Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 09

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Цагаанцоож

Улсын яллагчаар хяналтын прокурор  Б.Оюунцэцэг

Шүүгдэгч нарын өмөгөөлөгч Б.Хосбаяр

Шүүгдэгч Н.Н

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б овогт На-ийн Б, Б овогт Н-ийн Н нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000000028 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1984 оны 12 сарын 11-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, Ховд аймгийн Булган сум дахь Онцгой байдлын аврах 38 дугаар ангид жолооч ажилтай, урьд ял шийтгэлгүй Б овогт Н-ийн Н, РД:ПБХХХХХХХ

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1979 оны 07 сарын 12-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух,хувиараа хөдөлмөр эрхлэх  Б овогт Н*-ийн Б, РД:ПБ7907121

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Н.Н-г  2017 оны 12 сарын 19-ний өдрийн 22 цаг 30 минутын үед Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч д/а Б.Мөнх-Эрдэнэ, Д.Батэрдэнэ нарыг албан үүрэгтэй нь холбогдуулан эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэнд,

Шүүгдэгч Н.Б-г хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан эсэргүүцсэн, хууль сахиулагчийг эсэргүүцэх явцдаа д/а Л.Мөнх-Эрдэний толгой тус газар чулуугаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

Эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /чулуу 1 ш, мөрдөс 1ш, энгэрийн наалт зэрэг/

Гэрэл зургийн үзүүлэлт 12 ширхэг

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэнтэй холбогдуулан авсан гэрэл зураг 19 ширхэг

Б.Мөнхэрдэний хувцсанд үзлэг хийж үзлэгийн дагуу хураан эвсан хувцасны гэрэл зураг

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /20.000 –тын дэвсгэрт 10 ширхэг/  Хохирогч Б.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн.. 2017 оны 12 дугаар сарын 19-ны орой 20 цагаас эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад 27-13 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч Н.Н нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан шаардлага тавихад бичиг баримтаа шалгуулахгүй машиныхаа түлхүүрийг нуугаад өгөхгүй байсан.

Н.Нгийн ах Н.Б нь урдаас ирээд согтуу чамайг ална гээд над руу дайрч Н.Н нь дэслэгч Д.Батэрдэнийг 2 удаа цохиод хамтдаа газар унахаар нь би Н.Бг тавиад Н.Н-г салгах хооронд Н.Б нь толгой руу юмаар цохиход миний толгойноос цус гараад нүүр хэсэг рүү урсаад ороод ирсэн. Би толгойндоо 5 оёдол тавиулсан, чулуугаар л цохисон байх гэж бодож байна.

Албан үүргээ гүйцэтгээд явж байхад тавьсан шаардлага эсэргүүцэж миний эрх чөлөөнд халдан толгойг минь хагалсанд гомдолтой байна.Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг

Хохирогч Д.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн....Б.Мөнхэрдэний хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад Н.Н согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бичиг баримтаа шалгуул гэхэд шалгулахгүй байсан.Хойноос нь очоод уулзахад бичлэгээ унтраачих гэхээр нь гар утасныхаа бичлэгийг унтраагаад цагдаагийн автомашинд суучих гэхэд Н.Нгийн ах Н.Б урдаас ирээд Б.Мөнхэрдэнэ лүү ална гээд дайрахад нь Л.Мөнхэрдэнэ Н.Б-г машины урд дарчихсан байтал Н.Н нь Б.Мөнхэрдэнийг татахаар нь би салгаад холдуулахад миний нүүр лүү 2 удаа цохиод намайг газарт унагаасан.Би газар унахад Мөнхэрдэнэ ирж байсан.

Удалгүй д/а Олзбаяр, а/ч Батдорж нар ирээд Н.Н, Н.Б нарыг цагдаагийн байранд авч ирсэн.Н.Н нь миний нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохисон.Өөр надад гэмтэл учраагүй. Б.Мөнхэрдэнэ чи миний толгой хагаллаа гээд Н.Б-г дараад авчихсан байсан.Гараараа цохисон бол толгой хагарахгүй байсан чулуу юм уу ямар нэгэн эд зүйлээр цохисон байх.

Албан үүргээ гүйцэтгээд явж байхад тавьсан шаардлага эсэргүүцэж цагдаагийн албан хаагчийн эрх чөлөөнд халдсанд гомдолтой байна.Эдгээр хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг

Гэрч:Ша-д овогт Ч-ын О-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн...2 цагдаа 2 хүнийг тус тусад нь дарчихсан хувцас нь шороо болчихсон ноцолдсон байдалтай байсан. Харанхуй байсан болохоор цус гарсан болон шарх сорив байсан үгүйг нь мэдэхгүй байна. Ойртож очоогүй болохоор согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна. МөнхЭрдэний дарчихсан байсан хүн нь босгочих гээд орилоод байсан. Д.Очбадрах гэх залуу хашааны хажууд байсан цагдаагийн машин 27-13 улсын дугаартай авто машин 2 байсан өөр машин хүн байгаагүй гэх мэдүүлэг

Гэрч А овогт Б Д-ийн...2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр харанхуй болж байхад манайд ирэхэд нь би 0.75 л ерөөл нэртэй архи хувааж уугаад гараад явсан.хэр зэрэг согтсоныг сайн мэдэхгүй байна.Согтуу гараад явсан гэх мэдүүлэг

Гэрч Б овогийн С-ийн М-ийн мөрдөн байцаалтад өгсөн...2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр би жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан.Энэ өдөр орой 23 цагийн үед д/ч БатЭрдэнэ, д/а Б.МөнхЭрдэнэ нар хүнээр зодууллаа гэж ирж үзүүлсэн.Батэрдэнэ нь зүгээр уруул нь дотор талдаа нэг газар язарсан биеийн байдал нь зүгээр, Б.Мөнхэрдэний толгойноос нь цус гараад цус нь тогтсон духны зүүн тал хуйх нь язарсан байхад оёдол тавьж шархыг цэвэрлэж боосон, эм тариа хийгээгүй Дахин үзүүлэх шаардлага байхгүй, оёдол тавихаар хурдан эдгэрдэг бохир орохоос хамгаалдаг мөн сорвигүй эдгэдэг. Тухайн үед эдгээр хүмүүс согтуу байсан эсэхийг анзаараагүй гэх мэдүүлэг

Гэрч Б овогт Д-ын О-ын мөрдөн байцаалтад өгсөн...Цагдаагийн автомашин урдаас гарч ирээд бид холёрыг зогсоогоод Н.Н-г шалгасан та хоёр согтуу байгаа болохоор автомашиныг чинь цагдаа руу авч гээд бид хоёрыг авч явах гэхэд машины түлхүүр олдохгүй байсан түлхүүр хайж байтал Н.Б гарч ирээд Б.МөнхЭрдэнэ лүү чи урьд нь миний дүүг барьсан дахиад барьсан байна гээд маргалдсан.

Та согтуу байна цагдаа руу авч явна гээд Н.Б-г Б.МөнхЭрдэнэ машины хамар дээр дарахад Н.Н боль гээд Мөнхэрдэнийг татахад хамт байсан цагдаа нь Н.Н-г татаад аваад цааш явсан.

Тэгээд Мөнхэрдэнэ Б 2 дээр яваад очиход Мөнхэрдэний толгойноос цус гарчихсан Н.Б-г дарчихсан сууж байсан. Мөнхэрдэний толгойг хэн цохисоныг мэдэхгүй. Н.Б тэр хоёр ноцолдож байгаад тийм болчихсон байсан. Хэн юугаар цохисоныг би хараагүй. Н.Б цаанаас ирээд цагдаа нартай маргалдсанаас зодоон болсон. Харанхуй байсан учир юм сайн харагдахгүй байсан. Н.Н бид 2 нэг шил архи хувааж уусан согтуу байсан. Н.Б бас согтуу байсан. Цагдаа нар эрүүл байсан гэх мэдүүлэг

Е овогт Н-ийн Ба-ны мөрдөн байцаалтад өгсөн... Б.Мөнхэрдэнэ миний толгой хагалчихлаа гэж байсан.харанхуй болохоор би хараагүй. Миний машины хаалгыг О онгойлгоод Н.Н-гийн утас куртикийг өгсөн. Утас куртик хоёрыг нь би цагдаад өгсөн гэх мэдүүлэг

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 622 дугаартай...Д.Батэрдэний биед зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

Зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт

 Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 621 тоот:

  1. Б.Мөнх-Эрдэний биед гэмтэл учирчээ. Д.Мөнх-Эрдэний биед тархи доргилт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Учирсан гэмтэлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Д.Мөнх-Эрдэний биед үүссэн дээрхи гэмтэл нь  Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д ..д заасанаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан түр гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн  чадвар тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй гэх дүгнэлт,
  6. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 624 дугаартай....Н.Н-гийн биед гэмтэл тогтоогдоогүй гэх шинжээчийн дүгнэлт

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 161 дугаартай...Н.Бгийн биенээс авсан гэх шингэн цусанд 2.1 промилли этилийн спирт илэрсэн.Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай Н,Н-гийн биенээс авсан гэх шингэн цусанд 2.3 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт

Шүүгдэгч Н.Б-гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн...Би Даваасүрэнтэй нэг шил архи хувааж уучихаад согтуу явж байсан. Замд манай дүү Н.Н-гийн машин зогсож байсан. хажууд нь цагдаагийн машин 2 цагдаа байсан. Би очоод явуулчих гэхэд цагдаа руу авч явна гэснээс болоод маргасан. Б.МөнхЭрдэнэ намайг өчих гээд байхаар нь би эсэргүүцээд чулуу аваад араас нь толгойн тус газар цохисон. Миний буруу. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.Хохирол төлбөрийг бүрэн барагдуулж өгсөн. Хохиролд нэг сая төгрөг өгсөн гэх мэдүүлэг

Шүүгдэгч Н.Н-гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн....дэслэгч Батэрдэнэ намайг газар унагаад дарчихсан байхад Д.О салгасан. Өөр Б-д хүрсэн хүн байхгүй.Цээжин тус газар нь 2 удаа түлхсэн.Өөр зодсон цохисон асуудал байхгүй. Б.Мөнхэрдэнийг танина.Мөнхэрдэнийг би зодож цохиогүй.Би архи ууж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай нь үнэн гэх мэдүүлэг

        - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 19-ны орой 22 цагийн үед Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагчийн “ та архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна цагдаагийн байгууллагад хүргэнэ” гэх шаардлагыг эсэргүүцэн хохирогч Б.Мөнхэрдэний толгойг чулуугаар цохиж хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

        Иймээс шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй” гэх цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Н.Н, Н.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн болно.

       Хохирогч Б.Мөнхэрдэнэ, Батэрдэнэ нар нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

      Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

       Шүүхийн хэлэлцүүлэгт Ховд аймгийн Булган сум дахь цагдаагийн хэлтсээс 178560 төгрөгний бинзений зардал гарсныг төлүүлэхээр яллагчаас тайлбарлаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

         Тухайн 178560 төгрөгний бинзен шатахуун олгсон баримт нь хэнд олгосон хэнээс нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

          Хохирогч Б.Мөнхэрдэний шүүх хуралдаанд гаргасан надад гомдол санал байхгүй намайг оролцуулахгүйгээр шүүх хурлыг явуулж өгнө үү гэх хүсэлт, болон шүүх хуралдаанд шүүгдэгч нараас хохиролд нэг сая төгрөг өгч хохиролыг барагдуулсан байх тул хэрэгт битүүмжлэн ирүүлсэн 200000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

       Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 1.5, 9,  36.2 дугаар зүйлийн 1,2.3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б овогт Н-ийн Н-г хууль сахиулагчийг эсэргүүцэх,  шүүгдэгч Б овогт Н-ийн Бг хууль сахиулагчийг эсэргүүцэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Бг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Н-д нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.               

        4.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялд нь оруулан тооцож хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн эдлүүлсүгэй.

        5. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй. 

            6. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Н.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн тул ялаас чөлөөлсүгэй.  

            7. Шүүглдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

           8.Шүүгдэгч Н.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг дурьдсугай.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуу ундааны савыг устгаж, мөрдөсыг буцаан олгосугай.

          10.Ховд аймгийн Булган сум дахь цагдаагийн хэлтэс нь 178560 төгрөгний зардал гаргуулах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

           11.Шүүгдэгч Н.Н, Н.Б нар нь  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн 200000 төгрөгийг шүүгдэгч нарт буцаан олгохыг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд   даалгасугай.

          12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.