2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/04446

 

05        05     3              19/ШШ05/04446

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, шүүгч Д.Даваасүрэн, шүүгч Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* *******-р гудамж, *******-Б тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* *******-р гудамж, *******-Б тоот хаягт оршин суух, ******* овогт ы /РД:/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, -р гудамж, тоот хаягт оршин суух, овогт -ын - /РД:ПО98017/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, -р гудамж, тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:ОС87100100/,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 16,517,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 3,483,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 05 оны 01-р сарын 0-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.*******, О., хариуцагч М.-, М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.

Иргэдийн төлөөлөгч С.Буяннэмэхэд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.*******, О. нар нь М.-, М. нарт холбогдуулан гэм хорын хохиролд 16,517,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Д.******* нь хариуцагч М.-тэй 01 оны 01-р сарын 5-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүрэг *******-р хорооны зээлийн *******-р гудамж *******б тоотод байрлалтай 700 м.кв газар, 80 м.кв хувийн сууцыг нийт 1,500,000 төгрөгөөр зарсан. 01 оны 0-р сарын 05-ны өдөр М.- гэр бүлийн хамт нүүж орсон атлаа гэрээний үнийг төлөөгүй тул гэрээнээс татгалзсан.

Тэд хашааны том хаалга байсан үүнийг ,000,000 төгрөгөөр сольсон, хашааны жижиг хаалга, нугасыг сольсон, доод давхрын хананы обойг 750,000 төгрөгөөр сольсон, цонхны хөшгийг аваад явсан байсан 1 нь ,000 төгрөг, хөшиг 80,000 төгрөг, хулдаас 17,5 мкв 55,000 төгрөг, тогны шит 50,000 төгрөг, модон шатны өнгөлгөө, душны крант 10,000 төгрөг, вакум хаалга 150,000 төгрөг, ариун цэврийн өрөөний вакум шил 90,000 төгрөг, шаазан угаалтуур 70,000 төгрөгөөр сольсон, плитканы залгуур 0,000 төгрөг, гэрлийн цагаан өнгөтэй шил 5 ширхэг 1,000 төгрөг, пийшингийн ширэм 90,000 төгрөг, зуух 350,000 төгрөг, галын хайч 15,000 төгрөг, түлшний дөрвөлжин 5,000 төгрөг, нам даралтын зууханд тавих 8 ширхэг труба 0,000 төгрөг, усны насос 350,000 төгрөг, байшингийн гадна хананд байсан тавган антен 60,000 төгрөг, зуухны доор тавьсан плита 45,000 төгрөг, дээд дээд давхрын хананы обой 750,000 төгрөг, шилэн балкон, ,000 төгрөг, үүдний хаалганы цоож 1 ширхэг, гараашны хаалга нугас түгжээ үнэ нь тодорхойгүй нэхэмжлэлдээ бичээгүй, гэхдээ баримт нь байгаа, бохирын нүх хучилтын дуулаалга 1,50,000 төгрөг, 5 ханатай гэр хашаагүй газарт нүүлгэж эвдсэн шинэ эсгий бүрээс авсан эвдэхдээ гэрийн тооно 300,000 төгрөг, хана ширхэг, 1,900,000 төгрөг, гэрийн үүдний том модон амбаарыг эвдэж ашиглах боломжгүй болгосон 50,000 төгрөг, гэрлийн утаснуудын утас далдлагч 5,000 төгрөг, дээд давхрын таазанд хийх хүрээ хөөсөн таазнуудыг ураад тастаад 15,000 төгрөг, дээд давхрын таазанд суулгасан шилэн хорго, 5 ханатай гэрийн буурь бетонон суурь үнэ бичигдээгүй, вакум цонх *******0,000 төгрөг, хашааны банз, ажлын хөлс 3,000,000 төгрөг, нийт 16,517,000 төгрөгийн зардал, хохирлыг хариуцагч нараас гаргуулна гэв.

.Хариуцагч М.-, М. нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах байдлаар маргасан.

Үүнд: ...Худалдах худалдан авах гэрээ байгуулсан, 700 м.кв газар, 80 м.кв хувийн сууцны үнэ нийт 1,500,00 төгрөг, гэр бүлийн хамт нүүж орсон, гэрээний үнэ, урьдчилгаанд ,500,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан.

Тагтны цонх хагалсан гээд байгаа хүлээн зөвшөөрч байгаа, салхи оруулах цонх байхгүй учраас голын цонхны шилийг авч тавих гэж байгаад хагалчихсан, угаалгын өрөөний хаалга эвдэрхий бариулгүй байсан учраас бид хэд бариул хийх гэж шүрүүпдэж байхад хагарсан, үүнийг бас хүлээн зөвшөөрч байна. Бид энэ хүнд итгээд зарах гэж байгаа гэх ойлголт аваад худалдах худалдан авах гэрээ хийчихсэн учраас дүү нь мөнгөө бүрдүүлэх болоогүй байна гэж байхад 3 удаагийн энэ хүмүүсийн шахалтаар энэ байранд нүүж орсон. Байшин галлаж байхгүй бол болохгүй байна, эзэнгүй байхад галлахаар хэцүү байна гээд энэ хүний шахалтаар өвөл дугаар сард нүүж орохдоо Долгор гэх нэртэй эрэгтэй хүнээс уг байрыг авсан, орой нь н.Сүхээ гэх нэртэй эрэгтэй хүн ирсэн. Тэр өдөртөө н.Сүхээ, н.Долгор гэж хүнтэй тэр байшинг хүлээлцэж өгөлцөж авалцаад орсон. Надад зарна гэж өгч урьдчилгаа мөнгө авчхаад зарахаа болилоо, та нар гар, гарахгүй бол албадан гаргана гээд хэд хэдэн удаагийн залгалтын дараа хэл ам хийгээд яах вэ гэж шийдээд нүүсэн, эхний шүүх хуралдаан болохоос өмнө манайх нүүчихсэн. Хананы обой сольсон, цаасан нэг өрөөнд 3-4 өөр өнгийн цаасан обой надад тухгүй санагдаж байсан учраас 3 ди обой гэх обой аваад өрөөний обойг сольж байсан. Бохирын хоолой нарийхан цагаан байсныг бүдүүн өргөн саарал хоолойгоор сольсон. н.Сүхээ, н.Долгор гэх хүнтэй хүлээлцэж орсон, гарахдаа ч мөн адил өдрийн цагаар н.Сүхээ гэх хүнийг нэг бүрчлэн дагуулж яваад үзүүлээд шалгаад авсан. Энэ хаалганы шилийг хагалчихсан, өрөөнд агаар оруулах шаардлагатай болоод би авч байсан учраас уначихсан, миний утас байгаа учраас солих шаардлагатай байгаа гэдгийг н.Сүхээ гэж хүнд хэлсэн. н.Сүхээгээр би антен тайлуулсан, тэр антен нь минийх байсан, намайг ороход н.Сүхээ гэж хүн хүлээлгэж өгсөн. Ганц, нэг сольсон зүйлээ хэл ам хийгээд яах вэ гээд тийш болсон гэв.

3.Хариуцагч М.-, М. нар нь нэхэмжлэгч Д.*******, О. нарт холбогдуулан 3,483,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: ... 01 оны 01-р сарын 0-ны өдөр зар харж байгаад хашаа байшин зарна гэх зарын дагуу маргаан бүхий хашаа байшинг ирж үзсэн. Тухайн үед хашаа байшинд өөр хүмүүс амьдарч байсан ба энэ айлыг гаргачихна, гэрээгээ хийгээд байшиндаа орж болно гэсний дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж хашаа, байшинд нүүж орсон. Гэрээ хийхдээ ББСБ-ын зээлээр авна гэж яваад хашаа байшин нь зөвхөн эзэмших эрхийн гэрчилгээтэй байсныг анзаараагүй гэрээ хийсэн. Улмаар газар эзэмшихээр газрын албанд бичиг баримт бүрдүүлж хандсан боловч заавал тухайн газрын эзэмшигч өөрөө энэ асуудлаар хөөцөлдөж өмчлөх ёстой гэх хариу хэлсэн тул Д.******* өөрөө шийдэхээр болсон. Д.******* нь энэ асуудлыг өөрөө шийдэхээр надаас хашаа байшингийн бүх бичиг баримтыг авсан ба газрын албанд өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Ингээд 01 оны 03-р сарын эхээр Д.******* над дээр ирээд урьдчилгаанд байршуулах мөнгөнөөсөө 5,000,000 төгрөг өгөөч, ах нь банкны урьдчилгаа мөнгө байршуулахад чинь буцаагаад өгье гэж гуйхаар нь би ,500,000 төгрөг л өгье гээд эхнэр М.гээр өгүүлсэн ба Д.******* нь эхнэр О.тай хамт ирж авсан. Үүнээс хойш Л.*******тай хэд хэдэн удаа холбогдоход бичиг баримтаа өгсөн хүлээж бай гэдэг байсан ба гэнэт 06-р сарын 0-ны өдрөөс эхлээд мөнгөө нэхэмж байнга залгадаг болсон. Удаа дараа намайг хэл амаар доромжилж ажлын газарт очиж үймээн тарьж, намайг цагдаад өгсөн байсан. Д.******* хашаа байшингаа зарахаа больж байгаа бол бид өөрсдийн төлсөн урьдчилгаа болон засвар, бусад бичиг баримтад зарцуулсан нийт 3,483,500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж нэхэмжилсэн. /1хх-60-61/

4.Нэхэмжлэгч тал хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан.

Үүнд: ... Маргаа бүхий хашаа байшинг хариуцагч тал нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж аваад өмнө түрээслэн амьдарч байсан хүмүүсийг гаргаж нүүж орсон. Хариуцагч тал нь амласан хугацаандаа төлбөрөө төлөөгүй, ,500,000 төгрөгийг өгөхдөө мөнгө өгч чадахгүй бол суусан хугацаандаа тооцож мөнгө өгнө гэж хэлж байсан. Улмаар миний эд хөрөнгийн ББСБ-ын барьцаанд тавихаар явж байсан нь илэрсэн ба анх гэрээ байгуулахад баталгаажуулж өгсөн нотариатч нь уг гэрээг хууль бус болох талаар тодорхойлолт хийж өгсөн. Миний бие хариуцагч талд ямар нэгэн эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэхээр тохирсон боловч миний эд хөрөнгийг өөрийн мэт залилж мөнгө олж авахаар хөөцөлдсөн байдаг. Хариуцагч тал хашаа байшинд 01 оны 0-р сарын 05-ны өпрөөс 01 оны 08-р сарыг хүртэл суусан тул уг хугацааны түрээсийн хөлсөнд ,500,000 төгрөгийг тооцож байгаа. Байшинд засвар үйлчилгээ хийх ямар ч шаардлагагүй байсан. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 783,000 төгрөгийн үнэ бүхий засвар хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан. /1хх-104/

5.Иргэдийн төлөөлөгч С.Буяннэмэхэд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

6.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгч талаас /1хх-1-, 65-66/ нэхэмжлэл, /1хх-3-4, 56/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /1хх-5-6/ Д.*******ын иргэний үнэмлэх, оршин суух хаягийн лавлагаа, /1хх-7/ Эд хөрөнгийн лавлагаа, /1хх-8, 70/ 0153 дугаар худалдах, худалдан авах гэрээ, /1хх-9, 69, 71/ Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, /1хх-10, 73/ Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, /1хх-11/ Газар эзэмших эрхийн гэрчилгээ, /1хх-1, 48-49/ Түрээсийн гэрээ, /1хх-13-17/ гэрэл зургууд, /1хх-3/ Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нотариатчийн тодорхойлолт, /1хх-*******/ И-Баримт, /1хх-6-8/ гэрэл зургууд, /1хх-47/ Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /1хх-50/ Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, /1хх-57-59/ Мөрдөгчийн тогтоол, Гомдлын мэдээллийг шалгаж хариу мэдэгдэх тухай хуудас, мөрдөгчийн санал, /1хх-68/ Сонгинохайрхан дүүргийн *******-р хорооны Засаг даргын тодорхойлолт, /1хх-101, 104-105, 118-119/ хариу тайлбар, /1хх-10-103/ гэрэл зураг, /1хх-108-111/ Прокурорын тогтоол, /1хх-113/ Д.*******аас А.баатарт олгосон итгэмжлэл, /1хх-10-133/ дансны хуулга, /1хх-137-138/ Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, /1хх-139/ Төлбөрийн баримтууд, /1хх-1/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /1хх-14-149, 166-170/ гэрэл зургууд, /хх-0/ О.ын иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-4-43, 94-98/ гэрэл зургууд, /хх-99-103/ Зарлагын баримтууд, /хх-110/ М.-гөөс У.Төгсжаргалд олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-хариуцагч талаас /1хх-19/ иргэний үнэмлэхийн хуулбар, /1хх-*******-30/ шүүхэд гаргасан хариу тайлбар, /1хх-31-39/ Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст М.-д холбогдуулан гаргасан гомдол, мөрдөгчийн тэмдэглэлүүд, /1хх-*******-44/ Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /1хх-60-61/ сөрөг нэхэмжлэл, /1хх-6-63/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /1хх-64/ дансны хуулга, /1хх-74/ Кадастрын зураг, /1хх-75-77/ Ажил гүйцэтгэх гэрээ, /1хх-78-89/ гэрэд зургууд, /1хх-90-91/ Зарлагын баримт, /1хх-9-93/ Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, /1хх-94/ Төлбөрийн нэхэмжлэл, /1хх-95/ Ди Ди Эм Ти ХХК-ийн гүйцэтгэх захирлын тодорхойлолт, /1хх-96/ гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-Шүүхийн журмаар /1хх-175-195/ Хөрөнгийн үнэлгээний төвөөр дүгнэлт гаргуулсан, /хх-11-113, 15-16/ гэрчийн мэдүүлэг авсан, /хх-160-176, 183-5, 3хх-1-5/ Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас нотлох баримт гаргуулсан. Талууд өөр санал, хүсэлт гаргаагүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

.Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ...хашаа байшинг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөн авсан тул гэм хорын хохиролд 16,517,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжилснийг,

3.Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...нэхэмжлэлд дурдсан зарим эд хөрөнгийг санаандгүйгээр хагалж гэмтээсэн хэсгийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлаж, маргаж байна.

4.Хариуцагч М.- сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ... нэхэмжлэгч *******т хашаа байшингийн урьдчилгаанд өгсөн ,500,000 төгрөг, засварын зардал 783,000 төгрөг, дүгнэлт гаргуулах, кадастрын зураг батлуулах үйлчилгээний хөлс 1,000 төгрөг, нотариатын зардал 60,500 төгрөг, нийт 3,483,500 төгрөг гаргуулахаар тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг урьдчилгаанд өгсөн ,500,000 төгрөгийг хашаа байшинд 10 сар амьдарсан хугацааны түрээсийн төлбөрт тооцож суутгасан, байшинд засвар хийх шаардлага байгаагүй, хөрөнгө хууль ёсны бөгөөд ямар нэгэн эрхийн зөрчилгүй, баримт бичиг бүрэн тул дахин шинжилгээ хийх дүгнэлт гаргуулах, кадастрын зураг батлуулах шаардлага байгаагүй, нотариатын зардлаа хариуцагч өөрөө хариуцна. гэж няцаасан.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Үүнд: 01 оны 01 сарын 5-ны өдөр нэхэмжлэгч Д.******* нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг *******-р хороо, *******ийн *******-р гудамж, *******Б тоот 700 м.кв газар, 80 м.кв сууцыг М.-д 1,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан,

-Гэрээнд мөнгийг бэлнээр төлсөн гэж нотариатаар бичүүлсэн байдаг (Гэтэл бодит байдал дээр гэрээний үнийг хариуцагч бүрэн төлөөгүй),

-01 оны 0-р сарын 05-ны өдөр М.- болон түүний гэр бүл дээрх хашаа байшинд нүүж орсон.,

-хариуцагч М.- гэрээний үнийн дүн болох 1,500,000 төгрөгөөс зөвхөн ,500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгийг өнөөг хүртэл төлөөгүй, хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй, төлбөр бүрэн хийгдээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан.

-хариуцагч М.- нар оршин суух хугацаандаа байшин, хашаанд засвар, өөрчлөлт хийсэн, эзэмшиж ашиглах хугацаанд хаалга, обой, цонхны шил, хөшиг, хулдаас, цахилгааны хэрэгсэл, крант, вакум хаалга гэх мэт 35 нэр төрлийн эд зүйлсийг сольсон, эвдсэн, хагалсан, авч явсан гэх зөрчил гарч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

7.Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээ, эд хөрөнгөд нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй хийсэн зардал, үйлчилгээний хөлс, зардал, урьдчилгаа төлбөрийг төлөх үндэслэлтэй эсэх талаар байна.

Харин 01 оны 01-р сарын 5-ны өдөр Д.*******, М.- нар 700 м.кв газар, 80 м.кв сууцыг 1,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, нотариатаар батлуулсан, хариуцагч М.-, түүний ар гэрийнхэн 01 оны 0-р сарын 05-ны өдрөөс хойш тухайн хашаа байшинд нүүж орсон, амьдарсан, хариуцагч М.- ,500,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн, гэрээний үлдэгдэл 19,000,000 төгрөгийг төлөөгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, нэхэмжлэгч хашаа байшингаа буцаан авсан талаар маргаагүй байна.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.1.1-д зааснаар Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, гэхдээ энэ хууль /49.4/-д зааснаар ...анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан бол шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй.,

- 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

-мөн энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасан.

9.Нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирол нь түүнд хамаатай, түүний эд хөрөнгө байх ба тухайн учирсан эд хөрөнгийн хохирлыг дахин засварлах, сэргээх боломжтой, хариуцагч нарын хууль бус болгоомжгүй, гэм буруутай үйлдэл, хувийн сэдэлтийн улмаас түүний 35 нэр төрлийн эд хөрөнгөд хохирол учирсан, хариуцагч нарын дээрх үйлдэл нь нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учруулах шалтгаан болсон байх тул хариуцагч нараас гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

Бусдын эд хөрөнгө гэж хувь хүн, хуулийн этгээдийн өмчлөлд, эзэмшилд, ашиглалтад байгаа эд зүйл, мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө зэргийг хэлнэ. Хууль бус үйлдэл гэж Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, зөвшөөрөгдөөгүй, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, эрх зүйн үндэслэлгүйгээр хийсэн үйлдэл юм. Болгоомжгүй үйлдэл гэдэг нь: Хүн өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлах ёстой атал, анхаарал болгоомжгүй, хайнга, хайхрамжгүй хандсанаас болж үүссэн үйлдлийг ойлгодог. Гэм хор, хохирол учруулах гэдэг нь тухайн эд хөрөнгийг эвдэх, устгах, гэмтээх, үр ашиггүй болгох, үнэгүйдүүлэх, эсвэл нөхөн сэргээх, сэргээж нөхөх зардал гаргахад хүргэхийг хэлнэ.

Хохирол учруулсан этгээд нь тухайн хохирлыг нөхөн төлөх (мөнгөн дүнгээр), засвар, сэргээх зардлыг хариуцах, зарим тохиолдолд эрүүгийн болон захиргааны, иргэний хариуцлага хүлээх үндэслэл болно.

Нөгөө талаар хариуцагч нар нь хууль, гэрээгээр бусдын эд хөрөнгийг худалдан авах, эсхүл ашиглах санаа зорилготой байсан хэдий ч бусдын эд хөрөнгийг хамгаалах үүрэгтээ хайнга хандсан байна. Дээрх үйл баримтаас үзэхэд хууль болон гэрээ хэлцлийн дагуу бусдын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах, төлбөрийг төлөх үүргийг тусгайлан хүлээсэн этгээд бөгөөд энэ үүргээ биелүүлэхгүй байх, хайнга хандах, хариуцлагагүй салан задгай байдал гаргах байдлаар илэрсэн, хариуцагч нар хариуцлагатай, эзэн байх үүргээ зөрчсөн гэм буруутай байна.

10.Зохигчийн удаа дараагийн хүсэлт, тайлбар, баримтуудыг үндэслэн Шүүхээс 5 удаа шинжээч томилсон байх бөгөөд зохигч хэн аль нь үнэлгээг хийхэд саад учруулсан, маргааны зүйл, эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн 01 оны 1-р сарын 30-ны өдрийн №564 дугаар Хөрөнгийн үнэлгээгээр 7,901,500 төгрөгийн хохирол учирсан байна гэх дүгнэлт гарчээ. 1хх/175-195/

Хавтаст хэргийн 1хх/190/ дугаар талд авагдсан үнэлгээгээр нэхэмжлэгч Д.*******ын эд хөрөнгөд 01 оны 1 дугаар сарын *******-ний өдрийн байдлаар 7,901,500 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэсэн байх тул энэ хэмжээгээр хохирлыг тодорхойлж хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин үлдэх хэсгийн баримтууд үнэлгээнд багтсан, үнийн дүнгийн нийт хэмжээ үнэлгээний дүнд хүрэхгүй, шаардлага хангахгүй, хүлээн авсан этгээд тодорхойгүй зэрэг зөрчилтэй байх тул хохиролд шууд хамаатуулах, шаардах эрхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

11.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нь шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчилнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5..1, 5.., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.

Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хариуцлагаас чөлөөлдөг.

Хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд тэрээр үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, эд зүйл устгаж гэмтээгээгүй, эвдээгүй гэх үндэслэлээ хэргийн баримтаар нотлоогүй.

Хариуцагч нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр нэхэмжлэлээ нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болох эд хөрөнгийг устгаж, гэмтээгээгүй, эвдээгүй, хэвийн байдалтай байсан гэсэн байдал тогтоогдохгүй байна.

1.Хариуцагч М.-гийн сөрөг нэхэмжлэлийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.1.1-д зааснаар Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, гэхдээ энэ хууль /49.4/-д зааснаар ...анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан бол шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй.

Нэхэмжлэгч Д.*******ын өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг *******-р хороо, *******ийн *******-р гудамж, *******Б тоот 700 м.кв газар, 80 м.кв сууцыг хариуцагч М.- худалдан авахаар тохиролцсон буюу худалдан авах гэрээний үнийг төлөхөөр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр нэхэмжлэгчид урьдчилгаанд ,500,000 төгрөг шилжүүлсэн М.- уг зүйлийг нэхэмжлэгчээс буцаан шаардаж болдог, гэхдээ хариуцагч өмчийг худалдан авах гэсэн зорилгодоо хүрэх боломжгүй байсныг буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, төлсөн сар хугацаа хүрэхгүй, зээлийг түүнд болон түүний хамаарал бүхий этгээдэд гарах боломжгүй байсныг мэдэж байсан байх тул шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах боломжгүй, эрхгүй байна. Бусад үйлчилгээний хөлс, зардлууд нь зайлшгүй зардал, хохиролд тооцох боломжгүй, үндэслэлгүй байх тул хэргийн үйл баримтаас үзэхэд байшинд засвар хийх зайлшгүй шаардлагатай байсан, хөрөнгө ямарваа нэгэн эрхийн болон биет байдлын доголдолтой байсан гэсэн байдал тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

13.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй, зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчгүйгээр шийдвэрлүүлэхээр санал гаргасан, зөвшөөрсөн тул иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргаагүй.

14.Иймд дээрх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, хөрөнгийн үнэлгээ зэргийг үнэлж дүгнээд хариуцагч М.-, М. нараас гэм хорын хохиролд 7,901,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,615,500 төгрөг болон хариуцагч М.-гийн 3,483,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 4,435 төгрөг болон хариуцагчийн урьдчилан төлсөн 70,700 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч М.-, М. нараас 1*******,374 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 49 дугаар зүйлийн 49.4.1-д зааснаар хариуцагч М.-, М. нараас гэм хорын хохиролд 7,901,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,615,500 төгрөг болон хариуцагч М.-гийн 3,483,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 4,435 төгрөг болон хариуцагчийн урьдчилан төлсөн 70,700 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч М.-, М. нараас 1*******,374 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээч Хөрөнгийн Үнэлгээний төв ХХК-ийн гаргасан дүгнэлтийн зардал 300,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН

 

ШҮҮГЧИД Д.ДАВААСҮРЭН

 

Д.УРАНЗУЛ