| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/03030/И |
| Дугаар | 192/ШШ2025/03160 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/03160
| 20******* он 04 са ы 21 дөр |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******-р хороо, 14-р хороолол, Эхтайваны өргөн чөлөө-57 хаягт байрлах, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар ТБАГ /РД:9095497/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, үйлдвэр, *******а, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын өр төлбөрт 312,376,859 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар ТБАГ нь ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын өр төлбөрт 312,376,859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар ТБАГ нь нэхэмжлэлийн шаардлага 312,376,859 төгрөгийн 104,1*******,620 төгрөгөөс татгалзаж, үлдэх 208,*******1,239 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийн 164,943,000 төгрөгт Баянзүрх дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол /*******374/ нарны зам гудамж, -р байр, тоот хаягт байршилтай, Ү-220*******7431 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг тооцож, үлдэх 43,308,239 төгрөгийг хамт 20******* оны 04-р сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар ТБАГ нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын өр төлбөрт 312,376,859 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар ТБАГ нь нэхэмжлэлийн шаардлага 312,376,859 төгрөгийн 104,1*******,620 төгрөгөөс татгалзаж, үлдэх 208,*******1,239 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийн 164,943,000 төгрөгт Баянзүрх дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол /*******374/ нарны зам гудамж, -р байр, тоот хаягт байршилтай, Ү-220*******7431 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг тооцож, үлдэх 43,308,239 төгрөгийг хамт 20******* оны 04-р сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар ТБАГ нь нэхэмжлэлийн шаардлага 312,376,859 төгрөгийн 104,1*******,620 төгрөгөөс татгалзаж, үлдэх 208,*******1,239 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийн 164,943,000 төгрөгт Баянзүрх дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол /*******374/ нарны зам гудамж, -р байр, тоот хаягт байршилтай, Ү-220*******7431 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг тооцож, үлдэх 43,308,239 төгрөгийг хамт 20******* оны 04-р сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид шилжүүлэхээр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар ТБАГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 599,6******* төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН