2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/03158

 

 

 

 

 

 

 

   202******* он     04 са ы   дөр

                         192/ШШ202*******/031*******8

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, *******-р хэсэг, ******* хотхон, *******3-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:ТА890904*******/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1*******-р хороо, байр, тоот хаягт оршин суух, овогт ын /РД:ЧМ83*******0301/,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт *******0,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.******* нь А.д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт *******0,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжилсэн *******0,000,000 төгрөгийг хариуцагч А. нь 202******* оны 07-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 202******* оны 08-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 202******* оны 09-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 202******* оны 10-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 202******* оны *******-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт *******0,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч А. нь нэхэмжлэгтэй уг төлбөрийг 202******* оны 07-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 202******* оны 08-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 202******* оны 09-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 202******* оны 10-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 202******* оны *******-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д “...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана.” гэж тус тус заасан.

*******.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжилсэн *******0,000,000 төгрөгийг хариуцагч А. нь 202******* оны 07-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 202******* оны 08-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 202******* оны 09-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 202******* оны 10-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 202******* оны *******-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,9*******0 төгрөгийн тал хувь 203,97******* төгрөгийг улсын төсвийн данснаас, 203,97******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            В.АМАРТҮВШИН