Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/013

 

 

 

 

 

 

2024 оны 3 дугаар сарын 04                 Дугаар 2024/ДШМ/13                  Номгон баг

 

*******, *******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******,

Яллагдагч *******,

Яллагдагч *******, тэдгээрийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, хянан шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/666 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор *******ын бичсэн эсэргүүцлээр *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2314000000110 дугаар хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн,................... багт оршин суудаг,

Урьд Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийн хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил  2 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхий 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* овогт *******гийн *******,  ******* регистрийн дугаартай,

2. Монгол Улсын иргэн, .............. тоотод оршин суудаг, овогт ын , регистрийн дугаартай,

3. Монгол Улсын иргэн, ...................... багт оршин суудаг,

Урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 

Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар  сарын 22-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн 126 дугаар зйүлийн 126.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим  буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож байсан, овогт ы ,  регистрийн дугаартай,

Яллагдагч *******, *******, *******, нар нь үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ бүлэглэж, 2023 оны 03 дугаар сарын 27- ноос 28-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Өндөр толгой” гэх газарт бэлчиж байсан иргэн ын эзэмшлийн Хонгор азаргатай адуунаас улсын дугааргүй мустанг-5 загварын мотоцикль, талын монгол загварын мотоцикль зэрэг нийт 2 тооны машин механизм ашиглан, цавьдар зүсмийн 1 гүү, шарга, зээрд, хээр зүсмийн 3 даага зэрэг нийт 4 бод буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, од 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан

2023 оны 04 дүгээр сарын 07- ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлчиж байсан, иргэн гийн эзэмшлийн адуунаас 2 тооны мотоцикль буюу машин механизм ашиглан, буурал халзан шүдлэн үрээ, хойд хоёр хөл шийр цагаан, хамар цагаан хээр зүсмийн шүдлэн байдас, хүрэн үрээ, хул зүсмийн 3 тооны даага, хонгор алаг даага, хойд хоёр хөл шийр цагаан, сартай хүрэн даага, улаан хээр даага бүгд зөв талын гуяндаа “очир тамгатай” хар халтар даага, хээр даага зөв гуяндаа “Б” үсгэн тамгатай зэрэг нийт 11 бод буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, д 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2314000000111 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч *******, *******, *******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Прокурор ******* тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

...1. Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор яллагдагч д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэргийн оролцогч нэг бүрд гардуулж, танилцуулсан.

Дээрх прокурорын тогтоолд хэргийн оролцогчдоос хуульд заасан хугацаанд гомдол, хүсэлт гаргаагүй, дээд шатны прокуророос тус тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй, прокурорын шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байхад шүүгчийн захирамжид хуулийн хүчин төгөлдөр болсон прокурорын тогтоолыг хянаж, түүнд үнэлэлт, дүгнэлт өгч байгаа нь үндэслэлгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж үзэхээр байна.                                                                                                       

Өөрөөр хэлбэл, прокуророос хэрэгт 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэний дараа яллагдагч д яллах дүгнэлтийг гардуулаагүй байх үед нь 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 8 дугаар гудамжинд жолоодох эрхгүй, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хамгаалалтын малгай өмсөөгүй үедээ мотоцикль жолоодон явахдаа аюул, саад тохиолдох үед зогсоох арга хэмжээ авч, чадалгүй зам тээврийн осолд орсон байх бөгөөд уг ослын улмаас нүүр, эрүү, хүзүү хоолойн хавсарсан хүнд гэмтэл авч, нас барсан байх тул прокуророос яллагдагч д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан яллагдагч нас барсан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.                                                                               

Яллагдагч д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үед буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр яллагдагч гийн нас барсныг түүний гэр бүлийн зүгээс улсын бүртгэлд бүртгүүлж, нас барсны гэрчилгээг аваагүй байсан тул нас барсны гэрчилгээ авахад ашигладаг эмнэлгийн маягтыг эмнэлгээс гаргуулан авч, хуулбарлан хэрэгт хавсаргасан болно.                                                           

Хэрэгт яллагдагч нь нас барсан гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар хууль ёсны хүчин төгөлдөр прокурорын тогтоол, эмнэлгийн маягт зэрэг нотлох баримтууд авагдсан, мөн яллагдагч гийн нас барсан талаар шүүх хуралдааны явцад яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авч, Улсын бүртгэлийн газраас нас барсны гэрчилгээг гаргуулан авах зэргээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байхад тухайн ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж дүгнэн прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй байна.

2... хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал болон нотолбол зохих байдлуудыг тогтооход хангалттай нотлох баримтууд цугларсан байхад шүүхээс нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүх хэргийг прокурорт буцаахдаа ямар ажиллагаа хийлгэх талаар захирамжид заагаагүй буцаасан нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.’’ гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч /шинжээч, гэрч/ нарыг оролцуулж, мэдүүлэг, дүгнэлтийг шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байтал хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байх тул шүүгчийн 2023/ШЗ/666 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хэрэгт холбогдох ажиллагаанууд хийгдсэн. 2023 оны 6 сард яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулж өгөөгүй учир нь яллагдагч нар бүрэн цуглаагүй байсан. Прокурорын тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдсэн. Дээд шатны прокурор хянаад хэргийн оролцогч нараас гомдол гаргаагүй учир хүчин төгөлдөр болсон гэж үзээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Талийгаач Нямхүүгийн ар гэрээс нас барсан талаар гэрчилгээ гаргаж өгөөгүй байсан. Нотлох баримтын шаардлага хангаад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс прокурорт буцаахдаа ямар ажиллагаа хийхийг ойлгомжтой дурдаагүй. Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байсан.                     

Иймд эсэргүүцлээ дэмжиж байна. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/666 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү..гэв.

Яллагдагч нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.. гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор *******ын бичсэн эсэргүүцэлд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллагдагч *******, *******, ******* нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж 2023 оны 03 дугаар сарын 27- ноос 28-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Өндөр толгой” гэх газарт бэлчиж байсан иргэн ын эзэмшлийн Хонгор азаргатай адуунаас улсын дугааргүй мустанг-5 загварын мотоцикль, талын монгол загварын мотоцикль зэрэг нийт 2 тооны машин механизм ашиглан, цавьдар зүсмийн 1 гүү, шарга, зээрд, хээр зүсмийн 3 даага зэрэг нийт 4 бод буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, од 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан

2023 оны 04 дүгээр сарын 07- ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлчиж байсан, иргэн гийн эзэмшлийн адуунаас 2 тооны мотоцикль буюу машин механизм ашиглан, буурал халзан шүдлэн үрээ, хойд хоёр хөл шийр цагаан, хамар цагаан хээр зүсмийн шүдлэн байдас, хүрэн үрээ, хул зүсмийн 3 тооны даага, хонгор алаг даага, хойд хоёр хөл шийр цагаан, сартай хүрэн даага, улаан хээр даага бүгд зөв талын гуяндаа “очир тамгатай” хар халтар даага, хээр даага зөв гуяндаа “Б” үсгэн тамгатай зэрэг нийт 11 бод буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, д 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд “Яллагдагч *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт цугларсан болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотолж чадаагүй”  гэх дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. 

Учир нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 7 дугаар тогтоолоор яллагдагч д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Прокурорын тогтоолын үндэслэл болсон нас барсан үйл баримтын талаархи нотлох баримтуудыг хэрэгт гаргаж ирүүлээгүй хэдий ч энэ ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10-д заасан үндэслэлээр нотлох баримт гаргаж өгөх боломжтой байсан болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророос гаргаж ирүүлсэн талийгаач гийн нас барсны гэрчилгээ, задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан прокурорын тайлбар зэргээр нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “....мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэсэн нь шүүх хуралдаанд талуудаас яллах болон цагаатгах талын нотлох баримтыг тэгш эрхтэйгээр гарган мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтооход орших бөгөөд энэ зарчмын хүрээнд анхан шатны шүүх талуудыг нотлох баримт гаргах боломжоор хангах нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”… гэж заасан нь нэг талаар шүүхийн хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах ажиллагааг тодорхой үндэслэлүүдээр хязгаарласан зохицуулалт бөгөөд хэргийг хуулийн хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэх зорилгыг давхар агуулж байна.

Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байх тул прокурорын “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.’’ гэснийг зөрчиж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй ...” гэх агуулгаар бичсэн эсэргүүцлийг дээрх үндэслэлээр хүлээн авч хангаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/666 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч  *******, *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ