| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/10553/И |
| Дугаар | 192/ШШ2025/04218 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/04218
2025 05 9 92/ШШ2025/0428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* ******* хотхон, *******-р байр, ******* тоот хаягт байрлах, ******* трейд ХХК /РД:*******3/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, Хайгуулчдын гудамж, - тоот хаягт байрлах, ХХК /РД:/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 2-р хороо, Горькийн 8-р гудамж, тоот хаягт байрлах, ХХК /РД:587099/,
Нэхэмжлэлийн шаардлага: Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт 332,550,525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2024 оны 2-р сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.
ТОДОРХОЙЛОХ нь:
.Нэхэмжлэгч ******* трейд ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт 332,550,525 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Манай конмпани гэрээнд заасан үүргийн дагуу нэхэмжилж байгаа. Хариуцагч талаас 72,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байгаа. Хариуцагч талын тайлбартаа дурдсан бартерт өгсөн гэх 2 орон сууцны төлөлт 2023 оноос одоог хүртэл хийгдээгүй байгаа. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Бартерийн нөхцөлөөр төлбөрөө барагдуулна гэж байсан боловч тухайн гэрээнд заасан хугацаа хэтэрч орон сууц нь одоог хүртэл ашиглалтад ороогүй. Хоёр байгууллага гэрээ хийхдээ алдангийг хэлэлцэн тохирсон байгаа учраас нэхэмжлэл гаргасан. Тухайн хоёр өрөө хоёр орон сууцны нийт төлбөрийн 70 хувийг бэлэн үлдэх 30 хувийг нь бартерийн нөхцөлөөр төлөхөөр гэрээ байгуулсан. Хоёр өрөө хоёр орон сууцаа тухайн оны 4 дүгээр улиралдаа ашиглалтал оруулах ёстой байсан. Манай тал тухайн гэрээнд зааснаар сар бүр тооцоогоо хийх талаар тусгасан. Бусад байрны оронд бартерийн гэрээ хийсэн боловч ямар нэгэн хэлбэрээр 49,000,000 төгрөг төлөгдөөгүй. 2023, 2024 оны зөрүү мөнгө 72,000,000 төгрөг байгаа ба үүнийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч байгаа юм байнаИймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. ******* дүүргийн 9 дүгээр хороонд байрлах сот 3 апартмент д блокын 7 дугаар давхарт байрлах 39.34 м.кв хоёр өрөө мөн ******* дүүргийн 9 дүгээр хороонд байрлах сот 3 апартмент хотхоны д блок байрны 9 дүгээр давхарын 39.34 м.кв өрөө орон сууцыг м.кв-ийг нь ,900,000 төгрөгөөр тооцсон. Төлбөрийг бартераар гэж гэрээндээ тусгасан. Гэрээнд тусгаснаар 2023 онд талууд нийт 498,307,000 төгрөгийн хуурай цемент нийлүүлэх талаар гэрээнд тусгагдсан. Тухайн бараа бүтээгдхүүнийг хоёр байгууллагаас нийлүүлсэн. Нэг нь Мөнхийн баян гал ХХК-иас нийт 4*******.5 тонн, буюу нэг тонн нь 375,000 төгрөгийн үнэ ханштай байсан. Мөн Монцемент ХХК-иас мөн адил 4*******.5 тонн буюу нэг тонн нь 400,000 төгрөгийн үнэ ханштай байхаар тусгасан. Нийт 498,307 төгрөгийн нийлүүлэхээс 2023-2024 оны хооронд үлдэгдэл төлбөр болох 22,000,000 төгрөгийг төлөөгүй ба харин бусад төлбөрүүдийг хийгээгүй байгаа. Нийт 277,000,000 төгрөг төлөгдсөн. Манай нэхэмжлэгч байгууллага Мон цемент ХХК болон Мөнхийн баян гал ХХК нараас цементийг худалдан авч зуурмагийг нийлүүлдэг. Тухайн хоёр байгууллагатай гэрээ хийж манайх цааш нийлүүлдэг байсан гэсэн үг. Зуучлал маягийн зүйл хийж байсан гэсэн үг. Хариуцагч байгууллагаас тухайн үед шаардлага гаргасан байсан боловч гэрээгээ үзэхэд алданги тооцсон байсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд хариуцагч ХХК-аас бетон зуурмаг нийлүүлэлтийн гэрээний үүрэгт 332,550,525 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан.
Үүнд: Нэхэмжлэгч байгууллага болон хариуцагч байгууллага нарын хооронд 2023 оны 04-р сарын 25-ны өдөр хоёр гэрээ хийсэн байдаг. Гэрээ нь 4*******.5 тонн цементийг 3 удаа буюу 339.5 тонн цементийг гэрээний үнийг 370,000, 400,000 төгрөг гэж нэг тонн тутмын үнийг тогтоосон. 4*******.5 тонн цементийг 400,000 төгрөгөөр, үлдэх хэсгийн цементийг 370,000 төгрөгөөр тохирсон гэсэн үг юм. 339.5 тонн гэдгийг гэрээндээ тусгасан учраас үүнтэй холбоотой талуудад ямар нэгэн маргаан байхгүй. Ингэхдээ гэрээний үнийн дүнгийн хувьд 70 хувийг нь бэлэн мөнгө харин 30 хувийг бартерийн зориулалтаар худалдаж авсан. Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт байгаа. ,520 тонн цементийг манай талаас худалдаж авсан. Нийт гэрээний дүн 5,095,700 төгрөг болж байгаа. Үүнээс 393,045,750 төгрөгийг хариуцагч байгууллага бэлнээр төлсөн буюу дансаар шилжүүлсэн. Үлдсэн төлбөр болох 49,492,000 төгрөгт ХХК-иас авах ёстой байсан хоёр байрны захиалагчийн эрхээ нэхэмжлэгч байгууллага руу шилжүүлсэн. Тооцоо нийлсэн актаар 2023 онд нэхэмжлэгч байгууллага 4,557,950 төгрөгийг төлөх ёстой. 2024 онд 5 тонн цемент худалдаж авсны нийт үлдэгдэл нь 30,650,400 төгрөгний үлдэгдэл байгаа. Үүнийгээ нэмэхэд нийт 72,000,000 төгрөгийн төлбөр гарч байгаа. Хоёр талын байгуулсан хоёр гэрээний хувьд нийт ,3******* тонн цементийг 400,000 төгрөг болон 370,000 төгрөгөөр нийлүүлж, 498,307,000 төгрөгийг гэрээний дагуу төлөх ёстой. Энэ гэрээ 2023 оны 04-р сарын 25-ны өдөр байгуулагдсан. 2023 онд ,325 тонн цемент авсан гэдэг нь манай ХХК нь 8 тонн орчим цементийг гэрээнээс илүү худалдаж аваад төлсөн байна гэсэн үг. Тиймээс гэрээнд заасан үүргээ манай тал 3******* тонн цементийг худалдаж аваад 498,000,000 төрөгийг төлсөн. Гэрээнд заасан үүргийг манай байгууллагаас төлсөн буюу энэ хоёр гэрээ дуусгавар болсон гэж үзэж байгаа. Гэрээнд нийт төлсөн үнэ нь 5,095,700 төгрөг байгаа. Гэрээний 5.-д талууд гэрээний үүргээ биелүүлж дууссанаар гэрээний хугацаа дуусгавар болно гэж тодорхой заасан. 2023 он болон 2024 оны үлдэгдэл төлбөрөө манай талаас төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээний үнийг дүнд тооцож байгаа ******* дүүргийн 9 дүгээр хороонд байрлах жилгүүр ХХК-иас авсан хоёр байрны орон сууцны захиалгын гэрээг ******* трэйд ХХК, жилгүүр ХХК-тай байгуулсан. Энэ гэрээний дагуу 49,492,000 төгрөгийг тооцож хариуцагч байгууллагад өгсөн байдаг. Үүнийг ямар үндэслэлээр энэ гэрээ хүчин төгөлдөр байсаар байхад давхцуулан төлбөр мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Манай талаас гэрээний дагуу худалдаж авах ёстой байсан цементийг худалдаж аваад төлбөр тооцоогоо хийсэн гэж үзэж байгаа. Гэрээний үүргээс давж шилжүүлсэн 8 тонн цементний хувьд төлбөрөө төлөх ёстой гэж үзэж байгаа. Үүнийг дунджаар тооцоход 66,970,000 төгрөг болж байгаа. Үүнийг бид гэрээ сунгаагүй буюу хоёр талын итгэлцэл дээр хийгдсэн учраас үүнд хүү алдангийг тооцох боломжгүй гэж үзэж байгаа. Учир нь гэрээг бичгээр байгуулаагүй. Мөн үндсэн гэрээний үүргээ биелүүлсэн учраас манай талаас хүү алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч талаас орон сууцны төлбөрөө барагдуулаагүй гэж тайлбарлаж байх шиг байна. Манай тал ч гэсэн Их жилгүүр ХХК-д бетон нийлүүлж, бартераар авсан байраа нэхэмжлэгч байгууллага руу шилжүүлсэн байгаа. Орон сууцны төлбөрийг бид жилгүүр ХХК-д шилжүүлсэн. Ямар нэгэн үлдэгдэл байхгүй. Энэ байр ч гэсэн ашиглалтад орох юм бол нэхэмжлэгч байгууллагын нэр дээр шилжүүлэхэд бэлэн байгаа. Орон сууц удаашралттай байгааг бид мэдэж байгаа. Бидэнд үүнээс цаана 4 байр баригдаж байгаа тул хурдан барих талаар шаардлагаа хүргүүлж байгаа. Цагаан сарын өмнө уулзалт ХХК-тай хийсэн байгаа. Тэгэхэд 2025 оны 07-р сарын 0-ний өдөр ашиглалтад оруулна гэж байгаа. 49,000,000 төгрөгийг үндсэн гэрээний дагуу бартераар барагдуулсан гэж үзэж байгаа гэж маргасан.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2 орон сууцны захиалгын эрхийг ******* трэйд ХХК-д шилжүүлсэн. Барилга одоогоор бүрэн гүйцээгүй, 2025 оны 07-р сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа, уг гэрээ хүчинтэй. ******* дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгаас 39,34м.кв талбай бүхий 2 ширхэг орон сууцыг өгсөн. ХХК-ийн хүсэлтийн дагуу дээрх 2 орон сууцыг ******* трейд ХХК-д шилжүүлж орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Манай байгууллагын хэрэгжүүлж байгаа төсөл нь 2 давхар барилга ба барилга угсралтын ажил давхрын цутгалт хийгдсэн. Барилгыг 2025 онд дуусгаж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэжээ.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
-нэхэмжлэгчээс: /хх-/ нэхэмжлэл, /хх-2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-3/ ******* трейд ХХК-аас Д.д олгосон итгэмжлэл, /хх-4/ ******* трейд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх-5/ Д.ын иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-6-8/ тооцоо нийлсэн акт, /хх-9-52/ Зарлагын баримт, /хх-0/ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, /хх-02/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-04-09/ Цемент худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-хариуцагчаас: /хх-54, 6/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, лавлагаа, /хх-62/ конкрит ХХК-аас Д.д олгосон итгэмжлэл, /хх-63, 65/ тооцоо нийлсэн акт, /хх-64/ шүүхэд гаргасан хариу тайлбар, /хх-66-74, 79-89/ Орон сууц захиалгын гэрээ, /хх-78,90/ конкрит ХХК-ийн захиалгын гэрээ шилжүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: /хх-24-25/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, /хх-26/ ХХК-аас Д.д олгосон итгэмжлэл, /хх-25/ шүүхэд гаргасан хариу тайлбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
.Нэхэмжлэлээс зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... хариуцагч ХХК-аас бетон зуурмаг нийлүүлэлтийн гэрээний үүрэг, алдангид 332,550,525 төгрөг гаргуулж өгнө үү гэх үндэслэлээр нэхэмжилснийг,
3.Хариуцагч ХХК нь дараах үндэслэлээр маргаж тайлбар гаргасан. Үүнд: ... Нийт гэрээний дүн 5,095,700 төгрөг, үүнээс 393,045,750 төгрөгийг хариуцагч байгууллага бэлнээр төлсөн буюу дансаар шилжүүлсэн. Үлдсэн төлбөр болох 49,492,000 төгрөгт ХХК-иас авах ёстой байсан хоёр байрны захиалагчийн эрхээ нэхэмжлэгч руу шилжүүлсэн. Тооцоо нийлсэн актаар 2023 онд нэхэмжлэгч байгууллагад 4,557,950 төгрөг, 2024 онд 5 тонн цемент худалдаж авсны үлдэгдэл нь 30,650,400 төгрөг, нийт 72,208,350 төгрөгийн төлбөрыг зөвшөөрч байна, бусдыг нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2 орон сууцны захиалгын эрхийг ******* трэйд ХХК-д шилжүүлсэн. Барилга одоогоор бүрэн гүйцээгүй, 2025 оны 07-р сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа, уг гэрээ хүчинтэй гэж тайлбар гаргасан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5..******* трейд ХХК нь ХХК нар нь 2023 оны 04-р сарын 24-ний өдрөөс 2024 оны 07-р сарын 04-ний өдөр хүртэл нийт 34 дуаагийн тээвэрлэлт хийж, ,672.77 тонн задгай цемент нийлүүлсэн, хариуцагч тал энэ талаар маргаагүй,
5.2.Гэрээний дагуу 70%-ийг бэлэн, 30%-ийг бартерийн хэлбэрээр төлөхөөр тохирсон,
5.3. Конкрет ХХК нь 5,095,700 төгрөгийн цемент нийлүүлж авсан гэж мэдэгдсэн. Үүнд 393,045,750 төгрөгийг бэлнээр төлсөн, үлдэгдэл 49,492,000 төгрөгийг ХХК-ийн 2 ширхэг орон сууцны захиалгын эрхээр барагдуулахаар тохирсон,
5.4.Бартерийн хэлбэрээр тооцох 49,492,000 төгрөгийн төлбөрийг ХХК-ийн 39.34 м хэмжээтэй 2 орон сууцаар барагдуулахаар гэрээ байгуулсан. Гэвч энэхүү орон сууцууд нь ашиглалтад ороогүй бөгөөд 2025 оны 07-р сарын 0-ний өдөр ашиглалтад оруулна гэж ХХК тайлбарласан,
5.5.Нхэмжлэгч тал бартерийн гэрээний үүрэг биелэгдээгүй, хугацаа хэтэрсэн, гэрээнд заасан хугацаанд төлбөрийн гүйцэтгэл хийгдээгүй тул мөнгөн хэлбэрээр хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан,
5.6.******* трэйд ХХК болон ХХК нь 2023 оны 05-р сарын 04-ний өдөр 2 орон сууцны захиалгын эрхийг ******* трейд ХХК-д шилжүүлэх гэрээг байгуулсан. Барилга бүрэн ашиглалтанд ороогүй, 2025 оны 07-р сард ашиглалтад оруулна гэх тайлбар гаргаж байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон.
6. Зохигчийн хооронд буюу ******* трейд ХХК нь ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.-д зааснаар Цемент Худалдах худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ 2023 оны 04-р сарын 25-ны өдөр бичгээр байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ/хэлцэл байна. /хх04-07/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
******* трейд ХХК нь гэрээний зүйлд хуурай цемент нийлүүлсэн, гэрээний үүргээ биелүүлсэн.
Хэрэгт авагдсан баримтаар ******* трейд ХХК нь ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 04-р сарын 25-ны өдрийн №2023/0 тоот 2 гэрээ, /хх-04-09/ болон ******* трейд ХХК, ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 05-р саын 04-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээнүүд /хх-79-86/ хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэл, хохирол, зардал, алданги шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан.
Хэргийн 6-8 хуудсанд авагдсан тооцоолол, 9-52 дугаар талд авагдсан зарлагын баримтаар хариуцагч ХХК нь ******* трейд ХХК-д 2023 оны 04-р сарын 25-ны өдрийн цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,095,700 төгрөгийн үнэ бүхий хуурай цемент нийлүүлсэн.
Хариуцагч конкрит ХХК нь ******* трей ХХК-д нийт 72,208,350 төгрөгийг бэлнээр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул үүнийг алдангийн хамт нийт 08,32,525 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
7.Хариуцагч арилжааны гэрээгээр 49,492,000 төгрөгийн үнэд 2 ширхэг орон сууц шилжүүлсэн гэж тайлбарлах боловч энэ байр нь одоогоор ашиглалтад ороогүй, гэрээний биелэлт хангагдаагүй, Орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаа хэтэрсэн, төлбөрийг биет бараа (орон сууц) хэлбэрээр барагдуулах нөхцөл биелээгүй тул гуравдагч этгээд ХХК нь үүнийг биелэгдээгүй үүрэг гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.-д зааснаар ... Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. бөгөөд ******* трейд ХХК ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 05-р сарын 04-ний өдрийн /хх-79-86/ Орон сууц захиалгын гэрээнүүд хүчин төгөлдөр, талууд гэрээг цуцлаагүй байх тул энэ үүрэгт 49,492,000 төгрөгийг хариуцагч конкрит ХХК-аас шаардах эрхгүй.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.-д зааснаар ... үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, энэ үүргийг гуравдагч этгээдээс шаардах эрхтэй байх тул хариуцагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
8.Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар Анз нь алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Энэ хууль /232.6/-д зааснаар Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.
Талууд алдангийг гэрээний 6,3-д гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувиар тооцохоор тохиролцсон, хэдий цаг хугацааны хувьд 2023, 2024 оныг дамнасан, ,520 тонн цемент нийлүүлсэн, үргэлжилсэн шинжтэй байх боловч гэрээгээр 2024 онд цемент нэмж авсан байх тул энэ үндэслэлээр алданги тооцох боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Харин ******* трейд ХХК ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 05-р сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний /хх-79-86/ үүрэг, алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй, хариуцагч энэ гэрээнд үүрэг хүлээгээгүй, үүргийг өөр үүргээр солиогүй, гэрээний тал биш байх тул хариуцагчаас Орон сууц захиалах гэрээний үүрэг, алданги шаардах эрхгүй тул 49,492,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
9.Талууд маргааны зүйл нь Орон сууц захилах гэрээний үүргийг хариуцагч хариуцах эсэх, алданги тооцох үндэслэлтэй эсэх байна. Харин 72,208,350 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй талаар маргаагүй байна.
0.Иймд хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч ХХК-аас ******* трейд ХХК-д гаргасан хүсэлт зэргийг харгалзан үзээд, хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнээд, хариуцагч ХХК-аас 08,32,525 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* трейд ХХК-д олгож, үлдэх 224,2*******,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэлээс зарим хэсгийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн ,978,67 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 699,53 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.-д заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 08,32,525 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* трейд ХХК-д олгож, үлдэх 224,2*******,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн ,978,67 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 699,53 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН