Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/016

 

 

 

    *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч *******,

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч ,

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч ,

Яллагдагч *******,

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, хянан шийдвэрлэсэн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/56 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор ын бичсэн эсэргүүцлээр *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2214002200274 дүгээр хэргийг 2024 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Яллагдагч,  Монгол Улсын иргэн, ............... тоотод оршин суух хаягтай,

урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 373 дугаартай 373 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 зааснаар 1 жилийн хугацаагаар,. 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 06 сарын хугацаагаар тэнссэн байсан,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, овогтой ын , /РД:/,

2. Яллагдагч, Монгол Улсын иргэн, ............. тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэлгүй, овогтой гийн , /РД: /,

3. Яллагдагч, Монгол Улсын иргэн, ............ тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, овогтой жаргалын / РД: /,

4. Яллагдагч,  Монгол Улсын иргэн, ............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогтой , /РД: /,

5. Яллагдагч, Монгол Улсын иргэн, ...... тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

-Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 07 сарын 01-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан 1 жил 01 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнссэн, овогтой ын , /РД:/,

6. Яллагдагч, Монгол Улсын иргэн, 1............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогтой ын , /РД:/,

Яллагдагч *******, *******, *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХКомпанийн хэрэглээний түлшнээс 11 тонн 600 литр түлшийг 0573 УАУ улсын дугаартай цистерн маркийн машин буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч үлэмж хэмжээний хохирол буюу 35.472.800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б *******, *******, *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар яллагдагч ******* нарт холбогдох 2214002200274 дугаартай 5 хавтаст хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.12-д зааснаар яллагдагч *******, *******, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хэргийг прокурорт очтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, яллагдагч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж яллагдагч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Прокурор тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

1. Яллагдагч *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох 2214002200274 дугаартай хэрэгт гэрч д холбогдуулж мөрдөн шалгах ажиллагааг явуулж түүнээс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд нь “*******оос 3.000.0000 төгрөг авч байгаагүй” талаар мэдүүлэг өгсөн, мөн яллагдагч ******* нь 2023 оны 11 сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн “... над рүү утсаар яриад “дансны дугаараа явуулчих” гэхээр нь би өөрийнхөө гэсэн ны дансны дугаарыг явуулсан чинь маргааш нь бил үү миний данс руу 5,000.000 төгрөг шилжиж орж ирсэн. Хотын хамгаалалтын албаны даргаар Баттулга гэдэг хүн ажиллаж байсан. Би энэ хүнд түлш гаргах талаар хэлээгүй. Баттулгад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй...” /3 дугаар хавтаст хэргийн 75-78 дугаар хуудас/ мэдүүлгээр нь түлш хулгайлсан хэрэгт хамтран оролцсон оролцоо, үгсэн тохиролцсон үйлдэл тогтоогдоогүй.

Мөн мөрдөгчийн дансны хуулгад хийсэн үзлэгээр Э.Энхтунгалагийн эзэмшлийн ны данснаас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод байршилтай АТМ1615 бэлэн мөнгөний машинаас Дашдэндэвийн Дэмидийн эзэмшлийн ны данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг бөгөөд нь тухайн 20,000,000 төгрөгийг өөрийн ны данснаас яллагдагч *******ын эзэмшлийн ны дугаартай данс руу “Baysaa” гэх утгаар шилжүүлж, яллагдагч ******* нь тухайн 20,000,000 төгрөгийг өөрийн ны дугаартай данснаас яллагдагч *******гийн эзэмшлийн ны данс руу 3,500,000 төгрөгийг “en” гэх утгаар, яллагдагч *******ын эзэмшлийн ны дугаартай данс руу 5,000,000 төгрөгийг “zeel” гэх утгаар, яллагдагч *******н эзэмшлийн ны дугаартай данс руу 3,500,000 төгрөгийг “en” гэх утгаар, яллагдагч *******ын эзэмшлийн ны дугаартай данс руу 4,200,000 төгрөгийг “en” гэх утгаар тус тус шилжүүлсэн нь тогтоогдсон.

Дээрх дансны хуулгаар тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдэж олсон ашгаа хэрхэн яаж хуваасан нь харагдаж байгаа бөгөөд тухайн хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй тул прокуророос д холбогдуулан ямар нэгэн шийдвэр гараагүй.

Мөн , ******* нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа нь цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй тул нүүрэлдүүлэн мэдүүлэг авах шаардлагагүй байна.

2. “ ” компанийн ажилчдын 29 тоот гэрт амьдарч байсан , баяр нараас гэрчийн мэдүүлэг авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй юм.

Өөрөөр хэлбэл 29 тоот гэрт яллагдагч *******, нар амьдардаг байсан бөгөөд яллагдагч *******ын 2023 оны 11 сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...тэр үед 29 номерын гэрт бид хоёр л байсан, тэр үед , , бид дөрөв л уулзсан,

Мөн яллагдагч *******н 2023 оны 11 сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...2022 оны 03 дугаар сард би Наран мандал компанийн уурхай дээр ажиллаад 29 номерын гэрт бид хоёр байж байсан чинь өдөр 13:00 цагийн үед гаднаас орж ирээд “аа хоёулаа нэг уулзаадахъя аа, гоё юм байна, ярих юм байна...” гэж өгсөн мэдүүлгээс тухайн гэрт яллагдагч *******, *******, нар байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд , баяр нар нь тухайн хулгай хэргийг мэдэх боломжгүй байсан байна.

3. ийн дансанд 25 сая төгрөг орж ирсэн гэх асуудлыг дахин шалгах шаардлагатай байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь яллагдагч болон гэрч нарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлээр Дэмидийн дансанд 25.000.000 төгрөг орж ирсэн үйл баримт тогтоогдоогүй болно.

Харин дансны хуулгад хийсэн үзлэгээр Э.Энхтунгалагийн эзэмшлийн ны данснаас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод байршилтай АТМ1615 бэлэн мөнгөний машинаас Дашдэндэвийн Дэмидийн эзэмшлийн ны данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг бөгөөд нь тухайн 20,000,000 төгрөгийг өөрийн ны данснаас яллагдагч *******ын эзэмшлийн ны дугаартай данс руу “Вауsаа” гэх утгаар шилжүүлж, яллагдагч ******* нь тухайн 20.000.000 төгрөгийг өөрийн ны дугаартай данснаас яллагдагч *******гийн эзэмшлийн ны данс руу 3,500,000 төгрөгийг “еп” гэх утгаар, яллагдагч *******ын эзэмшлийн ны дугаартай данс руу 5,000,000 төгрөгийг “гееГ гэх утгаар, яллагдагч *******гийн эзэмшлийн ны дугаартай данс руу 3,500,000 төгрөгийг “еп” гэх утгаар, яллагдагч *******ын эзэмшлийн ны дугаартай данс руу 4,200,000 төгрөгийг “еп” гэх утгаар тус тус шилжүүлсэн нь тогтоогдсон.

4. Уг хэрэгт " " ХХК-ийн хуулийн зөвлөх оос 11 тонн 600 литр түлшний мөнгийг нэхэмжлэх эсэх, эсхүл ХХК хохирогчоор оролцох эсэх талаар дахин асууж, энэ 11 тонн 600 литр түлшний талаар иргэний хэргийн шүүхэд хандсан эсэх талаар тодруулж асуух нь зүйтэй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь " " ХХКомпанийн хууль ёсны төлөөлөгч М.Цэнд- Очироос 2023 оны 11 сарын 28-ны өдөр авсан мэдүүлэгт “энэ хэрэгт компанийн ажилтнууд зохион байгуулж түлш хулгайлсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй асуудал шалгагдаж байгаа учраас” ” компани нь 11 тонн 600 литр түлшний 35,472,800 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлэх нь зүйтэй байх...” гэж мэдүүлснээс дүгнэхэд " " ХХКомпани нь 11 тонн 600 литр түлшийг нэхэмжлэхгүй, нэхэмжлэх эрхтэй байгууллага нь “ ” компани гэж дүгнэхээр байна.

Мөн “ ” компани нь " " ХХКомпанитай 2019 оноос хойш түлш нийлүүлэх гэрээ байгуулан хамтарч ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 04 дүгээр сараас хамтарч ажиллахаа больсон. “ ” компани нь " " ХХКомпанитай түлш худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор 2021 оноос хойш маргаантай байгаа бөгөөд энэхүү түлшний хулгай хэргийн түлштэй холбоотойгоор ямар нэгэн маргаан байхгүй байгаа нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

Мөн " " ХХКомпанийн хууль ёсны төлөөлөгч ыг анхан шатны шүүхэд оролцуулах нь шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш тул " " ХХКомпанийн хууль ёсны төлөөлөгч оос дахин мэдүүлэг авах шаардлагагүй байна.

5. “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал - ийг хэлмэрчийг оролцуулж гэрчээр асууж танай компанийг төлөөлж оролцох ажилтан нь мөн эсэх талаар тодруулан асуух шаардлагатай гэж үзсэн мөн хуулийн шаардлага хангахгүй байна гэж дүгнэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасны дагуу мөрдөгчийн тогтоолоор хохирогч байгууллагаар “ ” ХХК-ийг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3-т “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж заасны дагуу ” ХХК-иас хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр М.Цэнд- Аюушийг 2023 оны 03 сарын 23-ны өдөр томилж, мөрдөгчөөс мэдүүлэг авсан мөрдөн шалгах ажиллагаа нь хэрэг хянаг шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй бөгөөд “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал -с мэдүүлэг авах шаардлагагүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохин байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэрэг байдлууд нь нотлогдон тогтоогдсон байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 2024/ШЗ/56 дугаартай шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1   дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив...гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлийнхээ тодорхойлох хэсэгт 5 ажиллагааг хийлгэхээр хэргийг буцаасан.

Энэ ажиллагааг хийснээрээ хэрэгт эрүүгийн хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж прокурорын эсэргүүцэл бичсэн.                    

Эсэргүүцлээ дэмжиж байна. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/56 дугаар шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, өгнө үү.. гэв.

Хохирогчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Яллагдагч ******* нь Чингис өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхдөө гэх хамгаалагч 5,000,000 төгрөг миний данс руу хийсэн гэж хэлсэн. Энхтунгалаг гэх хүн мэдүүлэхдээ Дэмид гэгч нь 3 сарын 14-ний өдөр нийт 25,300,000 төгрөг шилжүүлсэн гэж ярьдаг. Үлдэгдэл мөнгө хэн авсан нь тодорхойгүй байна. Хүмүүсийн данс руу шилжүүлсэн нь 16,000,000 төгрөг байгаа. Бусад нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжид заагдсан мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү..гэв. 

Яллагдагч *******гийн өмгөөлөгч , Б.Бураа нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Энэ хэрэг хохирогч юм бол энэ бол завших гэмт хэрэг. Хулгайн гэмт хэрэг гэж зүйлчилсэн хэрнээ жинхэнэ хохирогчийг үлдээсэн байгаа нь журамд нийцэхгүй байна гэж үзэж байна. Таслан сэргийлэх арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Хуулийн зүйл заалтад эцсийн шийдвэр гартал  гэм буруутайд тооцохгүй гэсэн байна. Шүүхэд хандаж хэлэхэд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага манай үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байна гэв.

Яллагдагч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгч нартайгаа санал нэг байгаа учраас тайлбаруудыг дэмжиж байна гэв.

Яллагдагч *******, ******* нарын өмгөөлөгч , тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Миний бие урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд ямар нэгэн хүсэлт өгөөгүй. Шүүгчийн захирамжийн 2 дахь заалт нь үндэслэлгүй байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Хохирол төлбөртэй холбоотой асуудал яригдана. Тийм учраас гадуур шалгагдаж ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэй байна. Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

Яллагдагч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Миний үзэж байгаагаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байна гэж харж байна.Тухайлбал хохирогч байгууллагын төлөөлөгчийн гаргасан тайлбарт дурдагдсан зүйлийг зайлшгүй шалгах шаардлагатай. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах шаардлагатай гэдэг байр сууриа илэрхийлсэн байгаа.                                                                                                              

Энэ гэмт хэргийг үйлдэхдээ машин ашигласан гэдэг асуудал нь эргэлзээтэй.     Цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэв.

Яллагдагч *******гийн өмгөөлөгч , нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/56 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү..гэв.

Яллагдагч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж уг хүсэлтийг анхан шатны шүүхээс үндэслэлтэй байна гэж үзсэн. ХХК-аас шилжүүлсэн түлшний үнэ хэний дансанд орсон эсэх нь эргэлзээтэй байгаа.    Хохирол хэзээ гарсан нь тодорхойгүй байгаа. Шүүгдэгч нарын мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Анхан шатны шүүхийн гаргасан захирамжийг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж харж байна. Яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

Яллагдагч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

 Өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэл муу байна Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн байхад шүүхэд шилжүүлсэн байсан. Хохирогч тал нь Улаанбаатар  хотод болох шүүх хуралдаандаа манайх хариуцагч биш гэх мөртлөө энд ирээд манайх хохирогч гээд байгааг ойлгохгүй байна. ХХК нь хууль ёсны төлөөлөгч томилдог боловч нэг өдөр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон этгээд нь гадаадын иргэн байгаа.               

Энэ нь нэг өдөр байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд хууль ёсны төлөөлөгч хэлэхдээ тухайн жинхэнэ эзэн болох гадаадын иргэн нь Баянхонгор аймагт байгаагүй юм гэж хэлсэн. Тэр нь өөр бланк өөр гарын үсэгтэй хүмүүс байсан. Анхан шатны шүүхээс үүнийг зөвтөх шаардлагатай гэсэн нь зөв гэж үзэж байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл нь хууль бус байна. Манай үйлчлүүлэгчийн зүгээс 0-4 насны 4 хүүхэдтэй учраас хувийн байдлуудыг харгалзан үзнэ үү гэв.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор ын бичсэн эсэргүүцэлд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

 Яллагдагч *******, *******, *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХКомпанийн хэрэглээний түлшнээс 11 тонн 600 литр түлшийг 0573 УАУ улсын дугаартай цистерн маркийн машин буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч үлэмж хэмжээний хохирол буюу 35,472,800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд:

Яллагдагч *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт цугларсан болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж  дүгнээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”… гэж заасан нь нэг талаар шүүхийн хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах ажиллагааг тодорхой үндэслэлүүдээр хязгаарласан зохицуулалт бөгөөд хэргийг хуулийн хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэх зорилгыг давхар агуулж байна.

 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн хэрэглээний түлшнээс 11 тонн 600 литр түлш алдагдсан гэх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж, тогтоожээ.

Анхан шатны шүүхээс Пүрэвдоржийн Баттулга гэгч нь дээрх гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах шаардлагатай, мөрдөн шалгах ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэхдээ яллагдагч *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч болон гэрч нарын мэдүүлэгт үндэслэсэн боловч шүүгчийн захирамжийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь илтэд таамагласан шинжтэй, эх сурвалж нь тодорхойгүй, нотолгооны хувьд ач холбогдолгүй гэх үндэслэл тогтоогдож байна.

Учир нь: Яллагдагч Д. нь 2022 оны 08 сарын 25-ны өдөр өмгөөлөгч Г.Чингисийг байлцуулан гэрчээр өгсөн мэдүүлэгтээ /хавтаст хэргийн 83-84 тал/ “... хамгаалалтын ажилтан Баттулга уулзаад дансаа өгчхөөрэй гэхээр нь өөрийнхөө дансыг өгсөн миний дансанд 5 сая төгрөг орж ирсэн. Түлш хүлээн авахад хянасан ба арай хурдан дуусчихаар нь тоглоомоор та нар ингэдэг юм уу гэж асуухад хулгай хийх гэж байсныг мэдчихлээ гээд миний дансыг Баттулга авч байсан юм. Баттулгад 3 сая төгрөгийг нь өгөөд өөрөө 2 сая төгрөгийг нь авсан.. ” гэж мэдүүлэг өгсөн боловч ... 2023 оны 11 сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ урьд өгсөн мэдүүлгээ үгүйсгэж “...Хотын хамгаалалтын албаны даргаар Баттулга гэдэг хүн ажиллаж байсан. Би энэ хүнд түлш гаргах талаар хэлээгүй. Баттулгад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй...” /3 дугаар хавтаст хэргийн 75-78 дугаар хуудас/ гэж мэдүүлжээ.

Мөрдөн байцаалтын явцад П.Баттулгыг /2 хавтаст хэргийн 218-219 талд/ гэрчээр байцааж дээрх байдлыг тодруулсан ч байцаалтаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, яллагдагч *******ын ХААН ны дугаар дансанд ас шилжүүлсэн гэх 5,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт авагдаагүй байхад яллагдагч *******ын дээрх 2 мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор яллагдагч *******, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаах нь нотолгооны ач холбогдолгүй юм.

Түүнчлэн яллагдагч *******ын эргэлзээ бүхий мэдүүлгээс өөрөөр “... яллагдагч *******, *******, *******, *******, *******, ******* нарын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн хэрэглээний түлшнээс 11 тонн 600 литр түлш хулгайлж, хууль бусаар олсон ашигаа хуваан авсан...” гэх үйлдэлд гэгч оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ ч үндэслэлээр прокуророос П.Баттулгыг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдээгүй байна.

компанийн ажилчдын 29 тоот гэрт *******той амьдарч байсан гэх , нараас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 11 тонн 600 литр түлшийг 0573 УАУ авто машин ашиглаж хулгайлсан үйлдлийн талаар тодруулах, гэрч ийн дансанд 2022.03.14-ны өдөр Энхтунгалагаас 20.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг 2,300,000 төгрөг гурван удаа нийт 25.300.000 төгрөг шилжүүлсэн талаар дахин тодруулж, ийн тоот дансны 2022 оны 03 дугаар сарын хуулгыг хуулбарлан авч хохирлын хэмжээг нэг мөр нарийвчлан тогтоох..” зэрэг ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 д заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар зайлшгүй нотолбол зохих ажиллагаа биш бөгөөд нотолгооны хувьд хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолгүй гэж дүгнэв.

Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн тогтоолоор хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр “ ” ХХК, хуулийн зөвлөх /2 хавтаст хэргийн 206-210/, “ ” ХХК, хуульчийн туслах /1 хавтас хэргийн 71-74/ нарыг тус тус хохирогчийн төлөөлөгчөөр тогтоож, хохирол гомдлын талаар мэдүүлэг авч, төлөөлөх эрх олгосон тушаал, баримтуудыг тус тус хэрэгт хавсаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана..Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно..гэж хохирогчийн эрх зүйн байдал, нэр томъёог тодорхойлсон байна.

Үйл баримтаар дээрх 2 байгууллагыг мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор тогтоож, хэргийн оролцогчийн эрхээр хангасан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.

Гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр оролцвол зохих этгээдийг зөв тогтоосон эсэх, хохирогч, иргэний нэхэмжлэгч мөн эсэх тухай маргаан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гарсан байх бөгөөд уг асуудлыг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалтаар дахин шалгах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 ээс 8.5 дугаар зүйлд хохирогч болон иргэний нэхэмжлэгчийг мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохоор заасан байгааг анхаарах шаардлагатай юм.

Нөгөө талаар мөрдөн байцаах байгууллагад гаргасан гомдол, иргэний нэхэмжлэл, хохиролтой холбоотой нэхэмжлэл, яллах дүгнэлтэд хохирогч гэх хуулийн этгээдийг хэн гэж тодорхойлсон зэрэгт дүгнэлт өгснөөр шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг оролцуулан мэтгэлцээний үндсэн дээр хохирол нэхэмжлэх эрхтэй этгээд, түүний төлөөлөх эрх, хохирол, төлбөрийн хэмжээг нэг мөр шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ яллагдагч *******, *******, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хэргийг прокурорт очтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Шүүгчийн захирамжид яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг ямар үндэслэлээр өөрчилж байгаа үндэслэлээ дүгнээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 д заасан үндэслэл үүсээгүй байхад цагдан хорьсон нь буруу байна.

Иймд яллагдагч *******, *******, *******, *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хэргийг анхан шатны шүүхэд очтол Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэсэн бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.. гэжээ.

Үйл баримтаар шүүгдэгч ******* нь 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн ХХК ийн Шонхор гэрээт харуул хамгаалалтын албанд харуулын даргаар томилогдон ажиллаж байхдаа буюу 2022 оны 03 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ХХК ийн хэрэглээний түлшнээс 11 тонн 600 литр түлшийг улсын дугаартай цистерн маркийн машин буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 35,472,800 төгрөгийн хохирлыг Наран мандал ХХК-нд учруулсан гэмт хэрэгт холбогдсон тухай нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Шүүхийн шатанд яллагдагч *******ын ажил олгогч болох ХХК ийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулж гэм хорын хариуцлагын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй болохыг дурдав.

Иймд прокурорын “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.’’ гэснийг зөрчиж, үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан ...” гэх агуулгаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/56 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.3, 1.5-д тус тус заасныг баримтлан хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч *******, *******, *******, *******, ******* нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, *******од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан яллагдагч *******, *******, *******, *******, ******* нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээний биелэлтэд хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ 

ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ