2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/03671

 

2025 05 05 192/ШШ2025/03671

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.*******түвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, Ерөнхий сайд *******ын гудамж, ******* банкны төв байранд байрлах, ******* банк ХК /РД:*******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* хороолол, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух, овогт ын /РД:ЧК8406*******74/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 42,864,135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2024 оны 12-р сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигч шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлага 42,864,135 төгрөгийн 3,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 39,364,135 төгрөгийг хариуцагч А. нь 2025 оны 05-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 06-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 07-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны *******-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 09-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 01-р сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 03-р сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 04-р сарын 25-ны өдөр 3,864,135 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрч байна. Иймд эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Эвлэрлийг батлах үндэслэлтэй.

2.Зохигч эвлэрлийн гэрээндээ Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлага 42,864,135 төгрөгийн 3,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 39,364,135 төгрөгийг хариуцагч А. нь 2025 оны 05-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 06-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 07-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны *******-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 09-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 01-р сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 03-р сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 04-р сарын 25-ны өдөр 3,864,135 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрчээ.

3.Эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлага 42,864,135 төгрөгийн 3,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 39,364,135 төгрөгийг хариуцагч А. нь 2025 оны 05-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 06-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 07-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны *******-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 09-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 01-р сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 03-р сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2026 оны 04-р сарын 25-ны өдөр 3,864,135 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,*******0 төгрөгийг улсын орлогод үлдээж, тал хувь болох 186,135 төгрөгийг улсын орлогоос, таль хувь болох 186,135 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН