2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/03613

 

2025            05              0*******                                             *******92/ШШ2025/*******6*******3

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Ажилчны гудамж, *******/******* тоот хаягт байрлах, “*******” ХХК /РД:20*******8446/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0*******-р хороо, Ажилчны гудамж, *******-******* тоот хаягт байрлах, “******* ******* групп” ХХК /РД:*******5/,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт *********************,38*******,336 төгрөг гаргуулах, 2,000м.кв талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 0*******-р сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

*******.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “******* ******* групп” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт *********************,38*******,336 төгрөг гаргуулах, 2,000м.кв талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон.

Үүнд: “ ... Хан-Уул дүүрэг, 0*******-р хороо, ажилчны гудамж *******-0******* тоотод байрлах 2,000м.кв талбайг тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашааны зориулалтаар ******* жилийн хугацаатайгаар “******* найд групп” ХХК-д түрээслүүлэхээр харилцан тохиролцож, 2022 оны *******-р сарын 22-ны өдрийн ТГ*******/2******* дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 2.*******-т түрээсийн төлбөрийг *******м.кв тутам нь *******,500 төгрөгөөр тооцож ******* сарын 3,000,000 төгрөг байхаар тооцож харилцан тохиролцсон. Үүнээс хойш хэд хэдэн удаа түрээсийн гэрээг сунгаж, өнөөдрийг хүртэл түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа. Манай маргааны зүйл нь түрээсийн гэрээний төлбөр, алданги байгаа. Түрээсийн гэрээгээ цуцалсан байхад одоог хүртэл талбайг чөлөөлж өгөхгүй байгаа учраас түрээсийн гэрээний үүрэгт нийт *********************,38*******,336 төгрөг гаргуулж, талбайгаа чөлөөлүүлэхээр нэхэмжилж байна” гэв. 

з

2.Хариуцагч “******* ******* групп” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан.

Үүнд:  “... Хариуцагч компанийн зүгээс тухайн “*******” ХХК-ийн тодорхой хэмжээний газрыг түрээсийн гэрээний дагуу талбайг ашиглаж байсан нь үнэн боловч түрээсийн гэрээ байгуулахдаа эхний 6 сарын төлбөрийг 2,000,000 төгрөгөөр 7 дахь сараас 3,000,000 төгрөгөөр авна гэж тодорхой заасан. 8*******,000,000 төгрөг нэмэгдүүлсээр байгаад одоо *******00,000,000 гаруй төгрөг гэж байх шиг байна. Бидний зүгээс эхний 6 сарын төлбөрийг 2,000,000 төгрөгөөр бодоод өгөөч тэгэхгүй бол 3,000,000 төгрөгөөр бодоод байна гэж хэлж байгаа. Түүнээс гадна алдангиа зогсоогоод бууруулж өгөөч гэж хүсэлт гаргаж байгаа. Учир нь бидний маргаан гарсан зүйл нь ******* хашаатай үүгээр орж гарах зүйлийн талаар байдаг. Нэхэмжлэгч тал өөр аж ахуйн нэгжид давхар түрээсэлж харуул хамгаалалтыг хариуцагч тал хариуцаад байсан. Тодорхой хэмжээгээр манай компани харуул хамгаалалтыг хариуцаж байсан гэх зүйлээр алдангиа хасчихвал үндсэн төлбөрийг төлье гэж байгаа” гэжээ.

3.Зохигч талуудаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:

-нэхэмжлэгчээс /хх-*******-4/ нэхэмжлэл, /хх-5/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-6-**************/ 2022 оны *******-р сарын 22-ны өдрийн ТГ/*******/0******* дугаар Түрээсийн гэрээ, /хх-*******2/ Түрээсийн гэрээний сунгалт, /хх-*******3/ “*******” ХХК-аас Э.Баянхүүд олгосон итгэмжлэл, /хх-*******4/ “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх-*******5-20, 22/ түрээсийн төлбөрийн тооцоо нийлсэн акт, /хх-2*******/ 2022 оны *******2-р сарын *******2-ны өдрийн Амлалтын бичиг, /хх-23-24, 26/ “*******” ХХК-аас “******* ******* групп” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, /хх-25/ “*******” ХХК-ийн 2024 оны *******-р сарын 25-ны өдрийн 24*******25/0******* дугаар Түрээсийн гэрээ цуцлах тухай албан бичиг, /хх-55, 77/ нэхэмжлэлий нэмэгдүүлсэн шаардлага, /хх-56, 78/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-Шүүхийн журмаар нотлох баримт цуглуулаагүй, талууд санал, хүсэлт гаргаагүй.

ҮНДЭСЛЭХ НЬ:

*******.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “******* ******* групп” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт *********************,38*******,336 төгрөг гаргуулах, 2,000 мкв талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “ ... Иймд хариуцагч “******* ******* групп” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт *********************,38*******,336 төгрөг гаргуулж, 2,000 м.кв талбайг чөлөөлүүлж өгнө үү” гэж нэхэмжилснийг,

4.Хариуцагч “******* ******* групп” ХХК дараах үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн. Үүнд: “ ... Хариуцагч компанийн зүгээс тухайн “*******” ХХК-ийн тодорхой хэмжээний газрыг түрээсийн гэрээний дагуу талбайг ашиглаж байсан нь үнэн боловч түрээсийн гэрээ байгуулахдаа эхний 6 сарын төлбөрийг 2,000,000 төгрөгөөр 7 дахь сараас 3,000,000 төгрөгөөр авна гэж тодорхой заасан. 8*******,000,000 төгрөг нэмэгдүүлсээр байгаад одоо *******00,000,000 гаруй төгрөг гэж нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж маргажээ.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.*******.”*******” ХХК, “******* ******* групп” ХХК нар 2022 оны *******-р сарын 22-ны өдөр ТГ*******/0******* дугаартай Түрээсийн гэрээгээр Хан-Уул дүүрэг, 0*******-р хороо, ажилчны гудамж *******-0******* тоотод байрлах 2,000 м.кв талбайг тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашааны зориулалтаар ******* жилийн хугацаатай, ******* сарын 3,000,000 төгрөгөөр түрээсэлсэн,

5.2.Дээрх гэрээний хугацааг 2023 оны *******-р сарын 23-ны өдрөөс 2024 оны *******-р сарын 24-ний өдөр хүртэл ******* жилийн хугацаагаар сунгасан,

5.3.Талууд 2022 оны *******0-р сарын *******2-ны өдөр, 2022 оны *******2-р сарын *******2-ны өдөр, 2025 оны *******-р сарын 22-ны өдөр, 2024 оны *******-р сарын 25-ны өдөр, 2024 оны 04-р сарын 0*******-ний өдөр, 2024 оны 05-р сарын 02-ны өдөр тус тус тооцоо нийлсэн акт үйлдсэн,

5.4.2022 оны *******2-р сарын *******2-ны өдөр “******* ******* групп” ХХК нь “*******” ХХК-д барьцаа төлбөр, 2022 оны *******0, **************, *******2 саруудын түрээсийн төлбөрт нийт *******0,000,000 төгрөгийг 2023 оны 0*******-р сарын 30-ны өдөр төлбөхөөр амлалтын бичиг байгуулсан,

5.5.”*******” ХХК нь 2023 оны 08-р сарын 3*******-ний өдөр, 2023 оны 09-р сарын 25-ны өдөр, 2024 оны 05-р сарын 02-ны өдөр тус тус “******* ******* групп” ХХК-д төлбөр төлөх талаар мэдэгдэл хүргүүлсэн,

5.6.”*******” ХХК нь 2024 оны *******-р сарын 25-ны өдөр 24*******25/0******* дугаар Түрээсийн гэрээ цуцлах тухай албан бичгийг “******* ******* групп” ХХК-д хүргүүлсэн,

5.7.”*******” ХХК нь 2024 оны 05-р сарын 02-ны өдөр түрээсийн гэрээний үүрэгт 8*******,38*******,336 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, 2024 оны *******0-р сарын *******-ны өдөр түрээсийн гэрээний үүрэгт *******00,4**************,336 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2025 оны 02-р сарын 24-ний өдөр түрээсийн нийт төлбөрт *********************,38*******,336 төгрөг гаргуулах, талбайг албадан чөлөөлүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Зохигчийн хооронд 2022 оны *******-р сарын 22-ны өдөр ТГ*******/0******* дугаартай Түрээсийн гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээгээр Хан-Уул дүүрэг, 0*******-р хороо, ажилчны гудамж *******-0******* тоотод байрлах 2,000м.кв талбайг тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашааны зориулалтаар ******* жилийн хугацаатай, ******* сарын 3,000,000 төгрөгөөр түрээсэлсэн байна.

6.Иргэний хуулийн 3*******8 дугаар зүйлийн 3*******8.*******-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж гэж зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК нь “******* ******* групп” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад Хан-Уул дүүрэг, 0*******-р хороо, ажилчны гудамж *******-0******* тоотод байрлах 2,000 м.кв талбайг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагч “******* ******* групп” ХХК нь түрээсийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлээгүй байна. Энэ талаар хариуцагч тал маргаагүй.

-мөн хуулийн 3*******8 дугаар зүйлийн 3*******8.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж зааснаар талууд 2022 оны *******-р сарын 22-ны өдөр ТГ*******/0******* дугаартай Түрээсийн гэрээг бичгээр байгуулсан.

-3*******9 дүгээр зүйлийн 3*******9.*******-д “Түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно” гэж зааснаар талууд 2022 оны *******-р сарын 22-ны өдөр ТГ*******/0******* дугаартай Түрээсийн гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон.

-3*******9 дүгээр зүйлийн 3*******9.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түрээсэлсэн эд хөрөнгийн чанар байдал алдагдвал талууд харилцан тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно” гэж,

- Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан тул нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “******* ******* групп” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

-204 дүгээр зүйлийн 204.*******-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж зааснаар “*******” ХХК нь 2023 оны 08-р сарын 3*******-ний өдөр, 2023 оны 09-р сарын 25-ны өдөр, 2024 оны 05-р сарын 02-ны өдөр тус тус “******* ******* групп” ХХК-д төлбөр төлөх талаар мэдэгдэл хүргүүлж, 2024 оны *******-р сарын 25-ны өдөр 24*******25/0******* дугаар Түрээсийн гэрээ цуцлах тухай албан бичгийг хүргүүлж мэдэгдсэн байна.

-204 дүгээр зүйлийн 204.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж,

Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.*******-т “Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно. 320.4.Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална” гэж,

-мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.*******, 326.2.-т “Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно” гэж,

-мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж,

-232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан.

7.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч талын ярьж байгаа үйл баримт үнэн, үндсэн төлбөрийг төлөх боломжтой, алдангийг төлөх боломжгүй гэх тайлбарласнаас үзэхэд түрээсийн гэрээг цуцалж, эд зүйлсийг хүлээлцсэн акт үйлдсэн, түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үйл баримтыг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь “******* ******* групп” ХХК-д Хан-Уул дүүрэг, 0*******-р хороо, ажилчны гудамж *******-0******* тоотод байрлах 2,000 м.кв талбайг ашиглуулж, гэрээний үүргээ биелүүлсэн,

-хариуцагч “******* ******* групп” ХХК нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй, 2024 оны 04-р сарын 0*******-ний өдрийн байдлаар түрээсийн үндсэн төлбөр 54,970,000 төгрөг, цахилгааны төлбөрийн үлдэгдэл *******54,500 төгрөг, уг хугацааны алдангид 26,256,836 төгрөг, нийт 8*******,38*******,336 төгрөгийн үлдэгдэлтэй,

-2025 оны 02-р сарын 24-ний өдрийн байдлаар түрээсийн төлбөр *******0,970,000 төгрөг, 2024 оны 06-р сарын 05-ны өдрөөс 2024 оны 09-р сарын 05-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр *******9,*******0,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. /нэхэмжлэгч тал нь уг хугацаанд гэрээг цуцалсан тул дээрх хугацааны төлбөрт алданги тооцож, нэхэмжлэхгүй гэх тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасан/

Талууд түрээсийн гэрээний 2.4-т “ ... хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож нэхэмжлэх эрхтэй” гэж зааж, тохиролцсон байна. Мөн Иргэний хуулийн *******89 дүгээр зүйлийн *******89.*******-т зааснаар гэрээг байгуулсан. Уг гэрээний үндсэн үүрэг 84,970,000 төгрөг, алданги 26,256,836  төгрөг, цахилгааны төлбөрийн үлдэгдэл *******54,500 төгрөг, нийт *********************,38*******,336 төгрөг шаардах эрхтэй байна.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.******* дэх хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч “******* ******* групп” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “ ... нэхэмжлэгч тал тухайн талбайг манайхаас гадна өөр аж ахуйн нэгжид түрээсэлж байсан, манай байгууллага тус талбайн харуул хамгаалалт, камер хяналтыг хариуцаж ажиллаж байсан” гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлий 25.2.2-т зааснаар өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, уг үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.*******, 38.6-д зааснаар тайлбар, татгалзлаа нотлохоор өөр бусад баримт бүрдүүлэх, цуглуулах баримт гаргуулах хүсэлт гаргаагүй, уг эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “******* ******* групп” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт *********************,38*******,336 төгрөг гаргуулж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 0*******-р хороо, ажилчны гудамж *******-0******* тоотод байрлах 2,000м.кв талбайг албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь “2024 оны *******0-р сарын *******-ны өдөр, 2025 оны 02-р сарын 24-ний өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ *******9,*******0,000 төгрөгийг давхацуулан нэхэмжилсэн, иймд нийт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн *********************,38*******,336 төгрөг гаргуулах, талбайг чөлөөлүүлэх” гэж тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******,*******96,**************0 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас *******,*******96,**************0 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

*******.Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******, 205 дугаар зүйлийн 205.*******, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 3*******8 дугаар зүйлийн 3*******8.*******-д зааснаар хариуцагч “******* ******* групп” ХХК-ийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 0*******-р хороо, ажилчны гудамж *******-0******* тоотод байрлах 2,000 мкв талбайг албадан чөлөөлүүлж, түрээсийн гэрээний үүрэгт *********************,38*******,336 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******, 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******,*******96,**************0 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 7*******4,857 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал *******4 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       В.АМАРТҮВШИН