2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/03033

 

2025 он 04 са ы 17 дөр

192/ШШ2025/**************3

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.*******түвшин би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, Ерөнхий сайд *******ын гудамж, ******* банкны төв байранд байрлах, ******* банк ХК /РД:*******/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *******-р хороо, ******* вилла хотхон, ******* давхар, *******0 тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 46,379,699 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* банк ХК нь У.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,379,699 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлага 46,379,699 төгрөгийн 8,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 38,379,699 төгрөгийг хариуцагч У. нь 2025 оны 04-р сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч У.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,379,699 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлага 46,379,699 төгрөгийн 8,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 38,379,699 төгрөгийг хариуцагч У. нь 2025 оны 04-р сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.

5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлага 46,379,699 төгрөгийн 8,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 38,379,699 төгрөгийг хариуцагч У. нь 2025 оны 04-р сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталжхэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389,900 төгрөгийн тал хувь 194,950 төгрөгийг улсын төсвийн данснаас, 194,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН