| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2024/0428/З |
| Дугаар | 128/ШШ2025/0581 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул д*******ж, шүүгч Х.Нямдэлгэр, шүүгч Э.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У******* овогт Д*******ийн Ж*******, РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.О*******,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц*******,
Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, Б.А,
Хариуцагч: Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нарын хоорондын “Нийслэлийн засаг дарга нь Нийслэлийн засаг даргын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар газрын зөрчил арилгуулах тухай захирамж, Баянгол дүүргийн Засаг дарга нь Баянгол дүүргийн Засаг даргын гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/175 дугаар газрын зөрчил арилгуулах тухай захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар газрын зөрчил арилгуулах тухай захирамж, Баянгол дүүргийн Газар Зохион Байгуулалтын Албаны 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 тоот мэдэгдэх хуудсаар тус тус газар чөлөөлөх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн овог нэр, гараашны байршил, дугаарыг хуульд заасны дагуу тогтоож, тодорхой бичээгүй, хуульд заасан боломжит албадан газар чөлөөлөх хугацаа зэргийг хуульд заасны дагуу тодорхой бичээгүй газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль бус захиргааны шийдвэр болохыг тогтоох, хариуцагчдын уг хууль бус шийдвэрийг нэхэмжлэгчид хуульд заасны дагуу гарааш нураахаас өмнө танилцуулаагүй, уг хууль бус захиргааны шийдвэрүүдийг дагуу гараашийг нүүлгэн шилжүүлэх боломжит хугацаа олгохгүйгээр нэхэмжлэгчийн гараашийг нурааж газар чөлөөлөх ажиллагааг албадан явуулсан нь хууль бус захиргааны үйл ажиллагаа болохыг тогтоох, нэхэмжлэгчид учруулсан хохирол болох 15,280,000 төгрөгийг Нийслэлийн засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар Зохион Байгуулалтын Албанаас гаргуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч О.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*******, хариуцагчийн Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц*******, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжийн 1 дэх заалтад “ ...1, ийн хажууд байрлалтай, 110 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газрын зөрчлийг арилган газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах”-аар,
1.2. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжаар “...Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх ... ажлыг зохион байгуулах”-аар,
1.3. Баянгол дүүргийн Засаг даргын гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/175 дугаар захирамжаар “...дүүргийн ... 18, ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 748 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталж”,
1.4. Дээрх захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 тоот мэдэгдэх хуудсыг хүргүүлж, мөн сарын 15-ны өдөр гараашнуудыг албадан буулгажээ.
1.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр анх “Нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор 15,280,000 төгрөг олгохыг Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нарт даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
1.6. 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн засаг дарга нь Нийслэлийн засаг даргын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар газрын зөрчил арилгуулах тухай захирамж, Баянгол дүүргийн Засаг дарга нь Баянгол дүүргийн Засаг даргын гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/175 дугаар газрын зөрчил арилгуулах тухай захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар газрын зөрчил арилгуулах тухай захирамж, Баянгол дүүргийн Газар Зохион Байгуулалтын Албаны 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 тоот мэдэгдэх хуудсаар тус тус газар чөлөөлөх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн овог нэр, гараашны байршил, дугаарыг хуульд заасны дагуу тогтоож, тодорхой бичээгүй, хуульд заасан боломжит албадан газар чөлөөлөх хугацаа зэргийг хуульд заасны дагуу тодорхой бичээгүй газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль бус захиргааны шийдвэр болохыг тогтоох, хариуцагчдын уг хууль бус шийдвэрийг нэхэмжлэгчид хуульд заасны дагуу гарааш нураахаас өмнө танилцуулаагүй, уг хууль бус захиргааны шийдвэрүүдийг дагуу гараашийг нүүлгэн шилжүүлэх боломжит хугацаа олгохгүйгээр нэхэмжлэгчийн гараашийг нурааж газар чөлөөлөх ажиллагааг албадан явуулсан нь хууль бус захиргааны үйл ажиллагаа болохыг тогтоох, нэхэмжлэгчид учруулсан хохирол болох 15,280,000 төгрөгийг Нийслэлийн засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар Зохион Байгуулалтын Албанаас гаргуулах” гэж тодруулсан.
1.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг “... Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/175 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Д.Ж******* нь 2006 оноос хойш Баянгол дүүргийн 1, 42-р байрны баруун талд 18 мкв газарт зөвшөөрөлтэй баригдсан дугаар 20 тоот автограшийг худалдан авч, зориулалтын дагуу газрын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан.
Нэхэмжлэгч тухайн үед гарааш худалдан авахдаа бэлэн мөнгө тушаасан баримтаар худалдан авсан нь тогтоох бол Баянгол дүүргийн газрын албаны дарга болон улсын байцаагчийн гарын үсгийн тамгатай эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, эдэлбэр газрын экспликаци баримт /22/ болон газрын төлбөр тогтоох тухай акт 18/546 баримтаар Нийслэлийн Баянгол дүүргийн ны нутаг дэвсгэрт 42 дугаар байрны баруун талд байрлах 18м2 газар баригдсан 20 тоот гараашны эзэн Д.Ж******* болох нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаар нотлогдож байгаа.Нэхэмжлэгч нь Газрын албанаас хамгийн сүүлд 2017 онд газрын төлбөр тогтоосон актын дагуу Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу тухайн үеийн Баянгол дүүргийн Газрын албаны Улаанбаатар банк дахь 2 тоот дансанд 2016, 2017 оны газрын төлбөрийг тушаасан баримтуудын эх хувиар нэхэмжлэгч нь хуулийн дагуу газрын төлбөрийг төлж байсан зөвшөөрөлтэй гараашны эзэн болох нь нотлогддог.
Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 тоот захирамжийн дагуу баригдсан машины гарааш гэсэн тул нэхэмжлэгч худалдан авч газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байсан ямар нэг зөрчил гаргаагүй тул газрын гэрчилгээ, үл хөдлөхийн гэрчилгээтэй болох боломжоор хангаж өгөх талаар газрын албанд хүсэлт амаар болон бичгээр гаргаж байсан боловч хүсэлтийг хүлээн авч хариу өгөөгүй шалтгааныг тодруулахад тоосгон гараашнуудад ямар нэг гэрчилгээ олгохгүй та зөвхөн газрын төлбөрөө төлөөд яв, нэгдсэн байдлаар дээрээ тоглоомын талбай ногоон байгууламжтай доороо дулаан зогсоол баригдах Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 397 тоот захирамжийн 2-т оршин суугчдын дэмжлэгтэйгээр дээрээ хүүхдийн тоглоом, амралтын талбай бүхий газар доогуур давхар автомашин гарааш барих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай гэсэн шийдвэр хэрэгжихээр танд үл хөдлөхийн гэрчилгээг үнэ төлбөргүй гаргаж өгөх боломжтой гэж уг захирамжийг үзүүлж, тэр болтол газрын төлбөрөө төлөөд явна гэсний дагуу төлөөд явж байсан боловч 2018 оноос хойш газрын төлбөрийг шалтгаангүйгээр авахаа зогсоосон. Нэхэмжлэгч 2018 онд бичгээр яагаад төлбөр авахгүй байгаа шалтгааныг тодруулсан боловч тодорхой хариу өгөөгүй. Үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг ч бичгээр болон амаар гаргасан боловч тодорхой шийдвэр гараагүй байгаа тул уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хэлсэн. Ковид болоод нөхцөл байдлыг тодорхой болгох боломжгүй болсон тул холбогдох газруудын эцсийн шийдвэр тодорхой болохыг хүлээж байсан.
Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний А/446 өдрийн газар чөлөөлөх захирамж гарсан болохыг Баянгол дүүргийн Засаг даргатай 2024 оны 1 дүгээр сарын 30-нд цаг авч уулзахдаа мэдсэн. Уг захирамжид хуульд заасны дагуу 30 хоногт Нийслэлийн засаг даргад гомдол хүсэлт гаргах боломжтой гэсний дагуу 2024 оны 2 дугаар сарын 19-нд гомдол гаргаж газрын маргаан таслах зөвлөлөөр уг асуудлыг шийдвэрлэж үнэхээр нэхэмжлэгчийн гараашийг нураах шаардлагатай бол нөхөн олговор олгож байж нураахыг хүссэн. Нийслэлийн Засаг дарга хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй. Харин 2024 оны 2 дугаар сарын 19-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд давхар гомдол хүсэлт гаргасан байсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2024 оны 3 дугаар сарын 26-нд газрын маргаан таслах зөвлөлд гомдол гарга гэсний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 10-нд гомдол гаргасан. Газрын Маргаан Таслах Зөвлөлийн дарга Сайнзоригтой уулзах хүсэлтийг удаа дараа нарын бичигт нь гаргасан боловч иргэдтэй сонгуулийн уулзалт хийгээд завгүй цаг гарвал мэдэгдэнэ гээд хариу хүлээж байсан.
Гэтэл нэг хоногт газар чөлөөлөх утгатай 2024 оны 04 дугаар 12-ны газар чөлөөлөх мэдэгдэх хуудас гарааш дээр нааж, 2024 оны 04 дугаар 15-ны өдөр гарааш нураах ажиллагаа эхэлсэн. Тус ажиллагааны үед Нийслэлийн засаг даргын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамж болон БГД-ийн Засаг даргын гаргасан 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн А/175 дугаар захирамж гарсныг мэдсэн. Гарааш нураах ажиллагаа явагдаж байх үед Нийслэлийн засаг дарга болон Газрын Маргаан Таслах Зөвлөлийн даргад газар чөлөөлөх хууль бус ажиллагааны талаар гомдол гаргахаар очсон. Нийслэлийн засаг дарга өмнөх гаргасан гомдлын хариуг 2024 оны 04 дугаар 15-ны өдрийн өгөхдөө Маргаан Таслах Зөвлөл байгуулагдаагүй тул шүүхэд ханд гэж өгсөн. Иймээс шүүхэд 2024 оны 04 дугаар 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
1.1 Нийслэлийн засаг даргын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамж хууль бус захиргааны шийдвэр болохыг тогтоох тухайд
Уг шийдвэрийн 1-т Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа хайлс гарааш, хаалт чөлөөлөх объектыг буулгах, төлөвлөгөөний дагуу орц, га гарц, гаргах, мухар гудамж чөлөөлөх, газар зохион байгуулалт хийх зорилгоор газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх, холбогдох стандартыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулсугай” гэж шийдвэрлэсэн уг шийдвэрт нэхэмжлэгчийн овог нэр, гарааш хаяг байршил, тоот бичигдээгүй гарааш нураах албадан газар чөлөөлөх хуульд заасан боломжит хугацааг тусгахгүй шийдвэр гаргасан хууль бус захиргааны шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл газрын төлбөр тогтоосон акт дээр нэхэмжлэгчийн гараашны байршлыг Нийслэлийн Баянгол дүүргийн ны нутаг дэвсгэрт 42-р байрын баруун талд байрлах 18м2 газар баригдсан 20 тоот гараашны эзэн Д.Ж******* гэж маш тодорхой хариуцагч захиргааны акт шийдвэр гаргах ажиллагаа зохих хууль журмын дагуу явагдаагүй. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулаагүй, ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН –ийн 13.3-ийг зөрчсөн.Түүнчлэн нөхцөл байдлыг Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2, 25.1, 25.2, 39.1, 40 дүгээр зүйлд заасны дагуу тогтоогоогүй, захиргааны шийдвэр гаргахдаа актад тавигдах шаардлагыг хангахгүй нэхэмжлэгчийн овог нэр, гараашны байршил, дугаарыг тодорхой тусгахгүй дээр дурьдсан байдлаар захирамжид ерөнхийлөн тусгаж шийдвэр гаргасан нь хууль бус захиргааны шийдвэр гэж үзэх ба уг шийдвэр нь нэхэмжлэгчийн гараашийг нураах үндэслэл болохгүй хууль бус захиргааны шийдвэр гэж үзэхээр байна.
1.2 Баянгол дүүргийн Засаг даргын гаргасан 2024 оны 04 дугаар сарын 08-ны А/175 дугаар захирамж болон Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний А/446 өдрийн газрын зөрчил арилгах тухай захирамж нь хууль бус захиргааны шийдвэр болохыг тогтоох тухайд
Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/175 дугаар захирамжийн 1-т Дүүргийн нутаг дэвсгэрт Улсын нийслэл, орон нутгийн төсвийн Хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажил, авто зам гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх... зорилгоор... 18 ... дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 748 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсугай. Тус захирамжийн хавсралтын хүснэгтийн 31-т ийн орчим гарааш 110 гэж Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 газрын зөрчил арилгах тухай захирамжийн “1-т ... ны ийн хажууд байрлалтай 110 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газрын зөрчлийг арилган газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсугай” гэж тус тус шийдвэрлэсэн уг шийдвэрт нэхэмжлэгчийн овог нэр, гарааш хаяг байршил, дугаар бичээгүй уг хууль бус захиргааны шийдвэрийг нэхэмжлэгчид хуульд заасны дагуу танилцуулаагүй гарааш нурааж албадан газар чөлөөлөх хуульд заасан боломжит хугацааг тусгахгүй шийдвэр гаргасан нь хууль бус захиргааны шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, газрын албаны газрын төлбөр тогтоосон акт дээр нэхэмжлэгчийн гараашийн байршлыг нийслэлийн Баянгол дүүргийн 18-р дугаар хорооны нутаг дэвсгэрт 42-р байрны баруун талд байрлах 18 мкв газар баригдсан 20 тоот гараашийн эзэн Д.Ж******* гэж маш тодорхой заасан байхад хариуцагч захиргааны шийдвэрийн гаргах ажиллагаа зохих хууль журмын дагуу явагдаагүй. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 13.3-ийг зөрчсөн. Түүнчлэн нөхцөл байдлыг Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2, 25.1, 25.2, 39.1, 40 дүгээр зүйлд заасны дагуу тогтоогоогүй, захиргааны шийдвэр гаргахдаа актад тавигдах шаардлагыг хангахгүй нэхэмжлэгчийн овог нэр, гараашийн байршил, дугаарыг тодорхой тусгахгүй дээр дуьдсан байдлаар захирамжид ерөнхийлөн тусгаж шийдвэр гаргасан нь хууль бус захиргааны шийдвэр гэж үзэх ба уг шийдвэр нь нэхэмжлэгчийн гараашийг нураах үндэслэл болохгүй хууль бус захиргааны шийдвэр гэж үзэхээр байна.
1.3. Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 48 тоот мэдэгдэх хуудас хууль бус захиргааны шийдвэр болохыг тогтоох тухайд,
Уг мэдэгдэх хуудсанд иргэн гэсэн хэсэгт “гараашны эзэн нэхэмжлэгчийн овог нэр дугаар болон байршил бичээгүй, 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дотор газар чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж байна” гэж, шийдвэрлэсэн уг шийдвэрт нэхэмжлэгчийн овог нэр, гарааш хаяг байршил, дугаар бичээгүй, уг хууль бус захиргааны шийдвэрийг нэхэмжлэгчид хуульд заасны дагуу танилцуулаагүй гарааш нурааж албадан газар чөлөөлөх хуульд заасан боломжит хугацааг тусгахгүй шийдвэрлэсэн нь хууль бус захиргааны шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл газрын албаны газрын төлбөр тогтоосон акт дээр нэхэмжлэгчийн гараашны байршлыг Нийслэлийн Баянгол дүүргийн ны нутаг дэвсгэрт 42-р байрны баруун талд байрлах 18 мкв газар баригдсан 20 тоот гараашны эзэн Д.Ж******* гэж маш тодорхой заасан байхад хариуцагч захиргааны акт шийдвэр гаргах ажиллагаа зохих хууль журмын дагуу явагдаагүй. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 13.3-ийг зөрчсөн. Түүнчлэн нөхцөл байдлыг Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2, 25.1, 25.2, 39.1, 40 дүгээр зүйлд заасны дагуу тогтоогоогүй, захиргааны шийдвэр гаргахдаа актад тавигдах шаардлагыг хангахгүй нэхэмжлэгчийн овог нэр, гараашны байршил, дугаарыг тодорхой тусгахгүй дээр дурьдсан байдлаар захирамжид ерөнхийлөн тусгаж шийдвэр гаргасан нь хууль бус захиргааны шийдвэр гэж үзэх ба уг шийдвэр нь нэхэмжлэгчийн гараашийг нураах үндэслэл болохгүй хууль бус захиргааны шийдвэр гэж үзэхээр байна.
1.4. Хариуцагчдын уг хууль бус дээрх шийдвэрүүдийг нэхэмжлэгчид хуульд заасны дагуу гарааш нураахаас өмнө танилцуулаагүй, уг хууль бус захиргааны шийдвэрүүдийн дагуу гараашийг нүүлгэн шилжүүлэх боломжит хугацаа олгохгүй нэхэмжлэгчийн гараашийг нурааж газар чөлөөлөх ажиллагааг албадан явуулсан нь хууль бус захиргааны үйл ажиллагаа болохыг тогтоох, нэхэмжлэгчид учру хохирол болох 15,280,000 төгрөгийг Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаар гаргуулах тухайд,
Нэхэмжлэгчийн гарааш нураах ажиллагаа эхлүүлэхээс өмнө Нийслэлийн засаг дарга нь Нийслэлийн засаг даргын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар газрын зөрчил арилгах тухай захирамж, Баянгол дүүргийн Засаг дарга нь Баянгол дүүргийн Засаг даргын гаргасан 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн А/175 дугаар газрын зөрчил арилгах тухай захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар газрын зөрчил арилгах тухай захирамж, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба нь Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 48 тоот мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүй гарааш нурааж байхад нэхэмжлэгч мэдсэн. Өөрөө хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн Захиргааны шийдвэр гүйцэтгэл, 83 дугаар зүйлийн Захиргааны шийдвэр гүйцэтгэлд тавих шаардлага заалтуудыг бүхэлд нь зөрчсөн хууль бус ажиллагаа гэж үзэхээр байна. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нураах ажиллагааг албадлагаар явуулахаас өмнө дээрх хууль бус шийдвэр гарсан захирамжуудыг нэхэмжлэгчид огт танилцуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах, Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно гэж тус тус заасан заалтуудыг бүхэлд нь зөрчин нэхэмжлэгчийн гараашийг нурааж газар чөлөөлөх захиргааны хууль бус ажиллагаа гэж үзэхээр байна.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:, 16.3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно, 16.12-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгчид эдгээр эрхийг эдлэх боломжийг хангаж шийдвэрээ гаргаагүй нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироосон хууль бус захиргааны шийдвэрүүд гаргаж хууль бус газар чөлөөлөх ажиллагаа явуулж нэхэмжлэгчийн хохироосонд маш их гомдолтой байна.
Иймээс нэхэмжлэгчийн гараашийг нураах хууль бус шийдвэрүүдийг гаргаж хууль бус газар чөлөөлөх ажиллагаа явуулсны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ нь 15,280,000 төгрөг болох нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байгаа болно. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйл, хохирол арилгахыг шаардах эрх, 101 дүгээр зүйлийн Хохирол барагдуулах этгээд, 101.2 болон Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 106.3.7 захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах заалтууд хохирлыг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.
Нийслэлийн засаг дарга нь Нийслэлийн засаг даргын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар газрын зөрчил арилгах тухай захирамж, Баянгол дүүргийн Засаг дарга нь Баянгол дүүргийн Засаг даргын гаргасан 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн А/175 дугаар газрын зөрчил арилгах тухай захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар газрын зөрчил арилгах тухай захирамж, Баянгол дүүргийн Газар Зохион Байгуулалтын Алба нь Баянгол дүүргийн Газар Зохион Байгуулалтын Албаны 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 48 тоот мэдэгдэх хуудсаар тус тус газар чөлөөлөх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн овог нэр, гараашны байршил, дугаарыг хуульд заасны дагуу тогтоож, тодорхой бичээгүй, хуульд заасан боломжит албадан газар чөлөөлөх хугацаа зэргийг хуульд заасны дагуу тодорхой бичээгүй газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль бус захиргааны шийдвэр болохыг тогтоох, хариуцагчдын уг хууль бус шийдвэрийг нэхэмжлэгчид хуульд заасны дагуу гарааш нураахаас өмнө танилцуулаагүй, уг хууль бус захиргааны шийдвэрүүдийг дагуу гараашийг нүүлгэн шилжүүлэх боломжит хугацаа олгохгүйгээр нэхэмжлэгчийн гараашийг нурааж газар чөлөөлөх ажиллагааг албадан явуулсан нь хууль бус захиргааны үйл ажиллагаа болохыг тогтоох, нэхэмжлэгчид учруулсан хохирол болох 15.280.000 төгрөгийг Нийслэлийн засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар Зохион Байгуулалтын Албаар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...2017 оны захиргааны хэрэг байдаг. Тодорхой мэдээллийг олж авч чадаагүй. Тухайн үед Нийслэлийн Засаг даргаар Э.Б ажиллаж байсан. Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэх зориулалттай улсын төсвийн хөрөнгөөр санхүүжиж буй төслийн хүрээнд иргэдийн гараашийг нураалгаж байсан. Мөн адил ганцхан л хүн үл хөдөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байсан. Бусад иргэд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй учир газар эзэмших эрхийн гэрчилгээ ч байгаагүй. Зөвхөн газрын төлбөр төлж байсан баримтууд нь байсан. Нэхэмжлэгч шиг нөхцөл байдалтай байсан.
Азийн хөгжлийн банкны нөлөөлөлд өртсөн иргэдийг хамгаалах эрх зүйн хамгаалалтын бодлого гэж байдаг. Үүний 14 дүгээр хуудаст “...газар болон эд хөрөнгийг хууль ёсны эрхтэй болон эрхгүй нөлөөнд өртсөн иргэнд ижил эрх эдлүүлнэ...” гэсэн заалтын Э.Б дарга шүүхэд шатанд нэхэмжлэгч нартай эвлэрч, нөхөн олговрыг өгөх шүүхийн шийдвэр гарч байсан. Миний хувьд энэ бүгдийг хүсэхгүй байгаа. Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын захирамжийн хавсралтад байршлыг “ийн хойд талын гарааш гэж” маш тодорхой заасан.
Нэхэмжлэгчийг буруутгаж буй Газрын тухай хууль, бусад хуулийн зүйл заалтууд нь хариуцагч байгууллагын өөрсдийнх нь хариуцлагагүй алдаанууд байна. Шүүх хуралдааны явцад ч гаргаж буй тайлбарууд нь маш хариуцлагагүй. Маргаан бүхий 110 гараашинд нэхэмжлэгч байгаа үгүйг ч тодорхой хэлж чадахгүй байна. Уг маргаан зөвхөн нэхэмжлэгчид хамааралтай маргаан биш. Маш олон иргэд Үндсэн хуульд заасан өмчлөх эрхээ хамгаалж чадахгүйгээр хохирч байна. Шударга ёсыг тогтоогч шүүхээс маргаан бүхий хууль бус захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг өмчөө хамгаалах эрхийг хангаж хохирлыг гаргуулж өгөхийг хүсэж байна” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц******* шүүхэд бичгээр хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамжаар ХХМ /Д.Азж*******/-д тус дүүргийн 1ны нутаг дэвсгэрт 42, 43 дугаар байрны урд 16 м.кв газар дээр гарааш барих зөвшөөрлийг олгосон байна.
Иргэн Д.Ж*******ын нэр дээр газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, эрх шилжсэн тухай баримт бүртгэгдээгүй байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж заасныг биелүүлээгүй байх тул газар эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан бөгөөд иргэн Д.Ж******* нь тус газрын хууль ёсны эзэмшигч болох нь нотлогдохгүй байх тул нөхөн олговор олгох үндэслэлгүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.4 мөн Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-д зааснаар газар эзэмших эрхгүй этгээдэд газрын зөрчил арилгах зарим арга хэмжээний тухай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбай, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй баригдсан, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гарааш, объектыг буулгаж, орц гарц, мухар гудам чөлөөлөх ажлын хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 45 ширхэг гараашийг нурааж шийдвэрлэсэн.
Тус гараашнууд ямар нэгэн байдлаар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй учраас Нийслэлийн Засаг даргын зүгээс газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай захирамжаар газрын зөрчлийг арилгуулж шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд ямар нэгэн байдлаар нөхөн олговрыг өгөх үндэслэлгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжаар Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбай, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн газар, хашаа, хайс, объект зэргийг буулгах, орц, гарцыг нээх, газар зохион байгуулалт хийх зорилгоор газрын зөрчил арилгах, стандарт нийцүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг даалгавар өгснөөр Баянгол дүүргийн Засаг даргын А/447 дугаар захирамжийг гаргасан.
Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар Баянгол дүүргийн 1нд байрлах 42, 43 дугаар байрны хажууд дулаан гарааш барих зөвшөөрөл олгосон. Харин Д.Ж*******ын нэр дээр газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээ шилжсэн талаарх баримт огт байдаггүй.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж заасан, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан. Холбогдох нотлох баримт байхгүй тул Д.Ж*******ыг газар эзэмшигч гэж үзэхгүй. Иймд нөхөн олговор олгох үндэслэл байхгүй” гэв.
3.3. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“1. Захирамжийн хууль зүйн үндэслэл: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах үүрэгтэй”, 47 дугаар зүйлийн 47.1-т “Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно”, 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй”, 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Газар төрийн хяналт, хамгаалалтад байна”, 20 дугаар зүйлийн 20.2.2-т “Дүүргийн засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулна” гэж тус тус заасан болон Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 17 дугаар тогтоол, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0541 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах тухай” А/446 дугаар захирамж гарсан.
2. Захирамжийн зорилго, төлөвлөлтийн тухайд: Тус дүүргийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Газар ашиглалтыг сайжруулах, Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимжүүлэх, Онцгой байдал үүссэн үед тусгай төрлийн автомашинууд нэвтрүүлэх, түгжрэлийг сааруулах, зам өргөтгөн шинэчлэх, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрын зөвшөөрөлгүй гараашнуудыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажилласан.
Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий Баянгол дүүргийн 1ны нутаг дэвсгэр, ийн хойд болон зүүн талд байрлах, газрын зөвшөөрөлгүй 1 ширхэг тоосгон гараашийг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, мөн тухайн маргаан бүхий газрыг аливаа иргэн, хуулийн этгээдэд өмчилж, эзэмшүүлж ашиглуулсан тухай захирамж, шийдвэр огт байдаггүй тул Дүүргийн Засаг даргын зүгээс газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн. Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул 2024 оны 04 дүгээр сард албадан чөлөөлсөн.
Тус газрын зөрчил арилгаж, газар чөлөөлсөн байршилд Улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ногоон байгууламж - 585м2, явган зам 1360м2, Хүүхдийн тоглоомын талбай - 510м2, Гүйлтийн зам 788м2, Авто зогсоол- 1950м2, Гадна орчны гэрэлтүүлэг 26ш, Сандал-10ш, Сүүдрэвч-2ш, мод - 36ш зэрэг тохижилт, бүтээн байгуулалтын ажил бүрэн хийгдэж дууссан байна.
3. Захирамжийн сонсох ажиллагаа: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “Захиргааны үйл ажиллагаанд Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтална”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 11 дүгээр сараас эхлэн тухайн байршилд байрлах гараашнуудын эздэд сонсох ажиллагааны мэдэгдлийг тараасан.
Уг сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нэхэмжлэгч болон бусад иргэдээс Баянгол дүүргийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирж хариуцсан хорооны газар зохион байгуулагчтай уулзсан боловч бичгээр санал, хүсэлт, холбогдох нотлох баримтаа гарган өгөөгүй байдаг.
4. Захирамжийг мэдэгдсэн тухай: Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасны дагуу дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тухайн байршилд байх 110 гарааш эзэмшигчдэд мэдэгдэж эхэлсэн байдаг.
5. Нөхцөл байдлыг тогтоох: Дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу маргаан бүхий газрын суурин болон хээрийн судалгааг хийх, төлөвлөлт, хэрэгцээ шаардлага, хууль зүйн үндэслэлийг нягтлан судалсан. Тухайлбал:
Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор маргаан бүхий газар нь Газрын мэдээллийн санд бүртгэлтэй эсэх, нэгж талбарын хувийн хэрэгтэй эсэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж байсан эсэх, газрыг аливаа этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гарч байсан эсэх, газрын төлбөр тооцоо хийж байсан эсэх, инженерийн шугам сүлжээ болон үер усны ам далан, ундны усны эрүүл ахуй, хамгаалалтын бүс болон хязгаарлалтын бүстэй давхцаж байгаа эсэх, бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцалтай эсэх зэргийг нягталж шалгасан.
Нэхэмжлэгчид маргаан бүхий газарт Монгол улсын Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших, өмчлөх эрх огт үүсч байгаагүй, газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, хууль зөрчин гараашны зориулалтаар ашиглаж байсан бөгөөд газрын төлбөр тогтоосон актаар дараах байдлаар газрын төлбөрийг 2017 онд төлсөн, түүнээс хойш газрын төлбөрийг төлж байгаагүй.
6. Нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй тухай: Нэхэмжлэгч нь маргаан бүхий тоосгон гараашнуудыг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй бөгөөд этгээд болох нь 1. Захирамжийн үндэслэл, 2. Хэргийн материалд цугларсан болон Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнд хавсаргаж өгсөн баримтууд, 3. Бусад төрийн захиргааны байгууллагуудаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон холбогдох нотлох баримтаар тогтоогддог.
7. Нөхөх олговор олгох тухайд: Уг асуудлыг Монгол Улсын газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам" -аар зохицуулах бөгөөд тус журмын 3.1-т “Өмчлөх, эзэмших эрх бүхий газар, Иргэний хуулийн 85.2-т заасан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө буюу барилга байгууламж, Газар чөлөөлөх зардал зэргийг нөхөн олгохоор заасан.
Өөрөөр хэлбэл уг газарт өмчлөх, эзэмших эрх үүссэн, тухайн эзэмших, өмчлөх эрх бүхий газарт байрлах эд хөрөнгө, түүнийг чөлөөлөхтэй холбоотой зардлыг нөхөн олгохоор заасан. Нэхэмжлэгч нарын тухайд 1994 оны болон 2002 онд батлагдаж өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар газар эзэмших, өмчлөх эрхгүй этгээд бөгөөд “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын үйлчлэлд хамаарахгүй этгээд юм.
Захиргааны байгууллагын зүгээс нөхцөл байдлыг нэг бүрчлэн судалж, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу газрын зөвшөөрөлгүй маргаан бүхий гараашнуудыг албадан чөлөөлж, газрын зөрчил арилгах захирамж гаргасан. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.4. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”. Мөн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах үүрэгтэй.” 56 дугаар зүйлийн 56.5-т “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “ газар төрийн хяналт, хамгаалалтад байх” зарчим, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0541 дүгээр шийдвэр зэргийг үндэслэлээ болгосон. Маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, авто замын түгжрэлийг багасгах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,1 тэрбум төгрөгийн ногоон байгууламж, явган зам, хүүхдийн тоглоомын талбай, гүйлтийн зам, авто зогсоол, гадна орчны гэрэлтүүлэг зэргийг хийхээр шийдвэрлэсэн.
Сонсох ажиллагааны тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан. Сонсох ажиллагааны хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэдтэй уулзсан.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэж заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс иргэдэд маргаан бүхий захирамжийг мэдэгдэж эхэлсэн. Улмаар гарааш чөлөөлөх ажиллагаа 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш эхэлсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу маргаан бүхий газрын суурин болон хээрийн судалгаа, төлөвлөлт, хэрэгцээ шаардлага, хууль зүйн үндэслэлийг нягталсан. Тодруулбал: газрын мэдээллийн сад бүртгэлтэй эсэх, нэгж талбарын хувийн хэрэгтэй эсэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж байсан эсэх, газрын төлбөр тооцоо хийж байсан эсэх, инженерийн шугам сүлжээ болон үер усны ам далан, ундны усны эрүүл ахуй, хамгаалалтын бүс болон хязгаарлалтын бүстэй давхцаж байгаа эсэх, бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцалтай эсэх зэргийг нягталж шалгасан.
Маргаан бүхий газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байхгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр тухайн газрыг эзэмшиж байсан. Мөн 2017 оноос хойш тухайн газрын төлбөрийг төлж байгаагүй нь тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг газар эзэмших эрхийн гэрээний үндсэн дээрх эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн хариу тайлбар, хавсаргасан баримтууд, бусад төрийн байгууллагын шүүхэд гаргасан тайлбар, баримтаар тогтоогддог.
Нөхөн олговор олгоход хамаарахгүй этгээдэд хамаарч байгаа. Тодруулбал: Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам” зэрэгт хамаарахгүй. Газар эзэмших эрхгүй этгээд учир нөхөн олговор олгох боломжгүй.
Газрын зөрчлийг арилгахаар гаргасан маргаан бүхий захирамж нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй. Эд хөрөнгийн эрхийн зөрчилтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан нь Захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй” гэв.
3.5. Хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамжаар “М” ХХК /Д.Азж*******/-д тус дүүргийн 1ны нутаг дэвсгэрт 42, 43 дугаар байрны урд 16 м.кв газар дээр гарааш барих зөвшөөрлийг олгосон байна.
Иргэн Д.Ж*******ын нэр дээр газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, эрх шилжсэн тухай баримт бүртгэгдээгүй байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж заасныг биелүүлээгүй байх тул газар эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасан бөгөөд иргэн Д.Ж******* нь тус газрын хууль ёсны эзэмшигч болох нь нотлогдохгүй байх тул нөхөн олговор олгох үндэслэлгүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.4 мөн Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-д зааснаар газар эзэмших эрхгүй этгээдэд газрын зөрчил арилгах зарим арга хэмжээний тухай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбай, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй баригдсан, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гарааш, объектыг буулгаж, орц гарц, мухар гудам чөлөөлөх ажлын хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 45 ширхэг гараашийг буулгаж газар чөлөөлсөн.
Тус гараашнууд нь ямар нэгэн байдлаар газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээгүй хэмжээний тухай захирамжийн хур засаг даргын газрын Газар зохион байгуулалтын алба газрын зөрчил арилгаж гарааш чөлөөлсөн. Энэ тохиолдолд нөхөн олговор өгөх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.6. Хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 11 дүгээр сараас эхлэн мэдэгдэх хуудас буюу сонсох ажиллагааны мэдэгдлийг гараашнуудын хаалга дээр нааж мэдэгдсэн. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч болон иргэдээс Газар зохион байгуулалтын алба болон дүүргийн Засаг даргатай ирж уулзсан.
Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжийн хүрээнд нураасан. Хугацааны хувьд 2023 оны 11 дүгээр сараас эхлэн мэдэгдсэн. Баянгол дүүргийн хэмжээнд дүйцүүлэн газар олгох боломжгүй. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Баянзүрх болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд арга хэмжээг авсан байгаа” гэв.
Дөрөв. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт.
4.1. Иргэдийн төлөөлөгч О.Х шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ж*******аас анх Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогду “нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн олговорт 15,280,000 төгрөг олгохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлж, тодруулсан ба 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн засаг дарга нь Нийслэлийн засаг даргын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар газрын зөрчил арилгуулах тухай захирамж, Баянгол дүүргийн Засаг дарга нь Баянгол дүүргийн Засаг даргын гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/175 дугаар газрын зөрчил арилгуулах тухай захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар газрын зөрчил арилгуулах тухай захирамж, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 тоот мэдэгдэх хуудсаар тус тус газар чөлөөлөх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн овог нэр, гараашны байршил, дугаарыг хуульд заасны дагуу тогтоож, тодорхой бичээгүй, хуульд заасан боломжит албадан газар чөлөөлөх хугацаа зэргийг хуульд заасны дагуу тодорхой бичээгүй газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль бус захиргааны шийдвэр болохыг тогтоох, хариуцагчдын уг хууль бус шийдвэрийг нэхэмжлэгчид хуульд заасны дагуу гарааш нураахаас өмнө танилцуулаагүй, уг хууль бус захиргааны шийдвэрүүдийг дагуу гараашийг нүүлгэн шилжүүлэх боломжит хугацаа олгохгүйгээр нэхэмжлэгчийн гараашийг нурааж газар чөлөөлөх ажиллагааг албадан явуулсан нь хууль бус захиргааны үйл ажиллагаа болохыг тогтоох, нэхэмжлэгчид учруулсан хохирол болох 15,280,000 төгрөгийг Нийслэлийн засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гаргуулах” гэж тодорхойлсон.
3. Улмаар шүүх хуралдааны явцад Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн захирамж нь А/175 бус А/173 дугаартай болохыг зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэлээ “...анх зохих зөвшөөрөлтэй гараашийг худалдан авсан, газар эзэмших, гэрчилгээ гаргуулах хүсэлт удаа дараа өгч байсан боловч хүлээн аваагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, гарааш буулгах шийдвэрүүдэд миний нэр тодорхой ороогүй, байршил тодорхойгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтоогоогүй...” зэрэг агуулгаар тайлбарласан.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
5. Маргааны үйл баримтын тухайд:
5.1. Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамжаар “... 1, ийн хажууд байрлалтай, 110 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газрын зөрчлийг арилган газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсугай” гэж, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/175 дугаар захирамжаар “... дүүргийн ... 18, ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 748 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсугай” гэж,
5.2. 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжаар “...Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх ... ажлыг зохион байгуулсугай” гэж шийдвэрлэжээ.
5.3. Баянгол дүүргийн Газрын алба/хуучин нэршил/-ны татварын улсын байцаагчийн Газрын төлбөр тогтоох тухай 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18/546 тоот актаар Д.Ж*******д 2007-2008 оны газар ашигласны төлбөрт 44,000 төгрөг төлүүлэхээр тогтоосон байна.
5.4. Д.Ж*******аас гараашийн төлбөрт 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөгийг “Б” СӨХ-д, газрын төлбөрт 2009, 2010 оны газрын төлбөрт 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 44,000 төгрөг, 2016, 2017 оны газрын төлбөрт 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 95,040 төгрөг тус тус төлсөн баримтуудыг ирүүлсэн.
5.5. “А*******” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр “Д.Ж*******ын эзэмшлийн Баянгол дүүргийн 1, 42 дугаар байрны баруун талд байрлалтай автогараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 15,280,000 төгрөг байх боломжтой болохыг тодорхойлж байна” гэсэн дүгнэлт гаргасан байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Д.Ж*******ын эзэмшиж байсан гарааш нь дээрх А/446 тоот захирамжид дурьдсан 110 гарааш, А/173 тоот захирамжид дурьдсан 748/хавсралтын 31-д заасан 110/ ширхэг гараашид багтсан гэх агуулгаар тайлбарласан ба 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гараашийн газрыг албадан чөлөөлсөн, тухайн газарт Ногоон байгууламж бүхий орчны тохижилт (Улаанбаатар, Баянгол дүүрэг) ажлын даалгаврын дагуу тохижилтын ажил хийгдсэн тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0541 дүгээр шийдвэрээр “Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийн дагуу баригдсан гараашийг нэхэмжлэгч Ө.Цэ, Ш.Б, М.Б*******, Д.О, Н.Э*******, Б.Б, Д.С, А.Э, Ж.У, Т.З нар эзэмшиж байгаа эрх зүйн харилцаа байгааг тогтоон хүлээн зөвшөөрч ...” гэж шийдвэрлэсэн байх ба ингэхдээ “...захиргаанаас /Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба/ нэхэмжлэгч нарыг гарааш худалдан авахыг зөвшөөрч, бичиг баримтыг нь хүлээн авч, гараашийн доорх газрыг ашигласны төлбөрт газрын төлбөр төлүүлэхээр акт тогтоох зэргээр гарааш эзэмших-ийг зөвшөөрсөн үйлдлийг хийсээр ирсэн байх тул захиргааны тус үйлдэлд итгэж, гараашийг худалдан авч, эзэмшсэн эдгээр иргэдийн итгэлийг хууль ёсоор үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тэдгээрийг зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан үндэслэлээр гараашийг албадан буулгахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимтай нийцэхгүй байна” гэж дүгнэжээ.
/https://shuukh.mn/single_case/13544?daterange=2023-01-01%20-%202025-09-15&id=1&court_cat=3&bb=1/
8. Дээрхээс үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газрыг эзэмших эрхтэй болох нь тогтоогдоогүй, зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн тул маргаан бүхий захирамжууд хуульд нийцсэн” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй, хариуцагч нь Баянгол дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба нь маргааны бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
9. Учир нь маргаан бүхий актуудын үндэслэл болж буй Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтууд нь тухайн газрыг эзэмших, ашиглах аливаа зөвшөөрлүүд олгогдож байгаагүй тохиолдолд хэрэгжих агуулгатай болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “иргэд зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр гарааш барьсан эсэх буюу тус хуулийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөл үүссэн эсэхийг тогтоосноор уул маргаан шийдвэрлэгдэхээр байна” гэж, Засаг даргын 1999 оны Б/128, Б/114 дугаартай захирамжуудыг үндэслэн иргэд гарааш худалдан авсан, газрын төлбөр төлж бодитоор эзэмшсэн үйл баримтыг “газар дээр зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж бариагүй, гараашийн барилгыг дур мэдэн эзэмшсэн гэж үзэхээргүй” гэж тус тус дүгнэснийг энэхүү хэргийн нэхэмжлэгч Д.Ж*******ын нэхэмжлэлийн тухайд адилтган тайлбарлахаар байсныг хариуцагч нь анхаараагүй, маргаан бүхий шийдвэрүүдийг гаргаж, нэхэмжлэгчийн гарааш байрлаж байсан гараашийг албадан буулгасан буруу байна.
10. Өөрөөр хэлбэл, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба нь маргаан бүхий газрыг 1999 онд гараашийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг үндэслэн баригдсан гараашнаас нэхэмжлэгч худалдан авч эзэмшсэн байхад газрыг үргэлжлүүлэн эзэмших эрхийг хариуцагчаас олгоогүй, газар ашигласны төлбөрийг хураах ажиллагааг зогсоосон, шүүхийн дээрх 541 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрч маргаагүй атлаа нэхэмжлэгчийг газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашигласан гэж үзэж газар чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлсэн нь өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт болох “...Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийн дагуу баригдсан гараашийг ... эзэмшиж байгаа эрх зүйн харилцаа байгааг тогтоон хүлээн зөвшөөрч” шийдвэрлэснийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэж, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасантай холбон хэрэглээгүй нь хуульд нийцэхгүй.
11. Хэдийгээр нэхэмжлэгч нь дээрх иргэдийн хамт нэхэмжлэл гаргаагүй, гараашийн газрыг эзэмшиж байгаа эрх зүйн харилцаа байгааг хүлээн зөвшөөрүүлэхээр маргаагүй боловч Д.Ж******* нь дээрх хэргийн нэхэмжлэгч нартай зэргэлдээ, ижил үндэслэлээр баригдсан гараашийг эзэмшиж байсан нь 5.3 дахь хэсэгт дурьдсан баримтуудаар тогтоогдож байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд нэхэмжлэгчийн “... гарааш эзэмшиж байгаа эрх зүйн харилцаа байгаа”-г мөн хүлээн зөвшөөрөх учиртай.
12. Энэ тохиолдолд хариуцагч нь 541 дугаартай шүүхийн шийдвэрт “... хэрэв хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нийтийн эзэмшлийн зам талбайн хэлбэрээр газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн бол тухай газар дээр зохих зөвшөөрлийн дагуу баригдсан гарааш эзэмшиж байсан иргэдийн гараашийг эзэмших эрх хамгаалагдсан энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасны дагуу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагаврыг нь нөхөн төлөх байдлаар шийдвэр гаргах ёстой байхад зохих зөвшөөрөлгүйгээр газрыг дур мэдэн эзэмшсэн, газар дээр барилга байгууламж барьсан үндэслэлээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байх тул цаашид маргаан бүхий гараашууд байрлаж буй газрыг нийтийн эзэмшлийн зам талбайн хэлбэрээр нийтээр ашиглахаар төлөвлөсөн бол нөхөн төлбөр өгөх байдлаар, маргаан бүхий актыг гаргах бодит нөхцөл байдалд нийцүүлэх шаардлагатай, эдгээр асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч уг асуудлыг судалсны үндсэн дээр дахин захиргааны акт гаргах нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэснийг хэрэгжүүлсний үндсэн дээр дараагийн шийдвэрийг гаргах шаардлагатай байжээ.
13. Гэтэл маргааны тохиолдолд хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын алба нь нөхөх төлбөрийн асуудлыг шийдвэрлэлгүйгээр, маргаан бүхий актуудыг гаргаж, улмаар уг актууд хэрэгжиж гараашийн газрыг албадан чөлөөлсөн буюу гарааш нураагдсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжууд, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гараашийг нурааж газар чөлөөлөх ажиллагааг албадан явуулсныг тус тус хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
14. Хохирол гаргуулах нэхэмжлэлийн тухайд:
14.1. Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446 дугаар захирамж нь ..., 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйл, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар тогтоолд үндэслэсэн, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас маргаан бүхий газарт “тоосгон гараашуудын газрыг чөлөөлж, тохижилт бүтээн байгуулалт хийх”-ээр төлөвлөгдсөн, газрыг албадан чөлөөлөх, хууль болон хурлын шийдвэрийг биелүүлэх эрх хуулиар хариуцагчид олгогдсон, нэхэмжлэгчийн газар ашиглах хугацаа дуусгавар болсон хэдий ч нэхэмжлэгч нь захиргааны өмнө гаргасан шийдвэр/газар эзэмшүүлэх, ашиглуулах тодорхой хугацаа заагаагүй/-т үндэслэн тоосгон гарааш худалдан авч эзэмшсэнийг хариуцагчаас үл хайхран гараашийг албадан буулгаж эд хөрөнгийг хохирол учруулжээ.
14.2. Түүнчлэн маргаан бүхий газарт гарааш эзэмшиж байсан иргэн А.Од үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй гэсэн үндэслэлээр гараашийн нөхөх олговорт 700мкв газрыг дүйцүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01-08/711 тоот албан бичгээр тогтоогдов.
14.3. Энэ тохиолдолд ижил байршилд, ижил материалаар баригдсан, ижил зориулалт бүхий гараашийн барилга бүхий газрыг үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээгээр баталгаажсан үндэслэлээр ялгаатай авч үзэх нь Газрын тухай хуулийн газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй тул нэхэмжлэгчийн “хохирол гаргуулах” нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
14.4. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчид учруулсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
15. Д.Ж*******аас Нийслэлийн Засаг даргад холбогду гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн тухайд,
15.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
15.2. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжаар “...Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх ... ажлыг зохион байгуулсугай” гэж шийдвэрлэсэн буюу тус захирамж нь байгууллагын дотоод зохион байгуулалтын шинжтэй, гадагш чиглээгүй, эрх зүйн үр дагавар үүсгээгүй, захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу Д.Ж*******аас Нийслэлийн Засаг даргад холбогду гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул иргэдийн төлөөлөгчийн “Нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна” гэх дүгнэлт үгүйсгэгдэж байгаа болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.7, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ж*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/446, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжууд, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гараашийн газрыг албадан чөлөөлсөн үйл ажиллагааны нэхэмжлэгч Д.Ж*******д холбогдох хэсгүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, гараашын нөхөн төлбөр 15,280,000 төгрөгийг Д.Ж*******д олгохыг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг баримтлан Д.Ж*******аас Нийслэлийн Засаг даргад холбогду гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Э.АЗБАЯР
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР