Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 04

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Цагаанцоож

Улсын яллагч   Б.Оюунцэцэг   нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас  шүүгдэгч  Х овогт  Б-ийн А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  1837000000009 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                        

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 1988 оны 08 сарын 22-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3,  эхнэр, хүүхдийн  хамт Ховд аймгийн Алтай сумын Т багт оршин суух, Х овогт  Б-ийн А-н  /РД /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч  Б.А нь 2018 оны 01 сарын 09-нээс 10-нд шилжих шөнө  Ховд аймгийн Алтай  сумын Т-т багийн нутаг дэвсгэрт  Б.Т-лийг  хутгалж бие махбодид нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч  Б.А-ны  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би тэр өдөр 20 цагийн үед Б.Т-ийн гэрт эхнэр Б.С-ийн хамт очиж хоол идсэн. Араас Г, У гэх хоёр залуу хамт орж ирсэн. Г нэг шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирээд У, Г, Б.Т бид хэд хувааж уугаад Умбаа гэх залууг  гэрт нь хүргэж өгсөн. Дараа нь Б.Т, Г бид гурав явж дахиад нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авчирч ууж дуусгаад Г-г Б.Т бид хоёр байсан айлд хүргэж өгөхөд гэртээ унтахгүй дагаж явна гээд буцаад Б.Т-ийн очоод манай эхнэрийг дагуулж аваад Б.С, Б.Т, Г бид хэд манайд  очоод нэг шил 0,75 литрийн Ерөөл архи авчирч уусан. Тухайн үед Г тус архинаас хоёр балгаад бөөлжөөд гэрт хүргэж өг гэхээр нь би хүргэж өгчөөд ирээд  Б.Т бид хоёр үлдсэн архийг хувааж уугаад согтсон байсан. Тэгээд нэг мэдэхэд үүдний амбаар дотор Б.Т намайг багалзуурдаж боосон байсан. Амьсгаа авж чадахгүй үхдэг юм болов уу гэж бодоод тэр агшинд Т гараа тавиад, дахиад боосон, тэрнээс хойш юу болсоныг мэдэээгүй. Нэг мэдэхэд Б.Т чи миний гарыг хутгалчихлаа гэж орилсон. Харахад Б.Т-ийн гараас цус гарч байсан. Буцаад гэрлүүгээ гүйгээд явж байтал ээж  А таархаар би хүн хутгалчихлаа гэж хэлээд бид хоёр хамт очиж  гарын боосон. Хажуу талын хашааны Б.Э-д гэх хүнийг дуудаж эмнэлэгт авч очсон ...” гэх мэдүүлэг,

            Хохирогч  Б.Т-ийн  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ” 2018 оны 01 сарын 09-ний орой 19-21 цагийн хооронд Г, А болон А-ы эхнэр С нарын хамт манай найзууд ирээд манай гэрт 2 шил Ерөөл нэртэй 0.5 литрийн архи ууж 00 цагийн үед явахаар болоод би мотоцикльтэй С-г суулгаж, Г, Б.А хоёр нэг мотоциклт сууж  Б.А-ы гэрт ирсэн. Тэр айлд байж байгаад 0.75 литрийн архи уугаад Г 02 цагий үед харьсан. Б.А бид хоёр үлдээд архи ууж байсан. Юунаас болж маргасан эсэхээ сайн мэдэхгүй байна. Б.А хутга авахаар яваад би зугтаад гарч явахад араас Б.А хутгатай гүйж ирээд миний баруун гарын шууны хэсгээр хутгалчихсан. Тэгээд Э-д гэх хүн ирж намайг эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,

          Гэрч  Т.Г-ийн  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:”... Өглөө 08 цагт ажил дээр ирэхэд шөнө хутгалуулсан гэх хүн ирээд оёдол тавиулаад хэвтсэн байна, та үзэж өгөөчээ гэж Тунгалаг эмч хэлсэн.  Тэр хүнийг үзэхэд баруун гарын тохойн хонхороос урагшаа 4 хуруу орчим хэсэгт 4-5 см урттай нэвт хутгалагдсан шарханд орсон гарсан хоёр талд цус тогтоох арга хэмжээ  авч оёдол хийсэн байдалтай байлаа, үзэхэд хавдар ихтэй дотоод цус хуралт ихтэй  байсан учир Булган сумын гэмтлийн эмчид дуудлага өгч гэмтлийн эмч 11 цагийн үед ирж үзээд аймагт явж яаралтай мэс засал хийх

 

шаардлагатай гэж хэлээд  аймаг руу явуулсан...” гэх мэдүүлэг,

            Гэрч  Б.С-ийн  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө нөхөр Б.А-н бид хоёр   Т-ийн гэрт хоол идээд сууж байтал гаднаас Г нэг эрэгтэй хүнтэй орж ирсэн.  Г өврөөсөө нэг шил ерөөл нэртэй архи гаргаж ирээд тэд нар ууцгаасан.  Удалгүй манай нөхөр А, Т, Г нэг шил  Ерөөл нэртэй 0.5 литрийн архи авч ирж ууцгаасан. Тэр архи ууж дуусаад манай гэрт нэг шил 0.75 литрийн архитай ирсэн. Г сүүлд авсан архинаасаа нэг хундага уугаад гэртээ харина  гэхээр нь манай нөхөр А гэрт нь хүргэж  өгсөн. Манай нөхөр А, Т хоёр архи ууж дуусчихаад хооорондоо маргалдаад  Т манай нөхрийг боож унгаахаар би салгаж  чадахгүй болохоор  ээжийг дуудахаар би явсан. Би ээж А явуулчихаад  эмээгийнд байж байтал  ээж миний утас руу залгаад А хүн хутгалчихлаа  гэхээр яваад очтол  эмнэлэг явчихсан байсан...” гэх мэдүүлэг,

            Гэрч Б.Э-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2018 оны 01 сарын 10-ны өглөө 05 цагийн үед унтаж байтал А Э ахаа би хүн хутгалчихлаа яаралтай эмнэлэгт хүргээд өгөөч гэхээр гэрээсээ гараад хашааныхаа үүдэнд рчтол Т архи уучихсан согтуу баруун гараас нь цус гарчихсан гараа даавуугаар боочихсон байхаар машиндаа суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,

            Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 15-ны өдрийн шинжээчийн:

          1. Б.Т-ийн биед баруун гарын шууны дотно дунд хэсгийн зөөлөн эдэд дотроос гадагш чиглэлтэй Зсм /орох/, гадна хэсэгтээ 2см /гарах/ нэвт сүлбэгдсэн шарх, хаван хавдар гэмтэл тогтоогдлоо.

          2.Б.Т-ийн биед учирсан дээрхи гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

         3.Б.Т-ийн биед учирсан дээрхи гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний  бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоног доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4.Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдал удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүн хамаарна... ” гэх дүгнэлт,

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 20 тоот шинжээчийн:

          1.Б.А-ы биед духны зүүн хэсэгт Зх2см, хүзүүний урд болон 2 хажуу хэсгээр 1х1см-2х2см олон тооны өнгөц цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

          2.Б.А-ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

          3.Б.А-ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл  мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн   зэрэг тогтоох журмын 2.6-Д... шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг  зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн шалгуур шинж  тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалта-1 удаан хугацаагаар нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 46 / зэрэг  болно.

           - Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 01 сарын 09-нээс 10-нд шилжих шөнө  Ховд аймгийн Алтай  сумын Т багийн нутаг дэвсгэрт  Б.Т-ийг  хутгалж бие махбодид нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 21, 20 тоот дүгнэлтүүд, хохирогч Т-ийн мэдүүлэг, гэрч Т.Г, Б.Солонгоо, Б.Э нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х овогт  Б-ийн А-ныг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч  Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан түүнд ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, нэхэмжлэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.А нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчтой харилцан тохиролцож, эвлэрсэн, хохирогч нь нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х овогт  Б-ийн А  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б-н А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Ам-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай. 

          5. Шүүгдэгч  Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч  Б.А-ны регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах   Я.Ганчимэгт  даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

          7. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.Аавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.