2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/03616

 

2025 05 01

12/ШШ2025/03616

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:НХ6032305/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, хороолол, -р байр, тоот хаягт оршин суух, овогт ын /РД:УУ00*******1585/,

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ 2*******,*******00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2024 оны 12-р сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Б.д холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ 2*******,*******00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Иргэн Б. нь хамтарч хумсны салон ажиллуулах санал тавьж, хамтран ажиллахаар амаар тохиролцсоны дагуу А.******* миний бие хөрөнгө /хувь/ оруулалт хэлбэрээр 2*******,*******00,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны данснаас Б. руу шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг шилжүүлсний дараа салоны үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар асуухад үйл ажиллагаа эхлээгүй байсан тул уг хамтын ажиллагаанаасаа татгалзаж, байгаагаа хэлж оруулсан хөрөнгө 2*******,*******00,000 төгрөгөө буцаан авахаар шаардсан боловч буцааж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ 2*******,*******00,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б. нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах байдлаар маргадаг.

Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч А.*******г хариуцагчийн зүгээс хамтран ажиллах саналыг тавьсан нь үнэн бөгөөд сайн дурын үндсэн дээр гоо сайхны салоныг хамтран ажиллуулахаар болсон. Нэхэмжлэгч нь өөрийн сайн дурын үндсэн дээр ашиг орлогоо хуваан авах, эрсдлээ хамтран хариуцах зэргийг харилцан тохиролцсоны үндсэн дээр 2*******,*******00,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч талаас төлсөн төлбөр мөнгөөр гоо сайхны салоныг ажиллуулах тоног төхөөрөмж, эд бараа материал зэргийг 11,*******00,000 төгрөгөөр авсан байтал энэ бүгдийг мэдсээр байж нэхэмжлэгч тал 4 сарын дараагаар хамтран ажиллахаас татгалзсан.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2*******,*******00,000 төгрөгөөс нийт 16,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Голомт банкны данснаас шилжүүлэн буцаалтыг олгосон байдаг ба эцэст нь ашгийг хуваан авахаар тохиролцсон атлаа эрсдэл хариуцлагыг хариуцагч миний бие дангаараа хүлээх нь зүйд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

-нэхэмжлэгчээс: /хх-1/ нэхэмжлэл, /хх-2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-3/ А.*******гаас Б.Минжүүрдоржид олгосон итгэмжлэл, /хх-4/ дансны хуулга, /хх-22/ нэхэмжлэлийн тодруулсан шаардлага зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-хариуцагчаас /хх-6/ Б.ын иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-*******/ шүүхэд гаргасан хариу тайлбар, /хх-20/ Б.аас Д.д олгосон итгэмжлэл, /хх-32-44/ дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-Шүүхийн журмаар цуглуулаагүй, талууд санал, хүсэлт гаргаагүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч А.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

Үүнд: ... хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ 2*******,*******00,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэснийг,

3.Хариуцагч Б. нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: ...2*******,*******00,000 төгрөгөөс нийт 16,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Голомт банкны данснаас шилжүүлэн буцаалтыг олгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлан маргажээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох бхримтуулаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.1.А.*******, Б. нар Хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан. Энэ талаар талууд маргаагүй,

4.2.Хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч А.******* 2022.01.26-ны өдрөөс 2022.01.2-ний өдрийн хооронд 5 удаагийн шилжүүлгээр нийт 2*******,*******00,000 төгрөгийг хариуцагч Б. руу шилжүүлсэн, хариуцагч 2*******,*******00,000 төгрөгийг авсан талаар маргаагүй,

4.3.Нэхэмжлэгч А.******* нь хамтран ажиллах гэрээнээс татгалзсан,

4.4.Улмаар хариуцагч Б. нийт 24 удаагийн шилжүүлгээр нийт 16,4*******0,*******0 төгрөгийг А.******* руу шилжүүлсэн, үлдэх 11,22,00 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгоогүй зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

 

5.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 4*******6 дугаар зүйлийн 4*******6.1-д зааснаар Хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

-Энэ тохиолдолд талууд нэхэмжлэгч зөвхөн мөнгө, бусад эд хөрөнгөөр хөрөнгө хураамж төлж, хариуцагч ажил үйлчилгээг биечлэн гүйцэтгэхээр хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан байна.

Хамтран ажиллах гэрээ нь хуульд заасан тодорхой шинж ...хоёр ба түүнээс дээш этгээд, ... хуулийн этгээд байгуулахгүй, ... ашиг олох болон бусад тодорхой зорилготой ажиллана, талууд хамтын үйл ажиллагаа эрхлэн явуулах-ийг өөртөө агуулдаг.

Хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллах гэрээний харилцаа зохицуулагдсаныг хамтран ажиллах үйл ажиллагааг угаас хуулийн этгээд байгуулахгүйгээр хэрэлжүүлдэг гэж үзэж болохгүй. Хуулийн этгээд байгуулан хамтран ажиллах гэрээ байгуулахаар талууд тохиролцвол тухайн харилцаан Иргэний хуулийн тухайн зохицуулалтаар бус харин Компанийн болон Нөхөрлөлийн тухай хуулиуд болон холбогдох бусад хуулиар зохицуулагдана. Тиймээс хариуцагчийн үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдийн харилцааг талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний харилцаанд хамаатуулах хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийж болох бөгөөд тэдний хэлцэл хуульд заасан хэлбэрийн шаардлага хангана.

Иргэний хуулийн 4*******6 дугаар зүйлийн 4*******6.2, 4*******6.3-т зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно. Талуудын гэрээ амаар байгуулсан, энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 4************** дугаар зүйлийн 4**************.1-т зааснаар Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна.

Иргэний хуулийн 4*******-р зүйлийн 4*******.1-т зааснаар Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно. Гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талууд хураамжийг хэн хэдий хэр хэмжээний хураамж гаргах талаар тодорхойлоогүй боловч А.******* 2*******,*******00,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлсөн гэх тайлбараа дансны хуулгаар нотолсон, хариуцагч Б. нь нэхэмжлэгчийн гаргасан ... шилжүүлсэн мөнгөөр бараа худалдан авсан байсан гэх тайлбарын талаар маргаж, баримтаар няцаагаагүй.

6.Нэхэмжлэгч А.******* 2025.02.*******-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэлдээ ... мөнгө шилжүүлснээс хойш 3 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөг өгч байсан боловч 4 дэх сараас шилжүүлэхээ больсон, гэтэл гоо сайхны салон ажиллуулаагүй, миний шилжүүлсэн мөнгөөр бараа худалдан авсан байсан, алдагдал, эрсдлээ хэрхэн хариуцах талаар харилцан тохиролцоогүй гэж тайлбарласан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар дээрх тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй, санал хүсэлт гаргаагүй.

Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор бусадтай байгуулсан хэлцэл дуусгавар болно гэж явцуу утгаар ойлгож болохгүй, угтаа гэрээ дуусгавар болсны дараа талууд бусдын өмнө хүлээсэн үрргээ дундын хөрөнгөөс төлж барагдуулан дуусгавар болгож, дундын хөрөнгөөс үлдэх хэсгийг хоорондоо хуваарилах учиртай.

Иймээс дээрх буцаан төлсөн мөнгийг ашиг гэж үзэх үндэслэлгүй. Харин алдагдал, эрсдэл нь гэрээнээс гарч байгаа талын үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэнэ.

Хариуцагч талын гаргаж өгсөн хавтас хэргийн 38-44 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд, хариуцагч 24 удаагийн шилжүүлгээр нийт 16,4*******0,*******0 төгрөгийг А.*******д буцаан өгсөн байх ба үлдэгдэл 11,22,00 төгрөг байна.

*******.Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаад нэхэмжлэлийн шаардлагын 11,22,00 төгрөгийг хангаж, 16,4*******0,*******0 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 14,628 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 4*******6 дугаар зүйлийн 4*******6.1, 4******* дүгээр зүйлийн 4*******.1, 4*******.3, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.аас 11,22,00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгож, үлдэх 16,4*******0,*******0 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 26,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 14,628 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН