжгүй,

4.8.Шат байршуулсан газрыг чөлөөлүүлэх асуудлыг нэхэмжлэгчид бус, харин тухайн шатлалын Засаг дарга, газрын асуудал хариуцсан эрх бүхий байгууллага шаардах эрхтэй этгээд болох нь хууль тогтоомжоор зохицуулагдаж байгаа зэрэг үйл баримт тогтоогдлоо.

*******.Талууд маргааны зүйл нь хариуцагч Б. нь Сонгинохайрхан дүүргийн -р хороо, -р гудамж, болон -а тоот газруудыг өмчлөх, эзэмших эрхтэй эсэх, мөн Монгол гэр, шат, бохирын цооног, хоолой буй газрын хууль ёсны эзэмшигч эсэх, нэхэмжлэгч нар нэхэмжлэх эрхтэй этгээд эсэх, газар зэмшилд байх хугацаанаас хамаарч газрын эзэмших эрхтэй болсон эсэх талаар байна. Харин Э. тоотын газрын өмчлөгч, Б. а тоот газрын өмчлөгч талууд талаар маргаагүй байна.

6.Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.-д зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч уг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагч эд хөрөнгийг эзэмшиж байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн байх учиртай.

Нэхэмжлэгч Б.*******, Э. нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний дагуу Б.******* нь Сонгинохайрхан дүүргийн -р хороо, -р гудамж, тоот хаягт байршилтай, 30м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг Э.д шилжүүлэх үүрэг хүлээсэн, дээрх газрыг Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд Э.Мөнхтулгыг өмчлөгчөөр бүртгэж Г-220062 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Түүнчлэн хариуцагчийн гаргасан тайлбарт үндэслэл, дээрх маргаан бүхий өмчлөл, эзэмшлийн талаарх хүсэлт, нотлох баримтыг тодруулахаар 202******* оны 0-р сарын 6, 0-р сарын 2-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхээс дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг тайлбарлан, үүргийг танилцуулан өгч, хариуцагчаас өөрөөс нь дээрх нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэн, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлэх нөхцлөөр хангасан атал тэрээр нотлох баримтыг өөрөө бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй, татгалзлаа нотлоогүй, баримтыг ирүүлээгүй тул хариуцагчийн ийнхүү зөвхөн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй, тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан боловч хариуцагч Б. нь газар эзэмших, өмчлөх эрхтэй болохоо нотлоогүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч “...кадастрын зурагтай” гэх тайлбар гаргадаг бөгөөд  Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль 3 дугаар зүйлийн 3..8-д "газрын кадастр" гэж газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагаа ойлгох бөгөөд газрын кадастртай гэдгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, эсхүл газрын өмчлөгч, газрын улсын бүртгэлд бүртгэж, баталгаажуулсан гэж ойлгохгүй. Газрын кадастрын зургаар газрын өмчлөгчийг тодорхойлохгүй болно.

Мөн энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3..6-д "нэгж талбарын дугаар" гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг газрын улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг ойлгоно. Талуудын гаргаж өгсөн баримт, зургаас үзэхэд болон а тоотуудын нэгж талбарын дугаар өөр, дахин давтагдаагүй байх тул хил залгаа газар гэж үзнэ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн .3-т зааснаар Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт газар өмчилж авсан иргэнд эрх бүхий байгууллагаас олгосон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний салшгүй хэсэг байна. Хариуцагч тоот газар, дээрх эд хөрөнгөө өөрийн гэж үзвэл энэ дүгнэлт байх учиртай, тиймээс түүний тайлбар үндэслэлгүй, газар хариуцагчийн эзэмшлийнх бус байна.

 -мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгодог.

-мөн хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.-д Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ. Энэ гэрчилгээ авсан этгээдийг уг газрын өмчлөгч гэж үзнэ. Гэтэл хариуцагч энэ гэрчилгээг баримтаар гаргаж өгөөгүй, газар өмчлөх өргөдөл, хүсэлт гаргаагүй бол газар өмчлүүлэх эрх үүсдэггүй болно. Түүнээс гадна зөрчилтэй, маргаантай нөхцөлд эрх олгохоор татгалзаж болдог байна.

Мөн түүнчлэн хариуцагч Б. нь 2008 оны 08-р сарын 2-ний өдөр газрын өмчлөгч Д.ээс газрыг худалдах авах хэлцэл бичгээр хийсэн байх боловч Улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол тухайн гэрээ нь өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0. дэх хэсэгт зааснаар “өмчлөх эрх болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэнээр гуравдагч этгээдэд хүлээн зөвшөөрөгдөнө” гэж заасан байдаг.

Иймд Б.Гантулгын тайлбарласан гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, бүртгэгдээгүй тул тухай газрыг өмчлөх эсхүл эзэмших ашиглах эрх үүсгээгүй гэж үзэх ба Д. болон Б. нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа, 20 онд Ж.Цолмон нь Д. нарын хооронд гэрээ, 20******* онд Б.*******, Ж.Цолмон нарын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа, онд Б.*******, Э. нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243. дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа тус тус үүсэж, гэрээний дагуу Э. нь Б.*******д төлбөрийг төлж, газрын өмчлөгчөөр Э.Мөнхтулгыг бүртгэсэн улсын бүртгэл хүчинтэй байх ба Э.д Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0. дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх нь үүсэж, өмнөх өмчлөгч /Д., Ж.Цолмон, Б.*******/-ийн өмчлөх эрх дуусгавар болж, нэхэмжлэгч Э. маргаан бүхий Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, -р гудамж, тоот хаягт байршилтай 30м.кв талбай бүхий газрын өмчлөгч Э. болжээ.

Шүүх хариуцагчийн эзэмшил хууль бус гэж үзсэн хэдий ч шударга ба шударга бус аль төрлийн хууль бус эзэмшил болохыг тогтооно. Б. нь түүний Д.тэй байгуулсан газар худалдах, худалдан авах 2008 оны 08-р сарын 2-ний өдрийн бичгийн хэлцэлд үндэслэн өөрийгөө газрыг эзэмших эрхтэй гэж шударгаар итгэж үнэмшсэн, энэ эрх нь субьектив үнэн боловч объектив буруу буюу бүртгэл хийгдээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул түүнийг шударга бус эзэмшигч гэж үзнэ. Түүнээс нэхэмжлэгч газраа чөлөөлүүлэхээр шаардана.

Иргэний хуулийн *******.-д зааснаар “өмчлөх эрх гэдэгт өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрхийг өөртөө агуулдаг бөгөөд энэхүү эрх нь бусдын хууль бус эзэмшил, хэрэглээ, ашиглалтын аливаа хэлбэрээр зөрчигдсөн тохиолдолд өмчлөгч өөрийн өмчлөх эрхээ шүүхээр хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах үндэслэл болно. Энэ хүрээнд /*******.2/ зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах буюу өмчлөх эрхийг нь хэрэгжүүлэхэд саад болж буй аливаа үйлдлийг зогсоолгохоор шаардах эрхтэй”, *******.3-т зааснаар, “хэрэв өмчлөгчийн эрх дээрх шаардлага гаргаснаас хойш зөрчигдсөн хэвээр байвал тэрбээр өөрийн эрхийг шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хамгаалуулах эрхтэй.” Нэхэмжлэгч нарын зүгээс өмчлөх эрхийн зөрчлийг тайлбарлан, түүнд саад болж байгаа Монгол гэр, шат, бусад байгууламжийг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан нь эдгээр заалтын хүрээнд нэхэмжлэх эрхийн хүрээнд багтаж байна.

Нөгөө талаас, хэрэв өмчлөлийн асуудал бүхий газарт гуравдагч этгээд нь эзэмшил, ашиглалтын талаар гэрээ байгуулсан тохиолдолд, тухайн гэрээ нь Иргэний хуулийн дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр бус болно. Учир нь, “гэрээ нь эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, зөвшөөрөл авах хуулийг хэрэгжүүлээгүй тул хууль зөрчсөн хэлцэл, эсхүл олон нийтийн ашиг сонирхол, ёс суртахуунд харшилсан бол хүчин төгөлдөр бус гэж тооцно”. Хэрэв хариуцагчийн байршуулсан шат, байгууламж нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газарт байршсан бол энэ нь өмчлөх эрхийг зөрчиж буй үйлдэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өмчлөгчийн эрхийг зөрчиж байгуулсан аливаа гэрээ, хэлцэл нь мөн хууль зөрчсөн хэлцэлд тооцогдоно.

Иргэний хуулийн ******* дугаар зүйл болон дугаар зүйл, заалтыг харьцуулан үзвэл, хэрэв хариуцагч Б. нь тухайн газрыг өмчлөх эрхтэй гэж “үнэн сэтгэлээсээ” үзсэн байсан ч энэ нь зөвхөн эзэмшлийн бодит баримт, улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрээ, эрхийн бичиг зэргээр нотлогдсон тохиолдолд л хууль ёсны эзэмшил, өмчлөлийн үндэслэл болох юм. Гэтэл тухайн газрын өмчлөх эрх нь нэхэмжлэгч нарт хууль ёсны бүртгэлтэй шийдвэрээр шилжиж, бүртгэгдсэн нь тогтоогдож байгаа тул хариуцагчийн зүгээс өмчлөх эрхтэй мэтээр газар ашигласан үйлдэл нь хууль бус, үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч буюу өмчлөгчийн зүгээс өөрийн өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй байрласан Монгол гэр, усны сав, бохирын цооног зэрэг объектуудыг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан нь Иргэний хуулийн *******.2, *******.3-т нийцэж буй бөгөөд тухайн зүйлүүдийг өмнөх болон одоогийн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр байрлуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмлэгчийн өмчлөлийн тоот газрыг  хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр хариуцагч эзэмшиж, ашиглаж байна гэж үзнэ. 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Б.*******, Э. нарын хэн аль нь хөрш Б. нь ийнхүү хил зөрчсөнг мэдээгүй, нэхэмжлэгч *******аас худалдан авах санал гаргасан үеээс Монгол гэрийг, харин бохирын цооног, хоолой буйг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар гаргасан үеэс мэдсэн байх ба хил зөрчихөөс өмнө эсхүл хил зөрчсөн үйлдэл эхэлсэн, мэдсэн даруй бус түүнээс өмнө хариуцагч өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр тухайн зүйлүүдийг барьсан байжээ.

Хариуцагч тухайн зүйлүүдийг тоот газарт өмнөх эзэмшигч, өмчлөгч Д., Ж.Цолмон нарын зөвшөөрлөөр барьсан бол Б.*******, Э. нар нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй ба нөхөн төлбөр шаардах эрхтэй байсан, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, нөхөн төлбөрийн талаар тодруулахад нөхөн төлбөр бус хариуцагчийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлнэ гэснээс үзэхэд хариуцагчаас өөрийн газраа чөлөөлүүлэх, уг үйлдлээ зогсоох шаардлага гаргасан гэж үзлээ.  

Хариуцагч Б.Гантулгын газар эзэмшил хууль бус, нэхэмжлэгч Э. нь газрын өмчлөгч зэрэг үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.*******, Э. нарын нэхэмжлэл үндэслэлтэй, хариуцагч газрыг чөлөөлөхөөс татгалзах эрхгүй байна.

Иргэний хуулийн ************** дугаар зүйлийн **************. дэх хэсэгт заасны дагуу Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй,

-мөн хуулийн дугаар зүйлийн .-д зааснаар Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй хэдий ч зөрчлийг хожим мэдсэн, зөрчигдсний дараа мэдсэн тул нэхэмжлэгч нарыг хариуцагчийн ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн дурай мэдэх боломжгүй байжээ.

.Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.-д “Эзэмших эрхээ алдсан бол энэ хуулийн ., .2-т заасан эзэмшилд байх хугацаа тасалдах бөгөөд ийнхүү тасалдсаны дараа эзэмшилд байх эрхийг сэргээн хэрэгжүүлэхэд өмнө өнгөрсөн хугацааг оруулахгүйгээр эзэмшилд байх хугацааг тасалдсан үеэс шинээр эхлэн тоолно” гэжээ. Хариуцагч Б. тухайн газрыг олон жил ашигласан байдал нь өөрөө өөртөө эрх үүсгэх нөхцөл болохгүй бөгөөд газар эзэмших эрхийг зөвхөн төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр олгодог нь Монгол Улсын хууль тогтоомжийн суурь зарчим юм.

Энэ асуудлыг хуульд нийцүүлэн тайлбарлавал, хариуцагч Б. нь тухайн газрыг олон жилийн турш ашигласан, газар дээр Монгол гэр, бохирын цооног, ус хадгалах сав байршуулсан гэх үндэслэлээр өөрийгөө уг газрыг зүй ёсоор эзэмшигч гэж тайлбарлах ба гэвч Монгол Улсын Иргэний хуулийн дугаар зүйлийн .-д “өмчлөх эрх зөвхөн хуульд заасан үндэслэлээр бий болно” гэж заасан бөгөөд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг төрийн эрх бүхий байгууллагаас албан ёсны шийдвэр болон бүртгэл, газрын гэрчилгээ, газрын гэрээ зэргийг үндэслэн бий болгодог болохыг Газрын тухай хуулийн 2, 2*******, 3, 32 дугаар зүйлүүдэд тодорхой заасан байдаг.

Түүнчлэн тухайн газрыг удаан хугацаанд ашигласан, эсвэл бусдаас худалдан авсан гэх нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол өмчлөх, эзэмших эрх үүсгэх үндэслэл болохгүй. Үүнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 0 дугаар зүйлд “бичгээр байгуулсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол эд хөрөнгийн эрх үүсэхгүй” гэж тодорхой заасан байдаг.

 Хариуцагч маргаан бүхий газрыг ******* жилийн турш эзэмшсэн, гэрчилгээгээ алга болгосон, дахин авсан, газар өмчлөх мэдүүлэг гаргасан, газар өмчлөх эрх олгосон шийдвэр, газрын мэдээллийн санд бүргэгдсэн газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, үйлчилгээний хураамж төлсөн байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл, 2******* дугаар зүйлийн 2*******.2.2-т зааснаар нотлоогүй, энэ талаар баримт гаргаж өгөөгүй тул түүнийг бусдын газарт зөвшөөрөлгүй эд зүйлээ байрлуулсан, хууль зөрчсөн гэж үзнэ.

Иймд хариуцагч тухайн газрыг өмнөх эзнээс гэрээгээр худалдан авсан гэх боловч түүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, мөн эзэмших эрхийг төрөөс албан ёсоор олгосон шийдвэр, баримт бичиггүй байгаа тул түүнийг уг газрыг зүй ёсоор эзэмшиж байсан этгээд гэж үзэх боломжгүй, хариуцагчийн ийнхүү тайлбар үндэслэлгүй.

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.-д зааснаар Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.

-мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т зааснаар Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно. 83.3.Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй.

-84 дүгээр зүйлийн 84.-д зааснаар Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн дараалал нь бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан дарааллаар тодорхойлогдоно.

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-д зааснаар Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна. Тиймээс хариуцагчийг газраа эрхийн улсын бүртгэлд бүргүүлээгүй, өмчлөх эрх үүсээгүй гэж үзнэ.

-******* дугаар зүйлийн *******.-д зааснаар Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8..-д заасан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл эд хөрөнгө өмчлөх эрхийн төрөл ба өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.

-******* дугаар зүйлийн *******.3-д зааснаар Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн *******.-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно. Гэрчилгээний мэдээллийг төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглан авч болно.

-мөн хуулийн 2 дугаар зүйл 2.-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж бүртгүүлэхээр энэ хуульд заасан журмын дагуу мэдүүлэг гаргаж болно. 2.3-д зааснаар Эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээд энэ хуулийн 2.2-т заасны дагуу бүртгүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн .2-т заасны дагуу өмчлөх эрхийг олж авна. 2.*******-д зааснаар Эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээд бүртгүүлснээс хойш Иргэний хуулийн .2-т заасан хугацаа өнгөрсөн бол бүртгүүлсэн этгээдийн хүсэлтээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг бүртгэнэ.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.-д “Хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хариуцагч Б. нь маргаан бүхий газарт Дэн буудлын бизнес эрхэлдэг гэх тайлбар гаргасан бөгөөд Дэн буудлын шатыг Э.Мөнхтулгын эзэмшлийн газар руу оруулж байрлуулсан нь аж ахуйн зориулалтаар байршуулсан, зайлшгүй шаардлагатай гэж үзэхгүй.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч /өмнө/ Б.*******, /одоо/ Э. нь маргаан бүхий тоот, 30м.кв талбайтай газрын өмчлөгч байх ба хариуцагч Б. Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, -р гудамж, -а тоот 242м.кв талбайтай газрын өмчлөгч байна. тоот болон -а тоот газрууд хил давхцаагүй, зохигч энэ талаар маргаагүй, хариуцагч -а тоот газрын гэрчилгээг баримтаар гаргаж өгөөгүй, харин гарган өгсөн лавлагаанаас үзэхэд а тоотын эзэмшигч, тэрээр нэхэмжлэгч нарын тоот газарт Монгол гэр, бохирын цооног, хоолойг барьж газрыг хууль бусаар эзэмшиж байна.

Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******., *******.2-т заасны дагуу Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нар нь хэлцэл, улсын бүртгэлийн үндсэн дээр тус тус газар өмчлөх эрхийг олж авсан, нэхэмжлэгч буюу өмчлөгч өмчлөлийн газарт байгаа хариуцагчийн хууль бусаар эзэмшиж байгаа Монгол гэр, бохирын цооног, хоолойг ашиглахыг зогсоох буюу чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

Харин хэрэгт авагдсан гэрэл  зураг, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбараас үзэхэд шат байрлаж байгаа хэсэг газар нийтийн эзэмшлийн газар, талбайд хамаарч байх тул нэхэмжлэгч нар тухайн шатыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй этгээд байна. Түүнчлэн хариуцагчийн байршуулсан шат нь нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байгаа нь зураг, газар зүйн мэдээллээр нотлогдож байгаа тул уг шатыг чөлөөлүүлэх талаар нэхэмжлэгч тал шаардах эрхгүй бөгөөд Иргэний хуулийн ******* дугаар зүйлд заасан өмчлөгчийн эрх нь зөвхөн өөрийн өмчлөлд буй газар, эд хөрөнгөд хамаарна. Нийтийн эзэмшлийн газартай холбоотой аливаа шаардлагыг Газрын алба, тухайн шатлалын Засаг дарга зэрэг эрх бүхий байгууллага гаргах нь зүйтэй.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3..3-т “нийтийн эдэлбэрийн газар” гэж олон нийтийн зорчих, нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглах зориулалттай газар гэж тодорхойлсон бөгөөд ийм төрлийн газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг иргэн, хуулийн этгээдэд зөвхөн төрийн эрх бүхий байгууллагаас шийдвэр гарган олгох зохицуулалттай.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6..4-т зааснаар “нийтийн зориулалттай эдэлбэр газрын ашиглалтад хяналт тавих, шаардлагатай бол саад тотгорыг чөлөөлүүлэх, зөрчлийг арилгуулах” эрх нь орон нутгийн засаг дарга, газрын албанд хамаардаг. Иймд тухайн газар дээр байршуулсан шат нь нэхэмжлэгч нарын өмчлөлд хамаарахгүй, харин олон нийтэд зориулагдсан нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байгаа нөхцөлд өмчлөгч этгээд тухайн хэсгийг чөлөөлүүлэх талаар шууд шаардлага гаргах эрхгүй байх ба хариуцагчийн зүгээс шат байрлуулсан нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг шууд зөрчөөгүй, нэхэмжлэгчийн газар, эд хөрөнгөд хохирол учруулаагүй, эрхийг хязгаарлаагүй, гарц орцыг хаагаагүй байна.

Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шатыг чөлөөлүүлэхийг шаардаж байгаа газар нь нийтийн эзэмшлийн газар болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шатыг буулгах, чөлөөлүүлэхээр шаардах эрхийг холбогдох эрх бүхий байгууллага, засаг дарга, газрын алба шаардлага гаргах эрхтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. Харин энэ тохиолдолд тухайн газрын ашиглалт, хууль бус эзэмшлийг таслан зогсоох, чөлөөлүүлэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллага буюу орон нутгийн засаг дарга, газрын алба шийдвэрлэн, хэрэгжүүлэх ёстой. Иймд нэхэмжлэгч нарын энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй, шаардлага гаргах эрхгүй этгээд байна гэж үзэх нь зүйтэй.

8.Хариуцагч Б. нь иргэн Д.ийн газраас зарим хэсгийг буюу *******4*******м.кв талбайтай газрын 242м.кв талбайг хуваан авч -а тоот газрын өмчлөгч/эзэмшигч болсон бөгөөд уг газар дээрээ Дэн буудал барьсан ба зохигч энэ талаар маргаагүй, харин хөрш залгаа үлдсэн Д.Оюунтулхүүрийн эзэмшлээс үлдсэн 30м.кв талбай бүхий, тоот газрыг ирээдүйд худалдаж авч өөрийн эзэмшил, өмчлөлийнх болгоно гэсэн төсөөлөл, зорилготойгоор тухайн газарт Монгол гэр, бохирын цооног, хоолойг барьсан байна.

Хариуцагчийн энэ төсөөллийн тухайд Д. мэдэж байсан эсэх нь ач холбогдолгүй, төдийлөн нөлөөтэй биш. Учир нь, Д. үлдэх 30м.кв талбай бүхий тоот газраа хариуцагчид бичгээр олгосон зөвшөөрлөөс гадна өөр этгээд болох Ж.Цолмонд худалдсанаас үзвэл газрыг Б.д худалдахаар амлалт өгөөгүй, харин боломж олгосон байна. Үүнд ийн нөхөр, гэр бүл, үр хүүхэд хамааралгүй, газрын анхны өмчлөгч болон хариуцагч нарын хооронд газар ашиглахтай холбоотой ямар харилцаа үүссэн эсэх нь тус тус хамааралгүй, ач холбогдолгүй. Харин тэднээс газрыг эзэмших талаар зөвшөөрөл авсан бол нэхэмжлэгч нар газраа чөлөөлүүлэх бус нөхөн төлбөр авахаар шаардах эрхтэй болох байсан байна.

Түүнчлэн Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.-д зааснаар хариуцагч нь Бусдын өмчийн газар дээр барилга, байгууламж барих эрх олж авсан этгээд бус байх тул Бусдын өмчийн газар дээр барилга, байгууламж барих эрх олж авсан этгээд бус, байна. Энэ харилцаа нь Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0. дэх хэсэгт заасан бусдын газар дээр барилга байгууламж барих эрхтэй төстэй байх боловч мөн энэ хуулийн *******0. дахь хэсэгт заасны дагуу энэ эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх учиртай. Ийм бүртгэл хийгдээгүй, талууд ч ийм харилцаа үүсгэж байгаа талаараа тодорхой тохироогүй байна. Иймд энэ нь бусдын газар дээр барилга байгууламж барих хязгаарлагдмал эрхийн харилцаа биш байна.

Бусдын газар дээр хариуцагч Б.Гантулгын бохирын хоолой, цооног, Монгол гэр бодитоор байгааг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан үзвэл эд хөрөнгийг үнэ төлбөргүй эзэмших, ашиглах эрх, гэрээний харилцаа үүсээгүй. Түүнчлэн газар доорх бохирын цооног, хоолойг ахуй, зочид буудлын зориулалтаар ашиглаж байгаа тул газрыг ахуйн үйл ажиллагааны зориулалтаар хэрэглэсэн гэж үзнэ. Газар ашигласан зориулалтаас шалтгаалан эд хөрөнгө хөлслөх гэрээ бус, хариуцагч Б. бусдын газрыг хууль бусаар эзэмшиж байх тул түүнийг газар эзэмших эрхгүй гэж шүүх үзлээ. Хариуцагчийн олон жил ашигласан, эзэмшсэн гэх тайлбар нь хууль ёсны эзэмшил, өмчлөл үүсгэх үндэслэл биш юм.

Нэхэмжлэгч Э., Б.******* нар нь газар хууль бус ашигласны нөхөн төлбөр авахгүй, нэхэмжлэхгүй, хариуцагч Б. нөхөн төлбөр өгөхгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн дугаар зүйлийн -д зааснаар бус  Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.-д зааснаар зөвхөн газар чөлөөлөх, ашиглахыг зогсоохыг даалгаж шийдвэрлэлээ.

*******.Хариуцагч Б.Гантулгын “ ... маргаан бүхий газар минийх, гэрчилгээтэй, би ******* жил эзэмшсэн” гэх тайлбар хуульд нийцээгүй байх ба энэ тайлбараа баримтаар нотлоогүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь өөрийн өмчлөлийнх болохыг нотолсон өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлж өгөөгүй байна.

Иймд хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс дүгнэхэд Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, -р гудамж, тоот хаягт байршилтай, 30м.кв талбай бүхий газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч Б.д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

0.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., *******6 дугаар зүйлийн *******6.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдсан тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 0,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******., 40 дүгээр зүйлийн 40.-т зааснаар нэхэмжлэлийг хангаж, Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, -р гудамж, тоот хаягт байршилтай, 30м.кв талбай бүхий газраас Монгол гэрийг чөлөөлж, бохирын цооног, хоолойн ашиглалтыг зогсоохыг хариуцагч Б. даалгаж, үүдний шатыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн ..2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., *******6 дугаар зүйлийн *******6.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 0,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2, *******.3, *******.4, *******. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.          

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              В.АМАРТҮВШИН