2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/04262

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Гэр бүлийн маргаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан хэдий ч дахин гэр бүлийн маргаан гарсан нөхцөлд харьяалах анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, энэхүү захирамжид давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН