Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/014

 

 

*******, *******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Цогням

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, хянан шийдвэрлэсэн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/258 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2314000710129 дугаар хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ....... багт оршин суух, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, ******* овогт *******ийн ******* ******* регистрийн дугаартай,

2. Монгол Улсын иргэн, ............ багт оршин суудаг,

Урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан,  овогт гийн регистрийн дугаартай,

3. Монгол Улсын иргэн, .......... багт оршин суудаг,

Урьд Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №43 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар  300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, овогт ийн , регистрийн дугаартай,

Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн нутаг “Баян улаан үзүүрийн хавчиг жалга” гэх газарт бэлчиж байсан, иргэн ийн эзэмшлийн эвэргүй хар халзан, эвэргүй бор тарлан, эвэртэй бор алаг зэрэг зүсмийн нас бие гүйцсэн 3 тооны эр үхэр буюу олон тооны хулгайлан авч, иргэн эд 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

*******, ******* нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 18-нд Баянхонгор аймгийн Галуут сум 5 дугаар багийн нутаг “Их тээг” гэх газраас иргэн н эзэмшил, өмчлөлийн 3 тооны бод мал буюу олон тооны малыг машин механизм болох өөрийн эзэмшил, өмчлөлийн мустанг-150 маркийн мотоциклийг ашиглан хулгайлан авч түүнд 5,900.000 төгрөгийн хохирол учруулсан,

 *******тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сард Баянхонгор аймгийн Галуут сум 4 дүгээр багийн нутаг “Налуу” гэх газраас иргэн ийн эзэмшил, өмчлөлийн 2 тооны бод малыг буюу олон тооны малыг хулгайлан авч түүнд 2,800.000 төгрөгийн хохирол учруулсан

Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн нутаг “Баян улаан үзүүрийн хавчиг жалга” гэх газарт бэлчиж байсан, иргэн ийн эзэмшлийн эвэргүй хар халзан, эвэргүй бор тарлан, эвэртэй бор алаг зэрэг зүсмийн нас бие гүйцсэн 3 тооны эр үхэр буюу олон тооны хулгайлан авч, иргэн эд 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

*******, ******* нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 18-нд Баянхонгор аймгийн Галуут сум 5 дугаар багийн нутаг “Их тээг” гэх газраас иргэн н эзэмшил, өмчлөлийн 3 тооны бод мал буюу олон тооны малыг машин механизм болох өөрийн эзэмшил, өмчлөлийн мустанг-150 маркийн мотоциклийг ашиглан хулгайлан авч түүнд 5,900.000 төгрөгийн хохирол учруулсан,

*******той бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сард Баянхонгор аймгийн Галуут сум 4 дүгээр багийн нутаг “Налуу” гэх газраас иргэн ийн эзэмшил, өмчлөлийн 2 тооны бод малыг буюу олон тооны малыг хулгайлан авч түүнд 2,800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн нутаг “Баян улаан үзүүрийн хавчиг жалга” гэх газарт бэлчиж байсан, иргэн ийн эзэмшлийн эвэргүй хар халзан, эвэргүй бор тарлан, эвэртэй бор алаг зэрэг зүсмийн нас бие гүйцсэн 3 тооны эр үхэр буюу олон тооны хулгайлан авч, иргэн эд 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

*******, ******* нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 18-нд Баянхонгор аймгийн Галуут сум 5 дугаар багийн нутаг “Их тээг” гэх газраас иргэн гийн эзэмшил, өмчлөлийн 3 тооны бод мал буюу олон тооны малыг машин механизм болох өөрийн эзэмшил, өмчлөлийн мустанг-150 маркийн мотоциклийг ашиглан хулгайлан авч түүнд 5,900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт гийн , овогт ийн г бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр  3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б., ******* нарт тус бүр оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй  нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч *******гийн  2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 7 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ын эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн  улсын дугааргүй мотоцикль, шүүгдэгч *******гийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн  улсын дугааргүй мотоциклийг хурааж тус тус улсын орлого болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 5544000 төгрөг, шүүгдэгч *******гээс 414400  төгрөг нийт 15,232,000 төгрөгийг гаргуулж, хохирогч эд 6,100,000 төгрөг , хохирогч  д 6,334,000 төгрөг,  хохирогч эд 2,800,0000 төгрөгийг  тус тус олгож,

Хохирогч н 300000 төгрөг, ийн 300000 нарын нэхэмжлэлийг  шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч , , нар нь малаа, эрж, хайсны зардлаа цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтын хураагдсан...бор өнгийн бариултай, ажлыг хэсэг 12 сантиметр, 11.5 сантиметр урттай 2 ширхэг хутга, 6 метрийн урттай цагаан өнгийн мяндсан олс 1 ширхэг, хар өнгийн төмөр бариултай сүх 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн ...Мустанг-5 маркийн  улсын дугааргүй тээврийн хэрэгсэл, мотоцикль, шүүгдэгч *******ын эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн  улсын дугааргүй тээврийн хэрэгсэл, мотоцикль... битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээж,

Шүүгдэгч *******д нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж,

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь 2023 оны 2 дугаар сарын эхээр гэртээ байж байтал манай гэрт ирээд үхэр гаргалцаад өгөөч гэхээр нь ямар үхэр юм  гэсэн чинь Хангайгаас тууж ирсэн үхэр байгаа юм гэхээр нь зөвшөөрч сумын баруун талын хуучин өвсний фонд гэх газарт очин гаргалцсан. Намайг *******той үхэр байсан  газарт очиход  байсан. Фонд дотор хэдэн сарлагийн бухнууд хашсан байсан.   Би тус бухнуудыг хулгайн бух байсан гэдгийг тэр үед мэдээгүй. Хангайгаас туугаад оройтчихлоо гэж *******, 2 ярьж байсан. Сүүлд цагдаагаас дуудахад хулгайн үхэр байсан гэдгийг мэдсэн. Тэр үед би архи уусан байсан болохоор архи байгаа гэж бодоод очсон юм. Архи ч өгсөн би уусан.                      

Надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. ******* 2 үхрийнхээ махыг аваад л үлдсэн, хаана хэнд, хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй. Энэ талаар би эхнээс нь ярьж шүүхийн хэлэлцүүлэгт ч хэлсэн. Би нэг төгрөг ч аваагүй болохоор хохирол төлөөгүй. *******, нар хохирлыг бүрэн барагдуулна гэж байгаад сүүлдээ Батсүхийн хохирлыг намайг төл гэхээр нь төлөөгүй юм. Гэтэл хэргийг анхнаас нь гардан зохион байгуулж гүйцэтгээд мөнгийг нь авч хэрэгцээгээ хангасан этгээдүүдтэй адил төлбөр оногдуулсан. Эрүүгийн хариуцлага оногдуулсан нь анхан шатны шүүхийн буруу алдаатай шийдвэр гэж үзсэн бөгөөд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гүйцэтгэгч оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэсэн зарчмыг зөрчин шийдвэрлэлээ гэж үзэж гомдол гаргасан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж оногдуулсан хохирлын хэмжээг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Н.Цогням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

 Шүүгдэгч нар нь бусдын олон тооны бод малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлах үйлдлээрээ санаатай нэгдэж үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон.     Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Энэ гэмт хэргийг шүүгдэгч ******* нь санаачилж, зохион байгуулсан. *******тай хамтарсан бол шүүгдэгч нь хамжигчаар хамтран оролцсон байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

******* нь энэ хэрэгт оролцсон үндэслэл нь архи уух зорилгоор тэр газар очсон байгаа. Тэр үед ямар ч ашиг аваагүй учраас хохирол төлөөгүй байсан. Одоо хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа. Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруу, хувийн байдлыг харгалзан ялгамжтай оногдуулаагүй тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү..гэв.

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шүүгдэгч нар гэм буруугаа хүлэн зөвшөөрч байсан хэдий ч хохирол мөнгийг төлөх боломжгүй байсан. Шүүхээс тогтоосон хохирлыг *******ын зүгээс төлсөн байгаа. *******гийн хувьд хохирол төлөхөө илэрхийлсэн байгаа. Хохирогч нарт хохирол төлбөрийг төлнө. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хорих ялын хугацааг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 18-нд Баянхонгор аймгийн Галуут сум 5 дугаар багийн нутаг “Их тээг” гэх газраас иргэн н эзэмшил, өмчлөлийн 3 тооны бод мал болох “халиун бух, бор ягаан бух, бор бух” зэрэг олон тооны малыг *******ын  эзэмшил, өмчлөлийн мустанг-150 маркийн мотоциклийг ашиглан хулгайлан авч д 5,900.000 төгрөгийн хохирол учруулсан,                                                           

Үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн нутаг “Баян улаан үзүүрийн хавчиг жалга” гэх газарт бэлчиж байсан, иргэн ийн эзэмшлийн 3 тооны бод мал болох эвэргүй хар халзан, эвэргүй бор тарлан, эвэртэй бор алаг бух зэрэг олон тооны малыг хулгайлан авч, иргэн эд 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

*******, ******* нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сард Баянхонгор аймгийн Галуут сум 4 дүгээр багийн нутаг “Налуу” гэх газраас иргэн ийн эзэмшил, өмчлөлийн 2 тооны бод малыг буюу олон тооны малыг хулгайлан авч эд 2,800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Энэ нь:

1 дүгээр хавтаст хэргийн 13-14, 16-17 дугаар талд тус тус авагдсан “...Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баян улаан үзүүрийн хавчиг жалга гэх газарт манай 3 бух 2023 оны 01 дүгээр сарын 25-ны үед байсан. 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай 3  бух нь харагдахгүй алга болсон. 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш би бухаа хайгаад олохгүй байж байгаад 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай сумын цагдаа над руу залгаад эзэнгүй үхрийн толгой олдсон байна таны үхэр мөн болохыг ирж шалгаж үзээрэй гэсэн. Тэгээд би очоод үзтэл манай 3 бухын толгой мөн байсан. Миний алдсан 3 бух нь нас гүйцсэн бухнууд буюу хар халзан эвэргүй хоёр чих нь онь эмтэй, баруун талын чих шар ээмэгтэй бух, бор тарлан хоёр чих онь эмтэй, баруун талын чих шар ээмэгтэй эвэргүй  бух, эвэртэй бор алаг хоёр чих онь эмтэй, баруун талын чихэнд шар ээмэгтэй, улаан өнгийн даавуутай байсан...” гэх хохирогч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дугаар талд авагдсан “... Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн “Их тээг “гэх газар 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Цэнд гэх хүний эвэртэй бор алаг бух, манай халиун бух, бор бух, бор ягаан бух, хар хөх бух, мөн бор бух, бор тарлан бух, зэрэг нийт 7 тооны бух байсан. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны үеэс хойш хайгаад олохгүй байсан. Тэгээд манай сумын цагдаа нар миний 88250918 гэсэн утас руу залгаад энд сумын доод талын хуучнаар өвсний фонд байсан газар бухны толгой арьс шир байна таньж мэдэх зүстэй үхрийн арьс шир байна уу ирээд үз гэж хэлээд би очоод үзтэл миний хайж байсан 7 бухны 4-ийнх нь толгой арьс, шир нь зүсээрэй мөн байсан. Одоо цуг явсан хар хөх бух, бор тарлан бух, бор бух гэсэн 3 тооны бухаа эрээд олохгүй байгаа. Би өөрийн алдсан гэх 3 тооны тус бүрийг нь 2000000 төгрөгөөр үнэлсэн байгаа...” гэх хохирогч н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дугаар талд авагдсан “...Би 2022 оны 12 дугаар сарын 22-нд Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багт “Налуу” гэх газарт 2 тооны үхэр байсан. Тэгээд 3 хоногийн дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үхэрээ цуглуулах гэтэл манай халиун амтай хар үнээ нэг Шарцагаан хар үнээ нийт 2 тооны ногоон ээмэгтэй хоёр үнээ хоёулаа догол эмтэй 7 хоног хайгаад олдохгүй байсан. Тэгээд сумын төвд орж ирээд алдуул малаар багийн дарга цагдаагийн газарт тэмдэглүүлж байсан. Би энэ жил төллөх хээлтэй мал байсан сүү сайтай мал тус бүрийг нь 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. Би хоёр үхэрээ тоо ёсоор нь авна...” гэх хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар талд авагдсан “...Дараа нь цагаан сарын өмнө 2 үхрийн мах *******ын гэрийн арын хаалгаар зөөж ачсан. *******, ******* хоёр ачсан. Тэгээд Баянхонгор аймаг руу ороод гэж нэртэй мах авдаг хүнд өгсөн ...” гэх гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 44-45, 141-142 дугаар талд тус тус авагдсан “...Надад өгсөн мах нь арьс шир толгой байхгүй дан мах өгсөн. Мөн гэдэс байхгүй... дараагийн буюу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мах нь мөн адил дан мах байсан 2 тооны мах 251 кг мах байсан. Туранхай хар үхэр байсан ба 1 кг-ийг нь 6,000 төгрөгөөр бодож авч байсан. Ер нь бол туранхай байсан учир бухны мах гэдэг нь сайн мэдэгдэхгүй. Эр үхрийн мах гэж авсан. Б. ******* Галуут сумын унаанд сууж ирээд Баруун бүс худалдааны төв дээр ирээд над руу залгаад би очиж авдаг байсан...Ийм 4 тооны сарлагийн үхрийн мах Галуут сумын 5 дугаар багийн залуу ******* гэх хүнээс авсан.

“...Надад өгсөн мах нь арьс, шир толгой байхгүй дан мах өгсөн мөн гэдэс байхгүй эхний өгсөн буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мах нь 172 кг дараагийн өгсөн мах нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мөн дан мах байсан 159 кг дараагийн буюу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мах нь мөн адил дан мах байсан 2 тооны мах 251 кг мах байсан туранхай хар үхэр байсан. 1 кг-ийг нь 6,000 төгрөгөөр бодож авч байсан ер нь бол туранхай байсан учир бухны мах гэдэг нь сайн мэдэгдэхгүй эр үхрийн мах гэж авсан. ******* өөрийн биеэр махаа авч ирж өгсөн. Мөнгө хийсэн данс нь болохоор *******ын эхнэрийн данс гэж байсан Отгонзаяа гэсэн данс эзэмшигч байсан. Би цуг суудаг мах зардаг Б.Одхүү гэх хүнд 251 кг махаа зарсан...” гэх гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 20-21 талд авагдсан “...Би хар халзан бух, бор алаг бух 2 ыг мэднэ, наана нь бас 4 ширхэг бух авчирсан. Тэр дотор эвэртэй бор алаг бух байсан. Ягаан бух байсан. Бор халзан бух байсан. 4 ширхэг бухыг эхлээд тууж ирээд дараа нь 2 ширхэг бухыг тууж ирсэн. Намайг гуйгаад үхэр хөөгөөд ирье гээд байсан...******* бид 2 тууж ирсэн. Галуут сумын 5 дугаар баг 5 ын хангайгаас тууж ирсэн. Галуут сумын доор байх хуучин өвсний фондын дотор нь *******, бид 3 гаргасан. ******* махыг нь мотоциклиор зөөсөн. Би сар өдөрийг сайн санахгүй байна. Эхлээд 4 бух, дараагийн 2 бухыг 2023 оны 02 дугаар сард тууж ирсэн...”

1 дүгээр хавтаст хэргийн 122-123 талд авагдсан Анх надад ******* үхэрний хэрэг байна гэж хэлэх үед энд юу байдаг юм гэж хэлээд манайхан эзэнгүй байхад Царамын нурууруу хамт яваад 2 хар үнээ хөөж ирсэн. Дараа нь 2022 оны 12 сарын сүүлээр 4 тооны бухаа 5-ын хангайгаас хөөж ирсэн. Тэрний 2 тооны бух нийт 8 тооны үхэр авч ирсэн. 6 тооны үхэр гаргалцаж өгсөн. 2 хар үнээн дээр бид хоёр байсан. Үхэр гаргаж байхад ах хаанаас юун үхэр тууж ирээд байна. Би бол мэдэхгүй гэж гэсэн... “

1 дүгээр хавтаст хэргийн 239-240 талд авагдсан ... ******* бид хоёр 2022 оны 12 дугаар сарын сүүл шинэ жилийн үеэр 2 хар үнээг царамын нуур гэх газраас морьтой тууж ирээд манай гэрийн гадаа буюу Бараан хад гэх нэртэй газар алсан. Тэгээд мотоцикльтой мах, арьс шир, толгой зэргийг ******* 2 удаа мотоцикльтой ачаад явсан...”гэх яллагдагч *******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг 

1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар талд авагдсан “...Би яллагдагчийн эрх үүрэгтэйгээ танилцсан. Асууж тодруулах зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би мэдүүлэг өгөхгүй эрхээ эдэлнэ...” гэх шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дугаар талд авагдсан “...Би он, сар өдрийг нь сай санахгүй байна. Сумын төвд 22 цагийн үед гэртээ байхад ******* ирээд намайг үхэр гаргалцаад өгөөч гээд гуйхаар нь мотоцикльтой яваад хуучин өвсний фонд дээр очиход 4 тооны бух байсан. Эрэвтэй алаг бух, 2 бор зүсмийн бух халиун зүсмийн бух байсан. *******, ******* бид 3 өвсний фонд дотор гаргасан бухнуудаа гаргаж дуусгаад үүрцайх гэж байхад гэртэй ирсэн..” гэх яллагдагч *******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь  2023 оны 02 дугаар сарын эхээр гэртээ байж байтал манай гэрт ирээд үхэр гаргалцаад өгөөч гэхээр нь ямар үхэр юм гэсэн чинь хангайгаас тууж ирсэн үхэр байгаа юм гэхээр нь би зөвшөөрч сумын баруун талын хуучин өвсний понд гэх газарт очиж гаргалцсан. Намайг *******той үхэр байсан газарт очих үед ганцаар байсан. Харин пондон дотор хэдэн сарлагийн бухнууд хашсан байсан. Би тус бухнуудыг хулгайн бух байсан гэдгийг мэдээгүй. Сүүлд цагдаагаас дуудахад хулгайн үхэр байсан гэдгийг мэдсэн. Би *******, ******* нартай бух гаргаж байх үедээ согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан...” гэх шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар талд авагдсан “... Нас гүйцсэн бух, хар халзан, бор тарлан, эвэртэй бор алаг зүсмийн ... 3 ширхэг ...нэг бүрийн үнэ 2,000,000 төгрөг ...үнэлгээ 6,000,000 төгрөг...” гэх Баянхонгор аймгийн ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 178 дугаартай дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 156 дугаар талд авагдсан “... нас гүйцсэн бух, 2 ширхэг нэг бүрийн үнэ 2,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөг.... соёолон насны бух 1 ширхэг нэг бүрийн үнэ 1,900,000 төгрөг... нийт 5,900,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх Баянхонгор аймгийн “” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дугаартай дүгнэлт,

2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан “... нас гүйцсэн шар цагаан хар, халиун амтай хар зүсмийн 2 тооны бух 1 ширхэг нь 1,400,000 төгрөг...” хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 2,800,000  төгрөг болохыг тодорхойлов...” гэх Баянхонгор аймгийн ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаартай дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 5-9 дүгээр талд авагдсан “хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болно.                                                          

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.     

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан олон тоогоор хулгайлсан гэсэн хуульд заасан 3 хүндрүүлэх  бүрэлдэхүүн тогтоогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “олон тооны мал” гэдгийг энэ хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно...” гэж тайлбарласан бөгөөд шүүгдэгч нар нь бусдын 8 тооны буюу олон тооны бод малыг үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүлэглэн авахдаа үйлдлээ хөнгөвчлөх, хулгайн эд зүйлээ зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм болох мотоцикль ашиглан үйлдсэн болох нь нотлогдон, тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******гээс “...******* нар нь үхэр гаргалцаад өг гэхээр нь очиж гаргалцаж өгсөн... хулгайн үхэр гэдгийг мэдээгүй..., мал борлуулсан орлогоос өөрт аваагүй тул хохирол төлөх үндэслэлгүй, гэмт хэрэгт оролцсон оролцоо, үүргийг харгалзан ялгамжтай ял оногдуулаагүй тул өөрт ногдох хохирол, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулгаар гомдол гаргасан.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон 1 дүгээр хавтаст хэргийн 122-123 талд авагдсан “...Дараа нь 2022 оны 12 сарын сүүлээр 4 тооны бух 5-ын хангайгаас хөөж ирсэн. Тэрний 2 тооны бух нийт 8 тооны үхэр авч ирсэн.

6 тооны үхэр гаргалцаж өгсөн. Үхэр гаргаж байхад ах хаанаас юун үхэр тууж ирээд байна. Би бол мэдэхгүй шүү гэж байсан... “ гэх *******гийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дугаар талд авагдсан “...Би он, сар өдрийг нь сайн санахгүй байна. Сумын төвд 22 цагийн үед гэртээ байхад ******* ирээд намайг үхэр гаргалцаад өгөөч гээд гуйхаар нь мотоцикльтой яваад хуучин өвсний фонд дээр очиход 4 тооны бух байсан. Эвэртэй алаг бух, 2 бор зүсмийн бух халиун зүсмийн бух байсан. *******, ******* бид 3 өвсний фонд дотор гаргасан бухнуудаа гаргаж дуусгаад үүрцайх гэж байхад гэртэй ирсэн..” гэх яллагдагч *******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч *******гийн “...шөнийн цагаар бусдын олон тооны малыг нядлаж, арьс шир, гэдэс дотор, толгой, шийр зэргийг нүх, зооринд нуун хаяж үрэгдүүлж байгаа үйлдэл...” нь мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцож байгаагаа мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлд “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”... Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно..гэжээ.

Эрх зүйн онолын хувьд гэмт хэргийг бүлэглэж үйлдэх ойлголт нь гэмт хэрэгт оролцогчдын оролцооны дотоод холбоогоор тайлбарлагдах бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хамгийн энгийн хэлбэр нь ...гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцоогүй, хоёр буюу түүнээс дээш гүйцэтгэгч хамтарсан үйлдлээрээ нэгдэж тухайн гэмт хэргийн хор уршгийг бий болгосон байх явдал юм.

Өөрөөр хэлбэл Гэмт хэрэг хамтран үйлдэж байгаа гэмт үйлдэл нь  нэг хүний үйлдэж чадахгүй хэргийг хамтын хүчээр буюу гэмт хэрэг хамтран үйлдэгчийн гэмт үйлдэлд сэтгэл зүйн болон биеийн хүчээр дэмжлэг үзүүлэх, нэг хүний үйлдсэн хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюулаар их, хамтран оролцогчид гэмт хэргийн ул мөрийг баллаж, хэргийг илрүүлэхэд саад учруулдаг зэрэг шинжээрээ бусад гэмт хэргээс ялгаатай, энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь илүү хүнд байх ёстой гэж үздэг.

*******гийн мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооноос дүгнэхэд тэрээр урьдчилан амлаж шүүгдэгч ******* нарын хулгайлан авчирсан малыг нядалж, ул мөрийг арилгах, зөөж тээвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн зэрэг үйлдлээрээ гэмт хэрэгт хамжигчаар оролцсон болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна..” гэснийг харгалзан гүйцэтгэгч нараас ихгүй буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг оногдуулахаар заасан 2 - 8 жилийн хорих ялын дундаж хэмжээнээс доогуур ял шийтгэсэн нь *******гийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шийдвэр болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тооцооллыг гаргахдаа шүүгдэгч нарын шүүх хуралдаанд хохирол нөхөн төлөхийг мэдэгдсэн мэдүүлгийг үндэслэн, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзахгүйгээр шүүгдэгч нараас хохирол болон холбогдох зардлыг тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулах нь зүйтэй гэж үзэн шүүгдэгч *******, ******* нараас тус бүрээс нь 5,544,000 төгрөг, *******гээс 414,400 төгрөг /11,502,400/ нийт 15,232,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тооцооллын алдаатай шийдвэр болжээ.

Зүй нь шүүгдэгч *******, ******* нарын “...ийн 2 тооны бод малыг хулгайлж 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан..” үйлдэлд шүүгдэгч ******* оролцоогүй, тэрээр хариуцахгүй тул шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 1,400,000 төгрөг,

Шүүгдэгч *******, *******, ******* нарын д 5,900,000 төгрөгийн хохирол учруулсан, эд 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд шүүгдэгч нар хамтран оролцсон тул нийт 11,900,000 төгрөгийг 3 тэнцүү хувааж, шүүгдэгч тус бүрээс 3,966,666 төгрөг,

гэмт хэргийн улмаас учирсан бусад зардал ийн 100,000, н 433,000 төгрөг нийт 533,000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээнд хувааж шүүгдэгч тус бүрээс 177,666 төгрөг гаргуулан, шүүгдэгч *******оос 5,544,332, шүүгдэгч *******гаас 5,544,332, шүүгдэгч *******гээс 4,144,332 төгрөг тус тус гаргуулж, хохирогч д 6,333,000 төгрөг, хохирогч эд 6,100,000 төгрөг, хохирогч эд 2,800,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөс шүүгдэгч *******ын ар гэрээс хохирогч д  2,772,000 төгрөг, хохирогч эд 2,772,000 төгрөг тус тус төлсөн баримтыг ирүүлсэн тул ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч *******гийн анхан шатны шүүхээс ногдуулсан хорих ялын хэмжээ, өөрт ногдох хохирлыг хөнгөрүүлэх агуулгаар бичсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын хохирол тооцсон заалтад өөрчлөлт оруулан, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/258 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 5544000 төгрөг, шүүгдэгч *******гээс 414400  төгрөг нийт 15,232,000 төгрөгийг гаргуулж, хохирогч эд 6,100,000 төгрөг, хохирогч д 6,334,000 төгрөг, хохирогч эд 2,800,000 төгрөгийг  тус тус олгосугай” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч *******оос 5,544,332, шүүгдэгч *******гаас 5,544,332, шүүгдэгч *******гээс 4,144,332 төгрөг тус тус гаргуулж, хохирогч д 6,333,000 төгрөг, хохирогч эд 6,100,000 төгрөг, хохирогч эд 2,800,000 төгрөг олгосугай.. гэж өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч  *******, *******, ******* нарын 2023 оны 12  дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ