Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 06

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Цагаанцоож

Улсын яллагч   Б.Оюунцэцэг   нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас  шүүгдэгч Б  овогт Б-ийн Б, Х овогт Д-ийн Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  1837000000007 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                        

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1968 оны 05 дугаар сарын 20-ний өдөр Увс аймгийн Зүүн Хараа суманд төрсөн, 50 настай, эрэгтэй тусгай дунд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, сарын өрхийн орлого байхгүй, 100 толгой малтай, ам бүл -4 эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт амьдардаг,  Б овгийн Б-ийн Б регистрийн дугаар / /

           Монгол Улсын иргэн 1979 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 39 настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, сарын өрхийн орлого байхгүй, 400 толгой малтай, ам бүл -5 эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Мөст сумын У багт амьдардаг, Х овогт Д-ийн Б  /РД/

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч    Б.Б   нь  2017 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 12- 13 цагийн үед Ховд аймгийн Мөст сумын У багийн нутагт орших Аюушийн биллярданы газарт С.А, Д.Б нарыг биллярд тоглож байхад 2017 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө гар утасны дэлгэц хагалсан шалтгаанаар Д.Б-гийн нүүр тус газарт толгойгоороо мөргөж, тархи доргилт, хамрын хянга яс,гол жижиг ясны дунд дээд хэсгийн ташуу хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйдсэнд,

            Шүүгдэгч  Д.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 02-нд шилжих шөнө 04 цагийн үед Ховд аймгийн Мөст сумын У багийн нутаг дэвсгэрт орших А-ийн биллярданд Б.Б-тай биллярд тоглох явцдаа хоорондоо маргалдаж Б.Б-ын толгойд гараараа цохиж харилцан зодолдох явцдаа Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч  Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 12 сарын 02-ны өдөр Д.Б маргалдаж биед нь хөнгөн хохирол учруулсан боловч Д.Б-гаас уучлалт гуйж эвлэрсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Д.Б-гийн нэхэмжилсэн мөнгийг би төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байна. Бид хоёр биллъярд тоглож байгаад би 70000 төгрөг алдсан байсан. Тэгээд тэр 70.000 төгрөгтөө 1 удаа тоглохоор харилцан тохиролцсон. Тэгээд би хожсон юм. Гэтэл Д.Б мөнгөө өгөөгүй түүнээс болж бид хоёр маргалдсан. Би 70.000 төгрөгөө авч чадаагүй, Д.Б намайг толгой руу 2-3 удаа цохиж мөн 2-3 удаа өшиглөсөн. 2017 оны 12 сарын 03-нд Б эмчид үзүүлэхэд тархи доргилттой байна. Нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсний дагуу би Шинэбаяр эмчийн эмнэлэгт очиж үзүүлсэн. 2017 оны 12 сарын 02-нд бид 2 уг асуудлаас болж маргалдаад би шарик шидсэн. Ш Б.Б цээжин тус газарт нь цохьсон. Хамарт нь толгойгоороо мөргөсөн. Би албан ёсоор уучлалт гуйсан. Бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг,

         Шүүгдэгч  Б.Б   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 11 сарын 29-30 шилжих шөнө бид хоёр биллъярд тоглоод би 70.000 төгрөг хожсон. Дахиад 70.000 төгрөгөнд тоглоод Б.Б булхайцаж хожсон. Түүнээс болж маргасан. Би Б.Б 2-3 удаа толгойд нь цохьсон. Тэгээд бид хоёр салаад явсан. 2017 оны 12 сарын 02-нд намайг А-тай  тоглож байхад орж ирээд шарикаар цохьсон. Хамар луу цохиж хамар муруйсан. Тэгээд цагдаа дээр очоод бүртгүүлээд би эмнэлэгт очиж хамраа янзлуулсан. Би 2017 оны 12 сарын 03-нд Ховд аймаг орж хамар, толгойн зураг авхуулсан. Бид хоёр харилцан зодолдож бие биедээ хохирол учруулсан тул харилцан тохиролцсон юм. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

            Хохирогч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед хэргийн улмаас Ховд аймаг руу эмчид үзүүлэхээр явахад 80.000 төгрөгөөр бензин хийсэн, 95000 төгрөгөөр рентген зураг авхуулсан, эмчийн бичиж өгсөн эмчилгээг 142500 төгрөгөөр хийлгэсэн, эвдэрсэн гар утсаа 140.000 төгрөгөөр шинээр авсан боловч бид хоёр хоорондоо харилцан тохиролцсон. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

           Хохирогч Б.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Б миний бие Ховд аймгийн Мөст сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Аюушийн биллярданд 2017 оны 11 дүгээр сарын 29-нээс 30-нд шилжих шөнө Мөст сумын Хужирт багийн иргэн Д.Б биллярд тоглоод хэсэг хугацаа өнгөрсөний дараа би цагаа харсан чинь шөнийн 04 цаг болж байсан. Би иргэн Д.Б-аас чи надаас хэдэн төгрөг авсан байна би нэлээн алдагдалд орчихлоо гэж асуухад Балсан мөнгөө гаргаж ирээд тоолоод би таниас 70.000 төгрөг авсан байна гэж хэлсэн. Тэгээд 70.000 төгрөгөөр нэг тоглохоор болсон тэр тоглолтонд би хожсон би бооцооныхоо мөнгийг авъя гэхэд Балсан өгөхгүй гэхээр чи надаас авах болохоороо авдаг өгөх болохоороо яагаад өгдөггүй юм вэ гээд үүнээс болоод бид хоёр маргалдсан. Бид хоёр заамдалцаж барилцаж аваад нэг нэгнийгээ түлхэж ноцолдсон. Д.Б намайг гаргаж ирээд намайг боож унгаагаад миний тархи толгой руу 2-3 удаа нүүр лүү 2-3 удаа цохиод миний цээж рүү 3 удаа өшиглөөд зугтаагаад явсан. Би энгэрийн карманд байсан утсаа гаргаж гэрэл асаах гэтэл утасны дэлгэц хагарсан байсан.Гэр лүү харих замдаа сумын цагдаа Т.О-ын гэрт ирж болсон явдпыг танилцуулаад гар утасаа үзүулээд утасаа үлдээгээд явсан. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гадуур явж байгаад А-ийн биллярд руу ороход Д.Б С.А-тай тоглож байсан. Би Балсанд миний утас төлөөд өгчих гэсэн. Тэгэхэд Балсан би чиний утас гэмтээгээгүй гээд намайг доромжилсон тэгэхэд нь би биллярданы ширээ нь дээрээс шарик аваад шидэхэд цээж хэсэгт нь оносон тэгтэл Д.Б намайг бариад авсан тэгээд гаднаас Х гэдэг ах орж ирээд та хоёр больцгоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёр салсан...” гэх мэдүүлэг,

         Хохирогч Д.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Энэ хэргийн улмаас хамар муруйсан. Ховд аймаг орж хамар толгойн зураг авхуулахад 155000 төгрөгний хохирол гарсан. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

 

          Хохирогч Д.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт орших А-ийн тоглоомын газарт Батзултай тоглоод 2017 оны 11 дүгээр сарын 30-ны үүрийн 04 цаг хүртэл тоглосон. Тэгээд бид хоёр гарахаар болоод Б.Б чи надаас хэдэн төгрөг авсан байна гэж асуусан тэгэхээр нь би таниас 70.000 төгрөг авсан байна гэхэд Б тэгвэл хоёулаа 70.000 төгрөгөнд хаагаад тоглое гэхээр би тоглосон тэгтэл Батзул тоглож байх хугацаандаа булхаа гаргаад байхаар би Б.Б маргаад намайг Б.Б заамдаад авахаар нь Б-ын гарыг тавиулчихаад гараад явсан. Хоёр хоногийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 11-12 цагийн үед С.А-ийн биллярданд А гэдэг залуутай тоглож байтал гаднаас Б орж ирээд миний гар утасны нүүр хагалсан байна гэхээр би чиний гар утас хагалаагүй гэхэд над руу шарик аваад шидсэн. Тэгээд би тонгойгоод байж байтал миний дээрээс гар хөлөөрөө толгой хэсэг рүү цохиод байсан тэгээд би Б-тай маргалдаад байж байтал Х гэдэг нэртэй хүн орж ирээд бид хоёрыг салгасан.Би 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бооцоотой тоглоод 70.000 төгрөг авсан тэгэхэд намайг бариад авахаар би зугтаачихсан. Тэр асуудлаас болоод зодсон...” гэх  мэдүүлэг

              Гэрч  Т.О-ын  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 29-нээс 30-нд шилжих шөнө 04 цагийн үед гэрийн хаалга цохихоор гараад ирсан чинь Б.Б хүнээр зодуулчихлаа миний гар утасны дэлгэц хагалчихлаа гээд жи мобайлийн гар утас гаргаж ирээд надад үзүүлсэн юунаас болж зодоон болсныг асуухад Б бид хоёр биллярд тоглоод Д.Б надад хожигдчихоод мөнгөө өгөхгүй болоод бид хоёр хоорондоо маргалдаж зодолдоод миний утасны дэлгэц хагалсан гэсэн. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13-14 цагийн үед Д.Б над дээр ирээд Б.Б миний хамрыг хуга цохичихлоо гээд ирсэн тэгтэл араас нь Б.Б орж ирээд хоорондоо маргалдаад барилцаад авахаар салгаж юу болсон талаар асуухад намайг биллярд тоглож байхад Б.Б гаднаас орж ирээд миний хамар луу цохиод хугалчихлаа гэж хэлсэн. Манай хэсгийн төлөөлөгч амарчихсан байгаа өргөдлөө бичээд аваад ир Булган сумын Цагдаагийн хэлтэст өгөөд шалгуулаад өгнө гэж хэлсэн. Б.Б-ын хүзүү улаасан зүүн нүдний доод хэсэгт 1 см хэртэй зулгарсан хоолоо боолоо гээд хоолойн нь сааралтсан байдалтай байсан. Харин Балсангийн хамарнаас цус гарсан хамарны үзүүр баруун тийш мурийсан байдалтай Балсангийн хувцасны урд хэсэг цус болчихсон байсан. Б.Б-ын зүүн нүдний доод хэсэгт шалбарсан хувцас нь шороогоор бохирлогдсон байсан...” гэх мэдүүлэг,

           Гэрч  Д.Ц-ын  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 02-ний өдөр 12-13 цагийн хооронд Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт орших А-ийн тоглоомын газар луу ороход Д.Б, Б.Б хоёр хоорондоо хэрэлдээд байж байсан тэгэхэд Д.Б-ийн хамарнаас цус гарчихсан зогсож байсан. Тэр хоёрын зодооныг хараагүй Б-ийн хамарнаас цус гарчихсан Д.Б надаас миний хамар яасан байна гэж асуухад чиний хамар мурийсан байна гэж хэлчихээд гараад явсан...” гэх мэдүүлэг,

         Гэрч  С.А-ын  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 12-р сарын 02-ний өдөр Ховд аймгийн Мөст сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах А-ийн билльяард дээр Мөст сумын  Хужирт багийн иргэн Д.Б-тай 5,000 мянган төгрөгний бооцоотой билльяард тоглоод байж байтал гаднаас Б.Б орж ирээд Д.Б луу чи миний утасны дэлгэц хагалчихсан байна төлж өг гэсэн чинь Д.Б би чиний утас яахаараа төлж өгдөг юм гэхэд Б.Б билльяардны шаариг аваад Д.Б луу шидсэн тэгээд тэр хоёр барилцаад авахаар би салгах гэтэл тэр хоёр салахгүй болохоор нь гараад явчихсан ард юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг,

         Гэрч Ч.Б-ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:” 2017 оны 12-р сарын 03-нд 10 цагийн орчимд Мөст сумын У багийн иргэн Б.Б сум дундын эмнэлэгийн амбулаториорт ирж үзүүлэхэд зовиур нь толгой өвдөнө шил хүзүү хөшин гэсэн зовиуртай ирсэн тухайн би үзэхэд даралт нь 130/ 80 120/70 пульс нь нэг минутанд 72 удаа уушги 2 талтай цулчинтай цэвэр амьсгалтай үе мөчинд эмгэг өөрчлөлтгүй байсан. Онош нь тархины доргилт гэж тавиад бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэдрэлийн эмчид үзүүлж оношыг тодруулахаар явуулсан. Өвчинд Фезим Аскорутин эмийг  уухыг  зөвлөсөн.... гэх мэдүүлэг

            Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 07-ны өдрийн 600  тоот шинжээчийн дүгнэлтэнд:

  1.  Д.Б-ны  биед гэмтэл учирсан байна.

          2.Д.Б-ны тархи доргилт , хамрын хянга яс, голын жижиг ясны дунд, дээд хэсгийн ташуу хугарал, хамрын таславчийн муруйлт,2 нүдний доод зовхи, хамрын нурууг хамарсан 4х6 см цус хуралт хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо

          2.Б.Б-ны  биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо  зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

         3.  Б.Б-ны   биед учирсан дээрхи гэмтлүүд  нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний  бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоног доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Б.Б-ны  биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг  нарийн тогтоох боломжгүй.

       5. Б.Б-ны   биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд  удаан хугацаагаар нөлөөлөхгүй.

       6. Б.Б-ны   биед учирсан дээрхи гэмтлүүд шинээр үүссэн гэмтлүүд байх боломжтой.

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 603  тоот шинжээчийн дүгнэлтэнд:

  1.  Д.Б-ын   биед гэмтэл учирсан байна.

              2.  Д.Б-ын   биед  тархи доргилт , баруун нүдний доод зовхинд 0.5х0.2 см, дээд уруулын дотор салстад 2 гарын сарвуу, бугуйнд 0.1х0.2-0.5х1 см тус бүр өнцөг гэмтлүүд тогтоогдлоо.

             3. Д.Б-ын     биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо  зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

             4.  Д.Б-ын    биед учирсан дээрхи гэмтлүүд  нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний  бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоног доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Д.Б-ын  биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг  нарийн тогтоох боломжгүй.

          6. Д.Б-ын    биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд  удаан хугацаагаар нөлөөлөхгүй.

          7. Д.Б-ын биед учирсан дээрхи гэмтлүүд шинээр үүссэн гэмтлүүд байх боломжтой   гэжээ.

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 86, 87 / зэрэг  болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б   нь  2017 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 12- 13 цагийн үед Ховд аймгийн Мөст сумын У багийн нутагт орших А биллярданы газарт С.А, Д.Б нарыг биллярд тоглож байхад 2017 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө гар утасны дэлгэц хагалсан шалтгаанаар Д.Б-ийн нүүр тус газарт толгойгоороо мөргөж, тархи доргилт, хамрын хянга яс,гол жижиг ясны дунд дээд хэсгийн ташуу хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

           Шүүгдэгч  Д.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 02-нд шилжих шөнө 04 цагийн үед Ховд аймгийн Мөст сумын У багийн нутаг дэвсгэрт орших Аюушийн биллярданд Б.Б биллярд тоглох явцдаа хоорондоо маргалдаж Б.Б толгойд гараараа цохиж харилцан зодолдох явцдаа Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус  үйлдсэн  болох нь  хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 600, 603 тоот дүгнэлтүүд, хохирогч   Б.Б, Д.Б нарын  мэдүүлэг, гэрч Т.О, Д.Ц, С.А, Ч.Б нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б овогт  Ба-ийн Б, Х овогт Д-ийн Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч  Б.Б, Д.Б нар  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан түүнд ял оногдуулсан болно.

Шүүгдэгч  Б.Б, Д.Б нар  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Д.Б-ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгохыг шүүгчийн туслах Я.Г-т даалгах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Б, Д.Б нар  нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчтой харилцан тохиролцож, эвлэрсэн гэж мэдүүлсэн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт  Ба-ийн Б, Х овогт Д-ийн Б нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б-ийн Б, Д-гийн Б нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б, Д.Б нарт  оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Б  нар нь   оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай. 

          5. Шүүгдэгч  Б.Б, Д.Б  нар  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.Б-ын   , Д.Б  регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг биллярдны шарикыг хууль ёсны эзэмшигчид буцаан олгохыг шүүгчийн туслах Я.Г-т  даалгасугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

          7. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.Б, Д.Б нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.