Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2025/0636

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Т.Гангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “О*******” ХХК, РД:*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.З*******, Ш.Д*******,

Хариуцагч: “Т*******” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ү,

Хариуцагч: “Т*******” ХХК-иас зарласан Т дугаартай “К” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө,

Гуравдагч этгээд: “Г” ХХК, төлөөлөгч Э.Б, өмгөөлөгч Я.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: “Т*******” ХХК, “Т*******” ХХК-иас зарласан Т дугаартай “К” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Т*******” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07/1754 дугаартай “О*******” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Т*******” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07/1753 дугаартай “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Т*******” ХХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийн /үнэлгээний хорооны зөвлөмж/ 2 дахь хэсэг болох “Г” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, “Т*******” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Т дугаартай “К” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо “О*******” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн тул “О*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг “Т*******” ХХК-д даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч С.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д*******, Х.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, Т.Ү, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1.  “Т*******” ХХК-иас 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Кийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Т тоот тендер шалгаруулалтыг зарлаж, тус төсөл арга хэмжээний ажлын тендерийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нээсэн.

1.2. Уг тендер сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “О*******” ХХК, гуравдагч этгээд “Г” ХХК, “Э” ХХК-ийн түншлэл болон “Э” тус тус оролцож, материалаа хүргүүлсэн .

1.3.Тендер шалгаруулалтын явцад захиалагчаас 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Г” ХХК, “Э” ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгосон.

1.4. Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11/4404 дүгээр албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн “Г” ХХК, “Э” ХХК-ийн түншлэлийн тендерт гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгасан.

1.5. Үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дахин үнэлгээ хийж, “О*******” ХХК-ийн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтыг үндэслэн татгалзаж, “Г” ХХК, “Э” ХХК-ийн түншлэлийн тендерт гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг дахин гаргасан.

1.6. Уг шийдвэрийг “О*******” ХХК-иас эс зөвшөөрч Сангийн яаманд дахин гомдол гаргасан ба Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/5844 дүгээр албан бичгээр “О*******” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагч “Т*******” ХХК-ийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгасан.

1.7. Үнэлгээний хороо 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, тендерийг дахин зарлах шийдвэрийг гаргасан байх бөгөөд захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээд Ц.Л “... та бүхний гаргасан шийдвэр чинь манай байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэх эрсдэлтэй, танай үнэлгээний хорооны шийдвэрээс шалтгаалан нийт ажиллагсдын эрх ашиг хөндөгдөж байх тул тендерийг үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй байна” гэх агуулгаар үнэлгээний хорооны зөвлөмжийг буцаах тухай албан бичгийг үйлдэж, гарын үсэг зурсан.

1.8. Үнэлгээний хороо 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, тендерт оролцогч “О*******” ХХК-ийн тендер нь ерөнхий шаардлагыг хангаж байгаа боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасан үндэслэлээр татгалзаж, “Г” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

1.9. Захиалагч 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07/1753 тоот албан бичгээр “Г” ХХК, “Э” ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгож, мөн өдрийн 07/1754 тоот албан бичгээр “О*******” ХХК-ийн тендерээс татгалзсаныг мэдэгдсэн.

1.10. Нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Т*******” ХХК, “Т*******” ХХК-иас зарласан Т дугаартай “К” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Т*******” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07/1754 дугаартай “О*******” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Т*******” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07/1753 дугаартай “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Т*******” ХХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийн /үнэлгээний хорооны зөвлөмж/ 2 дахь хэсэг болох “Г” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, “Т*******” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Т дугаартай “К” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо “О*******” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн тул “О*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг “Т*******” ХХК-д даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“Нэг. Тендер шалгаруулалтын явцын талаар:

“Т*******” ХХК-аас Т дугаартай “К”-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зарлаж, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тендерийг нээсэн. “О*******” ХХК нь уг тендер шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмуудын дагуу тендерийн материал бэлтгэн оролцсон боловч “Т*******” ХХК нь удаа дараа манай компанийн тендерээс хууль бус үндэслэлээр татгалзаж, тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад нийцээгүй “Г” ХХК-ийн тендерийг шалгаруулж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Уг тендер шалгаруулалтад 3 оролцогч оролцсон бөгөөд “Т*******” ХХК нь тендерийг хянан үзэж, үнэлээд 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 07/1176 дугаар мэдэгдлээр манай компанийн тендерийг шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр татгалзаж, “Г” ХХК-ийн тендерийг шалгаруулсан.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч “О*******” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянан үзээд Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11/4404 дүгээр албан бичгээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Г” ХХК-ийн тендер нь захиалагчийн баталсан тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаагүй, уг үндэслэлээр гомдол гаргасан “О*******” ХХК-ийн гомдол үндэслэлтэй болохыг дүгнэж, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгон, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Үнэлгээний хороо Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу тендер шалгаруулалтыг үнэлгээг дахин хийж, захиалагчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 07/1559 дүгээр мэдэгдлээр манай компанийн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан үндэслэлээр шаардлагад нийцээгүй гэж үзэн, манай компанийн тендерээс татгалзаж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, Сангийн яамны шийдвэрт дурдсан илэрхий зөрчлүүдтэй “Г” ХХК-ийн тендерийг дахин шалгаруулсан.

“Т*******” ХХК-ийн “О*******” ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэл болох хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй хэрэг нь Иргэний хуульд заасан худалдан авах гэрээ болон гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хэрэг, маргаан огт биш бөгөөд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ДШМ/41 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, энэ нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 289 дүгээр албан бичгээр нотлогдож байгаа болно. “Т*******” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, “О*******” ХХК-ийн тендерт оролцох, өрсөлдөх, хуулийн дагуу шалгарч, ажил гүйцэтгэх боломжийг хууль бус үндэслэлээр хязгаарласан шийдвэрийг дээрх байдлаар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Сангийн яаманд дахин гомдол гаргасан.

Сангийн яам гомдлыг хянан үзээд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/5844 дүгээр албан бичгээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Г” ХХК-ийн тендерийг хянан үзэж, тус яамны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11/4404 дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн тул Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 4.5-д “Хуулийн 28.1.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг Сангийн яам хянан шийдвэрлэснээр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг даалгасан нөхцөлд захиалагч өмнөх оролцогчид дахин гэрээ байгуулах эрх олгосонтой холбоотой гомдлыг хуулийн 59.5-д зааснаар шийдвэрлэж хариу өгсөн асуудал гэж үзэж, хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасны дагуу гомдлыг өмнө нь шийдвэрлэж хариу өгсөн гэх үндэслэлээр дахин хянаагүй. Харин “О*******” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д нийцээгүй болохыг дүгнэж, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгон, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

Гэтэл үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, “Т*******” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07/1754 дүгээр албан бичгээр танай компанийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан ерөнхий шаардлагыг хангаж байна, шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн боловч хуулийн 27.5-д заасны дагуу санал болгосон тендерийн үнэ нь хамгийн багаар эрэмбэлэгдээгүй гэх үндэслэлээр “Г” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон. Дээрх байдлаар “Т*******” ХХК нь захиалагчийн баталсан тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлага хангаагүй “Г” ХХК-ийн тендерийг шалгаруулж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, тендерт хуулийн дагуу оролцож буй “О*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Хоёр. “О*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ” гэж заасан боловч захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Г” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичгийн шаардлага хангахгүй байгаа талаар Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11/4404 дүгээр гомдол хянасан тухай албан бичигт дүгнэсэн. Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 1.3-т “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэж заасан боловч Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11/4404 дүгээр гомдол хянасан тухай албан бичигт дурдсан дараах зөрчлүүдийг үл харгалзан, захиалагчаас тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй “Г” ХХК-д дахин гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл болон дээрх журмыг ноцтой зөрчиж байна. Үүнд:

2.1. Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11/4404 дүгээр “Гомдол хянасан тухай” албан бичгийн 9-16 дахь хэсэгт “Г” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендер шалгаруулалтын зааварчилгааны өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 2.1, ТШЗ 19.1, ТШЗ 19.2, ТШЗ 18.2 болон ажлын даалгаварт заасан шаардлагуудыг хангаагүй, тус компанийн тендерийг шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй болохыг дүгнэсэн. Гэтэл захиалагчаас Сангийн яамны шийдвэрийг биелүүлэлгүй, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй компанид гэрээ байгуулах эрх олгосон.

2.2. Дээрх зөрчлүүдээс гадна “Г” ХХК-ийн тендерт дараах ноцтой зөрчлүүд байна.

2.2.1. Тендер шалгаруулалтын баримт бичгийн “Т*******” ХХК-ийн ажилтнуудад халуун хоол, цайгаар тасралтгүй үйлчилгээ үзүүлэх ажлын даалгаврын /цаашид ажлын даалгавар гэх/ 7. Тусгай шаардлагууд хэсэг, хоол үйлдвэрлэлд тавигдах шаардлагад “Хоолны орц нормыг тооцоолж удирдлагаар батлуулсан технологийн карт мөрддөг байна. Тус технологийн картыг мөрдлөг болгон ажиллах ба дур мэдэн тухайн хоолны орцод өөрчлөлт оруулахгүй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах” гэж заасан. “Г” ХХК-ийн тендерт ажилтнуудад үйлчлэх хоол тус бүрийн орц, нормыг батлуулсан технологийн картыг хавсаргаагүй, зөвхөн 2 ширхэг технологийн карт хавсаргасан нь дээрх шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, ажилтнуудад дээрх 2-оос өөр ямар орц, нормтой хоолоор үйлчлэх нь тодорхойгүй байгаа нь ноцтой зөрчил юм.

2.2.2. Ажлын даалгаварын 7. Тусгай шаардлагууд хэсэг, хоол үйлдвэрлэлд тавигдах шаардлагад “Хоолны тос, давс хэмжих зориулалтын багажтай байх ба өдөр бүр бүртгэл хөтлөлт хийдэг байх”, “Хоол олгох үеийн хэмийг тухай бүр хянах хэмжилтийн багажтай байх”, “Өрөө тасалгааны хэм хэмжигч багажтай бүртгэл тогтмол хөтөлдөг байх” гэх тусгайлсан шаардлагуудыг заасан боловч тендерт оролцогч “Г” ХХК-ийн тендерт эдгээр баримт, мэдээлэл огт байхгүй байна. Үүнээс үзвэл тус компанийн тендер хоол үйлдвэрлэлд тавигдах шаардлагыг бүрэн хангахгүй байх бөгөөд тус компани захиалагчтай гэрээ байгуулсан тохиолдолд төрийн өмчийн хөрөнгөөр худалдан авах ажилтнуудад зориулсан хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ чанарын шаардлагад нийцэхгүй байх ноцтой эрсдэлтэй байна.

2.2.3. Ажлын даалгаварын 7. Тусгай шаардлагууд хэсэг, Эрүүл ахуй-ХАБ-ын шаардлагад “Хоолны дээжийн шинжилгээг улирал бүр мэргэжлийн лабораторид өгч байх”, “Хоолны газрын нийт ажилтнуудыг жилд тогтоосон хугацаанд Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан бүртгэл хөтөлдөг байх” гэж заасан боловч тендерт оролцогч “Г” ХХК-ийн тендерт энэ талаар баримт, мэдээлэл огт ирүүлээгүй байна.

2.2.4. Ажлын даалгаврын 5.2. Үйлчилгээ үзүүлэх үед хэрэгжүүлэх шаардлага, хамтран ажиллах үйл ажиллагаа хэсгийн 2-т “Хоолны газрын үйлчилгээний зааланд мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан хяналтын жин байрлуулж ажиллуулна”, 3-т “Үйлчилгээний зааланд хоолны илчлэг болон хүнснээс авч болох шимт бодис, эрүүл зөв хооллолтыг уриалсан мэдээллийн самбаруудыг өнгө үзэмжтэй хийн байрлуулж, тогтмол шинэчлэн сайжруулах”, 4-т “Хоолны цэсийг үйлчилгээний зааланд электрон болон LED дэлгэцээр илчлэг, тухайн хоолны онцлогийг гаргадаг байх” гэж заасан. “Г” ХХК-ийн тендерт дээрх мэдээллүүдийг огт ирүүлээгүй байх ба хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлэх үед хэрэгжүүлэх захиалагчийн дээрх шаардлагуудыг тус компани хангах эсэх нь тодорхойгүй байх тул шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж үзэж байна.

2.2.5. Тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.3-т “Түншлэлийн хувьд төлөөлөх эрх бүхий гишүүн, гишүүн хамтдаа ТШЗ-ын 18, 19-д заасан чадавхын болон туршлагын шаардлагыг бүрэн хангасан байна” гэж заасан. “Г” ХХК нь “Э” ХХК-тай түншлэлээр тендерт оролцсон байх бөгөөд түншлэгч “Э” ХХК нь ТШЗ 19.1, 19.2-т заасан шаардлагыг хангах эсэх нотлох баримт бичиг, мэдээллийг огт ирүүлээгүй байна. Үүнээс үзэхэд, захиалагчийн баталсан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1, 19.2-т заасан техникийн чадавх, туршлагын талаар мэдээлэл түншлэлийн гишүүн “Э” ХХК огт ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж байна.

2.2.6. Мөн Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2-т “санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт 2021, 2022, 2023 он тус бүрийг ирүүлэх” гэж заасан боловч “Г” ХХК-ийн тендерт түншлэлийн гишүүн “Э” ХХК-ийн аудитын дүгнэлтийг ирүүлээгүй байна.

2.2.7. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 31.1-т “Тендер үнэлэх үндсэн шалгууруудыг харьцуулах үнээс өөрөөр тогтоох эсэх:... бусад тохиолдолд Үгүй гэж бич” гэж заасан боловч “Г” ХХК-ийн тендерт энэ талаарх мэдээллийг ирүүлээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3,  106.3.1-т “захиргааны акт, хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.4-т “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан. Үнэлгээний хороо нь “О*******” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн. Иймд тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад нийцээгүй “Г” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т зааснаар үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл болох “О*******” ХХК-ийн тендерээс татгалзаж, “Г” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан шийдвэр, “Т*******” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07/1754 дүгээр мэдэгдэл болон “Г” ХХК-ийг шалгаруулсан мэдэгдлүүдийг тус тус хүчингүй болгож, тендерийн үнэлгээний хороо “О*******” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн тул гэрээ байгуулахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

3. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар: Тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/5844 дүгээр албан бичгээр “Г” ХХК-ийн тендерийг гомдолд дурдсан асуудлын хүрээнд хянан үзэж хариу хүргүүлсэн гэх үндэслэлээр тус компанийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг дахин хянан үзэх боломжгүй гэх үндэслэлээр хянаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-т зааснаар зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 4.5-д “Хуулийн 28.1.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг Сангийн яам хянан шийдвэрлэснээр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг даалгасан нөхцөлд захиалагч өмнөх оролцогчид дахин гэрээ байгуулах эрх олгосонтой холбоотой гомдлыг хуулийн 59.5-д зааснаар шийдвэрлэж хариу өгсөн асуудал гэж үзэж, хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасан.

Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11/4404 дүгэр албан бичгээр Тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй “Г” ХХК-д захиалагчаас дахин гэрээ байгуулах эрх олгож, тендерийн шаардлагад нийцсэн “О*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй асуудлаар Сангийн яаманд хандах боломжгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Үнэлгээний хорооны 7 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр, захиалагчийн шийдвэрүүд үндэслэлгүй байгаа нь харагдаж байна. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс тухайн “Г” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцсэн талаар ямар ч тайлбар гаргасангүй. Алдаатай гэж ярьж байсан атлаа шийдвэр гаргахдаа их биш зөрүү гэж шийдвэрлэдэг. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг шууд зөрчиж байна. Нэхэмжлэгч эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандахад хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан талаар асуудлыг ярьдаг. Шалгагдаж байгаа эсэх талаар асуудлаар эрх зүйн байдлыг дордуулах эрх хэнд ч байхгүй. Нөгөө талдаа нэхэмжлэгч талаас тендерт оролцож болох эсэх талаас статусаа тодорхойлуулах гэж оролцоогүй. Кийн үйлчилгээг үзүүлэх, стандартад нийцсэн, эрүүл, чанартай хоол хийе гэх үйлчилгээг санал болгож байгаа. Гэтэл хариуцагчаас стандарт, хоолны үйлчилгээг ярьдаггүй. Яг баримт бичгийн түвшинд боловсруулаад өгөхөд шаардлагад нийцэж байгаа боловч үнийн санал биш байна гэдэг. Өнөөдрийн хуралдаанд ч, өмнөх шүүхийн ажиллагаанд ч үнийн саналтай холбоотой тайлбар гаргадаггүй. Одоогийн байдлаар үнийн хувьд 80- 100 сая төгрөгийн хэтрэлттэй явж байгаа. Гэхдээ ажилчдын тоо хүрэхгүй гэж байгаа. Төсөв захиран зарцуулах эрх бүхий этгээд ийм хариуцлагагүй байж болох уу? Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх талаар 2 дугаар бүлэгтээ заагаад 4 дүгээр бүлэгтээ хэрхэн төлөвлөх талаар заасан. Хуулийн 44.1-д Захиалагч батлагдсан төсөвт туссан төсөл, арга хэмжээ бүрээр худалдан авах ажиллагааг үр ашигтай төлөвлөж, батална гэж заасан. Өнөөдөр үр ашигтай байгаа нь хаана байгаа вэ? Нэхэмжлэгчээс үнийн саналын 21,800 төгрөгөөр ирүүлсэн. Гэтэл бага үнийн саналтай гэж шалгаруулаад гэрээ байгуулахдаа 22,000 байгуулсан. Хаана нь худалдан авах ажиллагааны тэгш эрх, шударга ёс, үр ашиг нь байгаа вэ? Төсөв захиран зарцуулагч нэг компанидаа илт давуу байдал олгож байгаа бол бусад нь орох шаардлага байхгүй. Шүүхийн процессын шатанд явж байхдаа шүүх хуралдааныг хойшлуулж байж байгаад өнөөдөр төсөв дууссан, гэрээ дууссан, эрх хэрхэн сэргэх юм гээд ярьж байгаа бол яаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу үр ашигтай захиран зарцуулаад, шударга ёсыг хангаж байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан шүүхээр эрхээ хамгаалуулах эрхийн хүрээнд шүүхэд хандсан. Захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг хянуулах нь бидний эцсийн зорилго болж байна. Ажил үйлчилгээ тул эрхээ хангуулах боломж байгаа. Гэрээний хугацаа дууссан дараагийн тендерээ бэлдэж байна гэх маягаар нэг, хоёр сарын хугацаанд давуу байдал бий болгоод төсвийг дураараа захиран зарцуулаад явж байна. Энэ үйл ажиллагааг шүүхээс зогсоож өгөөч гэж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Маягт №1- ээр гэрээний үнийн дүнг заадаг. Нэгж хоолыг ямар үнээр хэдэн хүнд, хэдэн удаа өгөх тухай өгөх зөвлөмжийн өгөгдөл байгаа. Тиймээс оролцогч компаниуд үнийн саналаар өрсөлдөхийн тулд тухайн жишиг үнээс их, бага өгөх эсэхээ шийдвэрлэдэг. Гэтэл “Г” ХХК-ийн зүгээс нэгж үнийн задаргаагаа ирүүлээгүй. Маягт №1-т заасны дагуу ерөнхий дүнгээр үнийн саналаа ирүүлсэн. Ямар баримтад үндэслэж нэгж үнийн саналыг тооцсон талаар асуусан юм. Тооцоолж үзэхэд “Г” ХХК тендер хүчинтэй байх хугацаанд нэгж үнийн санал тендерийн зөвлөмжид заасны дагуу ирүүлээгүй. Нийт нэг үнэ л базаад гаргасан. Хийгдсэн гэрээ нь хүний тоо ихсэх эсэхээс үл хамааран тухайн жилдээ төсөвт өртгөөс хэтрүүлэхгүйгээр үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэтэл гэрээ байгуулахдаа нэгж үнийн саналыг тендерт зарласан төсөвт өртгийн дагуу буцаан тооцсон. Тэгэхээр нийтдээ 7,031,210,000 төгрөгийн үнэтэй буюу санал болгосон үнээсээ дүн нь ихэссэн байна. Тухайн үнийн дүнгээс 80,000,000 төгрөгийн зөрүү гарч, илүү үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан. Энэ нь анхнаасаа бага үнийн санал өгөөд, дараа нь нэгж хоолны үнээ өсгөөд ир гэх зохион байгуулалттай байсан. Санаатайгаар нэгж үнийн санал өгөхгүй байж байгаад дараа нь хамгийн бага үнэлгээтэй гэж шалгаруулаад гэрээгээ байгуулахдаа үнийн дүнг өсгөөд байна. Гуравдагч этгээд нэгж үнийн саналыг ирүүлээгүй тул харах боломжгүй. Харин гэрээнд өдрийн хоол 22,000 төгрөг, өдөр, оройн цай 3,300 төгрөг болж байгаа. Хэтэрсэн, 6,947,422,000 төгрөгөөс хэтрээд 7,030,210,000 төгрөг болгож гаргаж ирсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу бараа худалдан авах, ажил, үйлчилгээ үзүүлэх онцлогтой талууд байгаа. Ороолцогч нь бараа нийлүүлэх бол маргаан үргэлжлүүлэн явах шатанд үйлчлэлийг зогсоогоогүй тохиолдолд бараа нийлүүлэгдэж, гэрээ дууссан байдаг. Гэтэл ажил, үйлчилгээний тухайд гэрээ үргэлжлээд явж байдаг. Өнөөдрийн тухайд гэрээг дүгнэсэн акт зэрэг баримт гараагүй байна. Өмнөх гэрээ үргэлжлээд явж байгаа тул бид нэхэмжлэлийн шаардлагуудаа хангуулаад 7 хоног ч байсан хамаагүй ажил, үйлчилгээгээ явуулах нь бидний эцсийн зорилго.

Гэм бурууг шүүх эцэслэн тогтоогоогүй тохиолдолд гэм буруутай гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Гэтэл хариуцагчаас шүүхийн шийдвэр гараагүй байхад манай компанийг ялласан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас хохирч байна. Үнэлгээний хорооны шийдвэрт энэ талаар дурдагдаагүй. 462 дугаар шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд бичгээр хариу тайлбартаа:

“Тус компанийн эдийн засгийн болон хүн хүчний хэмнэлттэй горимоор ажиллах, компанийн алдагдлыг бууруулж Нийслэлийн ард иргэдэд олгож байгаа шахмал түлшний нэгж өртгийг бууруулах төр засгийн бодлогын хүрээнд 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 3 үйлдвэрийн нийтийн хоолны үйлчилгээг Кийн үйлчилгээнд шилжүүлэх ажиллагаа хийгдсэн. Үнэлгээний хороо /цаашид ҮХ гэх/-г 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан бөгөөд худалдан авах ажиллагааны хуулийн дагуу ажиллагааг хийж хугацаанд нь тендерийг нээж сонгон шалгаруулах анхны хурлыг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хийсэн байна. Тендерт 3 оролцогч орсноос гишүүдийн олонхын саналаар хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Г” ХХК-ийг шалгаруулжээ. Сангийн яамнаас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “О*******” ХХК-иас гаргасан гомдлыг хянаад тендер шалгаруулалтыг дахин үнэлгээг хийх шаардлага ирүүлсэн билээ. Үүний дагуу үнэлгээний хороо нь дахин үнэлгээг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хийсэн бөгөөд энэ үед оролцогч буюу гомдол гаргагч “О*******” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.6 заалтыг зөрчсөн материал ирүүлсэн эсэхийг тодруулах шийдвэрийг гаргасан. Уг тодруулгаар Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024\ШЦТ190, 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дагуу 2023/ШЦТ/462 тогтоолуудын хуулбарыг шүүхээс ирүүлсэн бөгөөд ҮХ нь гомдол гаргагч “О*******” ХХК-ийг “Эрдэнэт УҮГ-ын кийн тендерт 2017 онд орж байхдаа болон 2019 онд орохдоо авлига өгөх гэмт хэрэг үйлджээ гэж үзэн “О*******” ХХК-ийн захирал Ш.Д*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж 3.0 сая \2.7 сая төгрөгөөр торгох, “О*******” ХХК-ийг 22.5-ийн 3 дахь хэсэгт зааснаар 120.0 сая төгрөгөөр торгож, нийтийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасаж шийдвэрлэсэн нь тогтоогдсон байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.6 заалт үнэлгээний хороо нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж “7.1.6.дараах этгээдийн аль нэг нь авлигын, эсхүл мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, 7.1.6.а. оролцогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд:, 7.1.6.в. оролцогчийн Компанийн тухай хуулийн 84.1-д заасан эрх бүхий албан тушаалтан”-ыг зөрчсөн байна гэдэг нь үндэслэлээр “О*******” ХХК-ийг хуулийн ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэн өрсөлдөөнөөс хасаж дахин бага үнийн санал өгсөн үндэслэлээр “Г” ХХК-ийг шалгаруулсан болно.

Энэхүү шийдвэрийг үнэлгээний хороо гаргаж байх цаг дор Орхон аймгийн анхан шатны шүүхийн 462, 190 тоот шийдвэрүүд дээр уг хэргийн оролцогч нараас давж заалдсан тухай шүүхийн мэдээлэл үгүй, гомдол гаргагч “О*******” ХХК нь өөрөө энэ талаар мэдээлэл ирүүлээгүй болно. ҮХ-ноос хамгийн сүүлийн 190 тоот шийтгэх тогтоол нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гарсан бөгөөд албажих хэргийн оролцогчдын эрхээ эдлэх хугацаа зэргийг тооцож үзээд давж заалдах шатны шүүхийн шийдвэр Шүүхийн цахим мэдээллийн санд тавигдаагүй байгаа мөн холбогдох Шүүхийн ирүүлсэн албан тоотод энэ талаар дурдаагүй байгаа анхан шатны шүүхийг шийдвэр баталгаажсан байна, нотлогдож байна гэж үзээд өрсөлдөөнөөс хасаж, ерөнхий шаардлага хангаагүй гэж үзсэн. Гэтэл Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь бидний шийдвэр гаргасан өдрөөс хойш 4 хоногийн дараа гарсан байна. Дээрх Үнэлгээний хорооны шийдвэрт “О*******” ХХК нь дахин гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/5844 тоот албан бичгээр “... Г ХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэртэй холбоотой асуудлыг хянан үзэх боломжгүй байна...” мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37,1 дэх хэсгийг баримтлан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.6 дахь заалт заасан нөхцөл “О*******” ХХК-д үүсээгүй байна гэж үзэн үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдлийн дагуу 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дахин хуралдаж доорх шийдвэрийг

1-д Оролцогч “О*******” ХХК-ийг хуулийн 7.1-д заасан ерөнхий шаардлагыг олонхын саналаар хангасан гэж үзэв, 2-т Тендерийг дахин зарлах зүйтэй гэж үзэв ... гэж гаргасан бөгөөд /Тендерийн үнэлгээний хорооны гишүүд санал хуваагдаж тодруулбал 2 гишүүн нь: -Оролцогч “Г” ХХК, “О*******” ХХК-иудыг ерөнхий шаардлага хангахгүй байна хоорондоо маргаантай байгаа тул хоёуланг тендерээс хасах саналтай байна гэж,

2 гишүүн нь: -Оролцогч “О*******” ХХК-ийг ерөнхий шаардлага хангаж байх тул шалгаруулах нь зүйтэй гэж,

Мөн 2 гишүүн нь -Оролцогч “О*******” ХХК-ийг ерөнхий шаардлага хангаж байна гэхдээ “Г” ХХК-ийг бага үнийн саналаар ялуулах саналтай байна гэж... тус тус шийдвэрлэжээ/

Гэсэн хэдий ч захиалагчийн зүгээс шийдвэрийн 2 дахь заалтыг хүлээн авах боломжгүй байна. Танай хорооны гаргасан дүгнэлт, “Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн гишүүдийн өгсөн саналын тоо нь хуульд болон журамд заасан тодруулбал, Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51.7. “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан шаардлагыг хангахгүй байгаа нь хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа тул миний бие мөн хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргах боломжгүй байна. Мөн та бүхний гаргасан шийдвэр чинь манай байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэх эрсдэлтэй, танай үнэлгээний хорооны шийдвэрээс шалтгаалан нийт ажиллагсдын эрх ашиг хөндөгдөж байх тул тендерийг үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй байна. Иймд Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалаар батлагдсан хавсралт “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам”-ын 5.3-т “Захиалагч хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд зөвлөмж хууль тогтоомжид нийцэхгүй гэж дүгнэсэн бол зөрчлийг арилгуулахаар үнэлгээний хороонд буцаах тухай шийдвэрийг нэн даруй хүргүүлнэ” гэж зааснаар, мөн Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж танай зөвлөмжийг буцааж байна гэсэн шийдвэрийг гаргасан тул Үнэлгээний хороо нэн даруй дахин хуралдах нөхцөл үүссэн. Гэтэл ҮХ-ний бүрэлдэхүүн хуралдах боломжгүй болсон бөгөөд Үнэлгээний хорооны гишүүн С.М нь амаржсаны чөлөөтэй байгаа, гишүүн Х.А ээлжийн амралттай байгаа, хараат бус гишүүн Х.М нь Герман улсад зорчиж яваа, НБД дарга Б.Г нь хүндэтгэн үзэх шалтгаанаар Хятад улсад зорчих болсны улмаас Үнэлгээний хорооноос чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн зэргийг үндэслэн тендерийн хуульд заасан үндэслэлээр ГЗ-ын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/292 тоот тушаалаар чөлөөлж, нөхөн 4 гишүүнийг томилжээ.

Ийнхүү шинэчлэгдсэн үнэлгээний хороо нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж дахин үнэлгээг хийж, олонхын шийдвэрээр гомдол гаргагч “О*******” ХХК-ийг ерөнхий шаардлагыг тендерийн хуулийн 7,1,6 дахь шаардлага хангаж байгааг дахин тогтоож, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Г” ХХК-ийг шалгаруулж, нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендерийн хуулийн 57.4-д заасан үндэслэл үүссэн бий болсон тул гэрээг байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна. үүний дагуу шалгарсан “Г” ХХК-тай 2024 оны 08 дугаар сарын 01- ний өдөр кийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулжээ. Ийнхүү Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрүүд нь холбогдох хууль, журамд нийцэж байгаа бөгөөд тодруулбал худалдан авах хуулийн 27.1.Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ, 27.2.Тендерийн нээлтэд зарлагдсан тендерийн үнэ, үнийн хөнгөлөлтөд үндэслэн харьцуулах үнийг дараах байдлаар тооцно, 27.2.1.үнийн хөнгөлөлтийг оролцогчоос ирүүлсэн аргачлалын дагуу тооцох, аргачлал ирүүлээгүй бол тендерийн үнээс тооцох, 27.5. Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ, 51.1. Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна, 51.3. Үнэлгээний хороо нийт гишүүний дөрөвний гурваас багагүй тооны гишүүний ирцтэй хуралдсанаар хурлыг хүчинтэйд тооцно, 51.7. Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Захиалагч нь: мөн хуулийн 28.1. Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана, 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох, 57.4. Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж захиалагч шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол хянан шийдвэрлэх хугацаанд захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гаргахгүй. ... тус тус баримтлан ажилласан нь хавсралтаар илгээгдсэн нотлох баримтаар батлагдах болно” гэжээ.

3.2. Хариуцагч “Т*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан дарга нь ажлын шаардлагаар өөрчлөгдсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дундаас томилогдон орж ирсэн. Үнэлгээний хороонд ажиллаж байсан нарийн бичгийг хэрэгт оруулж ирсэн. Шүүхэд тухайн маргаан удаан хянан шийдэгдлээ. Хариуцагчийн зүгээс тухайн тендерийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нээж, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр сонгон шалгаруулалтыг нээсэн. Тухайн шалгаруулалтаар “Г” ХХК-тай 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээ хүчин төгөлдөр болсноор тухайн ажил үйлчилгээ эхэлсэн. Тухайн үед компанид 1500- 1800 хүн ажиллаж байсан. Өмнө нь 3000 хүн ажиллаж байгаад орон тооны дотоод зохион байгуулалтаар 1500- 1800 хүн ажиллаж байсан. Иймээс хоол нийлүүлэх үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой. Нэг хоног ч гэсэн ажилчдыг хоолгүй байлгаж болохгүй. Тиймээс гэрээг хийсэн. Тухайн гэрээний хугацаа дууссан. Гэрээг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулаад 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дууссан. Тухайн асуудал хэлэлцээд, гэрээг хүчингүй болгоод яах вэ? Дахиад гэрээг сэргээгээд “О*******” ХХК-ийг шалгаруулах ямар ч үндэслэл байхгүй. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс хоолоо идэх нь идээд, зарим нь ажлаасаа гараад бүтэц орон тооны зохион байгуулалт өөрчлөгдөж явсан. Манай компани нь тухайн үед “Эрдэнэс таван толгой” ХК-ийн охин компани байсан. Одоо нийслэл рүү шилжиж, бүтэц орон тооны өөрчлөлт болсон. Бид 3000 ажилтнаас цомхотгол, тушаал шийдвэрийн дараа одоогийн байдлаар 1800 гаруй хүн ажиллаж байгаа. Бүтэц орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор ажиллаж байсан 3 үйлдвэрээс 2 нь хаагдсан. Маргаан бүхий тендерийн гэрээний хугацаа дууссан тул одоо тухайн маргаан нь ямар ч ач холбогдолгүй болж байна. Тухайн гэрээ, сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг дахин сэргээснээр яах вэ? Ажиллаж байсан хүмүүсээс мөнгийг нь авах уу? гэх асуудал яригдана. Үнэлгээний хороонд миний бие орж ажиллаагүй. Гэхдээ хэргийн материалтай танилцахад тендер сонгон шалгаруулалт явагдаж байхад “О*******” ХХК-ийн удирдлагын зүгээс авлигатай холбоотой хэрэгт шалгагдаад шүүхийн шийдвэр гарсан байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тухайн тендерт оролцогч нь авлигын хэргээр шалгагдаагүй байх ёстой гэх заалтыг баримтлан сонгон шалгаруулалтыг шийдвэрлэсэн гэж бодож байна. Одоо тухайн сонгон шалгаруулалт, гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлээд яаг яах вэ? Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв.

3.3. Хариуцагч “Т*******” ХХК-иас зарласан Т дугаартай “К” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“Хуульд зааснаас Сангийн яаманд гомдол хянах 6-аас доошгүй хоногийн хугацаа байдаг. Сангийн яаманд нэг төрлийн гомдлыг нэг удаа хандах эрхтэй. Өмнө нь гаргасан гомдлыг Сангийн яам шийдвэрлээд, үнэлгээг дахин хийх тухай зөвлөмж ирсэн байсан. Үүний дараах гомдлын тухайд “О*******” ХХК-иас шууд шүүхэд хандах эрхтэй. Тэгэхээр Үнэлгээний хороо тендер хүчинтэй байх хугацаанд багтан гэрээ байгуулах үүрэгтэй. Тиймээс хүчинтэй хугацаагаа тооцож, ажлын 2-оос доошгүй өдрийн дотор гэх шаардлага оруулсан. Гэрээг байгуулахад гэрээний санхүүжилтийн дээд хэмжээ нь тендерийн үнийн дүн байдаг. Тендерт ирүүлсэн маягт №1 баримтын дагуу Үнэлгээний хорооноос үнэлгээ хийдэг. Тухайн маягтаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас ирүүлсэн үнийн саналыг харьцуулж, гуравдагч этгээд хамгийн бага үнийн санал ирүүлсэн. Тиймээс “Г” ХХК-ийн үнийн задаргааг бага үнийн саналтай хэсэгт оруулаад гэрээний үнийн дүн санхүүжилтийн үнийн дүн байна гэсэн заалтын дагуу оруулсан. Ажлын даалгаварт үйлдвэрийн ажилчдын ерөнхий тоо байгаа. Манай үйлдвэр гэрээндээ гүйцэтгэл гэх үг оруулдаг. Үйлдвэрийн гүйцэтгэл тогтворгүй байдаг тул нэгж үнийн дүнгээ баримтална, эсхүл “Г” ХХК-иас өөр үнийн дүн ирүүлж болно. Гэрээгээ байгуулахдаа маягт №1-д заасан ерөнхий үнээ баримтлаад, “Г” ХХК үйлдвэрийн ажлын даалгавар, тоо хэмжээг мэдэж байгаа тул үнийн задаргааг нь аваад гэрээнд тусгасан. Одоогийн байдлаар зөрүү гараагүй. Нийт 7.5 тэрбум төгрөгийн нийт төсөвтэй, нэгж үнийг 22 000 гэж өгсөн. Гүйцэтгэл, үйлдвэрийн тоо хэмжээтэй харьцуулахад өнөөдрийн байдлаар гарсан өртөг нийт төсөвт өртгөөс 1 тэрбум төгрөгөөр бага байгаа. Миний Үнэлгээний хорооны нарийн бичиг болсон нь 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдлээр болсон. Үнэлгээний хорооны 5 дугаар хуралдаанаас өмнө нь асуудлыг хянан шийдвэрлээд, Сангийн яаманд гаргасан гомдлын хариуд ирсэн зөвлөмжөөр хянан үзэх биш, үнэлгээг дахин хий гэсэн. Тиймээс дахин хянан зөвлөмж гаргасан. Өмнөх хурлуудаар үнэлгээний хүснэгтэд ирүүлсэн, ирүүлээгүй баримтуудыг жагсаагаад, ирүүлээгүй зүйлсэд нь сая дурдсан зүйлс орсон байна. Сангийн яамнаас хянан үзэх биш дахин үнэлэх зөвлөмж ирсэн тул тухайн шатнаас хойш л би тайлбарлаж байгаа. Өмнөх хуралдаанд Үнэлгээний хороо гэрээ байгуулах хэдий ч үйлдвэрийн ажилчдыг тасралтгүй хоолоор хангах ёстой. Их биш зөрүү гэж үзсэн тул түүний дагуу үргэлжлүүлсэн” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.

4.1. Гуравдагч этгээдийн төлөөлөгч “Г” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“1. Т******* ХХК-аас 2024 онд зарласан TT дугаартай “К”-ийн тендерт материалд Г ХХК нь цахимаар 20 файл хавсаргаж, тендерт оролцсон. Тус компани нь энэхүү тендерийн материалын шаардлагад нийцүүлэн “ТШЗ-19.2 техникийн чадавх нотлох” гэдэг нэртэй файлаар “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Бын 2024 онд баталсан 47 нэр төрлийн хоол бүхий “Хоолны жор, технологийн карт”-ыг хавсаргасан. “Хоолны жор, технологийн карт”-д 47 хоолны жор технологийг тодорхой тусгаж хавсаргасан байхад “О*******” ХХК-аас гаргасан нэхэмжлэлд зөвхөн 2 хоолны жор байгаа мэтээр илтэд худлаар шүүхэд мэдээлсэн байна.

2. Т******* ХХК-аас 2024 онд зарласан TTT дугаартай “К”-ийн тендерт материалд Г ХХК нь цахимаар 20 файл хавсаргаж, тендерт оролцсон. Тус компани нь энэхүү тендерийн материалын шаардлагад нийцүүлэн “Маягт-5-д “Т*******” ХХК-ийн ажилтнуудад халуун хоол, цайгаар тасралтгүй үйлчилгээ үзүүлэх ажлын даалгаварыг гүйцэтгэх аргачлалын танилцуулга, санал зөвлөмж”-ийг захиалагч компанийн ажлын даалгаварт тусгасан асуудал бүрээр тайлбарлаж тендерийн материалыг хүргүүлсэн. Тус тайлбарт хоол үйлдвэрлэл, гал тогооны цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд хийгддэг хяналт бүртгэлийг хийдэг, тэдгээрт “Т*******” ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч хянаж ажилладаг талаар, хоол олгох үеийн температур хэмжилт, өрөө тасалгаа, хөргүүр тоног төхөөрөмжийн хяналтыг хийдэг талаар тайлбарласан. Гэвч “О*******” ХХК-аас тус материал сайтар нягтлалгүй өөрсдийн үзэмжээр үнэлгээ хийсэн байна.

3. Т******* ХХК-аас 2024 онд зарласан TTT дугаартай “К”-ийн тендерт материалд Г ХХК нь цахимаар 20 файл хавсаргаж, тендерт оролцсон. Тус компани нь энэхүү тендерийн материалын шаардлагад нийцүүлэн “ТШЗ-19.1 ажлын туршлага” гэдэг нэртэй файлын 17-41 дэх хуудас хүртэл материалд “Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн САМО институт-ийн Г ХХК-ийн хоолны дээжид 2022 оны 11 дүгээр сард, 2023 оны 4 дүгээр сард, 2024 оны 2 дугаар сард тус тус шинжилгээ хийсэн, үнэлгээ дүгнэлт, Стандарт, хэмжил зүйн газрын нийслэлийн лабораторид улирал бүр шинжлүүлж буй ундны усны шинжилгээний дүгнэлт зэргийг хавсаргасан.

4. Т******* ХХК-аас 2024 онд зарласан TTT дугаартай “К”-ийн тендерт материалд “Г” ХХК нь цахимаар 20 файл хавсаргаж, тендерт оролцсон. Тус компани нь энэхүү тендерийн материалын шаардлагад нийцүүлэн «Маягт-5-д Т******* ХХК-ийн ажилтнуудад халуун хоол, цайгаар тасралтгүй үйлчилгээ үзүүлэх ажлын даалгаварыг гүйцэтгэх аргачлалын танилцуулга, санал зөвлөмжийг захиалагч компанийн ажлын даалгаварт тусгасан асуудал бүрээр тайлбарлаж тендерийн материалыг хүргүүлсэн. Тус тайлбарт түүхий эд материалыг мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан жин хэмжүүрээр бэлтгэж, үйлчлэх ажилчдын тоогоор тооцож үйлчилдэг, мөн хоолны порцын стандарт хэмжээгээр савлах шанага, хоолны таваг, аяга ашигладаг талаар дурдсан. Хоолны илчлэг шим тэжээлийн талаарх мэдээллийг захиалагч талын ажлын даалгаварт зааснаар LED дэлгэцээр гэрээ байгуулснаас хойш харуулж ажиллаж байна. Тендерийн материалд эдгээр тайлбар мэдээлэл байсаар байхад “О*******” ХХК-иас тус материал сайтар нягтлалгүй өөрсдийн үзэмжээр үнэлгээ, “Г” ХХК-ийн ажил гүйцэтгэх чадамжийг үнэлж байгаа нь зохисгүй байна.

5. Нэхэмжлэл гаргагч “О*******” ХХК нь захиалагч тал, шалгарсан компанитай гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн аль хэсэг, заалтыг зөрчсөн талаар огт дурдаагүй байгаагаас гадна илтэд “Тендер  шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.3-т түншлэлийн хувьд төлөөлөх эрх бүхий гишүүн, гишүүн хамтдаа ТШЗ-ын 18, 19-д заасан чадавхыг болон туршлагын шаардлагыг бүрэн хангасан байна гэж” заасныг мушгин гуйвуулж тайлбарлан нэхэмжлэлд дурдсан байна. Учир нь тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.3-т түншлэлийн хувьд төлөөлөх эрх бүхий гишүүн, гишүүн хамтдаа ... гэж заасан бөгөөд гишүүн тус бүр шаардлагыг тусдаа хангах талаар дурдаагүй юм. Тендерийн түншлэгч “Э” ХХК нь ТШЗ-ийн 18-д заасныг бүрэн хангасан хүнсний ногооны худалдааны компани бөгөөд ТШЗ-19-д заасан шаардлагыг төлөөлөх эрх бүхий гишүүн “Г” ХХК нь дангаар хангаж байснаар тендерт шалгарсан.

6. Т******* ХХК-аас 2024 онд зарласан TTT дугаартай “К”-ийн тендерт материалд Г ХХК нь цахимаар 20 файл хавсаргаж, тендерт оролцсон. Тус компани нь энэхүү тендерийн материалын шаардлагад нийцүүлэн ТШЗ 18.2 түншлэл тайлан-2” гэдэг файлд Г ХХК-ийн Э ХХК-ийн санхүүгийн 2021, 2022, 2023 оны тайланд аудит хийсэн дүгнэлт, аудитын тайлан бүхий 43 хуудас материалыг хавсаргасан. Гэвч “О*******” ХХК нь Г ХХК-ийн тендерийн материалыг сайтар нягталж шалгалгүй үндэслэлгүй асуудлаар нэхэмжлэл гаргасан байна.

7. Нэхэмжлэл гаргагч “О*******” ХХК нь тендер шалгаруулалтын зааварчилгааны 31.1-т заасныг илтэд мушгиж “Тендер үнэлэх үндсэн шалгуурыг харьцуулах үнээс өөрөөр тогтоох эсэх: (хуулийн 11.4.2, 11.4.3- т заасан шалгуурыг хэрэглэхээс бусад тохиолдолд “Үгүй” гэж бич)” гэж заасныг өөрсдийн үзэмжээр тендерийн материалын шаардлагыг хэсэгчлэн тасдаж, хуульд зааснаас өөрөөр тайлбарлаж, нэхэмжлэлд дурдсан байх тул тус компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж энэхүү тайлбарыг гаргаж байна” гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Одоо Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа. Албан ёсны хаягаар Төв аймгийн Сэргэлэн сум гэж явж байгаа. Нөгөө үйлдвэрүүд Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд байгаа” гэв.

4.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг сонссон. Тухайн маргаан нь өмнө нь хэлэлцэгдэж, анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой зүйлс хэлье. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “Г” ХХК-ийг шалгаруулах тухай шийдвэрийг танилцуулаад санал хураагаад гарын үсэг зурсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарлалаа. Өмнө нь шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байсан. Үнэлгээний хороо хуралдаад гишүүдийн олонхын шийдвэрээр “Г” ХХК-ийг шалгаруулсан. Тухайн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн хуралдааны шийдвэр гарсан. Түүнээс тавуулаа тойрч сууж байгаад шийдвэрээ танилцуулаад гаргасан зүйл байхгүй, санал хураалтын дагуу гаргасан шийдвэр гэж тайлбарлаж байсан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан байгаа. Худлаа яриад хэрэггүй. Хоёрдугаарт тухайн Үнэлгээний хорооны 7 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “О*******” ХХК, “Г” ХХК-ийн ирүүлсэн материалууд сонгон шалгаруулалтад тус тус тэнцэж байна. гэхдээ үнийн саналаар “Г” ХХК-ийг тэнцүүллээ гэх асуудал яригддаг.  Энэ хугацаанд “О*******” ХХК-ийн удирдлага нь авлига албан тушаалтай холбоотой эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан талаар яригдсан. Энэ талаар асуудал нь өмнөх анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд маргаан болж явсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахдаа ч энэ талаар асуудлыг хөндөөд, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гол асуудал энэ талаар байсан. Үүнтэй холбоотой нотлох баримтыг авч шийдвэрлээгүй, эрүүгийн хэрэгт гэм буруутай эсэх талаар тогтоогоогүй, энэ талаар үнэлээгүй гэж гарсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаас хойш Эрдэнэтийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү албан бичиг явуулсан. Үүний хариуд “О*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор эрүүгийн хариуцлагаас хөөн хэлэлцэх хугацаагаар чөлөөлсөн үйл баримт бий. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-д тендерт оролцогчийн гүйцэтгэх удирдлага нь авлига, албан тушаал, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдоогүй байна, үүнтэй холбоотой гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол шалгаруулахгүй эгсэн зохицуулалттай. Үүнийг нол үндэслэлээ болгосон. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Иймд ерөнхий шаардлагыг хангахгүй байгаа тул “О*******” ХХК-ийг тендерт шалгаруулах боломжгүй талаар тогтоосон. Дараагийн асуудал нь ажил үйлчилгээ 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр хэний эрх ашиг сэргэх вэ? Өөрөөр хэлбэл даалгах нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан бөгөөд нэгэнт хэрэгжиж дууссан тендерийг даалгах ямар үндэслэл байх вэ? гэх асуудал яригдана. Тиймээс гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Тав. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт.

5.1. Иргэдийн төлөөлөгч С.Н шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тендерийн үнийн санал 7,5 тэрбум О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т******* ХХК хоол хүнсний талаар төсвийн задаргаа байхгүй байна. Үнийн өсөлт эхэлсэн байна. О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй маргаан Т******* ХХК тендерт хангахгүй байна. О******* ХХК-ийн шаардлага үндэслэлгүй байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. “О*******” ХХК-иас “Т*******” ХХК, “Т*******” ХХК-иас зарласан Т дугаартай “К” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан,

1.1. “Т*******” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07/1754 дугаартай “О*******” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах,

1.2.  “Т*******” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07/1753 дугаартай “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах,

1.3.  “Т*******” ХХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийн /үнэлгээний хорооны зөвлөмж/ 2 дахь хэсэг болох “Г” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах,

1.4. “Т*******” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох,

1.5. Т дугаартай “К” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо “О*******” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн тул “О*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг “Т*******” ХХК-д даалгах” тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ:

  • шаардлагад нийцсэн боловч бага үнийн саналаар ялагдсан гэсэн атлаа үнийн санал тодорхойгүй хуулийн этгээдийн баримт бичгийг шалгаруулсан,
  • Шаардлага хангаагүй “Г” ХХК-ийг шалгаруулсан/хоол үйлдвэрлэл, чанарын шаардлага хангасан талаарх баримт ирүүлээгүй компанийг шалгаруулсан... г.м/,
  • үнэлгээний хорооны гишүүд солигдсон, гишүүд адил тэнцүү эрхтэй хэлэлцээгүй, зөвхөн даргын саналаар асуудлыг шийдвэрлэсэн,
  • гэрээ байгуулах мэдэгдэл нь хуулиар тогтоосон хугацаа зөрчсөн гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв. 

3. ““Т*******” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07/1754, 07/1753 дугаартай мэдэгдлүүд, тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийн /үнэлгээний хорооны зөвлөмж/ 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Т*******” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн тухайд:

4. “Т*******” ХХК-иас 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Кийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Т тоот тендер шалгаруулалтыг зарлаж, тус төсөл арга хэмжээний ажлын тендерийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нээж, уг тендер сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “О*******” ХХК, гуравдагч этгээд “Г” ХХК, “Э” ХХК-ийн түншлэл болон “Э” тус тус оролцож, материалаа хүргүүлсэн байна.

5. “Т*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны А/70 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас “Г” ХХК-ийг шалгаруулж, уг компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг гүйцэтгэх захиралд хүргүүлэхээр, “О*******” ХХК, “Э” ХХК-иудын ирүүлсэн тендерүүдээс татгалзаж шийдвэрлэснийг “О*******” ХХК-иас эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сангийн яамнаас 2 удаа үндэслэлтэй гэж үзэж тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр даалгасан боловч хариуцагч захиргааны байгууллагаас 2024 оны 06 дугаар сарын 19, мөн оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрүүдээр мөн “Г” ХХК-ийн тендерийг шалгаруулж “О*******” ХХК, “Э” ХХК-иудын ирүүлсэн тендерүүдээс татгалзаж шийдвэрлэжээ.

6. “О*******” ХХК-ийн хүргүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн шаардлага хангасан боловч хамгийн багаас “өндөр үнэ”-ийн саналтай, харин “Г” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй байсан нь үнэлгээний хорооны №2 дугаар хуралдааны тэмдэглэлд:

6.1. ТШЗ 2.1-2.3 Тендерт оролцогч нь нэгж иж бүрдэл хоолны үнийн саналыг ирүүлнэ. Тендерийн баримт бичгийн дагуу нэгж иж бүрдэл хоолны үнийг нэг жилээр тооцож нийт үнийн саналыг хуулийн этгээдийн тамга дарж, тендерт оролцогчийг төлөөлөх эрх бүхий этгээдээр баталгаажуулж ирүүлнэ: “Нэгж иж бүрдэл хоолны санал ирүүлээгүй”,

6.2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийг аль нэгээр эсвэл тэдгээрийн нийлбэрээр нь тодорхойлно. Үүнд: Тендерийн зарлагдсан өдрөөс хойш 14 хоногоос хойш авсан байх: “Хангахгүй зээлийн тодорхойлолт алдаатай ирүүлсэн”,

6.3. Зөвхөн арилжааны банкнаас авч болох мөнгөн дүн бүхий судлагдсан зээлийн тодорхойлолт, /төсөвт өртгийн 50%-иас багагүй судлагдсан зээлийн тодорхойлолт ирүүлнэ/: “Хаан банкны 2024-04-23 өдөр 3,500,000,000₮ холбогдох шаардлагыг хангасан нөхцөлд олгох зээлийн тодорхойлолт шаардлага хангахгүй гэж үзэж байна”,

6.4. Гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой хүний нөөцийн бүрдүүлэлт, зохион байгуулалтыг гүйцэтгэгч тал бүрэн хариуцна. Үйлчилгээ үзүүлэх зайлшгүй байх багийн удирдах ба голлох ажилтнууд нь компанийн үндсэн ажилтан байна: “Хангахгүй”,

6.5. Үргэлжлэх хугацаа 1 жил байна үйлчилгээ үзүүлэхэд татгалзах зүйлгүй талаар мэдэгдэл: “Ирүүлээгүй”,

6.6. ТӨХ-д шаардсан материалуудын аль нэг ирүүлээгүй, эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно: “Алдаатай”,

6.7. Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын шаардлага хангасан нэвтрүүлсэн байх: “Нэвтрүүлээгүй”,

6.8. Маягт 12.Нууцалсан баримт бичиг, мэдээллийн жагсаалт баталгаажуулан ирүүлэх: “Нууцалсан мэдээлэл байхгүй, захиал баталгаажуулаагүй” гэсэн.

6.9. Үнэлгээний хорооны гишүүдээс:

6.9.1. Б.Г*******: “... хоол зүйч Ц.Д******* болон Э.О*******, технологич Э.Мө болон Н.Ч нар нийгмийн даатгал шимтгэл сүүлийн 3 сар төлөөгүй”, О.Б: “Тендерийн бичиг баримтад заагдсан шаардлага хангахгүй байна”, Л.Д: “... нийгмийн даатгал төлөөгүй байгаа нь шаардлага хангахгүй байна”, Х.Мө: “Шаардлагад нийцэхгүй байна”, Х.А: “Мөн адил саналтай байна” гэж,

6.9.2. Б.Г*******: “... тохирлын гэрчилгээг Стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулалт хийгдээгүй, хувийн хэвшлийн байгууллагаар баталгаажилт хийсэн байна. Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлээгүй байгаа нь шаардлага хангахгүй байна”, Х.Мө: “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлээгүй байгаа нь шаардлага хангахгүй байна”, Л.Д: “Энэ стандартын нэвтрүүлээгүй байгаа нь шаардлага хангахгүй байна гэж үзэж байна”, Х.А: “Шаардлага хангахгүй санал нэг байна”, О.Б “ТШӨХ-д шаардсан материалууд ирүүлээгүй бол шаардлага хангахгүй гэж үзэж байна” гэж бичигдсэнээр тус тус тогтоогдов.

            7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдал, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь тендер шалгаруулалтын баримт бичигт шалгуур үзүүлэлтүүдийг урьдчилан тодорхой тусгаж, уг шалгуур үзүүлэлтүүдийг баримт бичгийн хувьд бүрэн хангасан тендерийг үнэлэх талаарх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал,

8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр байраа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 11.4-т “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана:”, 11.4.1-д “харьцуулах үнэ”, 15 дугаар зүйлийн 15.1-т “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:”, 26.4.1-т “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ”, 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж тус тус заажээ.

9. Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу хариуцагч захиргааны байгууллага нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүдийг баримталж тендерийг хянан үзэх, улмаар шаардлагад нийцсэн нэгээс олон тендер байгаа тохиолдолд харьцуулах үнийг хэрэглэх замаар тендерийг үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэхээр байх ба тухайн тохиолдолд “Г” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичгийн хэд хэдэн шаардлагыг зэрэг хангаагүй байхад шалгаруулсан нь хуульд нийцсэнгүй.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “гуравдагч этгээдийн тендерийн баримт бичиг нь хоол үйлдвэрлэлд ач холбогдолгүй, бага хэмжээний зөрүүтэй” гэж тайлбарлах боловч дээрх 6 дахь хэсэгт дурьдсанчлан гуравдагч этгээд “Г” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичгийн 8 шаардлагыг зэрэг хангаагүй, үүний дотор

10.1. “Нэгж иж бүрдэл хоолны санал ирүүлээгүй” нь үнийн тохируулга хийхгүй байх ТШЗ 21.4 дэх шаардлагад нийцэхгүйн байна. Улмаар энэхүү шаардлагыг хангаагүй тендерийг шалгаруулснаар нэгж иж бүрдэл хоолны үнийг нийт төсөвт өртгийн хэмжээгээр буюу 22,000 төгрөгөөр, өдөр оройн цайг мөн нийт төсөвт өртгийн хэмжээгээр буюу 3,300 төгрөгөөр гэрээлэхэд хүргэсэн нь хамгийн бага үнийн санал гэж үзэх боломжгүй нөхцөлийг бий болгож байх тул бага хэмжээний зөрүү гэж үзэхгүй, худалдан авах ажиллагааны хэмнэлттэй байх зарчим алдагдсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... “Г” ХХК-ийг хамгийн бага үнийн санал илгээсэн гэж үзэх боломжгүй, энэ үнээр бүх хүнийг хооллоход төсөвт өртөг хэтэрч байгаа” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй байна.

10.2. “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн тодорхойлолт алдаатай ирүүлсэн”, “арилжааны банкнаас авч болох зээлийн тодорхойлолт төсөвт өртгийн 50%-иас багагүй байх” шаардлагыг хангаагүй нь ажлыг гүйцэтгэлд нөлөөлж болохуйц бодит эрсдэл байна.

10.3.  “Үйлчилгээ үзүүлэх зайлшгүй байх багийн удирдах ба голлох ажилтнууд нь компанийн үндсэн ажилтан байх шаардлагыг хангахгүй”, “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын шаардлага нэвтрүүлээгүй” гэсэн нөхцөлүүд нь ажилтан, албан хаагчдыг эрүүл, чанартай, аюулгүй хоолоор хангах үйлчилгээний хувьд бага хэмжээний зөрүү гэж үзэх боломжгүй юм. 

11. “О*******” ХХК-ийн тендерийн хувьд шаардлагад нийцээгүй гэж үзэх нөхцөл байгаа эсэх тухайд хариуцагч үндэслэл нэрлэж маргасангүй.

12. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй” гэх агуулгаар тайлбарласан.

13. Орхон аймгийн шүүхийн тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 280 тоот албан бичигт “... О******* ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэж, уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болгосон байна. Иймд анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 30-н өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор дахин хянаж шийдвэрлэж, уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хянагдаж байна” гэжээ.

14. Дээрхээс үзвэл, “К үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах” Т тоот тендер шалгаруулалт явагдаж байх тухайн цаг хугацаанд Эрүүгийн хэргийн шүүхийн дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан байх тул захирал Ш.Д*******ын гэмт хэрэгт шалгагдаж байгаа байдал нь тендер шалгаруулалтын үр дүнд нөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байжээ.

15. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөв дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасны дагуу “О*******” ХХК-ийн захирал Ш.Д*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байсны зэрэгцээ энэ үндэслэлээр тус компаниас гаргасан гомдлыг хянаад Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/5844 тоот албан бичгээр “... хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн нь нотлогдоогүй тухай гомдол үндэслэлтэй” гэж дүгнэж тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн” байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэлийг бүхэлд нь үгүйсгэх боломжгүй байна.

 

16. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна:”, 55.1.1-т “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна:”, 41.1.6-д “захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн”  гэж заасан.

17. “Т*******” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Г” ХХК-д хүргүүлсэн 07/1753 дугаартай мэдэгдэлд ажлын 2 өдрийн дотор гэрээ байгуулах тухай мэдэгдсэн, "К  үйлчилгээ үзүүлэх ТТТ-2024-406 тоот гэрээ"-г мөн оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Шалгарсан оролцогчид гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчийн тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж заасан нийцэхгүй байна.

18. Энэ тохиолдолд хариуцагч “Т*******” ХХК, тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны А/70 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримталбал зохих хариуцлагатай байх, хууль болон тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцсэн тендерийг үнэлэх зарчмыг алдагдуулж, тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй тендерийг шалгаруулж, гэрээ байгуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” зарчимд нийцэхгүй.

19. “Кийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерийн баримт бичгийн “Тендерийн үнэлгээнд харгалзах нэмэлт шалгуур үзүүлэлтүүд”-ын 9-д “Гэрээт хугацаа 1 жил” гэж заасан ба гуравдагч этгээд “Г” ХХК нь кийн үйлчилгээ өнөөдрийг хүртэл үзүүлсээр байгаа, гэрээний хугацаа дуусгавар болсон боловч дахин тендер шалгаруулалт зарлаагүй, захиалагч компанийн өөрчлөгдөн байгуулагдаж байгаатай холбоотойгоор бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж ажилтны тоо цөөрсөн болохыг хариуцагчаас тайлбарлаж байна.

20. Энэ тохиолдолд маргаан бүхий актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх байхгүй гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

21. “О*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг “Т*******” ХХК-д даалгах” шаардлагын тухайд:

22. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/462 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох нь 1 дэх заалтаар “... шүүгдэгч Ш.Д******* нь Б.О*******т 2018, 2019 онд нийт 30 сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэргийг, шүүгдэгч Ш.Д******* нь Д.Цагаан-Эрдэнэд 5 сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэргийг, “О*******” ХХК-ийн нэрийн өмнөөс хахууль өгсөн гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтаар “... шүүгдэгч Ш.Д*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ... тооцсугай” гэж, 4 дэх заалтаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ш.Д*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн ингэхдээ “... шүүгдэгч Ш.Д******* нь өөрийн болон “О*******” ХХК-ийн нэрийн өмнөөс нийт 6 удаагийн үйлдлээр бусдад 106 сая төгрөг өгсөг үйл баримтууд тогтоогдож байна ... шүүгдэгч Б.О******* нь 71 сая төгрөгийн хахууль авсан, Ш.Д******* нь 71 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай байна ... шүүгдэгч Ш.Д*******ын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд бусдад 71 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийг журамласан 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэрэг үйлдлээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн бол яллагдагчаар татахгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татахгүй” гэж тус тус заасан байх тул Ш.Д*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй” гэж дүгнэжээ.

23. Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 380 тоот албан бичгээр “... “О*******” ХХК, түүний гүйцэтгэх захирал Ш.Д*******д холбогдох хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон болно” гэсэн лавлагааг ирүүлсэн ба Ш.Д*******аас “шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй” гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

24. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ:”, 7.1.6-д “дараах этгээдийн аль нэг нь авлигын, эсхүл мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон:”, 7.1.6.в-д “оролцогчийн Компанийн тухай хуулийн 84.1-д заасан эрх бүхий албан тушаалтан”, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж тус тус заасан байна.

25. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь хуульд заасан худалдан авах ажиллагаанд оролцох ерөнхий шаардлага хангахгүй болсон байх тул гэрээ байгуулах эрх олгохыг даалгах боломжгүй.

26. Учир нь шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжтой байхыг шаардах бөгөөд “О*******” ХХК-ийн хувьд худалдан авах ажиллагаа явагдаж үр дүнг гаргаснаас хойш хуульд заасан ерөнхий шаардлага хангахгүй болсон байх тул хуулиар тавигдсан шаардлагыг зөрчиж эрхгүй этгээдэд гэрээ байгуулах эрх олгохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй юм.

27. Иргэдийн төлөөлөгчөөс гаргасан “Тендерийн үнийн санал 7,5 тэрбум О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т******* ХХК хоол хүнсний талаар төсвийн задаргаа байхгүй байна. Үнийн өсөлт эхэлсэн байна. О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй маргаан Т******* ХХК тендерт хангахгүй байна. О******* ХХК-ийн шаардлага үндэслэлгүй байна” гэх дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6в, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4, 11.4.1, 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 30 дугаар зүйлийн 30.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.1-д заасныг тус тус баримтлан “О*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Т*******” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07/1754, 07/1753 дугаартай мэдэгдлүүд, “Т*******” ХХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийн /үнэлгээний хорооны зөвлөмж/ 2 дахь хэсгийг хууль бус байсан болохыг, “Т*******” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг илт хууль бус байсан болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ

           ШҮҮГЧ                             Б.АДЪЯАСҮРЭН

           ШҮҮГЧ                             Т.ГАНГЭРЭЛ