Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 19

 

 

  Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 153/ШШ2021/00238 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалант сум, Жаргалан багийн ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг, Жаргалант сум, ******* багт байрлах, ******* регистрийн дугаартай, Ховд аймгийн ******* *******гийн газарт холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Д.Батцэнгэл, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 7,069,261 /долоон сая жаран есэн мянга хоёр зуун жаран нэг/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай үндсэн шаардлагатай, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.558.509 /нэг сая таван зуун тавин найман мянга таван зуун есөн/ төгрөг гаргуулах, мөн дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00*******9 дүгээр шийдвэртэй, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ/00368 тогтоолоор нэхэмжлэгч Б.*******г шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд томилохгүй байгаа Ховд аймгийн ******* *******гийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.******* Ховд аймгийн ******* *******гийн газрын шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,737,427 төгрөгийг Ховд аймгийн ******* *******гийн газраас гаргуулж, Б.*******д олгож, Б.*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Ховд аймгийн ******* *******гийн газарт даалгаж шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 -т “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжпэгч Б.******* би 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7,069,261 төгрөг гаргуулах гомдол гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Ажил олгогч болон өдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжпэгч Б.******* би 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гомдол гаргаж байна.

Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжпэгч Б.******* би 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,558,509 төгрөг гаргуулах гомдлын нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжпэгч Б.******* би 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гомдлын нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна.

Иймд Б.******* миний Ховд аймгийн ******* *******гийн газарт холбогдох дээрх гомдлын нэмэгдүүлсэн шаардлагыг ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа: Б.******* нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн тогтоосон боловч ажилдаа орохгүй гэдгээ илэрхийлж, ажил олгогчийн зүгээс 2,000,000 төгрөг өгөх санал гаргаж тохиролцоо хийсэн дахин ажилдаа орохгүй 2,000,000 төгрөг аваад дахин нэхэмжлэх зүйл байхгүй гэж бичгээр гаргаж өгсөн байдаг.  Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2021/00268 дугаар шийдвэрээр:”  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан хугацаанд ноогдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7.286.000 /долоон сая хоёр зуун наян зургаан мянга/ төгрөгийг Ховд аймгийн ******* *******гийн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн ******* *******гийн газарт даалгаж,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******гийн газраас 131,526 төгрөгийг, мөн илүү төлсөн 85,165 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:  Нэг: Анхан шатны шүүхийн шийдвэрт “Нэхэмжлэгчийн Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэл зоригийн илэрхийлэл буюу хариуцагч ******* *******гийн газраас цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь тус шүүхэд Б.*******гийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн үйл баримттай огт холбоогүй, хамааралгүй байна. Энэ нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна” гэж дүгнэж хариуцагчийн татгалзлыг үгүйсгэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасан нь тухайн этгээдийн хүсэл зоригийн илэрхийллээр тодорхойлогдоно. Хуулийн дээрх заалтад заасан олговрыг авах эсэх талаар талууд харилцан тохиролцохыг хуулиар хориглоогүй бөгөөд Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэгчийн бичгээр илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн агуулгыг тодруулахаар хариуцагч талаас гэрч асуулгах хүсэлтийг гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн.

Хариуцагчийн хүсэлтийг хангаагүй мөртлөө “нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Мэтгэлцэх зарчим”-ыг хэрэгжүүлээгүй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажиллагааг хийлгэж, татгалзлын үндэслэлээ нотлох эрхийг хязгаарласан.

Хоёр:  Анхан шатны шүүх “хариуцагчийн өмгөөлөгчөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т заасан хугацаанд үйлчилнэ гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй болно” гэж дүгнэсэн ч шүүхээс үгүйсгэж байгаа хууль зүйн үндэслэлийг зааж дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасан шийдвэр гаргах журмыг зөрчсөн байна.

Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 ы 05 сарын 14-ний өдрийн 153/ШШ2021/00238 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн мэтгэлцэх зарчим хэрэгжүүлэх хуульд заасан боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч  Б.******* нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.069.261 /долоон сая жаран есэн мянга хоёр зуун жаран нэг/ төгрөг гаргуулах, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж,  дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг Ховд аймгийн ******* *******гийн газарт холбогдуулан гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.558.509 /нэг сая таван зуун тавин найман мянга таван зуун есөн/ төгрөг гаргуулах, мөн   хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шаардлагаа нэмэгдүүлжээ. Мөн нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдааны явцад хариуцагч Ховд аймгийн ******* *******гийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны  цалин хөлстэй тэнцэх олговор 7.286.000 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулахаар шаардлагаа багасгасан байна.   

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч   Д.Батцэнгэл давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “ Б.******* нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* *******гийн газрын даргын өрөөнд хүсэл зоригоо илэрхийлж Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “...Б.******* миний бие ******* *******гийн газрын сахиулын ажилд томилогдохыг хүлээн зөвшөөрч байна. Иймд холбогдох гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож өгнө үү.” цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй, төлбөр төлөгдсөн, ******* *******гийн газрын дарга Батцэнгэлтэй харилцан тохиролцсон болно...” гэх хүсэлтийг бичгээр гаргаж, нэхэмжлэгч Б.******* болон ******* *******гийн газрын дарга нарын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу хэлцэл хийгдсэн юм. Өөрөөр хэлбэл, Б.******* шүүхэд цалин, хөлсний талаарх маргаан гаргаснаас хойш 2 сар 16 хоногийн дараагаар цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл, цалин хөлсний маргаан байхгүй гэсэн хүсэлт гаргаснаар одоо нэхэмжилж буй цалин, хөлсний талаарх маргааныг мөн дуусгавар болсон гэж үзэж байна. Тиймээс Б.*******тэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... “гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн шаардлагаас үзвэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ багасгасан байх бөгөөд уг  шаардлагын  агуулга нь 2019  оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  шүүхийн шийдвэрээс хойш ажилгүй байсан бүх хугацааны  цалин хөлстэй тэнцэх олговорт 7.286.000 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа (  2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар) тодруулсан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.*******г Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00*******9 дугаартай шийдвэрээр Ховд аймгийн ******* *******гийн газрын шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2020/00368 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 10/410, мөн 10/421  дугаартай тогтоолоор Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00*******9 дугаар шийдвэртэй холбоотой гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “...Ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 29.1.4-т заасан ...төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол... иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана…” гэх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “******* *******гийн газраас цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэж бичгээр гаргасан хүсэлт нь 2019  оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  шүүхийн шийдвэрээс хойш ажилгүй байсан бүх хугацааны  цалин хөлстэй тэнцэх олговорт 7.286.000 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна. Тодруулбал ажилтан нь ажил олгогчоос 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сард сахиулын үүрэгт ажилд томилох хүртэл хугацаанд ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилсэн байна. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтэндээ  цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй төлбөр төлөгдсөн, ******* *******гийн даргатай тохиролцож хүсэл зорилгоо илэрхийлсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг бичгийн агуулга нь  “...Б.******* намайг Ховд аймгийн мал *******гийн шуурхай үйлчилгээний жолоочийн ажилд томилох  шүүхийн шийдвэр гарсан,миний бие нь жолоочийн ажлаас татгалзаж, сахиулын  ажилд томилохыг хүлээн зөвшөөрч байна гэсэн байх бөгөөд энэ үйл явдлаас хойш  ямар нэгэн гомдол санал байхгүй, төлбөр төлөгдсөн, ******* *******гийн даргатай харилцан тохиролцсон талаар   анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.Түүнчлэн хариуцагч гомдлын нэг үндэслэлээ хариуцагч талаас гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн гэжээ.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нь өндөр насны тэтгэвэрт гарсан  Алтай суманд байгаа Ц.Бямбацогтыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд шүүх түүний хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг  давж заалдах шатны шүүхээс буруутгах  хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно...” гэх ”Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалттай нийцсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж, дүгнэсэн байх тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2021/00238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, *******2 дугаар зүйлийн *******2.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Н.МӨНХЖАРГАЛ 

 

                   ШҮҮГЧИД                                 Л.АЛТАН

 

                                                                     Н.ТУЯА